Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/134

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгч Л.Б, Д.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, Д.Ж нарт холбогдох эрүүгийн 2125000000154 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Д.Ж,

2. Д.Ж,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Б, Д.Ж нар нь 2021 оны 03 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоулд” зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож Л.Б нь шилэн аяга шидэж Д.Жийн толгойн хэсэгт онон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Д.Ж нь Л.Бы нүүрэн тус газарт гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б, Д.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Л.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Д.Ж “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Л.Бы “Бид нар аль аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид нар нэг нэгнийгээ сайн таньж мэдэхгүй. Д.Ж бид хоёр учраа олсон. Тийм учраас миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26-р хуудас/

 

2. Хохирогч Д.Жийн “Л.Б бид хоёр уулзаад учир зүйгээ олсон. Тийм учраас миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-н 21-22 хуудас/

 

3. Гэрч Б.О: “Д.Ж нь манай найз Баяраатай зодолдсон байх гэж бодож байна. Миний зүгээс бэртэж гэмтсэн зүйл байхгүй учраас ямар нэгэн гомдол санал байхгүй. би тухайн үед хэн нэгэн хүнд цохиж зодуулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 5-р хуудас/

 

4. Гэрч Б.М-гийн “Намайг жорлон руу ороод бие засаж байхад өрөөнд байсан Б.О, Л.Б, манай өрөөнд орж ирсэн залуу гурав муудалцаад байх шиг байсан. Яг юу болсныг хараагүй. Намайг жорлонгоос гараад ирсэн чинь Отгонбаярын хамраас цус гарчихсан байсан. Мөн Д.Жы нүд нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-р хуудас/

 

5. Гэрч Д.Ш-Э-ний “Тэр өдөр миний 2 дахь гараа байсан учраас хань болгож өөрийн нөхөр Б-гийг дуудаж хамт байсан. Тухайн өрөөнд байсан хөдөөгийн ахын хамраас цус гарчихсан, Л.Б гэж ахын нүд нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 30-31-р хуудас/

6. Гэрч Б.Б-гийн “Би 909 тоот өрөөнд яваад очсон чинь 909 тоот өрөөнд байсан сүүлд нэрийг нь мэдсэн Л.Б гэдэг ахтай 910 тоот өрөөнд байсан мөн сүүлд нэрийг нь мэдсэн Д.Ж гэж ах барилцаад авсан байсан. Тэр хоёрын хажууд 909 тоот өрөөнд амарч байсан хөдөөгийн ахын хамраас цус гарчихсан зогсож байсан. Тэр хоёр хүн салж өгөхгүй нэг нэгнийхээ нүүр толгой гээд хаа сайгүй таарсан газраа л гараараа цохилцоод байсан. Тэгтэл Л.Б гэж ах ширээн дээр байсан шилэн аягыг аваад шидсэн чинь тэр аяга нь буудлын өрөөний хаалга цохиод хаалган дээрээс ойгоод Д.Ж гэж хүний толгой руу цохисон. Харин М-Э гэж хүн хэн нэгнийг цохиж зодоогүй Намайг харж байхад тэр хөдөөний ах хэн нэг хүнийг цохиж зодоогүй. Л.Б Д.Ж хоёр барьцалдаад нэгнийхээ таарсан газарт цохиод байсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 33-34-р хуудас/

7. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаартай “Л.Бы биед хоёр нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хэвлий, зүүн гарын тохойд зулгаралт үүсжээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хоёр нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хэвлий, зүүн гарын тохойд зулгаралт нь 1-3 хоногийн өмнө үссэн байх боломжтой. Хоёр нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хэвлий зүүн гарын тохойд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 7-8-р хуудас/

8. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 218 дугаартай “Д.Жийн биед хуйханд баруун чамархай хэсэгт шарх үүсжээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хуйханд баруун чамархайн хэсэгт шарх нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 12-13-р хуудас/

9. Яллагдагч Л.Бы “Тэр залуу орж ирээд тамхи байна уу гээд тамхи нэхээд байхаар нь тамхи байхгүй гэж хэлээд үүнээс болж бид хоёр маргалдсан. Маргалдаж байгаад улмаар барьцалдаж аваад нэг нэгийгээ хэд хэдэн удаа нүүр толгой руу цохисон. Тэр үед Б.О босож ирээд бид хоёрыг салгаж байхад хамар хамар гээд хойшоо болсон. Сүүлд нь би түүнийг айлгах гээд ширээн дээр байсан шилэн аягыг өрөөний хаалга руу шидсэн чинь ойгоод торгой руу цохисон юм. М-Э намайг цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг. / хх-н 36-37-р хуудас/

10. Шүүгдэгч Д.Жийн “Л.Б бид хоёр барьцалдаж аваад нэг нэгнийгээ цохисон. Энэ үед Б.О бид хоёрыг салгах гэж байгаад цохиулсан уу яасан мэдэхгүй хамар луу цохичихлоо гээд хойшоо болсон. Буудлын жижүүр залуу орж ирээд бид хоёрыг салгасан. Намайг салгаад хойшоо болоод байж байхад Л.Б ширээн дээр байсан аягыг аваад шидсэн чинь нөгөө аяга нь өрөөний хаалга оноод тэндээсээ ойгоод миний толгой руу цохисон юм” гэсэн мэдүүлэг /хх-н 39-41-р хуудас/ болон шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Б, Д.Ж нар нь 2021 оны 03 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Gold” зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож Л.Б нь шилэн аяга шидэж Д.Жийн толгойн хэсэгт онон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. Д.Ж нь Л.Бы нүүрэн тус газарт нь гараараа цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цугларсан 218, 220 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Б.Мөнхцэцэгийн мэдүүлэг, гэрч Д.Ш-Э-ний мэдүүлэг, гэрч Б.Б-гийн мэдүүлэг, Д.Ж, Л.Б нарын хэргээ хүлээн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр магадлан тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэнд хохирсон мөн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Л.Б, Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Бы “Бид нар аль аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид нар нэг нэгнийгээ сайн таньж мэдэхгүй байсан. Д.Ж бид хоёр учраа олсон. Тийм учраас миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Жийн “Л.Б бид хоёр уулзаад учир зүйгээ олсон. Тийм учраас миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Б.М-гийн “Намайг жорлон руу ороод бие засаж байхад өрөөнд байсан Б.О, Л.Б нар манай өрөөнд орж ирсэн залуу гурав муудалцаад байх шиг байсан. Яг юу болсныг хараагүй. Намайг жорлонгоос гараад ирсэн чинь Отгонбаярын хамраас цус гарчихсан байсан. Мөн Д.Жы нүд нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг, Д.Ш-Э+ний “Тэр өдөр миний 2 дахь гараа байсан учраас хань болгож өөрийн нөхөр Б-гийг дуудаж хамт байсан. Тухайн өрөөнд байсан хөдөөгийн ахын хамраас цус гарчихсан, Л.Б гэж ахын нүд нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг, Б.Б-гийн “Тэгэхээр нь би 909 тоот өрөөнд яваад очсон чинь 909 тоот өрөөнд байсан сүүлд нэрийг нь мэдсэн Л.Б гэдэг ахтай 910 тоот өрөөнд байсан мөн сүүлд нэрийг нь мэдсэн Д.Ж гэж ах барилцаад авсан байсан. Тэр хоёрын хажууд 909 тоот өрөөнд амарч байсан хөдөөгийн ахын хамраас цус гарчихсан зогсож байсан. Тэгэхэд энэ хоёр хүн салж өгөхгүй нэг нэгнийхээ нүүр толгой гээд хаа сайгүй таарсан газраа л гараараа цохилцоод байсан. Тэгтэл Л.Б гэж ах ширээн дээр байсан шилэн аягыг аваад шидсэн чинь тэр аяга нь буудлын өрөөний хаалга цохиод хаалган дээрээс ойгоод Д.Ж гэж хүний толгой руу цохисон. Харин М-Э гэж хүн хэн нэгнийг цохиж зодоогүй Намайг харж байхад тэр хөдөөгийн ах хэн нэг хүнийг цохиж зодоогүй. Л.Б Д.Ж хоёр барьцалдаад нэгнийхээ таарсан газарт цохиод байсан” гэсэн мэдүүлэг, Б.О-рын “Д.Ж нь манай найз Б-тай зодолдсон байх гэж бодож байна. Миний зүгээс бэртэж гэмтсэн зүйл байхгүй учраас ямар нэгэн гомдол санал байхгүй. би тухайн үед хэн нэгэн хүнд цохиж зодуулсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 218 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Б, Д.Ж нар нь 2021 оны 03 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоулд” зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож Л.Б нь шилэн аяга шидэж Д.Жийн толгойн хэсэгт онон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Д.Ж нь Л.Бы нүүрэн тус газарт гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Л.Б, Д.Ж нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б, Д.Ж нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

              3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас Л.Б, Д.Ж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Ж, Турсаг овогт  Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Д.Ж нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Д.Ж нарт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Д.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС