Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/шцт/5

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж, Улсын яллагч С.Б Хохирогч Б.Э Шүүгдэгч С.С Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С холбогдох эрүүгийн 2025000000133 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй Орхон-Од ХХК-д мужаанаар ажилладаг, ам бүл-6, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн 22-29 тоотод оршин суудаг, урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Сүхбатын Соёлбаяр, /регистрийн дугаар ФЖ89041515/. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.С нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аялгуу” бааранд иргэн Б.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Шүүгдэгч С.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу хохиролд 130.200 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг, -Хохирогч Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 05 сарын 30-нд “Аялгуу” бааранд орой 6-7 цагийн үед л орсон байх. Пиво уучихаад дуулж байгаад гарах гэтэл шатан дээр үл таних залуу намайг учир зүггүй мөргөөд унагасан миний хамраас цус гарч хамар гэмтсэн. Гомдолтой байна, хамраа янзлуулах гэтэл мөнгө байхгүй учир чадаагүй. 1.500.000 төгрөг өгчих гэсэн өгөөгүй. 1.500.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, -Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” бааранд ганцаараа орж ганц пиво уучихаад дуулж байгаад 22 цагийн үед гарах гэтэл шатан дээр үл таних залуу намайг утга учиргүй шууд мөргөөд унагаасан. Миний хамраас цус гарч хамар гэмтсэн. Би хэсэг манарч байгаад араас нь гүйж очоод бариад авсан чинь сүртэй ш дээ хүн андуураад мөргөчихлөө ш дээ гэсэн. Тэгээд араас нь барьж байгаад цагдаа дуудсан. 2 цагдаа ирээд тэр залууг барьж байсан. Намайг хувцасаа өмсөөд гараад ир гэсэн. Би баар руу ороод хувцасаа өмсөөд гараад ирсэн чинь нөгөө залуу зугтаасан. Тэгээд хамт явж байсан эмэгтэйг нь барьж аваад цагдаа дээр авч ирж өгсөн. Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хамрынхаа зургийг авахуулахад хамар хугарсан байсан. Би гомдолтой байна. Хамар хоолойн эмч засуул гэсэн. Хамраа засуулмаар байна гэсэн мэдүүлэг /хх 08-09 хуудас/ -Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” бааранд хамт ажилладаг Ц, С, С, Э нарын хамтаар 18 цагийн үед 2 орсон. Дараа нь З гэх залуу 22 цагийн үед ирсэн. С.С-ыг хүн зодсон талаар хараагүй, гэхдээ баар хаах гэж байхад баарны гадаа С.С-т зодуулсан гэх залуу С.С-ыг бариад зогсож байсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн. Цагдаа ирээд С.С-т зодуулсан гэх залууг хувцасаа өмсөөд гараад ир гэсэн. Тэр үед би С.С-ыг зам гаргаж өгтөл араас зодуулсан гэх залуу ирээд намайг бариад авсан. С.С зугтаагаад яваад өгсөн. С.С түүнээс хойш ажилдаа ирээгүй. Надтай холбоо бариагүй” гэсэн мэдүүлэг /хх 12 хуудас/ -2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 714 тоот: 1. Б.Э-ын биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Хамрын ясны хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын нурууны зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх 15-16 хуудас/. -Шүүгдэгч С.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ...Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор юу болсон талаар санахгүй байна. Миний бие Э-д ямар нэгэн байдлаар эмчилгээний мөнгө, төгрөг өгөөгүй байгаа гэсэн мэдүүлэг /хх 50-51 хуудас/ -С.Сыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 50-51 хуудас/ -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27 хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч С.С нь хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогчид хохирол төлөгдсөн. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай гэв. Шүүгдэгч С.С нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян[1]Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” бааранд иргэн Б.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Э-ын “2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” бааранд ганцаараа орж ганц пиво уучихаад дуулж байгаад 22 цагийн үед гарах гэтэл шатан дээр үл таних залуу намайг утга учиргүй шууд мөргөөд унагаасан. Миний хамраас цус гарч хамар гэмтсэн. Би 3 хэсэг манарч байгаад араас нь гүйж очоод бариад авсан чинь сүртэй ш дээ хүн андуураад мөргөчихлөө ш дээ гэсэн. Тэгээд араас нь барьж байгаад цагдаа дуудсан. 2 цагдаа ирээд тэр залууг барьж байсан. Намайг хувцасаа өмсөөд гараад ир гэсэн. Би баар руу ороод хувцасаа өмсөөд гараад ирсэн чинь нөгөө залуу зугтаасан. Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хамрынхаа зургийг авахуулахад хамар хугарсан байсан. Би гомдолтой байна. Хамар хоолойн эмч засуул гэсэн. Хамраа засуулмаар байна” гэсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хохирогч Б.Э-ын биед хамрын ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ. Хохирогч Б.Э нь шүүх хуралдаанд хамраа эмчлүүлэх 1.500.000 төгрөг нэхэмжилнэ гэж байх боловч энэ талаар ямар нэгэн баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв. Харин хохирогч шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8.000 төгрөг, Медипас эмнэлгээр хамрын ясны байрлалын рентген зураг авахуулсаны 30.000 төгрөгийн баримт ирүүлсэн байх ба шүүгдэгч С.С нь хохирогчид 130.200 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж үзлээ. Орхон аймгийн прокуророос шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.С нь учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Б овогт С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 4 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.С нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд сард 100.000 /нэг зуун мянга / төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай. 7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Э