| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0427/И |
| Дугаар | 00585 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 00585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух Бариач овогт Нарангийн Батсайхан /РК59111911/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Н.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Батсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байсан юм. Цэргийн алба хаагаагүй бөгөөд 16 наснаасаа эхлэн эхлэн ээж Нарангийн хамт мал маллаж байсан. Одоо миний бие тэтгэвэрт гарах дөхөж байгаа тул ажилласан жилийн үеийн хөдөлмөрийн дэвтэр маань шатаж үгүй болсон юм. Өөр ямар ч материал байхгүй.
Миний бие 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчин малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан боловч 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ дээрх хугацааг хасаж, 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч суух Бариач овогт Нарангийн Батсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.Батсайхан нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Батсайханы ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаартай “1. Нэгдлийн МАА-н 1,2,3- р хэсгийн малчид, 47 ажилчин албан хаагчдын 1987 оны ээлжийн амралтыг 1,2,3,4-р хавсралтанд заасны дагуу олгосугай…1-р хавсралт ¹54 Н.Батсайхан…15…11-15…” гэх ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт,
Гэрч С.Даваажавын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ... Н.Батсайхан нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1976 оны 01 дүгээр сараас 1989 оныг дуустал хонь маллаж байсан. Тэр цэрэгт яваагүй. Эхний үед эхийн хамт мал маллаж байгаад дараа нь эхнэр авч түүний хамт мал маллаж байсан. гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Оюундалайгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ... Н.Батсайхан нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан. Энэ хүн нь огт цэрэгт явж байгаагүй юм гэх мэдүүлэг баярын бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10/219 дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1980-1989 оны тушаал шүүж үзэхэд Н.Батсайхаыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 3/142 дугаартай “Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас Аодын зориг нэгдлийн зарим бригад, хэсгийн гишүүдийн нэрс дутуу, цалингийн цэс, холбогдох баримт орхигдсон байдаг тул Н.Батсайханд холбогдох лавлагааг бүрэн гүйцэд гаргах боломжгүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон