Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1324

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодьцамхаг “Бодь-Интернэшнл” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг, “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 13-80 тоотод оршин суух, Элжигэн овогт Цэрэндоржийн Мэндбаяр /РД:ФД63050116/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелийн 27-612 тоотод оршин суух, Элжигэн овогт Мэндбаярын Мөнхбаяр /РД:ФД88091411/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22-62 тоотод оршин суух, Элжигэн овогт Мэндбаярын Мөнхтуяа /РД:МЮ90060769/ нарт холбогдох:

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63,098,578.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нар нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ЗГ1605113076 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 76,000,000 төгрөгийн зээлийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ1605113076 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр БГ1605113076 тоот ипотекийн гэрээгээр иргэн Ц.Мэндбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204072865 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ б.доржийн гудамж 28/5 байр 1 тоот хаягт байршилтай 43,19 мкв талбайтай 3 өрөө орон сууц, БГ1605113076-А тоот ипотекийн гэрээгээр иргэн Ц.Мэндбаяр, М.Мөнхтуяа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204075981 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ б.доржийн  гудамж 28/5 байр 19 тоот хаягт байршилтай 41,61 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөхүүдийг тус тус барьцаалсан болно. ЗГ11605113076 тоот зээлийн гэрээний гэрээний хугацаа 2017 оны 02 сарын 22-ны өдөр дууссан боловч иргэн Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2017 оны 04 сарын 04-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 50,800,000.00 төгрөг, зээлийн хүү 11,130,850.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,167,727.64 төгрөг, нийт 63,098,578.45 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд Голомт банк нь иргэн Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нараас ЗГ1605113076 тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 63,098,578.45 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч нь М.Мөнхтуяаг хамтран хариуцагчаар татсан байна.

            Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь 63,098,578.45 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр, М.Мөнхтуяа нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ц.Мэндбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204072865 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 28/5 байр 1 тоот хаягт байршилтай 43,19 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, хариуцагч Ц.Мэндбаяр, М.Мөнхтуяа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204075981 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Доржийн  гудамж 28/5 байр 19 тоот хаягт байршилтай 41,61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, зохигч харилцан тохиролцож эвлэрчээ.

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” нь хариуцагч Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр, М.Мөнхтуяа нарт холбогдуулан 63,098,578.45 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь 63,098,578.45 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр, М.Мөнхтуяа нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ц.Мэндбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204072865 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 28/5 байр 1 тоот хаягт байршилтай 43,19 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, хариуцагч Ц.Мэндбаяр, М.Мөнхтуяа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204075981 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Доржийн  гудамж 28/5 байр 19 тоот хаягт байршилтай 41,61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн 473,442 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 236,721 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь 63,098,578.45 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр, М.Мөнхтуяа нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ц.Мэндбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204072865 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 28/5 байр 1 тоот хаягт байршилтай 43,19 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, хариуцагч Ц.Мэндбаяр, М.Мөнхтуяа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204075981 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Доржийн  гудамж 28/5 байр 19 тоот хаягт байршилтай 41,61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473,442 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 236,721 төгрөг, хариуцагч Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр, М.Мөнхтуяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 236,721 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

            3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

                                    ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА