| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01732/И |
| Дугаар | 1403 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1403
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 19-100 тоотод оршин суух, регистрийн дугаар ХА68011006, Боржигон овогт Наянтайгийн Батзаяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун ард аюуш 3-58 тоотод оршин суух, регистрийн дугаар О.Алтантуулд холбогдох
450,000 төгрө гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Алтантуултай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулж 600,000 өгсөн. Гэвч О.Алтантуул нь 300,000 төгрөгийг хугацаанд нь төлж барагдуулсан боловч үлдэгдэл 300,000 төгрөгийг төлөлгүй өдийг хүрч байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэлд 300,000 төгрөг, алданги 150,000 төгрөг нийт 450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Батзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Батзаяа хариуцагч О.Алтантуулаас 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Батзаяа нь О.Алтантуулаас 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгийн 50 хувь болох 7,075 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 7,075 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Н.Батзаяад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Батзаяа нь хариуцагч О.Алтантуулаас 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 7,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Батзаяад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА