Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ

шүүгдэгч О.Үен, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201624000284 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 2-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөдөө аж ахуйн инженер, эдийн засагч мэргэжилтэй, Кандер ХХК-д инженер ажилтай гэх, ам бүл 2; эхийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 3 дугаар байр 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ТЗ81040277 дугаарын регистртэй, Онгод овогт Очирбатын Үен

 

Шүүгдэгч О.Үен 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Цагдаагийн авто баазын баруун урд замд зорчиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2.38 хувийн согтолттой үедээ Тоёота Истима маркийн 76-00 УБР дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад мөн дүрмийн 8.2-т заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Батболд жолоочтой Тоёота Ланд Крузер Прадо-120 маркийн 49-89 УНР, Б.Наранцацралт жолоочтой Субару Импреза маркийн 13-92 УБҮ улсын дугаартай автомашинуудыг маргаж, хохирогч Батболдын бие махбодид хөнгөн гэмтэл, хохирогч Анхмаагийн /4 настай/ бие махбодид хөнгөн гэмтэл, Б.Батболд жолоочтой Тоёота Ланд Крузер Прадо-120 маркийн 49-89 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10.781.500 төгрөгийн шууд, Б.Наранцацралт жолоочтой Субару Импреза маркийн 13-92 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 360.000 төгрөгийн шууд, бусдад нийт 11.141.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.Үен шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир дахин мэдүүлэхгүй. Тухайн үед би чухам яагаад согтуугаар машин жолоодох болсноо мэдэхгүй байна юм. Хохирлыг төлж барагдуулсан. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Үенгийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 142/,

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 131/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 132/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 133/, дээд боловсролын дипломын хуулбар /хх-н 134-135/, “Финанс лайн” ХХК-ийн өргөмжлөл /хх-н 136/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 137, 149, 164/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 148/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-н 150/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 151/,

гэрч Очирбатын Булгын “… би эхээс хоёулаа бөгөөд Үен нь миний төрсөн дүү. Үен хааяа л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, байнга архи уудаггүй. Тамхи татдаг. Гэнэн цайлган сэтгэлтэй, ээж бид хоёрын үгэнд сайн ордог. Эхнэр, хүүхдээсээ салаад 5-6 жил болж байна. Архаг хууч өвчингүй. Урьд нь цагдаагийн байгууллагаар ямар нэгэн хэрэгт шалгагдаж байгаагүй” /хх-н 112/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Үен 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Цагдаагийн авто баазын баруун урд замд зорчиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2.38 хувийн согтолттой үедээ Тоёота Истима маркийн 76-00 УБР дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад мөн дүрмийн 8.2-т заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Батболд жолоочтой Тоёота Ланд Крузер Прадо-120 маркийн 49-89 УНР, Б.Наранцацралт жолоочтой Субару Импреза маркийн 13-92 УБҮ улсын дугаартай автомашинуудыг маргаж, хохирогч Батболдын бие махбодид хөнгөн гэмтэл, хохирогч Анхмаагийн /4 настай/ бие махбодид хөнгөн гэмтэл, Б.Батболд жолоочтой Тоёота Ланд Крузер Прадо-120 маркийн 49-89 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10.781.500 төгрөгийн шууд, Б.Наранцацралт жолоочтой Субару Импреза маркийн 13-92 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 360.000 төгрөгийн шууд, бусдад нийт 11.141.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Балчингийн Батболдын “...2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн Тоёота-Ланд-Крузер-Прадо-120 маркийн 49-89 УНР улсын дугаартай машинаа жолоодон кабиндаа эхнэр Энхсайхан, төрсөн дүүгийн охин Анхмаа нарын хамт Бөмбөгөр худалдааны төвөөс Нарны хороололд Анхмааг хүргэж өгөх зорилгоор явж байсан. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг Цагдаагийн авто баазын баруун урд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 30-40 орчим км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд буюу миний өөдөөс саарал өнгийн Субару Импреза маркийн машин ирж байгаа харагдсан ба автомашинтай ойрхон ирэх үед араас нь саарал өнгийн Тоёота Истима маркийн автомашин нь гэнэт гүйцэд түрүүлэх үйлдэл хийж гарч ирээд миний машины зүүн урд хэсэг рүү мөргөөд зогссон. Тэгээд би тэр едээ нилээн шоконд орж хэсэг машиндаа сууж байгаад машинаа харсан чинь Тоёота Истима маркийн автомашины жолооч нь согтуу машинаасаа гарч ирээд зүүн хөл авдаад байна гээд машиныхаа арын суудалд суусан. Улмаар тэр хавьд байсан хүмүүсээс 102, 103-т дуудлага өгч, эхэлж түргэн тусламж ирээд бид нарыг үзэж байтал Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирсэн. Миний толгой л доргисон. Өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх учраагүй, учир нь би суудлын бүсээ зүүчихсэн явж байсан. Миний автомашины зүүн урд хэсэг авах юмгүй болсон байгаа тухайн үедээ би автомашиндаа эвдрэл хохирлын үнэлгээгээ хийлгэсэн. Тухайн үед цаг агаарын байдал тогтуун, замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, суурингийн доторх, хуурай, эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ хатуу хучилттай асфальтан зам байсан. Миний машины арын суудалд эхнэр маань Анхмаагийн хамт сууж явсан. Энэ хоёр суудлын бүсээ зүүгээгүй байсан. Намайг мөргөсөн машины жолооч согтуу, өөрөө өөрийгөө авч явах чадваргүй, машиндаа ганцаараа байсан. Үен нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 23-24/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч Баянжаргалын Наранцацралын “... 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 30 минутын үед би өөрийн эзэмшлийн саарал өнгийн Субару Импреза маркийн 13-92 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа бэр эгч Ариунзаяа, түүний хүү Эрдэм /3 настай/, миний охин Нинжин /2 настай/ нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг Нарны хорооллоос 3 дугаар хороолол орохоор явж байсан. Тэгээд Цагдаагий Ерөнхий Газрын авто баазын баруун урд талын замаар зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд буюу өөдөөс саарал өнгийн Тоёота Ланд Крузер Прадо улсын дугаарыг нь анзаараагүй автомашин ирж яваа харагдсан. Би эсрэг урсгалд ирж байсан машинтай ойртон ирэх үед миний машины араас гэнэт зүүн гар талаас саарал өнгий Тоёота Истима маркийн автомашин урсгал сөрж орж ирээд өөдөөс ирж явсан автомашинтай мөргөлдөж улмаар тухайн машин нь буцаж шарваад машины зүүн талыг мөргөж зогссон. Миний биед болон хамт явсан хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Миний машины зүүн гар талын урд, хойд хаалга хонхойж халцарсан. Өөр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй. Би суудлын бүсээ зүүсэн байсан. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, цаг агаарын байдал тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй, шулуун тэгш, хуурай, хатуу хучилттай эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ асфальт зам байсан. Зам ямар нэгэн эвдрэлгүй. Хохирлоо барагдуулж авсан тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 39-40/ гэсэн,

иргэний хариуцагч Мандуулын Дамдингийн “... би Үентэй багаасаа найзалж өссөн, бид хоёр найз нөхдийн харилцаа холбоотой. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Үен надаас миний Тоёота Истима маркийн 76-00 УБР улсын дугаартай автомашиныг машины хэрэг байна гээд авсан юм. Би түүнд машин барих зөвшөөрөл өгсөн. 2016 оны 3 дугаар сарын 27-ны орой 18 цагийн орчимд намайг лагерь дээр байж байхад манай нэг найз над руу утсаа яриад Үен нь согтуугаар машин барьж яваад зам тээврийн осол гаргасан байна гэж хэлэхэд нь л мэдсэн. Үүний дараа над руу Замын цагдаагийн газраас залгаж машинаа ирж шалгаад яв гэж хэлэхэд нь очих боломжгүй байна гэж хэлсэн чинь машиныг чинь ачлаа гэж хэлэхээр нь ач ач гэж хэлээд машинаа ачуулсан” /хх-н 45-46/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч Мандуулын Дамдингийн “… миний эзэмшлийн Тоёота Истима маркийн 76-00 УБР улсын дугаартай автомашины урд хэсэг нь авах юмгүй болсон байгаа, автомашиндаа эвдрэл хохирлын үнэлгээг хийлгээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 48-49/ гэсэн,

хохирогч, /иргэний нэхэмжлэгч/ Нямдэлэгийн Ганзаяагийн “... 2016 оны 3 дугаар сарын 27-ны орой 18 цагийн үед миний 99123332 гэсэн дугаар руу Батболд ах өөрийнхөө 88114855 гэсэн дугаараас залгаж “Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг Цагдаагийн авто баазын баруун урд замд зам тээврийн осол орсон байна, чи ирээд охиныгоо аваад эмчид үзүүлсэн дээр ээ гэж хэлэхэд нь би ойролцоогоор 5-10 минутын дараа ослын газарт очиж охин Анхмааг очиж аваад бариад очиж бариулаад гэмтлийн эмнэлэг рүү очсон. Манай охин Анхмаа нь ослын улмаас хамраас нь цус гарчихсан, хацар, дух нь хавдсан, толгой доргисон, айгаад уйлчихсан байсан. Одоогийн байдлаар биеийн байдал хэвийн байгаа. Ямар нэгэн зовиургүй. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 53/ гэсэн,

гэрч Бямбадаваагийн Энхсайханы “... 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 17 цагаас 18 цагийн хооронд нөхөр Б.Батболд нь өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн Тоёота-Ланд-Крузер-Прадо 120 маркийн 49-89 УНР улсын дугаартай автомашиныг жолоодон кабинд нь би зээ охин Анхмаагийн хамт Бөмбөгөр худалдааны төвөөс Нарны хороололд зээ охин Анхмааг хүргэж өгөх зорилгоор явж байсан. Гэтэл Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг Цагдаагийн авто баазын баруун урд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал гэнэт л түс тас гэх чимээ гараад машинтай мөргөлдсөн. Хэсэг хугацаанд шоконд орж нэг ухаан орсон чинь хүүхэд уйлах чимээ гарахаар нь харсан чинь зээ охин Анхмаа нь шалан дээр уначихсан, хамарнаас цус гарч байсан. Тэгэхээр нь би зээ охин Анхмааг тэврээд машиндаа сууж байтал нөхөр маань машинаас буусан. Миний зүүн талын хацар хавдчихсан, хоёр хөл болон толгой өвдөж байсан. Одоо биеийн байдал гайгүй зүгээр байна. Батболд нь эрүүл машинаа барьж явсан. Би хойно сууж явсан болохоор Батболд хэдэн км/цагийн хурдтай явж байсан гэдгийг хараагүй. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 108/ гэсэн,

гэрч Батчулууны Ариунзаяагийн “... 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Б.Наранцацрал нь өөрийн эзэмшлийн саарал өнгийн Субару Импреза маркийн 13-92 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон кабинд нь би хүү Эрдэм /4 настай/, Наранцацралын охин Нинжин /2 настай/ нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг Нарны хорооллоос 3 дугаар хороолол руу хүргүүлэх зорилгоор явж байсан. Тэгээд Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын баруун урд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд буюу өөдөөс саарал өнгийн Тоёота Прадо маркийн автомашин ирж байгаа харагдсан. Тэгтэл манай машины араас саарал өнгийн Тоёота Истима маркийн машин гарч ирээд өөдөөс ирж явсан автомашиныг очиж мөргөөд хөндөлсөж ирээд Наранцацралын машины зүүн гар тал руу нь мөргөөд зогссон. Тэгээд бид нар машинаас буусан чинь Тоёота Истима маркийн автомашины жолооч нь гуталгүй оймстой согтуу зам дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь хоёр жаахан хүүхэд айчих байх гээд хоёуланг нь аваад аавынх руугаа явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлэх шаардлагагүй. Наранцацралын машины зүүн гар талын урд, хойд хаалга нь хонхойсон байсан. Өөр ямар нэгэн эврэлгүй. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, цаг агаарын байдал цэлмэг, үзэгдэх орчин чөлөөтэй, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, хатуу хучилттай эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ асфальтан зам байсан” /хх-н 110/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Батболдын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн 4450 тоот дүгнэлт /хх-н 56/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Анхмаагийн биед дух, баруун нүдний дотор булан, баруун хацарт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн 4448 тоот дүгнэлт /хх-н 61/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Энхсайханы биед зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн 4449 тоот дүгнэлт /хх-н 65/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн Үенгийн гэх цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн 2825 тоот дүгнэлт /хх-н 82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Автомашины капот хонхойсон, радиатор баруун хэсгээрээ чихэгдэж битүүмж алдагдсан, баруун талын гэрэл хагарсан, баруун талын далбаа дотогшоо чихэгдэж нугарсан, урд салхины шил хагарсан, урд бамбай салж унасан, баруун урд талын цонхны шил хагарсан, хойд бамбайн зүүн булан зурагдсан зэрэг гэмтлүүдтэй байна. Автомашинд үүссэн дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. Тоормосны ABS системтэй, тоормосны механизм ажиллаж байна. Автомашин нь тоормосны шингэн дамжуулгатай. Тоормосны мөр нь зам дээр олон шалтгаан нөхцөлөөс харилцан адилгүй үүснэ” гэсэн 2734 тоот дүгнэлт /хх-н 90-91/,

Техникийн шинжээчийн “...Тоёота Истима маркийн 76-00 УБР улсын дугаартай автомашины жолооч О.Үен нь МУ-н ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а\ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үеэдээ тээврийн хэрэгсэл жолоодох; 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тоёота-Ланд-Крузер-Прадо 120 маркийн 49-89 УНР улсын дугаартай автомашины жолооч Б.Батболд нь МУ-н ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Субару Импреза маркийн 13-92 УБҮ улсын дугаартай автомашины жолооч Б.Наранцацрал нь МУ-н ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн 235 тоот дүгнэлт /хх-н 100-101/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4/, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-н 6/, гэрэл зургууд /хх-н 7-11/, тээврийн хэрэгсэлийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-н 12-14/, хохирогч Б.Батболдод хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 25/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-н 120/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Онгод овогт Очирбатын Үенг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Үенд ял оногдуулахдаа түүний хувийн байдал үүнд; анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ үүнд; бусдад нийт 11.141.500 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан үүнд; хохирол, төлбөр төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав.

 

Шүүгдэгч О.Үен Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ Мандуулын Дамдингийн эзэмшлийн автомашиныг жолоодож явсан нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, иргэний хариуцагч М.Дамдингийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдохын зэрэгцээ мөрдөн байцаалтын явцад түүнийг иргэний хариуцагчаар татаж, мөн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь зөв болжээ.

 

Хэдийгээр иргэн М.Дамдинг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй боловч шүүгдэгч О.Үенгийн зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул иргэний хариуцагч М.Дамдин бусдын өмнө ямар нэгэн төлбөр хариуцахгүй. Нөгөөтэйгүүр иргэн М.Дамдин нь иргэний нэхэмжлэгчийн хувьд шүүгдэгч О.Үенгээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч О.Үенгийн жолоочийн эрхийг хасч, үнэмлэхийг нь хүчингүйд тооцохдоо 234407 дугаартай Жолоочийн үнэмлэхний буланг хайчилж, улмаар хэрэгт хавсарган дугаарласан байна. /хх-н 162/

Нэгэнт хавтаст хэрэгт орж дугаарлагдсан үнэмлэхийг хэргээс авах боломжгүй тул энэ байдлыг дурдаад, жолоочийн эрх хасах нэмэгдэл ялыг биелүүлэхтэйгээр холбоотойгоор зөвхөн шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Үен цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.