Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1313

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар хороолол 7/а- байрны 44 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “ОТТО” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар хороолол 7/а- байрны 55 тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 53-29 тоотод бүртгэлтэй, Боржигин овогт Оргихын Нямдэлгэр /РД:АЙ83061911/-т холбогдох,

160,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Отто” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 160,200 төгрөгийг О.Нямдэлгэрээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Нямдэлгэр нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Отто” СӨХ-ны  нэхэмжилсэн 160,200 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Отто” СӨХ нь хариуцагч О.Нямдэлгэрээс 160,200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Отто” СӨХ-ны нэхэмжилсэн 160,200 төгрөгийг хариуцагч О.Нямдэлгэр 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  34,695  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 17,347 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Отто” СӨХ-ны нэхэмжилсэн 160,200 төгрөгийг хариуцагч О.Нямдэлгэр 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,354  төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,677 төгрөг, хариуцагч О.Нямдэлгэрээс 2,677 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Отто” СӨХ-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

  

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА