Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2017/00093/И |
Дугаар | 00137 |
Огноо | 2017-04-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 00137
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн байрны № 8-201 тоотод оршин суух, Боржигон овогт Батнэмэхийн Бат-Ирээдүйд /РД:МЗ92071617, Утас:90077000/ холбогдох 1.234.706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:....... Мобиком корпораци ХХК нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн байрны № 8-201 тоотод оршин суух, Боржигон овогт Батнэмэхийн Бат-Ирээдүйд холбогдуулан 1.234.706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Бат-Ирээдүйн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:.... Миний бие Мобиком корпораци ХХК-аас IРhоnе 6s маркийн гар утас авсан үнэн болно. Энэ нэхэмжилж байгаа 1.234.706 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Маргах зүйл байхгүй гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний 1.234.706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Бат-Ирээдүйн нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний 1.234.706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Бат-Ирээдүйн нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34183 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Ирээдүйгээс 17091.5 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 17091.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН