Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1251

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай, 11  15160 өөрийн байранд байрлах “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэлийн 3 дугаар байр, 8 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “ЖЦС” ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэлийн 3 дугаар байр, 8 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “ЦЮБ” ХХК,   

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 10-36 тоот хаягт оршин суух, Тайж нар овогт Наймалдайн Оюунбилэг /РД:УО63080102/

Хамтран хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэл 3-8 тоотод оршин суух, Улингар овогт Далхаагийн Даваажав /РД:ПЮ28072000/,

Хамтран хариуцагч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Магма 10-00 тоотод оршин суудаг, Зуунаа овогт Ганболдын Галбадрах /РД:ПЭ86041315/ нарт  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 96,959,153 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар, Э.Жаргал, хариуцагч “ЦЮБ” ХХК болон “ЖЦС” ХХК-ийн төлөөлөгч Ц.Батсүх, хариуцагч Н.Оюунбилэг, түүний өмгөөлөгч П.Баярмагнай, хариуцагч Д.Даваажав, Г.Галбадрах нарын итгэмлэгдсэн төлөөлөгч Ц.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “ЖЦС” ХХК нь  манай банктай 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ0002/111109 тоот Зээлийн гэрээ байгуулж 175,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй /төслийн/ зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЗБГ0002/111109 тоот зээлийн барьцааны гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0002/121219 тоот зээлийн барьцааны гэрээнүүдээр Улсын бүртгэлийн Ү- 2206002367 тоот дугаартай Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэлийн 3-8 тоот хаягт байрлалтай 1 өрөө орон сууц болон 4488 УНС улсын дугаартай тоёота ланд крузер маркын авто машин, Улсын бүртгэлийн 0233903 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум 1-р баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3,06 га эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн 0233904 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум 1-р баг, Шар шувуутын харалдаа голын баруун эрэгт байрлалтай 10 га эзэмших эрхтэй газрыг барьцаалсан.

Мөн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЗБДГ0001/111109 тоот зээлийн батлан даалтын гэрээгээр “ЖЦС” ХХК-ийн зээлийг иргэн Н.Оюунбилэг өөрийн бүх хөрөнгөөр батлан даасан. “ЖЦС” ХХК нь 2013 оноос эхлэн зээлийн төлбөрөө төлөөгүй ба зээл төлөх тухай мэдэгдэл шаардлагыг удаа дараа гардуулж хугацаа олгож байсан боловч зээлийн төлбөрөө төлөхгүй байсаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах төлбөр төлөгдөөгүй үлдсэн байна.

Үндсэн зээл 29,600,000 төгрөг, хүү 1,856,802 төгрөг, нэмэгдүүсэн хүү 103,600 төгрөг нийт 31,560,402 төгрөг байна. Мөн үндсэн зээл 62,758,303 төгрөг, хүү 2,542,659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,789 төгрөг нийт 65,398,751 төгрөгийг хариуцагч Н.Оюунбилэг, “ЖЦС” ХХК нараас гаргуулж өгнө үү. Мөн барьцаа харангаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч Н.Оюунбилэгээс  болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 4488 УНС улсын дугаартай тоёота ланд крузер маркын авто машинаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ЖЦС” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 96,959,153 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, төлбөрийг тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд  зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Даваажав, Г.Галбадрах нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- 2206002367 тоот дугаартай Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэлийн 3-8 тоот хаягт байрлалтай 1 өрөө орон сууц болон хариуцагч “ЦЮБ” ХХК-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн 0233903 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум 1-р баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3,06 га эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн 0233904 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум 1-р баг, Шар шувуутын харалдаа голын баруун эрэгт байрлалтай 10 га эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.        

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч “ЖЦС” ХХК, “ЦЮБ” ХХК, Д.Даваажав, Г.Галбадрах, Н.Оюунбилэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96,959,153 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч Н.Оюунбилэгээс  болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 4488 УНС улсын дугаартай тоёота ланд крузер маркын авто машинаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ЖЦС” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 96,959,153 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, төлбөрийг тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд  зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Даваажав, Г.Галбадрах нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- 2206002367 тоот дугаартай Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэлийн 3-8 тоот хаягт байрлалтай 1 өрөө орон сууц болон хариуцагч “ЦЮБ” ХХК-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн 0233903 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум 1-р баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3,06 га эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн 0233904 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум 1-р баг, Шар шувуутын харалдаа голын баруун эрэгт байрлалтай 10 га эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байх ба уг эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.        

 Зохигчийн   энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон         

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:                                    

1. Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч Н.Оюунбилэгээс  болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 4488 УНС улсын дугаартай тоёота ланд крузер маркын авто машинаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ЖЦС” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 96,959,153 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, төлбөрийг тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд  зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Даваажав, Г.Галбадрах нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- 2206002367 тоот дугаартай Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэлийн 3-8 тоот хаягт байрлалтай 1 өрөө орон сууц болон хариуцагч “ЦЮБ” ХХК-ийн эзэмшлийн, Улсын бүртгэлийн 0233903 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум 1-р баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3,06 га эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн 0233904 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум 1-р баг, Шар шувуутын харалдаа голын баруун эрэгт байрлалтай 10 га эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642,746 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЖЦС” ХХК, “ЖЮБ” ХХК, Д.Даваажав, Г.Галбадрах нараас улсын тэмдэгтийн хураамжид 642,746 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА