Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Ч.А-Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-Эд холбогдох эрүүгийн 2025003620036 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ч.А-Э

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.А-Э нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Сын гээгдүүлсэн Самсунг А-50 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 600 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.А-Э-ийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А-Э мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Р.С “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Р.Сын “Би 2020 оны 06 дугаар сарын 24-ний орой Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт танил айлдаа очих гэтэл миний машин дээшээ өгсөж гарахгүй, эвгүй эрэгтэй байсан учир би доор зам дээр, гэр хорооллын нүүрэн хэсэгт зам дагуу машинаа тавиад айлруугаа орчихоод 30 гаруй минут болоод гарч ирээд гэрлүүгээ харих замдаа гэнэт гар утсаа байхгүйг мэдсэн юм. Би тухайн үед машинаас бууж суухдаа самсунг А-50 маркын гар утсаа унагаагаад гээгдүүлчихсэн юм шиг байгаа юм. Миний машинаа тавьсан газар нь гэр хорооллын нүүрний эгнээнд байсан, хажууханд нь шар өнгийн хуучин дэлгүүр ажиллаж байсан гэмээр байшин байсныг санаж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

 

2. Гэрч Э.У-гийн “Манай нөхөр Ч.А-Э 2020 оны 6 дугаар сарын сүүлээр гэрээсээ гараад хүнсний дэлгүүр орох гээд явж байгаад гар утас олж авсан гээд орж ирж байсан юм. Ажилладаггүй хүнсний дэлгүүрийн ойролцоогоос олсон гэж хэлж байсан юм. Нөхөр маань гар утас хулгайлсан асуудал байхгүй. 2020 оны 06 дугаар сарын байдлаар 99892627 дугаарын гар утсыг манай нөхөр Ч.А-Э ашиглаж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

3. “Далайван аудит” ХХК-ны шинжээчийн “Самсунг А-50 маркийн гар утсыг 600 000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-25-р хуудас/

 

4. “Мобиком” ХХК-наас ирүүлсэн лавлагааны хариу /хх-ийнн 29-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Хэргийн тухайд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Сын гээгдүүлсэн SANSUNG А50 загварын гар утсыг олж завшсаны улмаас 600 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад лавлагаа зэргээр бүрэн нотлогдож байна. Тийм учраас Ч.А-Э-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус зүйл ангид зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох саналтай байна. Хохирол төлбөр төлөгдсөн тул шүүгдэгчийг хохирол төлбөргүйд тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Р.Сын “Би 2020 оны 06 дугаар сарын 24-ний орой Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт танил айлдаа очих гэтэл миний машин дээшээ өгсөж гарахгүй, эвгүй эрэгтэй байсан учир би доор зам дээр, гэр хорооллын нүүрэн хэсэгт зам дагуу машинаа тавиад айлруугаа орчихоод 30 гаруй минут болоод гарч ирээд гэрлүүгээ харих замдаа гэнэт гар утсаа байхгүйг мэдсэн юм. Би тухайн үед машинаас бууж суухдаа самсунг А-50 маркын гар утсаа унагаагаад гээгдүүлчихсэн юм шиг байгаа юм” гэсэн мэдүүлэг, гэрч Э.У-гийн “Манай нөхөр Ч.А-Э 2020 оны 6 дугаар сарын сүүлээр гэрээсээ гараад хүнсний дэлгүүр орох гээд явж байгаад гар утас олж авсан гээд орж ирж байсан юм. Ажилладаггүй хүнсний дэлгүүрийн ойролцоогоос олсон гэж хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг, “Далайван аудит” ХХК-ны шинжээчийн дүгнэлт, “Мобиком” ХХК-наас ирүүлсэн лавлагааны хариу зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.А-Э нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Сын гээгдүүлсэн Самсунг А-50 загварын гар утсыг олж авч завшсаны улмаас 600 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Ч.А-Э-ний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.А-Энийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 заасан тохиолдлын шнжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Р.С нь Самсунг А-50 загварын гар утсаа алдаж 600 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохиролыг төлж барагдуулсан байх тул гаргах хохиролгүй байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.А-Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-Энийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-Эд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС