Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1406

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2/А-9 тоотод оршин суух, Боржигин овогт Балжиннямын Ганбаатар /РД:УУ61052733/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,689,780.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн Б.Ганбаатар нь Голомт банктай 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дугаар ЗГ/4605100912 тоот зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг жилийн 19,20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан иргэн Б.Ганбаатараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,689,780.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 11,689,780.62 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Ганбаатарын шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Б.Ганбаатараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,689,780.62 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 11,689,780.62 төгрөгийг хариуцагч Б.Ганбаатар 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 201,987  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 100,993 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 11,689,780.62 төгрөгийг хариуцагч Б.Ганбаатар 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,987 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 100,993 төгрөг, хариуцагч Б.Ганбаатараас 100,993 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

  

 

 

 

 

                          ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА