Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1291

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил дугаар хороолол, 24 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Түшээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 хэсэг гудамж, 1324 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, 24-101 тоотод оршин суух, Жаран овогт Найдансүрэнгийн Тулга РД:ГП85011115/-д холбогдох,

390,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Түшээ” сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээнд байдаг 24 дүгээр байрны 101 тоотод оршин суудаг Найдансүрэнгийн Тулга нь 2015 оны 11 сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс болох нийт 17 сарын 390,400 төгрөгийг “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй байгаа болно. Иймд 390,400 төгрөгийг Н.Тулгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-ны нэхэмжилсэн 390,400 төгрөгийг Н.Тулга төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 30,400 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар  эвлэрчээ.

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч Н.Тулгаас 390,400 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-ны нэхэмжилсэн 390,400 төгрөгийг Н.Тулга төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 30,400 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 12,365 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 6,182  төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-ны нэхэмжилсэн 390,400 төгрөгийг Н.Тулга төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 30,400 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар   зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,365 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6,182  төгрөг, хариуцагч Н.Тулгаас 6,182  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

  

 

 

                           ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА