| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01396/И |
| Дугаар | 1288 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 1288
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид г-16-357 тоотод бүртгэлтэй, АНУ Калифорни муж Кастро Валлэй хот Ийст кастро валлэй гудамж 3928 байр 101 тоотод оршин суух, Хасан овогт Томсүрэнгийн Нямдэлгэр /РД:ЦД77020662/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид г-16-357 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 7-2 тоотод оршин суух, Хасан овогт Томсүрэнгийн Ням-Осор /РД:ЦД86072077/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид г-16-357 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 7-2 тоотод оршин суух, Боржигинжагай овогт Уламбаярын Уранбилэг /РД:ХЖ86030606/ нарт холбогдох,
48,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Нямдэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч У.Уранбилэг, Т.Ням-Осор нар нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо Хасбаатарын гудамж 7 байр 02 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө байрыг Хаан банкны ипотекийн 8 хувийн зээлээр худалдан авахад урьдчилгаа мөнгө шаардлагатай байна хэмээн 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр надаас 20,000 ам.доллар зээлж авсан болно. Бид уг зээлийг хүүгүй, барьцаагүйгээр 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр буцаан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Зээлийг Т.Ням-Осор хүлээн авч хүлээн авсан баримт үйлдсэн ба уг зээлийг зориулалтын дагуу хэрэглэж Ипотекийн 8 хувийн зээл аваад зарцуулж байгаа болно. Гэвч зээлийг буцаан төлөх хугацаа болоход төлөх үүргээ биелүүлэхгүй намайг хохироож байна. Энэ урт хугацаанд миний бие маш их итгэл гаргаж ямарч хүүгүй ихээхэн хэмжээний мөнгө зээлдүүлэн амьдралд нь асар том дэм тус болж байхад хугацаандаа буцаан төлөхгүй байгаад маш их харамсаж байна. Иймд У.Уранбилэг, Т.Ням-Осор нараас зээлсэн 20,000 ам.доллар буюу 48,575,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Ням-Осор, У.Уранбилэг нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Нямдэлгэрийн нэхэмжилсэн 48,575,000 төгрөгийг авсан нь үнэн болно. Уг төлбөрийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Нямдэлгэр нь хариуцагч Т.Ням-Осор, У.Уранбилэг нараас 48,575,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Нямдэлгэрийн нэхэмжилсэн 48,575,000 төгрөгийг хариуцагч Т.Ням-Осор, У.Уранбилэг нар төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 400,825 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 200,412 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Нямдэлгэрийн нэхэмжилсэн 48,575,000 төгрөгийг хариуцагч Т.Ням-Осор, У.Уранбилэг нар төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,825 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 200,412 төгрөг, хариуцагч Т.Ням-Осор, У.Уранбилэг нараас 200,412 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Нямдэлгэрт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА