Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/11

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж, шүүгч Д.А, Ж.Бнарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М-О

Иргэдийн төлөөлөгч Б.Э

    Улсын яллагч Б.О-Э

    Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Ц, З.Б, Ю.Г

    Шүүгдэгч Б.Д, Н.М, Г.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 3.1, 18.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Н.М, Г.Э нарт холбогдох эрүүгийн 1925007560444 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

1. Б.Д

 

2. Н.Б

 

3. Г.Э

 

А. Шүүгдэгч Б.Дийн холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 18-02 тоот М.Лийн байшингийн цонхоор нэвтэрч эмээлийн мөнгөн тоноглол хулгайлан авч 880 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 14-08 тоотод оршин суух иргэн С.Мгийн байшингийн цонхоор нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөний гахайнд байсан 50 000 төгрөгийг хулгайлан 358 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 14-1 тоотод оршин суух Н.Лын байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан авч 190 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 52-22 тоотод оршин суух Б.Шгийн гэрт хууль бусаар орж мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, цахилгаан хөрөө, 26 кг самар хулгайлан 807 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

5. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 1-11 тоотод оршин суух Т.Жгийн байшинд хууль бусаар нэвтэрч монетан бөгж, мөнгөний гахайг хагалж 100 000 төгрөг зэргийг хулгайлж 310 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

6. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 10-026 тоотод оршин суух Б.Уийн байшинд нэвтрэн орж “Хасээ” маркийн нөөтбүүк, LG маркийн гар утас зэргийг хулгайлан авч 430 000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

 

7. 2019 оны 08 дугаар сарын 03-наас 2019 оны 08 дугаар сарын 16-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн 19-05 тоотод оршин суух Б.Мын эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, мөнгөн аяга, зэс аяга, микрофон, цахилгаан төгөлдөр хуур, кэн брэндийн багаж хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж 1 265 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

8. 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 2019 оны 10 дугаар сарын 03-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 146-4 тоотод оршин суух Р.Оийн байшинд хууль бусаар нэвтрэн орж “dell” брэндийн зөөврийн компьютер, шаргал өнгөтэй эмэгтэй төмөр бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлан 1 515 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

9. 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 2019 оны 08 дугаар сарын 09-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 17а-2 тоотод оршин суух А.Цгийн байшинд нэвтрэн орж 39 инчийн зурагтыг хулгайлан 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

10. 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 25-28 тоотод оршин суух иргэн О.Цын байшинд нэвтэрч 44 инчийн Монел загварын зурагт хулгайлан 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

11. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 21-07 тоотод оршин суух иргэн Ч.Нийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч цахилгаан дрилл, төмөр тасдагч, үүргэвч цүнх зэрэг эд зүйл хулгайлан 135 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

12. 2020 оны 02 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 3-31 тоотод оршин суух иргэн В.Бгийн байшинд нэвтэрч “ТиСиЭл” загварын 39 инчийн зурагт хулгайлан 437 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

13. Н.Мтэй бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэмнэл” соёлын төвд байрлах “Учралт баяр” өрхийн эмнэлэгт нэвтэрч, Делл загварын компьютерийн процессор 2 ширхэг, Асер загварын компьютерийн процессор 1 ширхэгийг хулгайлан 853 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Б. Шүүгдэгч Н.Мийн холбогдсон хэргийн талаар:

 

1. Шүүгдэгч Н.М нь Б.Дтой бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэмнэл” соёлын төвд байрлах “Учралт баяр” өрхийн эмнэлэгт нэвтэрч, Делл загварын компьютерийн процессор 2 ширхэг, Асер загварын компьютерийн процессор 1 ширхэгийг хулгайлан 853 500 төгрөгийн хохирол учруулсан.

 

2. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

В. Г.Эгийн холбогдсон хэргийн талаар:

 

1. Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 25-28 тоотод оршин суух иргэн О.Цын байшингаас Б.Дийн хулгайлсан 44 инчийн Монел загварын зурагт, 2020 оны 02 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 3-31 тоотод оршин суух иргэн В.Бгийн байшингаас Б.Дийн хулгайлсан “ТиСиЭл” загварын 39 инчийн зурагтуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж барьцаанд тавьж эх үүсвэрийг нуун далдалж өөрчилсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дийг нийт 13 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Мийг бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Эг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нуун далдалж, өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэхдээ бусдын эд зүйлийг хулгайлж амьдралын эх үүсвэр болгосон зүйл байхгүй. Би өвөөтэйгөө амьдардаг. 298 хоног цагдан хоригдож байна. Их зүйл ойлгосон. Хохирлыг бага багаар төлнө. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлыг төлнө. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ Хулгайн зурагт гэдгийг мэдээгүй. Зурагт барьцаанд тавьсан мөнгийг Б.Дт өгсөн” гэв.

Хохирогч М.Л “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 880 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч С.М “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 50 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч Н.Л “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 150 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч Б.Ш “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 392 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч Т.Ж “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 210 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч Б.У “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 150 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч Н.Б-Э “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 945 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч А.Ц “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 400 000 төгрөг  гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч Г.П “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 355 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч Ч.Н “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 112 500 төгрөг  гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Ө “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 290 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч М.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 400 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Д.У “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 300 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.О-Э “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 216 750 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч А.А “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 300 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч Ц.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р хуудас/

2. Хохирогч М.Лийн “2019 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 06 цаг 50 минутын үед гэрээсээ гараад орой 17 цагт гэртээ харьсан юм. Тэгээд гэртээ ороход манай байшингийн цонхоор хулгай орж миний эзэмшлийн эмээлийн мөнгөн тоног хулгайд алдагдсан байсан. Өөр эд зүйл алга болоогүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 11-р хуудас/

3. “Далайван Аудит” ХХК-ий шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/02-158 дугаартай “Эмээлийн 4 ширхэг мөнгөн даруулга 340,000 төгрөг, 6 ширхэг мөнгөн баавар 510,000 төгрөг, 2 ширхэг мөнгөн цагаан хяр 30,000 төгрөг нийт 880,000 төгрөг” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 12-18-р хуудас/

4. Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /1-р хх-ийн 23-р хуудас/

5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 49-52-р хуудас/

6. Хохирогч С.Мгийн “Манай аав Сүхээгийн байшингын унтлагын өрөөний авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэгийг авсан байсан. Мөн хойморын өрөөнд байсан мөнгөний гахайг хагалаад бэлэн 50,000 төгрөгийг авсан байсан. Алдагдсан мөнгөн аяга нь содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. Алдагдсан мөнгөн аягыг 2017 онд Улаанбаатар хотоос 1 ширхэгийг нь 300,000 төгрөгөөр авч байсан юм” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 55-56-р хуудас/

7. “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн “хулгайд алдсан 2 ширхэг мөнгөн аяганы үнэ нийт 308,000 төгрөг” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 65-68-р хуудас/ 

8. Хохирогч Н.Лын “2019 оны 10 сарын 25-ны өдрийн өглөө ажилдаа яваад орой 19 цагийн үед гэртээ ороод хувцасаа өлгөчихөөд байж байтал гал тогооны цонх онгорхой байхаар нь цонхоо хаагаагүй явчихсан юм байхдаа гэж бодоод тоогоогүй. Өчигдөр өдөр байшингийн үүдний амбаарт байдаг авдараа онгойлгоод үзтэл дотор нь байсан хуучны дунд гарын мөнгөн аяга, мөн хуучны хальстай зургийн аппарат зэрэг эд зүйлс байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 92-93-р хуудас/

 

9. “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 519/035 дугаартай “хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээ нийт 190,000 төгрөг” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 97-100-р хуудас/

 

10. Хохирогч Б.Шгийн “Би 2019 оны 10 сарын 28-ний өдөр гадуур явж байгаад орой 19 цагийн үед гэртээ очсон. Тэгээд галаа түлээд том өрөөний гэрлийг асаагаад харсан чинь авдрын цоожийг буруу харуулаад зүүсэн байхаар нь хулгай орсон байна гэж эхнэр Цэндсүрэн рүү залгаж хэлсэн. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, цахилгаан хөрөө, 2 ширхэг мөнгөн бугуйвч, 26 кг самар алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 116-р хуудас/

 

 11. “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 519/036 дугаартай “хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээ нийт 807,000 төгрөг” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 120-124-р хуудас/

 

12. Хохирогч Т.Ж-гийн “Би Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Зураагийн 1-11 тоотод эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг. 2019 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 12 цагийн үед найзындаа очиж ажил хийж байгаад орой 20 цагийн үед гэртээ иртэл байшингийн цонх нь онгорхой байхаар нь цонхоо онгорхой явчихсан юм байхдаа гэж бодоод гэртээ ортол ширээн дээр эхнэрийн ээмэг байхаар нь тоолгүй амарсан. Тэгсэн чинь манай эхнэр хананы шүүгээг онгойлгож үзсэнээ эмх замбараагүй болчихсон байна, орон доор мөнгө хадгалдаг гахайг маань хагалаад доторх 100,000 орчим төгрөгийг нь мөн цагаан мөнгө, монет холиод хийсэн эмэгтэй хүний бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хавтас 139-р хуудас/

 

 13. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 038 дугаартай “Эд зүйлийн үнэлгээ 210.000 төгрөг” гэсэн дүгнэлт. /хх-ийн 1-р хавтас 142-146-р хуудас/

 

 14. Хохирогч Б.Уийн “Би Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 10-26 тоотод дүү Б.Лгийн хамт оршин суудаг. 2019 оны 10 дугаар сарын 15-ний өглөө 09 цагийн үед дүүгийн хамт ажилдаа яваад орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд маргааш өглөө нь өөрийн зөөврийн компьютерт ажлаа хийх гээд хайтал гэрээсээ хайгаад олоогүй, мөн LG маркийн саарал өнгийн гар утас байсныг бас олоогүй болохоор дүүгээсээ асуутал мэдэхгүй, орой гэрт ирэхэд хаалга онгорхой байсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 159-162-р хуудас/

 

15. Гэрч Б.Лгийн “2019 оны 10 сарын 15-ны өдрийн өглөө 09 цагийн үед эгчийн хамт ажилдаа яваад орой 18 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг эвдэлчихсэн байхаар нь хөдөөнөөс ах дүү нар ирсэн юм байхдаа гэж бодоод тоогоогүй. Тэгсэн маргааш өглөө нь эгч зөөврийн компьютер дээр ажлаа хийх гээд байна,хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Мөн хамаатны эгч Мөнхцэцэгийн LG маркийн гар утсыг харсан уу гэж асуухаар нь би мэдэхгүй байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 163-р хуудас/

 

16. “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 039 дугаартай “Нийт үнэлгээ 430.000 төгрөг” гэсэн дүгнэлт. /1-р хавтас 165-169-р хуудас/

 

17. Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн гэрэл зураг. /1-р хх-ийн 182-185-р хуудас/

 

18. Хохирогч Н.Б-Э-ний “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай хүү болох Мартын Орхон аймаг Баян-Өндөр сум Баруун дэнжийн 19-05 тоотод байрлах байшинд хулгай орж 32 инчийн зурагт, мөнгөн аяга, зэс аяга, микрофон, төгөлдөр хуур, Кен брендийн багаж зэрэг эд зүйл алдагдсан юм. Тэгээд цагдаад бүртгүүлсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хавтас 191-р хуудас/

 

19. “Далайван Аудит” ХХК-ий шинжээчийн 2019 оны 08 сарын 19-ны өдрийн 02/02-122 дугаартай “Эд зүйлсийн нийт үнэлгээ 1.265.000 төгрөг” гэсэн дүгнэлт. /1-р хавтас 196-201-р хуудас/

 

20. Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 228-231-р хуудас/

 

21. Хохирогч Р.Оийн “Миний бие охины хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 14-6-04 тоотод амьдардаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Хөвсгөл аймаг явах ажил гараад охиноо дүүгийндээ үлдээгээд өөрийн гэрээ цоожлоод явсан. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ иртэл манай байшингийн вакум цонхоор хулгайч орж гэрээс маань Dell брэндийн зөөврийн компьютер, шаргал өнгөтэй эмэгтэй хүний төмөр бугуйн цаг зэрэг эд зүйлс алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг. / 1-р хх-ийн 233-р хуудас/

 

22. Гэрч Р.Л-вын “Р.Оийн төрсөн охин Т нь Зэст багийн 1-2-125 тоотод ээжийн дүү Оюундалайгийн гэрт байж байгаад өөрийн гэртээ хувцасаа авах гээд очсон чинь гэрт нь хулгай орсон байна гэж надад утсаар хэлсэн. Тэгээд би 7035102 дугаарын утас руу залгаж цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 234-р хуудас/

 

23. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 02/02-140 тоот “Эд зүйлсийн нийт үнэлгээ 1 515 000 мянган төгрөг” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 236-242-р хуудас/

 

24. Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /2-р хх-ийн 15-16-р хуудас/

 

25. Иргэний нэхэмжлэгч М.Бын “Би энэ хүнийг танихгүй 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Д нь өөрийнхөө бичиг баримтаар эд зүйл барьцаанд тавьсан юм. Хулгайн эд зүйл гэж мэдэлгүй барьцаанд авсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 18-р хуудас/

 

26. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /2-р хх-ийн 28-31-р хуудас/

 

27. Хохирогч А.Цгийн “2019 оны 08 дугаар сард хүүгийн амьдарч байсан байшингийн 2 давхрын мансартаар хулгай ороод 39 инчийн зурагт алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 35-р хуудас/

 

28. Гэрч В.Б-ийн “2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед эхнэртэйгээ хүүгийнхээ байшинг эргэх болон хөргөгчнөөс нь мах авах гээд очих үед хананд нь байсан зурагт алга болсон байсан. Байшингийн 2 давхарын жижиг цонх онгойсон байсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 37-р хуудас/

 

29. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 03 сарын 13-ны өдрийн 02/02-15 тоот “Монел маркийн 40 инчийн зурагтын үнэлгээ нь 400 000 төгрөг” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 39-44-р хуудас/

 

30. Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл. /2-р хх-ийн 124-125-р хуудас/

 

31. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /2-р хх-ийн 126-127-р хуудас/

 

32. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /2-р хх-ийн 138-141-р хуудас/

 

33. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл. /2-р хх-ийн 146-151-р хуудас/

 

34. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолын хуулбар. /2-р хх-ийн 156-159-р хуудас/

 

35. Иргэний нэхэмжлэгч Д.Өгийн “Би Д болон түүний эмээ М-лаас барьцаанд авсан 4 ширхэг мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн байгаа. Би тухайн аягануудын барьцаанд өгсөн мөнгийг Д-гоос нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 196-р хуудас/

 

36. Иргэний нэхэмжлэгч М.Бын “Нөтбүүк барьцаанд тавьсан 400 000 төгрөгийг нэхэмжилж байна. Нөтбүүкийг хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 197-р хуудас/

 

37. Хохирогч Б.Шгийн “4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, 2 ширхэг ээмэг зэргийг хүлээн авсан. Хүлээн авсан 2 ширхэг ээмэг нь дуураймал зүйл байгаа юм. Иймд тухайн ээмэгний үнэлгээг гаргуулах шаардлага байхгүй. Цахилгаан хөрөө, 26 кг самар, шитгээгүй мөнгөн бугуйвч зэргийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 198-р хуудас/

 

38. Хохирогч С.Мгийн “Би 2 мөнгөн аягаа хүлээн авсан. Тухайн мөнгөний гахайг 15000 төгрөгөөр худалдан авч байсан. Гэхдээ би мөнгөний гахайны үнийг нэхэмжлэхгүй дотор нь байсан 50 000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 212-р хуудас/

39. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 25-28 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 9-11-р хуудас/

 

40. Хохирогч О.Цын “2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 15:00 цагийн орчим гэрээ цоожлоод түлхүүрээ гэрийнхээ довжоон доор үлдээгээд орой 23:00 цагийн орчим гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ортол манай гэрийн хоймор хэсэгт байсан 43 инчийн “Монел” брендийн зурагт алга болсон байсан. Зурагтаа хүлээн авсан одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/

 

41. Иргэний нэхэмжлэгч Д.Уийн “2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр миний нөхрийг ломбарданд байхад нь Г.Э гэж залуу Монел загварын 43 инчийн телевизорыг 300 000 төгрөгөөр нэг сарын хугацаатай барьцаалсан байсан. Зурагтыг Цагдаагийн байгууллагад гаргаж өгөөд гэм буруутай хүнээс барьцааны 300 000 төгрөгөө нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/

 

42. Гэрч Ж.М-тын “2020 оны цагаан сарын өмнө билүү нэг өдөр таксинд явж байсан Пирамид төвийн орчмоос нэг залуу суугаад дэнж рүү явсан. Дэнж явж байхдаа манай найз зурагтаа барьцаанд тавих гэсэн юм гэнээ. Машин хэрэгтэй байна гээд намайг дуудаад байна гэж яриад явсан. Тэгээд Дэнж багт нэг айлын гадна очиж зогссон чинь нэг залуу даавуунд ороосон зурагт авч гарч ирсэн. Надтай хамт явсан залуу нөгөө залуугаас зурагтыг аваад надтай эргээд явсан. Эргэд яваад 5 дугаар миктрийн 1 дүгээр байранд байдаг ломбард руу аваад орсон. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу эргэж гарч ирээд ахаа танд карт байна уу. Ломбард бэлэн мөнгө байхгүй байна, дансаар шилжүүлнэ гэж байна гэхээр нь би өөрийнхөө дансны дугаарыг өгсөн. Нөгөө залуу эргэж яваал удалгүй ирэхдээ зурагтаа барьцаалчихлаа гээд гараад ирсэн. Миний 5 тоот данс руу 300 000 төгрөг орсон. Тэгээд бид хоёр Хаан банкны АТМ орж мөнгийг нь авч өгөөд өөрөө таксины мөнгөө аваад салсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/

43. Гэрч У.О-тын “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1- тоотод барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг “Дэлгэрэх норлохой” ХХК-ий захирал нь миний эхнэр Д.У юм. Би өөрөө ажлынхаа зай заваар тус барьцаалан зээлдүүлэх газарт нь сууж ажилладаг юм. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 16-17 цагийн хооронд намайг барьцаалан зээлдүүлэх газартаа сууж байхад нэг залуу орж ирээд 43 инчийн Монел маркийн ЛСД телевизор авч орж ирээд барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь хэний зурагт юм бэ гэсэн чинь манай аав явуулсан юм. Манай гэрийн зурагт гэж хэлсэн. Тэгээд өөрөө гар утсаараа залгаад нэг хүнтэй намайг яриулсан. Утсаар ярьсан чинь настай болов уу гэмээр эрэгтэй хүн утсаа аваад хэн бэ гээд байсан. Тэр хүнтэй утсаар ярьж ойлголцож чадаагүй. Тэгээд нөгөө залуу мөнгөний хэрэг болоод байгаа юм. Манай аав явуулсан юм гэж гуйгаад байхаар нь түүний авч ирсэн зурагтыг нэг сарын хугацаатай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 04 сарын 05-ны өдрийн хооронд сарын 15 хувийн хүүтэйгээр 300.000 төгрөгөөр барьцаалсан. Тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Хулгайн эд зүйл биш биз гэж асуухад тэр залуу манай гэрийн зурагт хулгайн зурагт биш манай аав явуулсан юм гэж хэлээд өөрийнхөө бичиг баримтыг үзүүлсэн. Тэгэхээр нь үнэхээр л хулгайн эд зүйл биш юм байна гэж итгээд тухайн зурагтыг нь барьцаалсан. Надад зурагт барьцаалсан залууг Г,Э гэж залуу байсан бөгөөд түүнийг надтай нэг хүнтэй утсаар яриулаад гуйгаад байхаар нь барьцаанд авсан. Үнэхээр л намайг аавтайгаа яриулж байгаа юм байна гэж ойлгосон. Гэхдээ би тэр хүнтэй яг ойлголцож чадаагүй. Г.Э гэж залуугийн барьцаалсан зурагт нь хар өнгөтэй 43 инчийн Монел маркийн ЛСД зурагт байсан. Одоо тэр зурагт манай барьцаанд байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/

44. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 02/02-45 тоот “2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар Монел маркийн 41 инчийн ЛСД зурагт 500.000 төгрөг /таван зуун мянган/ төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт.

 

45. Эд зүйл хураан авч хүлээлгэж өгсөн тэмдэглэл, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний №4413 дугаартай баримтын хуулбар. /хх-ийн 38-41-р хуудас/

 

            46. Шүүгдэгч Г.Эгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 10-13-р хуудас/

 

47. Шүүгдэгч Б.Дийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг. /2-р хх-ийн 15-19-р хуудас/

 

48. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 21-07 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зураг. /хх-ийн 170-173-р хуудас/

49. Хохирогч Ч.Нийн “хашаа руугаа явж байтал нэг залуу манай хашааны гадна талд юм янзлаад сууж байхаар нь би юу хийж байгаа хүүхэд вэ гэхэд би энд эгчийндээ ирчихээд явж байнаа гэхээр нь би хүүгийнхээ гэрт ороод хартал байшингийн цоожны гадна талын цүү эвдэгдсэн, хаалга нь онгорхой байсан. Мөн дотор талын хаалгын цоожийг эвдсэн байсан. Тэгээд гэрт ороод хартал байшингийн үүдний өрөөнд модон шүүгээн дээр байсан төмөр таслагч багаж, дрилл саарал цүнх зэрэг эд зүйлс байсан. Тэгээд надтай таарсан залуугийн барьсан явж байсан саарал цүнх манай цүнх байсан байна гэж санаад гараад хартал тэр залуу алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 175-р хуудас/

50. Гэрч Д.Ч-тын “Н-лийн хүүгийнх нь хашаан дотор нэг ажлын хувцастай залуу ийшээ тийшээ л яваад байсан. Жорлонгийн тэр хавиар бас яваад байсан. Тэгээд би бодохдоо Н-лийн хүүхэд нь л байгаа юм байна гэж бодоод нээх тоогоогүй. Удалгүй Нарангэрэл ирээд хүүтэйгээ утсаар яриад байхаар нь сая хашаан дотроо яваад байсан ш тээ гэхэд Нарангэрэл гэртээ байна гэж байна гэхээр нь хамт хашаа руу нь ороход гэрийнх нь хаалгыг эвдчихсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 178-р хуудас/

51. Гэрч Н.О-гийн “Сүүлд бодоод байсан чинь төмөр таслагч, цахилгаан дрилль зэрэг эд зүйлийг надад зарсан. Би тэр хүнээс тэр хоёр багажийг хэдэн төгрөгөөр авсан талаар санахгүй байна. Хулгайн болон гэмт хэргийн эд зүйл биш биз гэж лавлаж байгаад авдаг. Тухайн хүн надад худлаа хэлж зарсан байна. Одоо надад байхгүй олон хоногийн өмнө зарагдсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 181-р хуудас/

 

52. Шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2000094 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт. /хх-ийн 183-190-р хуудас/

 

53. Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 198-200-р хуудас/

 

54. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл.

 

            55. Шүүгдэгч Б.Дийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг. /2-р хх-ийн 15-19-р хуудас/

 

56. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 3- тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зургууд. /хх-ийн 213-214-р хуудас/

 

57. Хохирогч В.Бгийн “Гэртээ ортол гэрийн хойморь байсан ТиСиЭл загварын 39 инчийн зурагт байхгүй, ягаан саарал өнгийн орны бүтээлэг байхгүй, байсан. Сүүлд эд зүйлээ бүртгээд үзэхэд 20 литрийн шар канистр, усны тэрэг алаг болчихсоныг мэдсэн. Одоо миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 217-р хуудас/

 

58. Иргэний нэхэмжлэгч А.Агийн “2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр намайг ажил хийж байхад Г.Э гэж залуу ТиСиЭл загварын 39 инчийн өнгөт зурагтыг 300 000 төгрөгөнд нэг сарын хугацаатай барьцаалсан байсан. Цагдаагийн байгууллагад гаргаж өгөөд гэм буруутай хүнээс нь барьцааны 300 000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Г.Э манай найзын ээж нас барчихсан юм. Маргааш өдөр 49 хоног нь болж байгаа юм. Нэг сарын хугацаатай барьцаалах гэсэн юм гээд барьцаалсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 219-220-р хуудас/

 

 59. Шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 02/02-19 дугаартай “үнэлгээнд хамрагдсан ТиСиЭл зурагт 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 437 000 төгрөгөөр үнэлгэдэв” гэх дүгнэлт /хх-ийн 229-234-р хуудас/

 

60. Шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02/02-66 дугаартай “...2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хуучин усны тэрэгний үнэлгээ 40 000 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 238-243-р хуудас/

 

61. Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд. /хх-ийн 246-250-р хуудас/

 

62. Шүүгдэгч Г.Эгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг. /2-р хх-ийн 10-13-р хуудас/

 

63. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэр Хэмнэл соёлын төвд байрлах “Учралт баяр” өрхийн эмнэлэгт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 52-58-р хуудас/

 

64. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зураг. /Дэнж баг 25-20 тоот, Б.Дийн гэрт /хх-ийн 63-66-р хуудас/

 

65. Хохирогч Г.П-мын “алга болсон 3 ширхэг процессор нь эмч нарын өрөөнд байсан. Эмч нарын өрөө нь цоожгүй онгорхой зүгээр хаагаад орхисон байсан. Харин тарианы өрөөний хаалга цоожтой байсан бөгөөд тэр хаалгыг эвдсэн байсан. Манайх хулгайд алдсан 1 ширхэг Делл, 1 ширхэг Асер загварын процессоруудыг эргүүлэн авсан. Одоо 1 ширхэг Делл загварын процессорыг нэхэмжилж байна. Үзлэг хийх үед би өөрөө байсан бөгөөд хард диск нь алга болсон ашиглах боломжгүй болсон байна лээ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 70-71-р хуудас/

 

66. Иргэний нэхэмжлэгч Ц.О-Э-нийн “Хэмнэл” төвд хулгай орж өрхийн эмнэлгийн эд зүйл алга болсон байсан. Энэ хэрэг болох үед гэмт хэрэг үйлдсэн этгээд манай байгууллагын өмч хөрөнгө болох нэг хаалгыг цөм өшиглөж эвдсэн байсан. Тийм учраас тухайн хохирлоо гаргуулан авах шаардлага тавьж оролцож байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 75-р хуудас/

 

67. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2000097 дугаартай “Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багт байрлах соёл спортын Хэмнэл төвд Учиралт баяр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын өрөөнөөс Делл загварын 2 ширхэг процессор, Асер загварын 1 ширхэг процессор, шахмал хаалга 1 ширхэгийг 1070250 төгрөг гэж тогтоолоо” гэх дүгнэлт. /хх-ийн 100-104-р хуудас/

 

68. Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тэмдэглэл. /хх-ийн 146-150-р хуудас/

 

69. Шүүгдэгч Б.Дийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг. /2-р хх-ийн 15-19-р хуудас/

 

70. Хохирогч Ц.Бы “2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед Оргил гээд найзын хамт Улаанбаатар хотоос ирсэн. Ирээд М-тэй Оюут багийн 2-1 дүгээр байрны гадна таараад Б-ний хамт бид 4 гаражны хажууд хүний 2 ,2 лаазтай пиво уусан. Тэгээд нэмж уух юм авах гээд явж байгаад би Оргилтой маргалдаж Оргил уурлаад явсан. Н.М, Б бид 3 дэлгүүр орж 2 том пиво авч уучихаад ахиж дэлгүүр орж шилтэй пиво архи авсан. Тэгээд Дэнж багруу манайхруу явж байгаад дахиж маргалдаад 1-16 дугаар байрны гадаа явган хүний зам дээр Оргил ирж Н.М бид хоёрыг салгасан. Тэгээд дахиад бид хоёр барьцалдаж аваад байж байтал М ууж явсан шилтэй пивоныхаа шилээр миний толгой дээр хоёр удаа цохисон. Тэгээд миний толгой хагарч цус гараад байж байтал нэг ах ирээд бид нарыг салгасан. Тэгээд Б, Н.М хоёр явсан. Оргил ч бас яваад өгсөн. Миний толгойн дээр 4 оёдол тавьсан. Эмнэлэгийн бичиг баримт байхгүй эмнэлэгт үзүүлээгүй. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Эдгээр гэмтлүүдийг Н.М надад учруулсан. Н.М их уугаагүй зүгээр байсан байх” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/

71. Яллагдагч Н.Мийн “2020 оны 06 дүгээр сарын 16-ны өдөр би байрны гадаа найз Б-тэй хамт байж байтал Б, Оргил хоёр ирсэн. Тэгээд Б архи ууя мөнгө байна уу гэхээр нь надад 10 000 төгрөг байсан дээр нь Б нэмээд нэг шил архи нэг ундаа аваад гаражруу явж уусан. Тэндээсээ 1-3 дугаар байрны автобусны буудал руу явсан. 7 дугаар хороолол руу явна гэснээ мөнгө байхгүй намайг мөнгө өг гэсэн гэтэл Оргил мөнгө байхгүй гэж хэлтэл Оргил, Батхаан хоёр маргалдсан би, дундуур нь орж салгасан. Тэгээд Батхааныг би барьж авсан. Гэтэл газраас чулуу аваад миний толгойруу цохисон. Тэгэхээр нь би газарт унагааж байгаад намайг цохисон чулуугаар хоёр удаа толгой руу нь цохисон. Гэтэл Б-ны толгойноос цус гарсан. Б надаас эмчилгээний төлбөр нэхэмжлээгүй. Би хохирол нөхөн төлөөгүй. Би бусдын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

72. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №483 дугаартай Хохирогч Ц.Бы биед толгойн оройд хуйханд 2 тооны няцарсан шарх, зүүн шуунд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Эдүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Д нь ганцаараа нийт 11 удаагийн үйлдэлд бусдын байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, шүүгдэгч Н.Мтэй нийлж 1 үйлдэл үйлдэж нийт 8 987 250 төгрөгийн шууд хохирол, 816 750 төгрөгийн хор уршиг учруулж гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч Б.Д, Н.М нар бүлэглэн нийтдээ 853 500 төгрөгийн шууд хохирол, 216 750 төгрөгийн хор уршиг учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Г.Э нь Б.Дийн хулгайн эд зүйлийн эх үүсвэрийг өөрчилж нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч нар өөрсдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон, Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайн эд зүйлийн эх үүсвэрийг өөрчилж нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. “Учралбаяр” өрхийн эмнэлэгт учирсан хохирлын тухайд 3 хуваахгүй, Н.Мтэй үйлдсэн учраас 2 хуваана. Өрхийн эмнэлэгт учирсан хохирлоос нөхөн төлөгдөөгүй байгаа хохирлыг төлөх нь зүйтэй. Н.М-ээс 285 875 төгрөгийг гаргуулах саналтай байна. Б.Доос 3 379 375 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох, Н.Мээс 285 875 төгрөгийг гаргуулах, Г.Эгээс гаргуулах төлбөр байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.Д нь нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал байна. Н.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар бусадтай бүлэглэсэн учраас хүндрүүлэх нөхцөл байдал байна. Гэмт хэргийн улмаас бусдын өмчлөлд 7 643 500 төгрөгийн шууд хохирол, 816 750 төгрөгийн хор уршиг учирсан байна. Гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иргэний нэхэмжлэлд Б.Доос 3 059 875 төгрөг, Н.М-ээс 285 875 төгрөг, Г.Эгээс 300 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  3.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, хорих ялд өмнөх тогтоолоор хойшлуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жилээр тогтоож, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Н.Мт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталж оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 2 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулж, торгох ялыг хорих ялд шилжүүлж 30 хоногийн хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 2 жил 30 хоногоор оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Б.Дийн цагдан хоригдсон 303 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг баримтлан эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан процессорыг Б.Дт буцаан олгох, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Ю.Г дүгнэлтдээ “Г.Эгийн үйлдэлд гэм буруугийн шинж байхгүй. Г.Эг гэм буруутай гэж үзэхгүй. Г.Э хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй байсан. Г.Эд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж ял сонсгосон. Харин Б.Д нь 2019 онд 9 удаагийн үйлдэл, 2020 онд 4 удаагийн үйлдлээр нийт 13 удаагийн үйлдлээр эд зүйл хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөр тооцоолсон тооцоонд маргах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж зүйлчилсэн. Б.Д байнга үйлдсэн, амьдралын эх үүсвэр болгосон гэх хангалттай нотлох баримт байхгүй байна. 2019 оны 08-р  сард 2 удаагийн үйлдэл, 09 дүгээр сард нэг үйлдэл байгаа, 10 сард 6 удаагийн үйлдэл байгаа. 3 сарын хугацаанд гэмт хэргийг үйлдсэн байна. Дараа нь 2020 онд 4 үйлдэл байгаа. 2 сард нэг удаа, 3 сард 3 удаагийн үйлдэл байгаа. Хулгай хийсэн сар нь нийт 5 сар байна. Байнга энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Харин удаа дараа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Амьдралын эх үүсвэр болгосон бол гэмт хэрэг үйлдсэн орлогоор гэр бүлээ тэжээн тэтгэж, орлогын эх үүсвэртэй болохыг хэлнэ. Энэ нь удаан хугацааны үйлдлийг шаарддаг. Шүүгдэгч нь өвөөгийн хамт амьдардаг. Өвөө нь 576 000 төгрөгийн тэтгэвэртэй. Тэтгэвэр авдаг гэх баримтыг хэрэгт хавсаргасан. Завсартайгаар 5 сарын үйлдэл яригдаж байгаа. Б.Дийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл нь тохироогүй байна. Буруу зүйлчилсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 2 277 000 төгрөгийн хохирол байгаа. Улсын яллагч 3 сая төгрөг хэллээ. Би сайн ойлгосонгүй. 4 удаагийн үйлдэлтэй хэргийн тухайд Ц-ход төлөгдсөн, Б-гийн зурагтыг өгсөн. Н, “Учралтбаяр” өрхийн эмнэлгийн хохирол яригдаж байгаа. Н-лийн хохирлыг төлсөн, “Учралтбаяр” эмнэлэгт 120 000 төгрөг нэхэмжилсэн. Хэмнэл төвийн иргэний нэхэмжлэгчийн хувьд 216 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг хоёр хувааж төлж болно. Хоёр иргэний нэхэмжлэгч нарын хувьд 150 000 төгрөгийг тус тус төлчихсөн. Өрхийн эмнэлэг, Хэмнэл төвийн хохирлуудын тухайд бага хэмжээний мөнгө нэмэгдэнэ. Ар гэрээс нь энэ хохирлуудыг төлнө. Зүйлчлэлийн хувьд үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй байна гэж үзэж байна. Удаа дараа үйлдсэн хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хуульд заасан хамгийн доод хэмжээний ялыг оноож өгнө үү. Хүндрүүлэх нөхцөл байдал бий гэж хэлж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг боломжоороо төлж байгаа нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд орно. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. 13 удаагийн үйлдлийг үйлдсэн. Хэдийгээр хулгай хийсэн ч гэсэн тийм их хэмжээний хохирол учруулаагүй. Хувийн байдлыг нь харахад аав нь 100 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай хүн байдаг. Б.Д аавыгаа тэжээдэг, гэр хороололд амьдардаг. Ял хойшлуулсан хугацаанд хэрэг үйлдсэн гэдгийг мэдэж байна. Доод хэмжээний ялыг оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зүйл заалтаар энэ хэрэг хүндэрчихсэн. Давхар нэмэгдүүлж хүндрүүлэх нь эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэхээр байна. Хуульд заасан хамгийн доод хэмжээний хорих ялыг оногдуулаад, шийтгэх тогтоолын биелэгдээгүй 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгээд нийтдээ 6 жилийн хугацаагаар тооцож өгнө үү. Хохирол төлбөрийн хэмжээ, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

 

Шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч З.Баттулга дүгнэлтдээ “Н.Мийн хувьд Прокурорын байгууллагаас зүйлчилсэн зүйл анги үндэслэлтэй байна. Маргах зүйл байхгүй.  Хохирлын хувьд улсын яллагчийн зүгээс 285 750 төгрөг гэсэн. Миний тооцоогоор 193 000 төгрөг гэж бодож байгаа. Шүүх бүрэлдэхүүн үүнийг харгалзан үзнэ үү. Өнөөдрийн байдлаар Н.М 18 насанд хүрсэн. Гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй. Шүүх хэргийг дүгнэж үзээд хуульд зааснаар үндэслэж ял оноож өгнө үү. Хулгайн хэргийн хувьд 2-8 жилийн ялтай. Насанд хүрээгүй хүнд тал хувиар нь 2 жилийн ялыг халдааж болно. Үйлдсэн гэмт хэргээ шүүгдэгч хүлээн зөвшөөрдөг. Өдий хүртэл хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ ойлгож ухамсарлаж байгаа. Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэг байгаа. Энэ гэмт хэргийн хувьд хамгийн бага хэмжээгээр шийтгэж, нийтдээ 2 хэргийг нэгтгээд шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.7 дугаар зүйлийг үндэслэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч өгнө үү. Тэнсэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

            Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч М.Л, С.М, Н.Л, Б.Ш, Т.Ж, Б.У, Н.Б-Э, А.Ц, Г.П, Ч.Н, О.Ц, В.Б, Р.О, Иргэний нэхэмжлэгч Д.Ө, М.Б, Д.У, Ц.О-Э, А.А, хохирогч Ц.Б, гэрч Ж.Мөнхбат, У.Отгонбат, Д.Чинбат, Н.Отгонсүрэн, М.Б, В.Батмөнх, Д.Ө, Г.Батжаргал нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Далайван Аудит” ХХК-ий шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/02-158 дугаартай дүгнэлт, эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 519/035 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 519/036 дугаартай дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 038 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 039 дугаартай дүгнэлт, “Далайван Аудит” ХХК-ий шинжээчийн 2019 оны 08 сарын 19-ны өдрийн 02/02-122 дугаартай дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 02/02-140 тоот дүгнэлт, эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 03 сарын 13-ны өдрийн 02/02-15 тоот дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 25- тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 02/02-45 тоот дүгнэлт, эд зүйл хураан авч хүлээлгэж өгсөн тэмдэглэл, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний №4413 дугаартай баримтын хуулбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 21- тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2000094 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.Дийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 02/02-19 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02/02-66 дугаартай дүгнэлт,  эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэр Хэмнэл соёлын төвд байрлах “Учралт баяр” өрхийн эмнэлэгт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /Дэнж баг 25- тоот, Б.Дийн гэрт/, шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2000097 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Дийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №483 дугаартай шүүх эмнэлэгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо.

 

- Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 18- тоот М.Лийн байшингийн цонхоор нэвтэрч эмээлийн мөнгөн тоноглолыг хулгайлан авч 880,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундрагын 14-08 тоотод оршин суух иргэн С.Мгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөний гахайнд байсан 50,000 төгрөгийг хулгайлан 358 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өндөр сум Даваат багийн Зураагийн 14-1 тоотод оршин суух Н.Лын байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан авч 190 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 52- тоотод оршин суух Б.Шгийн гэрт хууль бусаар орж мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, цахилгаан хөрөө, 26 кг самар хулгайлан 807000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өндөр сум Даваат багийн Зураагийн 1- тоотод оршин суух Т.Жгийн байшинд хууль бусаар нэвтэрч монетан бөгж, мөнгөний гахайг хагалж 100 000 төгрөг зэргийг хулгайлж 310000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 10-026 тоотод оршин суух, Б.Уийн байшинд хууль бусаар нэвтрэн орж “Хасээ” маркийн нөөтбүүк, LG маркийн гар утас зэргийг хулгайлан авч 430 000 мянган төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 19- тоотод оршин суух Б.Мын эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, мөнгөн аяга, зэс аяга, микрофон, цахилгаан төгөлдөр хуур, кэн брэндийн багаж хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж 1 265 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 146- тоотод оршин суух Р.Оийн байшинд хууль бусаар нэвтрэн орж “dell” брэндийн зөөврийн компьютер, шаргал өнгөтэй эмэгтэй төмөр бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлан 1 515 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 17а- тоотод оршин суух А.Цгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 39 инчийн зурагтыг хулгайлан 400 000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 25- тоотод оршин суух иргэн О.Цын байшинд нэвтэрч 44 инчийн Монел загварын зурагт хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 21- тоотод оршин суух иргэн Ч.Нийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч цахилгаан дрилл, төмөр тасдагч, үүргэвч цүнх зэрэг эд зүйл хулгайлан 135 000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 02 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 3- тоотод оршин суух иргэн В.Бгийн байшинд нэвтэрч “ТиСиЭл” загварын 39 инчийн зурагт хулгайлан 437.000 төгрөгийн хохирол учруулсан, Н.Мтэй бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах Хэмнэл соёлын төвд байрлах “Учралт баяр” өрхийн эмнэлэгт нэвтэрч, Делл загварын компьютерийн процессор 2 ширхэг, Асер загварын компьютерийн процессор 1 ширхэгийг хулгайлан 853 500 төгрөгийн хохирол, 216 750 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт,

 

- Н.М нь Б.Дтой бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах Хэмнэл соёлын төвд байрлах “Учралт баяр” өрхийн эмнэлэгт нэвтэрч, Делл загварын компьютерийн процессор 2 ширхэг, Асер загварын компьютерийн процессор 1 ширхэгийг хулгайлан 853 500 төгрөгийн хохирол, 216 750 төгрөгийн хор уршиг учруулсан, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт,

 

- Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 25- тоотод оршин суух иргэн О.Цын байшингаас Б.Дийн хулгайлсан 44 инчийн Монел загварын зурагт, 2020 оны 02 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 3-31 тоотод оршин суух иргэн В.Бгийн байшингаас Б.Дийн хулгайлсан “ТиСиЭл” загварын 39 инчийн зурагтуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж барьцаанд тавьсан үйл баримт тогтоогдож байна.

 

  1. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Д нь 13 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан  8 080 500 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Н.М нь 1 удаагийн үйлдлээр бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг, бусдыг чулуугаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Г.Э нь 2 удаагийн үйлдлээр Б.Дийн хулгайлсан эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад барьцаалан, эх үүсвэрийг нуун далдалж, өөрчилсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилөн шилжүүлж, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцов.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Н.М, Г.Э нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Р.Цэрэнханд санал дүгнэлтдээ “Б.Дийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжгүй, орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн шинжтэй байх тул хуулийн зүйлчлэлийг өөрчлөх үндэстэй” гэж мэтгэлцэж байх боловч Б.Д нь нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлсан эд зүйлсээ дуу бичлэгийн студи ажиллуулах зорилгоор ашигласан, бусдаар барьцаанд тавиулж мөнгө болгон зарцуулсан зэрэг нь гэмт хэргийг байнга үйлдэж, олсон эд хөрөнгийг амьдарлын эх үүсвэр болгосон шинжтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Ю.Г санал дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байх боловч гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Э нь барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйл барьцаалахдаа илтэд худал мэдээлэл өгч, гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг нуун далдлах шууд санаатай үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна. Харин Г.Э нь өөрийн гэр оронгүйн улмаас Б.Дийн студид түр амьдарч байсан, эд зүйл барьцаалан олсон мөнгөө Б.Дт өгч байсан зэргээр бусдаас хамаарал бүхий нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлд хамааруулж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Д, Н.М нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Д, Н.М нарт хорих ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.Эд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Д нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд шүүхээс уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байна. Шүүгдэгч нь ял хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй. Мөн шүүгдэгч Б.Д нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 304 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан тул түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар 2 дахин багасгах нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Дийн үйлдлийн улмаас бусдад 8 080 500 төгрөгийн шууд хохирол, шүүгдэгч Н.Мийн үйлдлийн улмаас бусдад 853 500 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд хулгайлагдсан эд зүйлсийг заримыг нь хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн, шүүгдэгч Б.Д нь хохиролын зарим хэсгийг төлж барагдуулсан байх тул төлөгдөөгүй хохирол, иргэний нэхэмжлэлийг хавтаст хэрэгт авагдсан баримт, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн тооцож, шүүгдэгч Б.Доос 3 059 875 төгрөг гаргуулан хохирогч С.Мд 50 000 төгрөг, Н.Лт 150 000 төгрөг, Б.Шд 372 000 төгрөг, Б.Ут 150 000 төгрөг, Н.Б-Эд 945 000 төгрөг, А.Цэцгээд 400 000 төгрөг, Т.Жд 210 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Өд 290 000 төгрөг, М.Бд 400 000 төгрөг, хохирогч Г.Пд 57 500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.О-Эд 35 375 төгрөгийг тус тус олгуулах, шүүгдэгч Н.Мээс 285 875 төгрөг гаргуулан хохирогч Г.Пд 177 500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.О-Э 108 375 төгрөгийг олгуулах, шүүгдэгч Г.Эгээс 300 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ут 150 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Ад 150 000 төгрөгийг олгуулахаар тус тус шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Dell маркийн 1 ширхэг процессорыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М, Г.Э нар цаган хоригдоогүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б,Д-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тайж нар овгийн Н,М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Энэрэл овгийн Г,Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нуун далдалж, өөрчлөн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суугаа газар буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж нийт эдлэх ялыг 1 жил 15 хоногийн хугацаагаар тус тус  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 7 жилийн хорих ял, Н.Мт оногдуулсан 1 жил 15 хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 304 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч төгрөг тус тус олгосугай.

 

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримт ирүүлсэн Dell маркийн 1 ширхэг процессорыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

          10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М, Г.Э нар цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС

 

                                                 ШҮҮГЧИД                            Д.АРИУНЦЭЦЭГ    

                                                         Ж.БАЙГАЛМАА