Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00584

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух Шарнууд овогт Цэвээний Дашням /РВ57020114/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ц.Дашням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Дашням  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1974 оны 6 дугаар сарын 20-ний өдөр малчнаар элсэн орсон юм. Ингээд 1979 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүртэл Баянзүрх сумын Соёл нэгдлийн 2-р бригадад хоньчноор ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1982 онд цэргээс халагдаж ирээд 1982 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Соёл нэгдлийн барилгад ажилласан. Түүнээс хойш…1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид махны няраваар, 1986 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Баянзүрх сумын АДХГ-ын захиргаанд санхүү тасгийн нягтлан бодогчоор, 1987 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1996 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид болон Алтраг ББХ Хоршооны  Аж үйлдвэрийн барааны няраваар… тус, тус ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн Соёл нэгдлийн Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, тушаал, тэмга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Ц.Дашням миний дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Шарнууд овогт Цэвээний Дашням нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч Ц.Дашням нь Хөвсгөл Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1974 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ний өдрийг дуустал хоньчноор,  Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл махны няраваар, Баянзүрх сумын АДХГ-ын захиргаанд санхүү тасгийн нягтлан бодогчоор 1986 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1996 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Алтраг ББХ Хоршооны  Аж үйлдвэрийн барааны няраваар тус тус ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн захиргаанаас 1974 оны 6 дугаар сарын 20-ний өдөр Цэвээний Дашням нэрээр нээж олгосон 923 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийн хуулбар,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн захиргаанаас 1982 оны 6 дугаар сарын 20-ний өдөр Цэвээний Дашням нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ЗДТГ-аас 2017 оны .3 дугаар сарын 17-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Дашнямын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Баянзүрх сумын ЗДТГ-аас 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр олгосон овог, нэр өөрчилсөн тухай гэрчилгээ,  баярын бичгүүд, гэрэл зургийн үзүүлэлт,

Гэрч Ч.Цоодолын  2017 оны 5 дугаар сарын 31-ний  өдөр өгсөн: ... Ц.Дашням нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Хайсын 2 дугаар бригадад малчнаар 1974 оны хавраас 1979 оны 6 дугаар сар хүртэл  ажиллаж байгаад цэргийн албанд мордож 1982 онд халагдаж ирсэн. Тэгээд ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн ажилласан.... гэх мэдүүлэг,

Гэрч Н.Болдын  2017 оны 5 дугаар сарын 31-ний  өдөр өгсөн: ... Ц.Дашням нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар 1987 онд  ажиллаж байсан бөгөөд түүнээс хойш 1992 он хүртэл тасралтгүй ажилласан. Түүнээс хойш Худалдаа бэлтгэлийн анги нь татан буугдаж …хоршоо болсон бөгөөд тус газар 1996 он хүртэл мөн ажлаа хийж байсан…. гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 10/192 дугаартай “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаал манай архивт байхгүй тул Ц.Дашнямд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон