| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0141/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/140 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч: Д.Б, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114001270122 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******. Регистрийн дугаар *******-тай.
2.Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******. Регистрийн дугаар *******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Б нь Д.Бтай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 7 дугаар гудамжны 3 тоотод байх н.*******ын гэрт Улсын хэмжээнд халдварт КОВИД-19 гэх нэршил бүхий өвчинтэй холбогдуулан төв суурин газраас орох, гарах хөдөлгөөний хязгаарласан хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүний хувийн байдлыг тодруулсан, эрх олгосон баримт бичиг болох Иргэний нисэхийн үндэсний төвийн Спорт сургалтын төвд үйлчилгээний ажилтнаар ажилладаг гэх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар явах зөвшөөрөл хүсэлтийг аймгийн Онцгой комисст гаргаж зөвшөөрөл авахдаа хуурамчаар үйлдсэн баримт бичгийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Д.Б нь Ц.Бтэй бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 7 дугаар гудамжны 3 тоотод байх н.*******ын гэрт Улсын хэмжээнд халдварт КОВИД-19 гэх нэршил бүхий өвчинтэй холбогдуулан төв суурин газраас орох, гарах хөдөлгөөний хязгаарласан хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүний хувийн байдлыг тодруулсан, эрх олгосон баримт бичиг болох Иргэний нисэхийн үндэсний төвийн Спорт сургалтын төвд үйлчилгээний ажилтнаар ажилладаг гэх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар явах зөвшөөрөл хүсэлтийг аймгийн Онцгой комисст гаргаж зөвшөөрөл авахдаа хуурамчаар үйлдсэн баримт бичгийг ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
.....Бид хоёр интернэтээс хайж үзье гээд манай гэрт ирээд нөтбүүкээр интернэт рүү ороод тодорхойлолт гэж бичээд хайсан чинь Иргэний нисэхийн ерөнхий газрын Спорт сургалтын төв гэсэн гарчигтай тодорхойлолт гараад ирэхээр нь тэр тодорхойлолтыг нь компьютер дээрээ татаж аваад компьютер дээрээ эхлээд би өөрийгөө Спорт сургалтын төвийн мэргэжилтнээр ажилладаг гэж бичээд тэгээд гар утсан дээрээ хадгалаад дараа нь Д. Быг үйлчлэгчээр ажилладаг гэж бичээд тэр тодорхойлолтыг Д.Б хэвлэлийн газарт очиж гаргуулчихаад ирье гээд явсан. Би болохоор паспортын хуулга авах гээд явсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 94-95/,
Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би гэрээсээ гараад явж байсан чинь Ц.Б над руу утсаар залгаад хот руу явах уу гэхээр нь би явна Онцгой байдлын газар луу явж байна гэхэд Ц. Б би яваад очъё гэсэн тэгээд бид хоёр уулзаад хамт Онцгой байдлын газар дээр очоод хот руу явахад ямар ямар бичиг баримт бүрдүүлэх талаар асуухад ямар ажлаар явах гэж байгаа , ажлаар явах гэж байгаа бол ажлын тодорхойлолт хэрэгтэй гэж хэлэхээр нь бид хоёр гэр лүүгээ явж байгаад ажлын тодорхойлолтыг нь яах вэ гэж ярьж байгаад Ц.Б интернэтээс хайя гээд тэгээд бид хоёр Ц.Бийн гэрт очоод компьютер дээр нь интернэтээс хайж байгаад Спорт сургалтын төв гэсэн гарчигтай тодорхойлолт байхаар нь тэр тодорхойлолт дээр нь өөрсдийнхөө нэрийг янзалж бичээд хэвлэлийн газар очиж хэвлүүлээд өргөдлийн хамт аймгийн Онцгой байдлын газарт өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 103/,
Иргэний нэхэмжлэгч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..Ц.Б нь манай найз охин байгаа. Ц.Бийн гэрт бид хоёр хамт миний нөтбүүк дээр хичээлээ хийж байгаад нөтбүүкээ тэднийд үлдээчихсэн. Цагдаагаас дуудаад надаас мэдүүлэг авахад нь юу болсныг би мэдсэн. Нөтбүүкээ 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үеэр явуулсан, явуулахаасаа өмнө би нөтбүүкээ бүгдийг нь форматлаад доторх зүйлүүдийг нь бүгдийг нь устгасан. Одоо хуучин юм юу ч байхгүй, миний хичээл Ц.Бийн хичээл гээд урьд нь хийж байсан бүх зүйл байхгүй бүгдийг нь устгаад явуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-50 /,
Гэрч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би Баянхонгор аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Баянхонгор аймгаас өөр газар луу явах иргэд Баянхонгор аймгийн Онцгой комисст өргөдөл хүсэлт гаргаж шийдвэр лүү явах эсэх зөвшөөрлөө авч байгаа. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ц.Бээс 2 ширхэг албан бичиг хавсаргасан хүсэлтийг ирүүлснийг хүлээн авч үзэхэд хүсэлтэнд хавсаргасан 2 ширхэг албан бичиг нь тамга тэмдэг байхгүй байсан тул хуурамч эсэхийг шалгуулахаар Цагдаагийн газарт шилжүүлсэн... Дээрх нэр бүхий иргэдэд тухайн үед нь Баянхонгор аймгийн нутгаас гарч явах зөвшөөрөл олгоогүй 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл аймгийн Засаг даргын захирамжаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хатуу хөл хорио тогтоосон...” гэх мэдүүлэг/ хх-ийн 52/,
Гэрч А.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.. 2021 оны 04 дүгээр сарын эхээр хөл хорио тавигдахын өмнөхөн намайг ажил дээрээ байж байхад 2 эмэгтэй хүүхэд орж ирээд 2 бичиг хэвлээд өгөөч гэхээр нь би ах нь завгүй байна гэсэн чинь тэр 2 хүүхэд ахаа Онцгой комисс нь хаах гээд яараад байна та гялс хэвлээд өгөөч гэхээр нь би хэвлүүлэх юм аа чат руу шидчих гэсэн чинь миний М гэх фейсбүүкийн чат руу мессенжерээр хаяг руу ийн Б гэх хаягаас 2 бичиг ирснийг нь хэвлэж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-64/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаар шинжээчийн “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нөтбүүкний зах зээлийн үнэ ханш нь 200, 000 төгрөгийн үнэтэйг тогтоосон ...” гэх дүгнэлт /хх –ийн 80/,
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, Аймгийн Цагдаагийн газраас Иргэний нисэхийн ерөнхий газрын Спорт сургалтын төвийн дарга Б.Гончигдамбад хүргүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 20- ны өдрийн 29-1/1661 дугаартай албан бичиг, түүний хариу /хх-ийн 22-26/, Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/76, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/257 дугаартай захирамжийн хуулбарууд/хх-ийн 29-30/, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаартай тогтоолын хуулбар/хх-ийн 31/,эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол / хх-ийн 35-38/, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 74/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 87-89, 99-100/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 106/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 107-108/, депозит дансны хуулгууд /хх-ийн 110-113/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Б, Д.Б нар бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 7 дугаар гудамжны 3 тоотод байх н.*******ын гэрт Улсын хэмжээнд халдварт КОВИД-19 гэх нэршил бүхий өвчинтэй холбогдуулан төв суурин газраас орох, гарах хөдөлгөөний хязгаарласан хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүний хувийн байдлыг тодруулсан, эрх олгосон баримт бичиг болох Иргэний нисэхийн үндэсний төвийн Спорт сургалтын төвд үйлчилгээний ажилтнаар ажилладаг гэх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар явах зөвшөөрөл хүсэлтийг аймгийн Онцгой комисст гаргаж зөвшөөрөл авахдаа хуурамчаар үйлдсэн баримт бичгийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч Ц.Бийн ..Иргэний нисэхийн ерөнхий газрын Спорт сургалтын төв гэсэн гарчигтай тодорхойлолт гараад ирэхээр нь тэр тодорхойлолтыг нь компьютер дээрээ татаж аваад эхлээд би өөрийгөө Спорт сургалтын төвийн мэргэжилтнээр ажилладаг, Д.Быг үйлчлэгчээр ажилладаг гэж бичээд тэр тодорхойлолтыг хэвлэлийн газарт очиж гаргуулсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 94-95/,
Шүүгдэгч Д.Бын ... ажлын тодорхойлолтыг Ц.Б компьютер дээр нь интернэтээс хайж байгаад Спорт сургалтын төв гэсэн гарчигтай тодорхойлолт байхаар нь тэр тодорхойлолт дээр нь өөрсдийнхөө нэрийг янзалж бичээд хэвлэлийн газар очиж хэвлүүлээд өргөдлийн хамт аймгийн Онцгой байдлын газарт өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 103-104/,
Иргэний нэхэмжлэгч С.Бгийн ...Ц. Бийн гэрт бид хоёр хамт миний нөтбүүк дээр хичээлээ хийж байгаад нөтбүүкээ тэднийд үлдээчихсэн,...би нөтбүүкээ бүгдийг нь форматлаад доторх зүйлүүдийг нь бүгдийг нь устгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-50 /,
Гэрч Э.Бын ...иргэн Ц.Бээс 2 ширхэг албан бичиг хавсаргасан хүсэлтийг ирүүлснийг хүлээн авч үзэхэд хүсэлтэнд хавсаргасан 2 ширхэг албан бичиг нь тамга тэмдэг байхгүй байсан тул хуурамч эсэхийг шалгуулахаар Цагдаагийн газарт шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/ хх-ийн 52/,
Гэрч А.Мын ..тэр 2 хүүхэд миний М гэх фейсбүүкийн чат руу мессенжерээр хаяг руу ийн Б гэх хаягаас 2 бичиг ирснийг нь хэвлэж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-64/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа “ ХХК-ны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаартай “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нөтбүүкний зах зээлийн үнэ ханш нь 200, 000 төгрөгийн үнэтэйг тогтоосон ...” гэх дүгнэлт /хх –ийн 80/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б, Д.Б нар бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 7 дугаар гудамжны 3 тоотод байх н.*******ын гэрт Улсын хэмжээнд халдварт КОВИД-19 гэх нэршил бүхий өвчинтэй холбогдуулан төв суурин газраас орох, гарах хөдөлгөөний хязгаарласан хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүний хувийн байдлыг тодруулсан, эрх олгосон баримт бичиг болох Иргэний нисэхийн үндэсний төвийн Спорт сургалтын төвд үйлчилгээний ажилтнаар ажилладаг гэх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар явах зөвшөөрөл хүсэлтийг аймгийн Онцгой комисст гаргаж зөвшөөрөл авахдаа хуурамчаар үйлдсэн баримт бичгийг ашигласан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх ба шүүгдэгч Ц.Б, Д.Б нарын гэмт үйлдэл нь дээрх хуулийн нэр томьёонд хамаарах бөгөөд хуурамчаар үйлдсэнээр төгссөн гэмт хэрэг бөгөөд нэг удаагийн үйлдэлтэй, шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч Ц.Б, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно..., мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан байна.
Энэ гэмт хэрэгт шууд учирсан хохирол тогтоох боломжгүй, тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б, Д.Б нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б, Д.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б, Д.Б нарт ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ц.Б, Д.Б нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б, Д.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “ ... шүүгдэгч Ц.Б, Д.Б нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, байдлыг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл нөтбүүк нь бусдын өмчлөлийнх байх тул шинжээчийн тогтоосон үнэлгээний дагуу нөтбүүкийн үнэ болох 200000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Д.Б нараас тэнцүү хуваан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, иргэний нэхэмжлэгч С.Бгийн эзэмшлийн Dell маркийн нөтбүүк....ийг, шүүгдэгч Ц.Б, Д.Б нарын эзэмшлийн ...I phone -6 маркийн гар утсыг...битүүмжлэсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч иргэний нэхэмжлэгч С.Б, шүүгдэгч Ц.Б, Д.Б нарт буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Б, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Ц.Б, Д.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б, Д.Б нарыг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Б нарыг тус бүрийг хоёр /02/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Б нарт тус бүр оногдуулсан хоёр /02/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Б нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл нөтбүүкний үнэ болох 200.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, улсын орлого болгосугай.
5.Шүүгдэгч Ц.Б, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.Б, Д.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Б нарын эзэмшлийн ...I phone -6 маркийн гар утсыг..., , иргэний нэхэмжлэгч С.Бгийн эзэмшлийн... Dell маркийн нөтбүүк...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Ц.Б, Д.Б, иргэний нэхэмжлэгч С.Б нарт тус тус буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б, Д.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА