| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0035/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/35 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/35
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 2125000000031 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Г.Э,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ганцэцэгийн Г.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багын нутаг дэвсгэрт Д.Аийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Аийн “Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны орой таксинд суугаад Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн таксины зогсоол дээр зогстол, араас нөгөө машин ирж зогсоод, машин дотроос нь Г.Э Г.О хоёр гарч ирээд Г.Э, Г.Оргилмаа нар миний үснээс зулгааж, намайг цохиж байгаад Г.Э нь намайг машинаас чирж буулгаад, газарт унагааж байгаад нүүр ам руу гараараа алгадаад намайг зодчихсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4-5-р хуудас/
2. Гэрч Б.Л-жийн “Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 23 цагийн үед Согоот багийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны зогсоол дээр найзтайгаа уулзаад байж байтал Г.О, Г.Э гэх миний таньдаг хоёр охин ирээд, сая нэг машинд бид нартай хамт байсан охин суугаад явчихлаа, араас нь хөөж олмоор байна гэж Г.О надад хэлэхээр нь би тэр хоёрыг унаж явсан Верна маркын цагаан өнгийн машиндаа суулгаад нөгөө машиных нь араас явсан юм, явсаар байгаад тэр машин Зэст багийн нутаг дэвсгэрт, Дээдэс буудлын ойролцоо газарт зогссон, тэгээд би ч машинтайгаа ард нь очоод зогссон юм. Г.Э машинаас түрүүлж буугаад нөгөө машин дээр очоод нэг охиныг машин дотор нь зодож байгаад, машинаас чирж буулгаад газар унагааж байгаад үстэлцээд хоорондоо зодолдоод байсан, энэ үед би Г.О-г зодоонд нь оролцоод дэмий гээд ойртуулаагүй, сүүлдээ тэр хоёр салахгүй болохоор нь Г.О бид хоёр очоод Г.Эг арай гэж салгаж аваад, машиндаа хүчээр суулгасан, зодуулсан охин гадаа газарт хэвтээд үлдсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/
3. Сэжигтэн Г.О-гийн “Г.Э надаас түрүүлж буугаад Д.Аийн сууж явсан машины хаалгыг нь онгойлгож байгаад түүнийг зодоод, хоорондоо ноцолдоод, үстэлцээд байсан. Би очоод Г.Эг салгаж аваад, машинд суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/
4. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаартай “Д.Аийн биед баруун шанаа, хоёр гарын сарвуу, шуу, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт, нүүрэнд зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шанаа, хоёр гарын сарвуу, шуу, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” /хх-ийн 18-19-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Хэргийн тухайд 2021 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Аийн биед халдан зодож түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цугларсан хохирогч Д.Аийн мэдүүлэг, гэрч Б.Л-жийн мэдүүлэг, сэжигтнээр Г.О-гийн мэдүүлэг, 56 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Г.Эий өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан байдаг. Тиймээс шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж тус зүйл ангид зааснаар шүүгдэгч Г.Эийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Аийн “Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны орой таксинд суугаад Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн таксины зогсоол дээр зогстол, араас нөгөө машин ирж зогсоод, машин дотроос нь Г.Э Г.О хоёр гарч ирээд, Г.Э, Г.О нар миний үснээс зулгааж, намайг цохиж байгаад Г.Э нь намайг машинаас чирж буулгаад, газарт унагааж байгаад нүүр ам руу гараараа алгадаад, ...намайг зодчихсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Л-жийн “Дээдэс буудлын ойролцоо газарт зогссон, тэгээд би ч машинтайгаа ард нь очоод зогссон юм. Г.Э машинаас түрүүлж буугаад нөгөө машин дээр очоод нэг охиныг машин дотор нь зодож байгаад, машинаас чирж буулгаад газар унагааж байгаад үстэлцээд хоорондоо зодолдоод байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.О-гийн “Г.Э надаас түрүүлж буугаад Д.Аийн сууж явсан машины хаалгыг нь онгойлгож байгаад Г.Э түүнийг зодоод, хоорондоо ноцолдоод, үстэлцээд байсан. Би очоод Г.Эг салгаж аваад, машинд суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Д.А-гийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Г.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оршин суугаа газар буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг тодорхой хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эг оршин суугаа газар буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС