| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0409/И |
| Дугаар | 00598 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух Байчууд овогт Далхсүрэнгийн Жаргалсайхан /РЭ62040911/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 119 дүгээр тушаалаар Хатгалын мод боловсруулах үйлдвэрийн дээд складын мастераар томилогдон 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад уг мод боловсруулах үйлдвэр хаагдсан юм. Тухайн үед ажиллаж байсан баримтуудаас ажилд томилогдсон тушаал аймгийн архивт байгаа бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа тул Хатгалын мод боловсруулах үйлдвэрт дээд складын мастераар 1984 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан боловч 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ дээрх хугацааг хасаж, 1984 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Байчууд овогт Далхсүрэнгийн Жаргалсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Хатгалын дээд складад 1984 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мастераар ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1984 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 119 дүгээртэй “…2…Хатгалын дээд складын мастераар Д.Жаргалсайханыг 8-р сарын 10-наас эхлэн томилон ажиллуулсугай…” гэх ажилд авах, ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Мод боловсруулах үйлдвэрийн захиргаанаас 1988 онд олгосон баярын бичиг, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Гэрч Ч.Санжаагийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ... Д.Жаргалсайхан нь Эрдэнэт хотын Хялганатын техникумыг төгсөж ирээд 1984 оны 8 дугаар сараас Хөвсгөл аймгийн Хатгалын мод боловсруулах цехийн бэлтгэлийн бригадын мастераар ажиллаж эхэлсэн юм. Энэ ажлаа 1992 оны 8 дугаар сар хүртэл тасралтгүй хийсэн.. гэх мэдүүлэг,
Гэрч Б.Сүхбатын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ... Д.Жаргалсайхан нь Хөвсгөл аймгийн Хатгал хотын Мод боловсруулах цехийн уулын бэлтгэлийн бригадад мастераар 1984 оны 8 дугаар сараас эхлэн 1992 оны 8 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан юм...гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10/173 дугаартай “Тус аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1992 оны тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон