Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2022/1093/З |
Дугаар | 221/МА2023/0375 |
Огноо | 2023-06-06 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0375
2023 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2023/0375 | Улаанбаатар хот |
“БМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч*******
Нэхэмжлэгч: “БМ” ХХК
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын гаалийн улсын байцаагч*******
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч*******-ийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2* дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 348 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О,
Хариуцагч:*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Г, Д.О нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/1093/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “БМ” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын гаалийн улсын байцаагч*******-д холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч*******-ийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2* дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 348 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.4, 290 дүгээр зүйлийн 290.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан БМ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч*******-ийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2*дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагч******* давж заалдах гомдолдоо:
3.1. “БМ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын гаалийн улсын байцаагч*******-ийн албан шаардлагыг хүчингүй болгуулахаар гаргасан хүсэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ2022/9333 дугаар бүхий захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид нэхэмжлэл гаргагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт /Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана/ гэснийг зөрчсөн, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биеүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэснийг хэрэгжүүлэх боломжтой буюу тухайн захиргааны байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хандах боломжтой байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. “БМ” ХХК-ийн гаргасан хүсэлтийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШТ2022/0968 тоот тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “БМ” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0348 шийдвэрээр Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцагч*******-ийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2*дугаар албан шаардлага нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.” гэсэн байна.
3.2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “БМ” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүнд:
3.2.1. “БМ” ХХК-д татвар нөхөн төлүүлэхээр тогтоосон гаалийн улсын байцаагчийн албан ёсны дүгнэлтийг Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/Ш32022/04127 дугаартай захирамжаар Татварын ерөнхий хуулийн 5, 12 дугаар бүлгүүдийн заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46,1-т “энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хугацаанд эсхүл мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан баталгааны дагуу гаалийн болон бусад татвар төлөөгүй бол тэдгээрийг хураах ажиллагааг Татварын ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлнэ”, 46.2-т “хуульд өөрөөр заагүй бол энэ хуулийн 46.1-д заасан ажиллагааг гаалийн байгууллагад ажиллаж буй гаалийн улсын байцаагчийн эрх бүхий этгээд хэрэгжүүлэх болно” гэж заасныг гаалийн улсын байцаагч эхний ээлжинд хэрэгжүүлж ажиллахаар албан шаардлага хүргүүлснийг хууль бус гэж үзсэн нь эрх зүйн хувьд байж болохгүй алдаатай болсон байна.
а/ Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/134 тоот тушаалаар батлагдсан бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 4.2.5-д /тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй шалгалтад шаардагдах бичиг баримтыг гаргуулан авах, шалгалтын бүрэлдэхүүний тавьсан хууль ёсны шаардлагын биелэлтийг хангуулах, хугацаандаа төлөөгүй актын төлбөрийг төлүүлэхээр албан шаардлага бичнэ/ хэсгийг тус тус үндэслэн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 6 дугаар хавсралтаар батлагдсан албан шаардлагыг хүргүүлсэн нь хууль, журмын дагуу үйлдэгдсэн тул бүрэн хүчин төгөлдөр болно.
б/ Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.4-т “Гаалийн бүрдүүлэлтийн Дараах шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална”, гэснийг
в/ Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна гэснийг
г/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх /Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ/. гэснийг тус тус баримтласан нь ямарч үндэслэлгүй байна. Энэ дүгнэлтээс харахад Гаалийн байгууллагын дарга журам батлаж болохгүй болж байна. Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/134 тоот тушаалаар батлагдсан бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 4.2.5-д /тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй шалгалтад шаардагдах бичиг баримтыг гаргуулан авах, шалгалтын бүрэлдэхүүний тавьсан хууль ёсны шаардлагын биелэлтийг хангуулах, хугацаандаа төлөөгүй актын төлбөрийг төлүүлэхээр албан шаардлага бичнэ/ гэсэн заалтыг цагаан цаасан дээр хараар бичсэн байна.
3.2.2 “БМ” ХХК-ийн хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас уг үйлдэлд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Татвар төлөхөөс зайлсхийх/ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан юм. “Борла ворлд монголиа” ХХК-аас Баянгол дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргаж 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02 тогтоолоор Улсад нийт 7.821.848.469,04 төгрөгийн татвар төлөөгүй болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт, шалгалтын явцад холбогдох газруудаас гаргуулан авсан санхүүгийн тооцооны баримт, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүд болон бусад нотлох баримтуудаар “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэснийг “ВАТТ” ХХК нь 2013-2017 онуудад нийт 20,5 сая ам долларын буюу 38.818.106.546,08 төгрөгийн барааны үнийг дутуу мэдүүлж, 1.940.905.327,30 төгрөгийн гаалийн албан татвар, 4.075.901.187,34 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварыг тус тус төлөхөөс зайлсхийж, улсад нийт 6.016.806.514,64 төгрөгийн татвар төлөөгүй болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт, шалгалтын явцад холбогдох газруудаас гаргуулан авсан санхүүгийн тооцооны баримт, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж өөрчлөлт оруулсан. Мөн Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолд Гаалийн ерөнхий газар нь 2013-2017 онуудад төлөх ёстой байсан гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвар 6.016.806.514,64 төгрөгийн татварыг уг татварын үнийн дүнгийн 30 хувиар ногдуулах 1.806.041.954,39 төгрөгийн торгуулийн хамт “ВАТТ” ХХК буюу “БМ” ХХК-аас гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэснийг дахин дурьдсан юм. Энэ байдлаас харахад “БМ” ХХК-тай холбогдолтой татвар, торгуулийн зөрчил гааль, цагдаа, прокурор, шүүх гээд тасралгүй явагдаж ирсэн нь тодоос тод харагдаж байна.
3.2.3. Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төлбөрийн акт үйлдэхийг дурсныг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 203 дугаар тушаалаар шийтгэлийн хуудас бичихээр өөрчилсөн байна. Харин бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 4 дүгээр зүйлийн 4.2.3 дэх заалтад энэ журмын 3.18-д заасны дагуу татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэл хийлгэхээр бол энэ журмын 5 дугаар хавсралтын дагуу “Гаалийн улсын байцаагчийн дугнэлт” бичиж, материалыг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлнэ гэж заасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гаалийн улсын байцаагч дүгнэлт бичих ёсгүй, акт бичих, шийтгэлийн хуудас бичих гэж үзэж байгаа нь журмын заалтыг сайн ойлгоогүй гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна. Мөн албан шаардлагын хувьд Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/134 тоот тушаалаар батлагдсан бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 4.2.5-д /тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй шалгалтад шаардагдах бичиг баримтыг гаргуулан авах, шалгалтын бүрэлдэхүүний тавьсан хууль ёсны шаардлагын биелэлтийг хангуулах, хугацаандаа төлөөгүй актын төлбөрийг төлүүлэхээр албан шаардлага бичнэ/ гэсэн заалттай журмын энэ заалтаас зөвхөн актын төлбөрт албан шаардлага бичнэ гэж ойлгоод байгаа нь дэндүү буруу ойлголт юм.
Жишээ нь: 1-д тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй шалгалтад шаардагдах бичиг баримтыг гаргуулан авах зорилгоор. 2-д шалгалтын бүрэлдэхүүний тавьсан хууль ёсны шаардлагын биелэлтийг хангуулах зорилгоор 3-д хугацаандаа төлөөгүй актын төлбөрийг төлүүлэхээр гэсэн 3 заалт байгааг задлаж харууллаа. Тэгвэл 2 дахь заалт буюу шалгалтын бүрэлдэхүүний тавьсан хууль ёсны шаардлагын биелэлтийг хангуулах гэдэг нь Гаалийн тухай хуулийн 2951 зүйлийн 2951.1 дэх заалтыг хангуулахаар гаалийн улсын байцаагч өөрийн эрх мэдлийн хүрээнд албан шаардлага хүргүүлсэн юм. Энэ гурван асуудлаар гаалийн улсын байцаагч албан шаардлага бичих хэрэгтэй болохыг дахин анхаарах хэрэгтэй байна.
3.2.4. Прокурорын тогтоолын дагуу Баянгол дүүргийн прокурортой хамтарч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Иргэний хэргийн шүүхээс хэрэг маргаан үүсгэн ажиллахад явцад төлөгдөх татвар, торгуулийг гаалийн байгууллага өөрсдөө эхний ээлжинд барагдуулах ажиллагааг хий гэж захирамж гаргаснаар холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллагаа хийж байх үед захиргааны шүүхээс гаалийн улсын байцаагчийн албан шаардлагыг хүчингүй болгож байгаа нь иргэний шүүхийн үйл жиллагаанд хөндлөнгөөс оролцож, шийдвэр гаргаж байгаа нь зохисгүй асуудал болсон байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0348 дугаар бүхий хууль бус шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
-Гаалийн тухай хуулийн 2931 дүгээр зүйлийн 2931.1-д “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, зугтсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалт болон
-маргаан бүхий акт болох албан шаардлага бичих үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/134 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам” / уг журам нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/344 дүгээр тушаалаар хүчингүй болсон/-ын 4.1-д “Шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай төлбөрийн акт /цаашид “акт” гэх/, дүгнэлт, зөвлөмж, албан шаардлага, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ.”, 4.2.5-д “тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй шалгалтад шаардагдах бичиг баримтыг гаргуулан авах, шалгалтын бүрэлдэхүүний тавьсан хууль ёсны шаардлагын биелэлтийг хангуулах, хугацаандаа төлөөгүй актын төлбөрийг төлүүлэхээр албан шаардлага бичнэ” гэсэн заалттай нийцсэн байна.
11. Тодруулбал гаалийн улсын байцаагч нь албан шаардлагыг хууль болон журамд заасны дагуу өөрийн эрх мэдлийн хүрээнд үйлдсэн байх бөгөөд албан шаардлагад тусгагдсан шаардлагыг хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Уг асуудал Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдахгүй болно.
12. Мөн түүнчлэн гаалийн улсын байцаагчийн албан шаардлага бичих болсон үндэслэл нь Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч нарын хамтран гаргасан “ВАТТ” ХХК-д хийсэн шалгалтын талаар “2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №01/20 дугаартай дүгнэлт, дээр дурдсан прокурорын тогтоолууд болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай” 102/ШЗ2022/04127 дугаартай захирамжид “...гаалийн улсын байцаагчийн эрх бүхий этгээд энэ хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл тодорхойгүй байна ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулахаар шаардаж байгаа нөхцөлд ...татвар төлөгчийн төлөөгүй татварыг хураах ажиллагааг хэрэгжүүлэхгүй, хариуцагч этгээдээс хохирол гаргуулахаар шаардаж байгаа үндэслэл тодорхойгүй байна.” гэж Үндэслэх нь хэсэгт тусгагдсанаас тус тус үүдэлтэй байхад шүүхээс “...уг маргааны хувьд албан шаардлага гарах болсон үндэслэлийн алинд нь ч хамаарахааргүй байна. ...журмыг зөрчиж ажиллагаа явуулсан” гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.
13. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА