| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01811/И |
| Дугаар | 1476 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 1476
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил-1, Apartment 6в-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Вюрт Монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор 801, 807 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Новотек Интернешнл” ХХК-д холбогдох
220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вюрт Монголоиа” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нотовек Интернешнл” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Вюрт Монголоиа” ХХК-иас 220,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдан авч, төлбөрийг дансаар хийхээр тохирч баримт үйлдсэн. Гэтэл одоо болтол худалдан авсан барааныхаа үнийг төлөхгүй байна. Иймд “Нотовек Интернешнл” ХХК-иас 220,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Вюрт Монголоиа” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вюрт Монголоиа” ХХК хариуцагч “Нотовек Интернешнл” ХХК-иас 220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Вюрт Монголоиа” ХХК нь “Нотовек Интернешнл” ХХК-иас 220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 7,250 төгрөгийн 50 хувь болох 3,625 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 3,625 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Н.Батзаяад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Вюрт Монголоиа” ХХК нь хариуцагч “Нотовек Интернешнл” ХХК-иас 220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 3,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Вюрт Монголоиа” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА