| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0548/И |
| Дугаар | 00601 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00601
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух Шарнууд овогт Пүрэвжийгийн Галбаяр /РВ78083003/-т холбогдох Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 3.764.656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: П.Галбаяр нь Монгол Улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлттэй зээлээс “Модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иимд үндсэн зээл 3.557.400 төгрөг, зээлийн хүү 98.000 төгрөг, зээлийн алданги 109.256 төгрөг, нийт 3.764.656 төгрөгийг гаргуулж өгнө үү.
...П.Галбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Галбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх сумын ЗДТГ-ын нэхэмжилж буй Сум хөгжүүлэх сангийн 3.764.656 төгрөгийг 3 төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ЇНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар нь нь хариуцагч П.Галбаяраас Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 3.764.656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.764.656 тєгрєгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чєлєє, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хєндєєгїй, хуульд харшлаагїй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгїй болгох нь зїйтэй байна
Монгол улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зїйл, 123 дугаар зїйлийн 123.1-т заасныг удирдлага болгон