| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2017/00105/И |
| Дугаар | 00141 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 00141
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн № 125 тоотод оршин суух, Өөлд овогт Норовын Дэлгэрсайханы /РД:МЗ64101204, Утас:95264479/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 110 тоотод оршин суух, Бөрт овогт Амартүвшингийн Ганзоригт /РД:МЗ89030613, Утас:99400020/ холбогдох 455000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Н.Дэлгэрсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:......... Амаржаргал овогтой Ганзориг нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 15 хоногийн дараа өгнө гээд Д.Нацагдоржоос 205000 төгрөгний мах зээлүүлж авахуулаад одоо болтол өгөөгүй. Энэ мөнгийг Д.Нацагдорж нь Н.Дэлгэрсайхан надаас шүүхээр нэхэмжилж 205000 төгрөгийн хохиролыг барагдуулж авсан. А.Ганзориг нь мөн надад 250000 төгрөгийн өртэй. Миний бие А.Ганзоригийг Д.Нацагдоржийн мөнгийг урьдчилаад өгчих дараа миний мөнгийг болоцоотой үедээ өгөөрөө гэж удаа дараа гуйсан. Гэтэл худал үнэн хэлээд өгөхгүй олон сар болсон. Одоо А.Ганзоригоос нийт 455000 төгрөгийн хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Ганзориг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...... Н.Дэлгэрсайханаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас шаардаж байгаа 455000 төгрөгийг төлөх нь үнэн. Маргах зүйл байхгүй. Ойрын хугацаанд төлнө гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Н.Дэлгэрсайханы 455000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Ганзориг нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Дэлгэрсайханы 455000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Ганзориг нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14300 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Ганзоригоос 7150 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 7150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Дэлгэрсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН