| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 168/2018/0121/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 32
*******од холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Прокурор Л.Мөнхбаяр нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгийн бичсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/01 дүгнэлтээр *******од холбогдох эрүүгийн 1721003260096, 1821000700144 дугаартай хэргүүдийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Бодонгууд овогт *******гийн *******, 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баяндун сумын 2-р багт харъяалалтай, оршин суух тодорхой хаяггүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, мөн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлэн, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд ял эдэлж байгаа.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр “******* нь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Билүүт гэх газраас хохирогч *******ийн 2 адууг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлснийг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 05 дугаар 03-ны өдрийн 2018/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолоор:
1/ *******ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаатай хорих ялаар шийтгэн,
3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
4/ Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдан,
5/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгон,
6/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 2,000,000 төгрөг гаргуулан хохирогч *******эд олгон,
7/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, *******гийн эзэмшлээс 300,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклыг эзэмшигчид нь буцаан олгож,
8/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 05 сарын 03-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай бичсэн дүгнэлтдээ: “******* нь 2018 оны 05 сарын 03-ны өдөр хорих ял шийтгүүлэхийн өмнө буюу 2017 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг Яргайн Ар гэх газраас иргэн *******ийн 2 тооны адуу, *******тын 1 тооны адуу, 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 4-р багийн нутаг Зүүн Наран гэх газраас иргэн гийн 1 тооны адууг тус тус хулгайлж бусдад 3,700,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон.
******* нь Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоол гарахаас өмнө бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож, Прокурорын газраас *******од холбогдох эрүүгийн 18210007000144 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүгчийн захирамжаар “эрүүгийн хэргийг нэгтгэж шийдвэрлэх” үндэслэлээр прокурорт буцаасан.
Прокурор хэргийг хүлээн авч хянан үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалт явуулж болно”, энэ зүйлийн 5 дахь хэсгийн “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ” гэх заалтуудын дагуу *******од анхан шатны шүүхээс ял оногдуулсан эрүүгийн 1721003260096 дугаартай хэрэг, мөн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 18210007000144 дугаартай хэргүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” заалтыг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох, мөн хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордож, хуулийг хэрэглэхэд ойлгомжгүй нөхцөл үүссэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн заалт байгаа боловч энэ нь сэжигтэн, яллагдагчийг орхигдуулсан, зөвхөн ялтанд хамаарах эрх зүйн зохицуулалт болсон тул шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иймд *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг эрүүгийн 182000700144 дугаартай хэрэгтэй нэгтгүүлж, мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгүүлэхээр, *******од холбогдох эрүүгийн 1721003260096 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Прокурор Л.Мөнхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаах, хэргийг прокурорт очтол *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
******* нь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Билүүт гэх газраас хохирогч *******ийн 2 адууг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2017 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг Яргайн Ар гэх газраас иргэн *******ийн 2 тооны адуу, *******тын 1 тооны адуу, 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 4-р багийн нутаг Зүүн Наран гэх газраас иргэн гийн 1 тооны адууг тус тус хулгайлж бусдад 3,700,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан байна.
Эрүүгийн хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэхээр заасан, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасныг тус тус үндэслэн *******ын холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд прокурор С.Алтайгийн бичсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/01 дугаар дүгнэлтийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******од холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Дорнод аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2.Хэргийг прокурорт очтол *******од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлэн авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Л.НАРАНБАЯР