Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/400

 

          06        21                                      2021/ШЦТ/400

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ү-д холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ү нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” дэх Хаан банкны салбар АТМ-ын гадна мөнгө авахаар зогсож байсан иргэн Б.Цд 10.000 төгрөг бэлнээр өгч, “эгчээ би энэ хүн рүү 10.000 төгрөг шилжүүлэх гэсэн юм. Та надаас энэ бэлэн 10.000 төгрөгийг авчих, би таны данснаас хүн рүү шилжүүлчихье” гэж хууран зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний эзэмшлийн дансыг ашиглан 100.000 төгрөгийг өөрийн 000000000000 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Үыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Ү нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” дэх Хаан банкны салбар АТМ-ын гадна мөнгө авахаар зогсож байсан хохирогч Б.Цд 10.000 төгрөг бэлнээр өгч, “эгчээ би энэ хүн рүү 10.000 төгрөг шилжүүлэх гэсэн юм. Та надаас энэ бэлэн 10.000 төгрөгийг авчих, би таны данснаас хүн рүү шилжүүлчихье” гэж хууран зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний эзэмшлийн дансыг ашиглан 100.000 төгрөгийг өөрийн 000000000000 тоот дансанд шилжүүлэн авч залилсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

 

Хохирогч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед би Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” дэх Хаан банкны салбар АТМ-ын гадна картаараа мөнгө авахаар зогсож байтал 28-29 орчим настай гэмээр үл таних эрэгтэй хүн ирээд “эгчээ би хүн рүү 10.000 төгрөг шилжүүлэх гэсэн юм. Танд 10.000 төгрөг өгье” гэж хэлээд надад 10.000 төгрөг өгсөн. Би мөнгийг нь шилжүүлэх гээд зогсож байтал тэр эрэгтэй миний хажууд зогсоод өөрөө миний картаар гүйлгээ хийгээд миний картыг гаргаж өгөөд явчихсан. Би тэр даруй АТМ-ээс дансаа шалгахад миний хаан банкны 000000000000 дугаарын данснаас 100.000 төгрөгийн зарлага гарсан байсан. 100.000 төгрөгийг зарлага Хаан банк дахь 00000000000 дугаар данс руу орсон байсан. ...Миний хаан банкин дахь дансанд надаас өөр нэвтэрдэг, мөн миний интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг надаас өөр мэдэхгүй хүн  байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 21-22 тал/,

 

Эд зүйл, баримт бичиг, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 79 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Б.Үаас гарган өгсөн хохирлын мөнгө 5 ширхэг буюу 100.000 төгрөгийг хохирогч Б.Цд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 63 тал/,

 

Хохирогч Б.Цгийн Хаан банкны 000000000000000 дугаарын данснаас 000000000000 дугаар дансанд 100.000 төгрөг 2019.07.24-ний өдөр орсон талаарх дансны хуулга /хх-ийн 66 тал/,

 

Шүүгдэгч Б.Үын 5082131204 дансны 2019.07.24-ний өдрөөс 2019.8.13-ны өдөр зардал гарсан талаарх хуулга /хх-ийн 68-69 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 84, 85 тал/,

 

Шүүгдэгч Б.Үын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хорооллын хаан банкны АТМ орж надад бэлэн байсан 10.000 төгрөгөө өөрийн Хаан банкны 0000000000000 тоот данс руу хийж онлайн покер тоглох зорилготой байсан. Би тухайн үед виза картгүй явж байсан бөгөөд  АТМ гүйлгээ хийж байсан эгчийг гуйгаад 10.000 төгрөг өгөөд миний данс руу хийгээд өгчих гэж гуйсан. Тэр эгч зөвшөөрөөд би 10.000 төгрөгөө өгөөд намайг мөнгөн дүнгээ өөрөө хийчих гэхээр нь андуураад 0 тэг нэмээд 100.000 төгрөг шилжүүлсэн байсан. ...2020 оны 10 дугаар сард цагдаагийн хэлтэс дээр ирж хохирогчийн 100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Прокурортой ял тохиролцсон. ...эцэг, эх болон дүү нарыгаа тэжээн тэтгэдэг...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Мөн шүүгдэгч Б.Үын хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Н.Оюундарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хувь хүнийхээ хувьд тайван дөлгөөн зантай, бусадтай муудалцаад байдаггүй, ажилсаг хөдөлмөрч, аливаа юманд тууштай, нэг хийсэн юмаа хийж дуусгадаг. Бусдыг итгэлийг амархан олдог, ар гэрийн хүмүүжил сайтай, сайн залуу...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40, 48 тал/, жолоочийн эрхийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 41 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 42 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 43 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 58-61 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Үаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 23-24, 25-26 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.   

 

Шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтооход: Шүүгдэгч Б.Ү нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” дэх Хаан банкны салбар АТМ-ын гадна хохирогч Б.Цг

хууран зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.Цгийн Хаан банкны 0000000000 дугаарын данснаас 000000000000 дугаар дансанд 100.000 төгрөг шилжүүлэн авч, улмаар 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зарцуулсан байна.

 

Тодруулбал, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

хохирогч Б.Цгийн Хаан банкны 00000000000 дугаарын данснаас 0000000000 дугаар дансанд 100.000 төгрөг 2019.07.24-ний өдөр орсон талаарх дансны хуулга, шүүгдэгч Б.Үын 0000000000 дансны 2019.07.24-ний өдрөөс 2019.8.13-ны өдөр зардал гарсан талаарх хуулга болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Үын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Б.Үыг  “Залилах гэмт хэргийг буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цд 100.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Б.Ү нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 100.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Б.Цгийн Б дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Үаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Ү нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

 

Шүүгдэгч Б.Ү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 84 тал/

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 88-89 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар торгох ялаас чөлөөлөх саналыг Б.Үад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ...ялаас чөлөөлж ...болно” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Үын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан эцэг, эх болон олон дүү нарыгаа тэжээн тэтгэдэг гэх тайлбар, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Үад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Цд 100.000 /нэг зуу мянга/-н төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ЭРДЭНЭЧИМЭГ