Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00603

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу-3/9-д байрлах Жи Мобайл ХХК-ийн  Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр баг, Мандал хонхор, 7 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Авга овогт Эрдэнэдалайгийн Зоригт /РЙ82041719/-д холбогдох 60.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Э.Зоригт нь Жи Мобайл ХХК-тай  2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр  “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгин NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусах нөхцөлтэйгээр худалдан авсан. 

Э.Зоригт нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 40,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Э.Зоригтоос “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу
төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 20,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

…Хариуцагч Э.Зоригт нь нэхэмжлэлийн шаардлага болох 60.000 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн болно. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Зоригт нь шүүхэд гаргасан тайлбартаа:  

Миний бие Жи Мобайл ХХК-аас нэхэмжилж буй 60.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ЇНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Э.Зоригтоос 60.000/ жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 60.000 /жаран мянга/ тєгрєгийг бүрэн төлж барагдуулсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чєлєє, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хєндєєгїй, хуульд харшлаагїй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгїй болгох нь зїйтэй байна.

 Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550/ дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвөөс, 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг Э.Зоригтоос гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д  олгож шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зїйл, 123 дугаар зїйлийн 123.1-т заасныг удирдлага болгон