Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00586

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл Тосонцэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух Үхэр онход овогт Дугарын Дашдаваа /РК61082510/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Дашдаваа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тартал Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад үхэрчин, хоньчноор ажиллаж байсан юм. Би 1980-1983 онд цэргийн алба хаасан. Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тартал Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад үхэрчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Үхэр онход овогт Дугарын Дашдаваа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Дашдаваа нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Дашдаваа нь ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай “1. 2….Д.Дашдавааг 1-р бригадад…малчнаар тус тус томилон ажиллуулсугай…” гэх хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт,

Гэрч Ц.Оюундалайгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний  өдөр өгсөн: ... Д.Дашдаваа нь Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан.. гэх мэдүүлэг,

Гэрч С.Даваажавын  2017 оны 5 дугаар сарын 29-ний  өдөр өгсөн: ... Д.Дашдаваа нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор 1980-1989 оныг дуустал ажилласан....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10/200 дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оны тушаал шүүж үзэхэд Д.Дашдавааг малчнаас чөлөөлсөн тушаал, мөн нэгдлийн 1988-1992 оны тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байхна”. гэх, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 3/141 дугаартай ““Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас Аодын зориг нэгдлийн зарим бригад, хэсгийн гишүүдийн нэрс дутуу, цалингийн цэс, холбогдох баримт орхигдсон байдаг тул Д.Дашдаваад холбогдох лавлагааг бүрэн гүйцэд гаргах боломжгүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон