Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/200

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,

улсын яллагч С.Б,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Р.Б,

шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч С.Б,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ц.Э /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-аас;

шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан,

шүүгдэгч Л.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2025000690082 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-оос;

шүүгдэгч Л.Н-г Н.Э-тэй, мөн Г.Т-той бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Г.Т-ыг Л.Н-тай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025003930388 дугаартай хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч,

2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 602 дугаартай шүүгчийн захирамжаар 2025003930388 дугаартай хэргийг 2025000690082 дугаартай хэрэгт нэгтгэн,

2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 606 дугаартай шүүгчийн захирамжаар Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлан хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, С.А,

Монгол Улсын иргэн, Л.Н,

Монгол Улсын иргэн, Г.Т,

Холбогдсон хэргийн талаар;

яллагдагч С.А нь 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-10-08 тоотоос 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.О-д 382.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Л.Н-тай бүлэглэн, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэн иргэн Б.Б-д 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Л.Н-тай бүлэглэн, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 32-01 тоот хашаанд нь байсан 06-67ОРХ улсын дугаартай Тоёота приус-10 загварын 3.876.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахдаа 526.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах БОЭТ-ийн гэмтлийн тасгийн 2 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан А.М-гийн самсунг эс 6 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хууран авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Л.Н нь яллагдагч С.А-тай бүлэглэн, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух иргэн Б.Б-ийн гэрийн түлхүүрээр Наран баг 32-01 тоот Б.Бгийн байнга амьдрах орон байр буюу байшинд хууль бусаар нэвтрэн орж 550.000 төгрөгийн үнэ бүхий 43 инчийн лсд зурагтыг хууль бусаар авсан,

яллагдагч С.А-тай бүлэглэн, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 32-01 тоот иргэн Б.Б-ийн хашаанд нь байсан 06-67ОРХ улсын дугаартай Тоёота приус-10 загварын 3.876.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахдаа 526.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Н.Э-тэй бүлэглэн, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 14-17 тоотод оршин суух Г.Б-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн Самсунг маркийн телевизор, эмэгтэй хүний 3 хос ээмэг, бөгж, зүүлт болон манан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Н.Э-тэй бүлэглэн, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даниста” худалдааны төвийн авто зогсоол дээр байсан Ниссан Экстрайл маркийн 27-77ОРХ улсын дугаартай автомашинаас иргэн П.Э-гийн эд зүйлсийг хулгайлж, 887.300 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Г.Т-той бүлэглэн, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Ремакс” гар утасны дэлгүүрээс Самсунг Эс 9 плас загварын гар утас, Нокиа А5 загварын гар утас хулгайлж иргэн Н.Г-д 745.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Г.Т нь яллагдагч Л.Н-тай бүлэглэн, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Ремакс” гар утасны дэлгүүрээс Самсунг Эс 9 плас загварын гар утас, Нокиа А5 загварын гар утас хулгайлж иргэн Н.Гад 745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч С.А мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

Эрүүгийн 2025000690082 дугаартай хэргийн тухайд;

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

1.Хохирогч Б.Б-ийн “...А нь Ж бид хоёртой хамт бааранд тааралдаж улмаар миний түлхүүрийг баарнаас олж авсан байсан, тэгээд маргааш нь Ж-гаар манай гэрийг заалгаж, мэдэж аваад намайг хөдөө явсан хойгуур, эзгүй үед гэрт орж эд зүйлийг авсан байсан. А өөр нэг танихгүй залуутай гэрт минь орж хулгай хийсэн байсан. ...Наран баг 32-01 тоот гэрийн хашаанд байсан 06-67ОРХ улсын дугаартай Тоёота приус-10 маркийн машиныг, мөн гэрт байсан 43 инчийн зурагтыг хулгайлж надад 1.076.000 төгрөгийн хохирол учирсан. ...43 инчийн зурагтыг буцааж олж авсан, эвдрэл, гэмтэлгүй хэвийн ажиллаж байна. ...Ямар ч байсан хулгайд алдагдсан байсан эд зүйлс, машин тэргээ эргүүлэн олж авсан, харин тээврийн хэрэгсэлд минь учирсан хохирлын 526.000 төгрөгийг би сая бэлнээр хүлээж авлаа, ...одоо надад дээрх хоёр хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-39-40/,

иргэн Т.Х-ээс гаргасан “...хадам дүү Б.Б-н Наран баг 32-01 тоот байшингаас 43 инчийн BSB маркийн LCD зурагт, хашаанд нь байсан 06-67ОРХ дугаарын Prius-10 маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан байна.” гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-28/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-29-32/,

С.А-ын төрсөн эгч М.Б-гээс иргэний нэхэмжлэгч Б.Б-д 100.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-78/,

С.Аын төрсөн эгч М.Баярцэцэгээс хохирогч Б.Бд 526.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-79/,

“Далай ван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 02102-12 дугаартай “...43 инчийн лед зурагт 550.000 төгрөг, Тоёота приус-10 загварын авто машины өвлийн дугуй 2 ширхэг 96.000 төгрөг, аваарын шар дугуй 30.000 төгрөг, обуд 2 ширхэг 120.000 төгрөг, зүүн толь 95.000 төгрөг, зүүн урд хаалга 120.000 төгрөг, урд болон хойд гупер засварын ажлын хөлс 65.000 төгрөг нийт хохирлын хэмжээ 1.076.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн албан бичиг, үнэлгээний тайлан /1-р хх-82-88/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №2100064 дугаартай “...Тоёота приус 10 загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ “...3.876.000 төгрөг.” гэсэн албан бичиг, үнэлгээний тайлан /1-р хх-97-101/,

яллагдагч Л.Н-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-138-139/,

         гэрч Т.Х-ийн “...2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед хадам аав Х нь Б-н гэрт очиж машиныг авах гэтэл хашаанд нь байсан 06-67ОРХ улсын дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэл, мөн гэрт нь байсан 43 инчийн BSB маркийн LCD зурагт, зурагтны удирдлага зэрэг нь алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-34-35, 45-46/,

иргэний нэхэмжлэгч Л.Б-гийн “...2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тэр Н гэж нэртэй залуу зурагтыг 30 хоногийн хугацаатай 100.000 төгрөгт барьцаанд тавьсан. Тэгээд тухайн өдрөөс хойш 20 гаран хоногийн дараа...нэг эмэгтэй над дээр цагдаагийн ажилтантай хамт ирээд “миний дүү Б-н гэрт хулгай орсон, тэгээд хулгайд алдсан, зурагтаа танай ломбардад тавьсан байна” гэж хэлээд зурагтаа өөрөө үзэж харж шалгаад надаас авч явсан. ...миний нэхэмжилсэн 100.000 төгрөгийг хулгай хийсэн гэх хоёр залуугийн ар гэрийнх нь хүмүүс надад төлж, намайг хохиролгүй болгосон.” гэсэн мэдүүлэг /1-р хх-44, 47-48, 49/,

гэрч Ч.Б-ын “...Орхон голын цаана захад дугуй нь хагарсан хөх цэнхэр өнгийн Тоёота приус 10 загварын тээврийн хэрэгслийг зогсоочихсон, хоёр залуу нэг эмэгтэй гол хөлдүү байхад голоор алхаж манай гэрт ирсэн. ... өөрсдийнхөө унаж явсан хагархай дугуйтай тээврийн хэрэгслийг голын гармаар гаргаж манай гэрийн хажууд авч ирж тавьсан, тэгээд “Заамар сумаас дугуй олж ирээд буцааж авна” гэж ярьж байсан. ...миний мөнгөлөг саарал өнгийн карина загварын тээврийн хэрэгслээр Заамар сумын “Сов” гэх нэртэй уул, уурхай байдаг газрын дэлгүүрийн гадаа хүргүүлсэн. ...06-67ОРХ улсын дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 2 дугаар сарын эхэн үед...тээврийн хэрэгслийн эзэн гэх нэг залуу, хоёр эмэгтэй хүнтэй хамт ирээд надад бичиг баримтаа үзүүлээд авч явсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-76-77/,

2.Хохирогч А.М-гийн “...2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр би Орхон аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасгийн 2 номерын палатанд хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэж байх үед...надтай хамт эмчлүүлж байсан А гэх залууг таньдаг бололтой шууд мэнд ус яриад уулзаж байснаа надаас миний гар утсыг асууж “утсаар чинь нэг хүн рүү залгачихаад буцаагаад өгье” гэхээр нь би зөвшөөрч гар утсаа өгч явуулсан. Гэтэл нөгөө залуу өрөөнөөс гарч утсаар ярьж явж байснаа хаашаа явсан эсэх нь тодорхойгүй алга болчихсон.” гэсэн мэдүүлэг /1-р хх-177- 178/,

хохирогч А.М-ээс гаргасан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-172/,

БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн урд болон зүүн жигүүр лүү харсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-173-174/,

хохирогч А.М-д “Samsung-S6” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-184/,

          3.Хохирогч Д.Огийн “...2021 оны 3 дугаар сарын 09-ний өглөө гэртээ иртэл гэрт байсан 32 инчийн шинэ зурагт алга болчихсон байхаар нь дүү А-аас зурагт яасан талаар асуухад “өчигдөр хамт архи уусан А л аваад явсан байх, би сайн мэдэхгүй, тасарчихсан байсан.” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Сая цагдаагийн байцаагчаас хүлээж авсан миний эзэмшлийн “Samsung” загварын 32 инчийн зурагт маань ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, хэвийн ажиллагаатай байна.” гэсэн мэдүүлэг /2-р хх-163, 165/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ 21-065 дугаартай “...“Samsung” брэндийн 32 инчийн LCD зурагтны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 382.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт /2-р хх-176-179/,

Д.О-ээс гаргасан гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Д.О-ийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /2-р хх-155, 156/,  

хохирогч Д.О “Samsung” загварын хар өнгийн 32 инчийн LCD зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-160/,

гэрч М.Г-ын “...2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр С.А нь өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай,  барьцаалан зээлдүүлэх газарт зурагт барьцаанд тавих зорилготой явж байхаар нь би зогсоон шалгаж...С.А-аас  “энэ зурагт хэний зурагт вэ?, чи ямар учраас авч яваа юм бэ” гэж асуухад огт хариулахгүй байж байснаа “манай найзын гэрийн зурагт байгаа юм” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /2-р хх-167/, 

гэрч Д.А-ын “...А “одоо би гэртээ харьж чадахгүй байна, архи уусан болохоор танай энэ гэрт чамтай хамт хономоор байна” гэж хэлэхээр нь би “хэрэв чи хонох юм бол жижиг өрөөнд ор засаад унт” гэж хэлсэн, ...А-ыг би жижиг өрөөнд унтсан байх гэж бодсон, ...шөнө 00:00 цаг болж байхад сэрээд хартал А жижиг өрөөнд байхгүй, том өрөөнд байсан О эгчийн 32 инчийн Samsung загварын LCD зурагт алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-169-170/,

гэрч М.Б-ийн “....Би энэ хэргийнх нь талаар саяхан сонссон тэгээд ямар ч байсан өөрийн санаачилгаараа хувийнхаа зүгээс дүү С.А-ын учруулсан хохирлыг ганц удаа төлж барагдуулах санаа зорилготой танай цагдаагийн газарт өөрийн биеэр ирж мэдүүлэг өгч байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-182/,

яллагдагч С.А-ын “...Би Б-н гэрт хууль бусаар ороод 43 инчийн зурагтыг хулгайлаад улмаар хашаанд нь байсан приус-10 машинд хийгээд явсан. Н-тай хамт Мэнд-Амар худалдааны төвийн ломбарданд хулгайлсан зурагтаа 100.000 төгрөгийн барьцаанд тавиад Бүрэн бүстийн уулруу приус-10 машинтай явж байхдаа замын хажуу тал дуу унаж мод мөргөсөн. Н бид хоёр дээрх хэргийг үйлдэх үедээ согтуу байсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр миний төрсөн эгч М.Б миний өмнөөс надтай холбоотой хэрэгт учирсан хохирол мөнгийг нөхөн төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-120, 122/,

“...Гэмтлийн тасгийн 2 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан А.М ахтай уулзаж тэр ахаас “хүнтэй утсаар ярьчихаад өгье” гэж хэлээд гар утсыг нь авсан тэгээд хүнтэй ярьж байгаа дүр үзүүлж, тэр ахыг хуурч мэхэлж байгаад нүдийг нь хариулж улмаар тухайн эмнэлгийн өрөөнөөс гарч зугтаасан. А.М ахад учруулсан хохирлыг 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр төрсөн эгч Б төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-135/,

“...А-ынд очиж архи хувааж уугаад согтоод архины халуунд тэдний зурагтыг авч гараад Үйлчилгээний төвд барьцаалан зээлдүүлэх газарт тавих гэж байгаад цагдаагийн алба хаагчтай тааралдсан. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. ...Хохирогч Д.О эгчид зурагтыг нь  бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /2-р хх-186,196-197/,

“...2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Н-тай таарсан, хамт архи уусан, ингэж уухдаа “миний нэг танил айлын гэрийн түлхүүр надад байгаа, зурагтыг авч барьцаанд тавиад, Заамар яваад ирье” гэж хэлэхэд Н зөвшөөрсөн. Н намайг хулгай хийх талаар ярьж байгааг ойлгосон, угаасаа мэдэж байгаа.” гэсэн мэдүүлэг /2-р хх-218-219/,

яллагдагч Л.Н-ийн “...С.А надад “миний танил найзын гэрийнх нь түлхүүр байна, одоо тэр айлд хүн байхгүй, чамд ямар нэгэн иргэний үнэмлэх бичиг баримт байна уу, хэрэв бичиг баримт байгаа бол хоёулаа тухайн айлд очиж зурагтыг нь авч барьцаанд тавьж мөнгөөр нь Төв аймгийн Заамар сум руу явчихаад ирье” гэсэн саналыг хэлсэн, би саналыг нь хүлээн зөвшөөрч, С.А-тай хамт тус айлд очиж бид хоёр хоёулаа хамт гэрт нь орж зурагтыг нь эхлээд авсан, зурагтыг надад С.А тавиураас салгаж авч өгсөн. Тэгээд гэрээс гарч явахдаа хашаан дотор байсан приус-10 загварын тээврийн хэрэгслийг С.А өөрт байсан түлхүүрээр онгойлгон машиныг асаасан. Тэгээд тэр айлаас зурагт, машин хоёрыг авч явсан. А надад “би саяын айлын гэрийн эзнийг зүс танина, гэхдээ би зурагт, машин хоёрыг гэрээс нь авч явж байгаагаа хэлээгүй юм, тэр айлын эзэн миний дургүйг их хүргэсэн, тэгээд би хулгай хийж байна” гэдгийг надад хэлсэн. С.А-ын үгэнд орж тухайн айлаас эд зүйл, тээврийн хэрэгслийг хулгайлсан байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-136-137, 2-р хх-213-214/, 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-1-2/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын  хуулбар /2-р хх-3-5/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-6-9/,

Л.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2-р хх-10/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-31/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-11-13/,

С.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-249, 2-р хх-70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-32/ зэрэг болно.

 

Эрүүгийн 2025003930388 дугаартай хэргийн тухайд;

1.Хохирогч Г.Б-ийн “...2020 оны 7 сард эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймаг руу амрах гээд Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 14-17 тоотод байрлах байшингаа цоожлоод явсан. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ирэхэд манай байшингийн зүүн хойд талын вакум цонх онгорхой, гэр лүүгээ ороход том өрөөнд байсан 42 инчийн “Samsung” маркийн зурагт, усан манан хөөрөг, ээмэг, бөгж, зүүлтийн хослол зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-19-20/,

хохирогч О.Б-оос цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-8/,

иргэн С.М-аас 42 инчийн “Samsung” маркийн зурагтыг хураан авч, хохирогч Г.Б-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-16, 17/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ОРХ-20/107 дугаартай  “42 инчийн “Samsung” телевизор, ээмэг бөгж, зүүлт, манан хөөрөг нийт 1.015.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1-р хх-33-34/,

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээ /1-р хх-48/,

гэрч, иргэний нэхэмжлэгч С.М-ын “...2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Н 42 инчийн “Samsung” телевизор тэвэрчихсэн надтай уулзсан, “би ахынхаа зурагтыг аваад явж байна, ажилдаа явах гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна, ломбардад тавих гэсэн юм, боломжтой бол чи дараа мөнгийг нь төлөөд авчихаарай, ажилдаа явчихвал зарагдчихна” гэхээр нь Н-ийн хамтаар 6-1 дүгээр байрны ломбардад 100.000 төгрөгөөр зурагт тавьсан. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Н-ийн ломбардад барьцаанд тавьсан 42 инчийн “Samsung” зурагтыг ломбардаас үндсэн мөнгө 100.000 төгрөг, хүү 5000 төгрөг, нийт 105.000 төгрөгийг төлж авсан мөнгөө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /1-р хх-23/,

гэрч С.Н-ийн “...Э гэх залуугаас 2020 оны 7 дугаар сарын дундуур мөнгөн ээмэг, зүүлтийг 20.000 төгрөг, 2.5л айргаар сольж авсан, мөнгөн бөгж бол аваагүй, “хулгайн эд зүйл биш биз” гэхэд “үгүй” гэж хэлсэн. Тэдгээр эд зүйлс одоо надад байхгүй, сүү, цагаан идээ зардаг эмэгтэйд дурсгаж өгсөн. Гэрийн хаяг, утасны дугаарыг нь мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-25/,

2.Хохирогч П.Э-гийн “...би 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед “Даниста” худалдааны төвийн гадна зогсоол дээр цагаан өнгийн Ниссан Экстрайл машинаасаа хар өнгийн могойн арьсан цүнх, могойн арьсан түрийвч, түрийвчинд 500.000 гаруй бэлэн мөнгө, банкны 5 ширхэг виза карт, иргэний үнэмлэх, “Монос”-ын хөнгөлөлтийн карт зэрэг эд зүйлсээ алдсан. ...Хар өнгийн могойн арьсан цүнх, могойн арьсан түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза картууд, “Монос” болон Номингийн хөнгөлөлтийн карт, 7ш түлхүүр, нүүрний тос, үзэг, балны финал, амны хар өнгийн маск, бэлэн мөнгө 20.000 төгрөг зэргийг буцааж авсан. Миний хэтэвчинд 500.000 төгрөг байсан гэж мэдүүлсэн, нарийн тулгалт хийхгүй хэлсэн байна, мөнгөө бодож үзэхэд 450.000 төгрөг хулгайд алдсан байсан. ...хулгайд алдсан 430.000 төгрөг, цагаан өнгийн “Samsung” galaxy S4 гар утасны хохирол 45.000 төгрөг, үнэлгээний хөлс 20.000 төгрөг, нийт 495.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /1-р хх-77, 78/,

хохирогч П.Э-гаас цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-62, 64/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Х-ийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Ниссан Экстрайл маркийн 27-77 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-65-67/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Х-ийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Даниста” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-68/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Д 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ө.О-гээс эд зүйл хураан авсан, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-72-74/,

“Даниста” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тогтоол /1-р хх-75/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ОРХ-20/109 дугаартай  “хар өнгийн цүнх, түрийвч, гар утас, нийт 349.000 төгрөг” гэсэн дүгнэлт /1-р хх-92-94/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ОРХ-20/144 дугаартай “бичиг баримтууд, төлбөрийн картууд, тос, үзэгний сав, нийт 88.300 төгрөг” гэсэн нэмэлт дүгнэлт /1-р хх-95-98/,

3.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Г-ын “...2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Remax” нэртэй гар утас худалдаалах дэлгүүрт худалдагч О, Э.Г нар ажлаа хийж байсан. Тухайн үед 15 цагийн орчимд О угаалгын өрөө орох гээд гарсан хойгуур нь нөгөө худалдагч Г-гийг байхад хоёр эрэгтэй хүн орж ирээд гар утас асуусан гэсэн. Тэр хооронд лангуун дотор байсан “Nokia А5” маркийн гар утас 1 ширхэг, “Samsung S9” маркийн гар утас 1 ширхэг нийт хоёр утас лангуунаас авсан байсан. ...нэхэмжлэх хохирол 745.000 төгрөг байна.” гэсэн мэдүүлэг /2-р хх-1-2/,

иргэн Г.О-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-243/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Remax” дэлгүүрт хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-245-246/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Г-ын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Remax” гар утасны дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-247/,

“Remax” дэлгүүрийн камерын бичлэгийг хуулбарлан эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тогтоол /1-р хх-248/,

гэрч Г.О-ийн “...2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед лангууны ард сууж байгаад харсан чинь “Samsung S9” маркийн гар утас болон цагаан өнгийн жижиг “Nokia А5” маркийн утас алдагдсан байсныг мэдсэн. Тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд масктай хоёр эрэгтэй хүн лангууны араас гар утас аваад гарч байгааг харсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-3-4/,

гэрч Э.Г-ийн “...2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Remax” гар утасны дэлгүүр дээрээ байж байхад 15 цагийн орчимд нөгөө худалдагч О угаалгын өрөө орохоор явсан үед 3-4 үйлчлүүлэгчтэй байсан...О орж ирээд бид хоёр юм яриад сууж байсан чинь үүдний баруун гар талд байдаг шилэн лангуун дээр байсан “Samsung S9” маркийн шаргал өнгийн гар утас, цагаан өнгийн “Nokia А5” маркийн гар утас байхгүй байхаар нь гайхаад асуухад О “өглөө нэг хүнд үзүүлээд буцаагаад тавьсан” гэж хэлэхээр нь хяналтын камер шүүж үзтэл хүнд утас тайлбарлаад өгч байх хооронд хоёр эрэгтэй орж ирсэн, дээгүүрээ хар өнгийн куртиктэй, доогуураа цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, 40 гаран насны хоёр эрэгтэйн арай намхан нь лангууны араар гараа хийгээд авч байгаа, харин нөгөө өндөр нь лангуун дээр гараа тавьж хааж байгаа юм шиг хөдөлгөөн хийж байгаа дүрс бичигдсэн байсан. ...лангуу хоёр тавцантай, дээд талын тавцан дээр нь алдагдсан гар утаснууд байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-5/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн  ОРХ 20/07 дугаартай “Samsung S9”, “Nokia А5” маркийн утас нийт 745.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /2-р хх-13-16/,

яллагдагч Л.Н-ийн “...2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Даниста” худалдааны төвийн гадаа үүдний хэсэгт сандал дээр сууж байтал Энхтөр тэр хавиар холхиод яваад байсан, тэгээд удалгүй намайг дуудаад “явья” гээд дагуулж явж байгаад цагаан өнгийн машины зүүн талын урд хаалганы харалдаа ирээд Энхтөр машин дотроос цүнхтэй эд зүйл авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-194-195/,

“...2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр архи ууж байгаад Үйлчилгээний төвд байдаг гар утасны дэлгүүрээс хоёр ширхэг том, жижиг гар утас хулгайлсан. ...Т хулгай хийснийг мэдсэн, хулгай хийсэн хоёр гар утсаа үзүүлэхэд “Samsung S9” загварын утсыг нь “найз нь гар утасгүй байгаа, найздаа зарчих гэж хэлсэн. Тэгээд Урт булаг баг Мэнд-Амар худалдааны төвийн урд хүнтэй уулзаж байгаад 120.000 төгрөг хүнээс аваад надад бэлнээр өгсөн, “Nokia А5” маркийн загварын гар утсыг явуулын хүнд 30.000 төгрөгөөр зарсан. Миний бие 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Яргуйт багийн Толгод 14-17 тоотоос найз Э-ийн хамтаар 42 инчийн “Samsung” маркийн зурагт хулгайлсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-62-63/,     

яллагдагч Г.Т-ын “...2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Н-тай таарсан...бид хоёр 2 шил архи хувааж уусан. “Remax” дэлгүүр дотор орж хэсэг хугацаанд байж байгаад “гарья” гэж хэлэхээр нь бид хоёр дэлгүүрээс гарсан. Дэлгүүрээс гараад Н надад хулгай хийсэн хоёр гар утсаа үзүүлж байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-69/,    

яллагдагч Л.Н-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-145/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-150/, Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-152-154/,

яллагдагч Г.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас болон хохирогч нар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;

шүүгдэгч С.А нь 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-10-08 тоотоос 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.Од 382.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хохирогч Д.О-гийн “...2021 оны 3 дугаар сарын 09-ний өглөө гэртээ иртэл гэрт байсан 32 инчийн шинэ зурагт алга болчихсон байхаар нь дүү Ариунбаатараас зурагт яасан талаар асуухад “өчигдөр хамт архи уусан А л аваад явсан байх, би сайн мэдэхгүй, тасарчихсан байсан.” гэж хэлсэн.” гэх,

гэрч М.Г-ын “...2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр С.А нь...зурагт барьцаанд тавих зорилготой явж байхаар нь би зогсоон шалгаж...С.А-аас  “энэ зурагт хэний зурагт вэ?, чи ямар учраас авч яваа юм бэ” гэж асуухад огт хариулахгүй байж байснаа “манай найзын гэрийн зурагт байгаа юм” гэж хэлсэн.” гэх,

гэрч Д.А-ын “...А-ыг би жижиг өрөөнд унтсан байх гэж бодсон, ...шөнө 00:00 цаг болж байхад сэрээд хартал жижиг өрөөнд байхгүй, том өрөөнд байсан О эгчийн 32 инчийн Samsung загварын LCD зурагт алга болсон байсан.” гэх мэдүүлгүүд,

Д.О-гээс гаргасан гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Д.О-гийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч Д.О “Samsung” загварын хар өнгийн 32 инчийн LCD зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр,

 

шүүгдэгч С.А, шүүгдэгч Л.Н нар нь бүлэглэн, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 32-01 тоот иргэн Б.Б-гийн байнга амьдрах орон байр буюу байшинд хууль бусаар нэвтрэн орж 550.000 төгрөгийн үнэ бүхий 43 инчийн LCD зурагтыг хууль бусаар авсан,

шүүгдэгч С.А, шүүгдэгч Л.Н нар нь бүлэглэн, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 32-01 тоот иргэн Б.Б-гийн хашаанд байсан 06-67ОРХ улсын дугаартай Тоёота приус-10 загварын 3.876.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахдаа 526.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хохирогч Б.Б-гийн “...А өөр нэг танихгүй залуутай...Наран баг 32-01 тоот гэрийн хашаанд тавьсан байсан 06-67ОРХ улсын дугаартай Тоёота приус-10 маркийн машиныг, мөн гэрт байсан 43 инчийн зурагтыг хулгайлж надад 1.076.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх,

          гэрч Т.Х-ийн “...2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед хадам аав Х нь Б-н гэрт очиж машиныг авах гэтэл хашаанд нь байсан 06-67ОРХ улсын дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэл, мөн гэрт нь байсан 43 инчийн BSB маркийн LCD зурагт, зурагтны удирдлага зэрэг нь алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан.” гэх,

          иргэний нэхэмжлэгч Л.Б-ийн “...2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Н гэж нэртэй залуу зурагтыг 30 хоногийн хугацаатай 100.000 төгрөгт барьцаанд тавьсан.” гэх,

гэрч Ч.Б-ын “...дугуй нь хагарсан хөх цэнхэр өнгийн Тоёота приус 10 загварын тээврийн хэрэгслийг зогсоочихсон, хоёр залуу нэг эмэгтэй гол хөлдүү байхад голоор алхаж манай гэрт ирсэн. ...06-67ОРХ улсын дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 2 дугаар сарын эхэн үед...тээврийн хэрэгслийн эзэн гэх нэг залуу, хоёр эмэгтэй хүнтэй хамт ирээд надад бичиг баримтаа үзүүлээд авч явсан.” гэх мэдүүлгүүд,

иргэн Т.Х-ээс гаргасан “...хадам дүү Б.Б-н Наран баг 32-01 тоот байшингаас 43 инчийн BSB маркийн LCD зурагт, хашаанд нь байсан 06-67ОРХ дугаарын Prius-10 маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан байна.” гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,

шүүгдэгч С.А нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах БОЭТ-ийн гэмтлийн тасгийн 2 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан А.М-гийн “Samsung-S6” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хууран авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хохирогч А.М-гийн “...2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр...“утсаар чинь нэг хүн рүү залгачихаад буцаагаад өгье” гэхээр нь би зөвшөөрч гар утсаа өгч явуулсан. Гэтэл нөгөө залуу өрөөнөөс гарч утсаар ярьж явж байснаа хаашаа явсан эсэх нь тодорхойгүй алга болчихсон.” гэх мэдүүлэг,

хохирогч А.М-гээс гаргасан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн урд болон зүүн жигүүр лүү харсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч А.М-д “Samsung-S6” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр,

 

шүүгдэгч Л.Н нь Н.Э-тэй бүлэглэн, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 14-17 тоотод оршин суух Г.Б-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн “Samsung” маркийн телевизор, эмэгтэй хүний 3 хос ээмэг, бөгж, зүүлт болон манан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хохирогч Г.Б-ийн “...2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ирэхэд манай байшингийн зүүн хойд талын вакум цонх онгорхой, гэр лүүгээ ороход том өрөөнд байсан 42 инчийн “Samsung” маркийн зурагт, усан манан хөөрөг, ээмэг, бөгж, зүүлтийн хослол зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэх,

гэрч, иргэний нэхэмжлэгч С.М-ын “...2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Н 42 инчийн “Samsung” телевизор тэвэрчихсэн надтай уулзсан, ...Нгийн хамтаар 6-1 дүгээр байрны ломбардад 100.000 төгрөгөөр зурагт тавьсан.” гэх,

гэрч С.Н-ийн “...Э гэх залуугаас 2020 оны 7 дугаар сарын дундуур мөнгөн ээмэг, зүүлтийг 20.000 төгрөг, 2.5л айргаар сольж авсан, мөнгөн бөгж бол аваагүй, “хулгайн эд зүйл биш биз” гэхэд “үгүй” гэж хэлсэн.” гэх,

хохирогч О.Б-гоос цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, иргэн С.М-аас 42 инчийн “Samsung” маркийн зурагтыг хураан авч, хохирогч Г.Б-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ОРХ-20/107 дугаартай “...42 инчийн “Samsung” телевизор, ээмэг бөгж, зүүлт, манан хөөрөг нийт 1.015.000 төгрөг.” гэсэн дүгнэлт, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээ зэргээр,

 

шүүгдэгч Л.Н нь Н.Э-тэй бүлэглэн, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Даниста” худалдааны төвийн авто зогсоол дээр байсан Ниссан Экстрайл маркийн 27-77ОРХ улсын дугаартай автомашинаас иргэн П.Э-ийн эд зүйлсийг хулгайлж, 887.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хохирогч П.Э-ийн “...2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед би “Даниста” худалдааны төвийн гадна зогсоол дээр цагаан өнгийн Ниссан Экстрайл машинаасаа хар өнгийн могойн арьсан цүнх, могойн арьсан түрийвч, түрийвчинд 500.000 гаруй бэлэн мөнгө, банкны 5 ширхэг виза карт, иргэний үнэмлэх, “Монос”-ын хөнгөлөлтийн карт зэрэг эд зүйлсээ алдсан.” гэх,

хохирогч П.Э-гаас цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Х-ийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Ниссан Экстрайл маркийн 27-77 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Х-ийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Даниста” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Д 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ө.О-гээс эд зүйл хураан авсан, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Даниста” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тогтоол,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ОРХ-20/109 дугаартай “хар өнгийн цүнх, түрийвч, гар утас, нийт 349.000 төгрөг” гэсэн дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ОРХ-20/144 дугаартай “бичиг баримтууд, төлбөрийн картууд, тос, үзэгний сав, нийт 88.300 төгрөг.” гэсэн нэмэлт дүгнэлт гэх зэргээр,

 

шүүгдэгч Л.Н, шүүгдэгч Г.Т нар нь бүлэглэн, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Ремакс” гар утасны дэлгүүрээс “Samsung-S9” загварын гар утас 1 ширхэг, Нокиа А5 загварын гар утас хулгайлж иргэн Н.Г-д 745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлсэн гэм буруутай болох нь;

хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Г-ын “...2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр...15 цагийн орчимд...хоёр эрэгтэй хүн орж ирээд гар утас асуусан гэсэн. Тэр хооронд лангуун дотор байсан “Nokia А5” маркийн гар утас 1 ширхэг, “Samsung S9” маркийн гар утас 1 ширхэг нийт хоёр утас лангуунаас авсан байсан. ...нэхэмжлэх хохирол 745.000 төгрөг байна.” гэх,

гэрч Г.О-ийн “...2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед лангууны ард сууж байгаад харсан чинь “Samsung S9” маркийн гар утас болон цагаан өнгийн жижиг “Nokia А5” загварын утас алдагдсан байсныг мэдсэн. Тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд масктай хоёр эрэгтэй хүн лангууны араас гар утас аваад гарч байгааг харсан.” гэх,

гэрч Э.Г-ийн “...2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Remax” гар утасны дэлгүүр дээрээ байж байхад...шилэн лангуун дээр байсан “Samsung S9” загварын шаргал өнгийн гар утас, цагаан өнгийн “Nokia А5” загварын гар утас байхгүй байхаар нь гайхаад асуухад О “өглөө нэг хүнд үзүүлээд буцаагаад тавьсан” гэж хэлэхээр нь хяналтын камер шүүж үзтэл хүнд утас тайлбарлаад өгч байх хооронд орж ирсэн хоёр эрэгтэйн арай намхан нь лангууны араар гараа хийгээд авч байгаа, харин нөгөө өндөр нь лангуун дээр гараа тавьж хааж байгаа юм шиг хөдөлгөөн хийж байгаа дүрс бичигдсэн байсан.” гэх,

иргэн Г.О-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Remax” дэлгүүрт хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Г-ын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Remax” гар утасны дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Remax” дэлгүүрийн камерын бичлэгийг хуулбарлан эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тогтоол,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн  ОРХ 20/07 дугаартай “Samsung S9”, “Nokia А5” загварын утас нийт 745.000 төгрөг.” гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Г.Т-ын Л.Н-тай бүлэглэсэн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг хэлэх бөгөөд шүүгдэгч С.А, Л.Н нарын болон шүүгдэгч Л.Н-гийн Н.Э-тэй бүлэглэсэн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр хөл дайх, тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшиж гэмт этгээд тээврийн хэрэгслийг жолоодон явснаар төгсдөг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч С.А, Л.Н нарын үйлдэл нь өөрсдийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, санаатайгаар, шунахай зорилгогүйгээр тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулж эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгогүйгээр хөл дайх зорилгоор дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг,

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд залилан мэхлэгчдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах бөгөөд шүүгдэгч С.Аын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэж үзнэ.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Л.Н, С.А, Г.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж,

 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Шүүгдэгч С.А, шүүгдэгч Л.Н, шүүгдэгч Г.Т нарын үйлдлүүд нь дээрх гэмт хэргүүдийн бүх шинжүүдийг хангасан бөгөөд тэдгээрийг холбогдуулж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Э, Л.Н, Г.Т нарт холбогдох эрүүгийн 2025003930388 дугаартай хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаартай магадлалдаа “...2025003930388 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж буй 2025000690082 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх байдлаар Л.Н-гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй” гэж дүгнэсэн тул шүүх Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-ын яллах дүгнэлттэй шүүгдэгч С.А, шүүгдэгч Л.Н нарт холбогдох эрүүгийн 2025000690082 дугаартай хэргийг хяналтын прокурор С.Батмөнх-Очирын яллах дүгнэлттэй шүүгдэгч Н.Э, шүүгдэгч Л.Н, шүүгдэгч Г.Т нарт холбогдох эрүүгийн 2025003930388 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх үед шүүгдэгч Н.Э “...би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хулгайн үйлдэлтэй, сая хоригдож байх хугацаанд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас надад яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан тул хэргээ нэгтгэж шийдвэрлүүлмээр байна, миний эрх зүйн байдал дордох гээд байгааг шүүх анхаарна уу.” гэсэн хүсэлтийг гаргаснаар шүүх түүнд холбогдох хэргийг тусгаарлаж,

шүүгдэгч Л.Н, С.А, Г.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч С.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.М-д 300.000 төгрөгийн, хохирогч Д.Од 382.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч А.Мгийн “...С.А-т өгч алдсан “Samsung-S6” загварын гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг эрүүгийн 2025000690082 дугаартай хэргийн 1 дүгээр хавтас 178 дугаар талд,

хохирогч Д.О-гийн “...миний эзэмшлийн “Samsung” загварын 32 инчийн зурагт маань ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, хэвийн ажиллагаатай байна, хүлээж авлаа.” гэсэн мэдүүлэг мөн дугаартай хэргийн 2 дугаар хавтас 165 дугаар талд,

шүүгдэгч С.А, Л.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-д 1.076.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Л.Бат-Өлзийд 100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Бгийн “...43 инчийн зурагтыг буцааж өгсөн, 06-67ОРХ улсын дугаартай Тоёота приус-10 загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын 526.000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг мөн дугаартай хэргийн 1 дүгээр хавтас 39-40 дүгээр талд,  

иргэний нэхэмжлэгч Л.Б-ийн “...миний нэхэмжилсэн 100.000 төгрөгийг хулгай хийсэн гэх хоёр залуугийн ар гэрийнх нь хүмүүс надад төлж, намайг хохиролгүй болгосон, миний зүгээс гомдолгүй.” гэсэн мэдүүлэг мөн дугаартай хэргийн 1 дүгээр хавтас 49 дүгээр талд тус тус авагдсан тул шүүгдэгч С.А, Л.Н нар нь эрүүгийн 2025000690082 дугаартай хэрэгт төлөх төлбөргүй байна.

          Харин шүүгдэгч Л.Н, Н.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б-т 1.015.000 төгрөгийн хохирол учирснаас 42 инчийн “Samsung” загварын зурагтыг буцаан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд эрүүгийн 2025003930388 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 16, 17 дугаар талд авагдсан, үлдэх 695.000 төлөгдөөгүй,

гэрч, иргэний нэхэмжлэгч С.М-д 105.000 төгрөгийн хохирол учирсан нөхөн төлөгдөөгүй,

хохирогч П.Э-д 887.300 төгрөгийн хохирол учирснаас хар өнгийн могойн арьсан цүнх, могойн арьсан түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза картууд, “Монос” болон Номингийн хөнгөлөлтийн карт, 7ш түлхүүр, нүүрний тос, үзэг, балны финал, амны хар өнгийн маск, бэлэн мөнгө 20.000 төгрөг зэргийг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн,

430.000 төгрөг, цагаан өнгийн “Samsung” galaxy S4 гар утасны хохирол 45.000 төгрөг, үнэлгээний хөлс 20.000 төгрөг зэргийн үнэ нийт 495.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,

шүүгдэгч Л.Н, Г.Т нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Г-д 745.000 төгрөгийн хохирол учирч, шүүгдэгч Г.Т 745.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.  

Шүүх шүүгдэгч Н.Э-д холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн тул шүүгдэгч Л.Н, Н.Э нарын иргэний нэхэмжлэгч С.М-д учруулсан хохирол 105.000 төгрөг, хохирогч П.Э-д учруулсан хохирлоос нөхөн төлөгдөөгүй хохирол 495.000 төгрөг, Г.Б-т төлөгдөөгүй үлдсэн 695.000 төгрөгийн хохирол болох нийт 1.295.000 төгрөгийг Л.Н, Н.Э нараар хувааж төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

Иймээс шүүгдэгч Л.Н-гаас 647.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.М-д 52.500 төгрөг, хохирогч П.Э-д 247.500 төгрөг, Г.Б-т 347.500 төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Л.Н “бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө, миний нэр дээр хашаа, байшин байдаг түүнийг зараад хохирлыг төлж барагдуулна.” гэснийг дурьдах нь зүйтэй.  

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч С.А-ыг “ганцаараа болон бусадтай бүлэглэн хоёр удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

“Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд,

“Бусдыг хуурч, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Л.Н-г “үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Г.Т-ыг “бусадтай бүлэглэн нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч С.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч С.А-ын өмгөөлөгч Р.Б “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Л.Н-гийн өмгөөлөгч С.Б “...улсын яллагчийн шүүгдэгч Л.Н-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах гэснийг 2 жил 5 сар болгон багасгаж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Ц.Э “...шүүгдэгч Г.Т-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, улмаар ялаас чөлөөлөх боломжтойг харгалзан шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан бөгөөд  шүүгдэгч С.А, Л.Н, Г.Т нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул энэ хуулийн үйлчлэлд хамаарч байна.  

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.

Иймээс шүүгдэгч С.А, Л.Н нарыг хохирогч Б.Б-д учруулсан хохирол болох 526.000 төгрөгийг нөхөн төлсөн, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг харгалзан тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцож, холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

харин шүүгдэгч С.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.А-ын 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 3 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 175 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 3 сар 8 хоногийн хугацаагаар,

шүүгдэгч Л.Н-гийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 300 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар тус тус тогтоов.

Шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж,

4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,

7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,

12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч С.А, Л.Н нарын хувьд өмнө нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч С.А-т оногдуулсан 2 жил 3 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Л.Н-д оногдуулсан 1 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

шүүгдэгч С.А, Л.Н, Г.Т нарыг Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.А, Л.Н, Г.Т нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулав.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Т-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн.”-ийг,

шүүгдэгч С.А-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

шүүгдэгч Л.Н-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн.”-ийг, мөн шүүгдэгч С.А, Л.Н, Г.Т нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг  хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Бусад асуудлын талаар;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 3 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг хураагдаж ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.А, шүүгдэгч Г.Т нар бусдад төлөх төлбөргүйг,

хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,

эрүүгийн 2025003930388 дугаартай хэргээс Н.Э-д холбогдох хэргийг тусгаарлаж, шүүгдэгч Л.Н, шүүгдэгч Г.Т нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Л.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч С.А, шүүгдэгч Л.Н нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Л.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Нд оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ын 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 3 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 175 хоногийг, шүүгдэгч Л.Н-гийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 300 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А, шүүгдэгч Л.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 175 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 2 жил 3 сар 8 хоногийн,

шүүгдэгч Л.Н-д оногдууулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 300 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар тус тус дүйцүүлэн сольж, шүүгдэгч С.А, Л.Н, Г.Т нарыг Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг 2 жил 3 сар 8 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Л.Н-г 1 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар, Г.Т-ыг 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Л.Н, Г.Т нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-аас нийт 647.500 төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 14-17 тоотод оршин суух Г.Бт 347.500 төгрөг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-20-30 тоотод оршин суух П.Э-д 247.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 72-5б тоотод оршин суух С.М-д 52.500 төгрөгийг тус тус олгосугай.

11.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 3 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг хураагдаж ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.А, шүүгдэгч Г.Т нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,

шүүгдэгч Н.Э, Л.Н, Г.Т нарт холбогдох эрүүгийн 2025003930388 дугаартай хэргээс Н.Э-д холбогдох хэргийг тусгаарласан болохыг тус тус дурьдсугай.

12.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ