| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0471/И |
| Дугаар | 00602 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00602
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Хөвсгөл айсгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 26-09 тоотод оршин суух Дугант овогт Батсүрэнгийн Буяндэлгэр /РЭ81121009/-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 11-05 тоотод оршин суух Өндөрийнхөн овогт Доржбатын Мягмарбаяр /РЭ93011900/-т холбогдох гэм хорын хохирол 1.294.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Буяндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .Миний бие насанд хүрээгүй хохирогч У.Энгүүний хууль ёсны төлөөлөгч бөгөөд Д.Мягмарбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр миний охиныг цэцэрлэгт нь байхад багшийн халамжлах албан үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас охины биед баруун эгэм ясны далд хугарал, өгзөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон бөгөө Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Мягмарбаярыг гэм буруутайд тооцсон бөгөөд хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан билээ.
...Охин маань байнга сүү ууж байсан, мөн пантошка витаминыг байнга ууж байхыг зөвлөж би 2 удаа авч өгсөн. Ингээд сүү 752 500 төгрөг, эм 182.400 төгрөг, мөн Улаанбаатар руу өөрийн машинаар охиноо авч явж үзүүлсэний төлбөр-359.200 төгрөг, нийтдээ 1.294.100 төгрөгийн гэм хорын хохирлыг Д.Мягмарбаяраас нэхэмжилж байна.
...Нэхэмжлэгч Б.Буяндэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд 1.294.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Мягмарбаяртай харилцан ярилцсаны үр дүнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 800.000 төгрөгийг өгч авалцахаар тохиролцлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Мягмарбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл өдөрт 5 литр сүү уусан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхэддээ авч өгсөн гэдэг нь бодит амьдралд нийцэхгүй байна. Мөн Улаанбаатар хот руу охиноо авч явсан шатахууны төлбөрийн нотлох баримтууд хангалтгүй байна. Одоо бүх шатахуун түгээгүүрүүд баримт олгодог болсон. 5 дугаар сард тийм баримт өгч байсан нь эргэлзээтэй байна. Эмч эмийн жор бичиж өгсөн боловч хэдийд авсан, аваагүй нь сайн мэдэгдэхгүй байна.
...Би өмнө нь эмчилгээний төлбөрт Б.Буяндэлгэрийн данс руу 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 500.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг нэхэмжилсэн мөнгөнөөс хасуулах хүсэлтэй байна. Би энэ хэргийн торгууль болгож улсад 10.000.000 төгрөгийг өгсөн. Торгуулиа төлөх гэж гэр орон, машин, цалингийн зээл зэргийг авч байж л төлсөн. Би 2 нялх хүүхэдтэй, Том нь 2 настай, бага нь 8 сартай, саяхан 4 дүгээр сард ажилдаа орсон. Одоо орон гэргүй, аавындаа л амьдарч байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
…миний бие хариуцагч Д.Мягмарбаяр нь нэхэмжлэгч Б.Буяндэлгэрийн нэхэмжилсэн 1.294.100 төгрөгийн өмнө нь төлсөн 500.000 төгрөгийг оруулан нэхэмжлэгч Б.Буяндэлгэртэй харилцан тохиролцож 800.000 төгрөгийг өгөхөөр тохиролцов.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Буяндэлгэр нь хариуцагч Д.Мягмарбаярт холбогдох, гэм хорын хохирол 1.294.100/нэг сая хоёр зуун ерэн дөрвөн мянга нэг зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нь харилцан тохиролцож нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 800.000/найман зуу/ төгрөгийг өгч авалцахаар болсон тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгч Б.Буяндэлгэрийн нэхэмжлэлийн шаардлага 800.000/ найман зуу/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлбөл зохих 23.750/ хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 11.875/арван нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Д.Мягмарбаяраас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон