Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/185

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Чад холбогдох эрүүгийн 2125000950215 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г.Ч,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Ч нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Теди худалдааны төвийн худалдагч М.Бгаас IРhоnе-6 pluss загварын гар утсыг мобайл банкаар мөнгөө шилжүүлээд өгье гэж хууран авч 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Чыг  хуурч, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч М.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Теди худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-10-р хуудас/

2. Хохирогч М.Бгийн “2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би Сонор хайрхан худалдааны төвийн 2 давхарт гар утас худалдан борлуулж байсан. Тэгтэл гаднаас 20-30 орчим насны хоёр эмэгтэй, эрэгтэй хоёр орж ирсэн. Манай лангуун дээр ирээд утас үзэж байгаад IРhоnе-6 pluss загварын гар утас үзээд авна гэсэн. Тэгээд би гар утсаа 405 000 төгрөгөөр худалдахаар тохирч гар утсыг нь өгсөн. Тэгтэл нөгөө эмэгтэй, эрэгтэй хоёр хүн тухайн үед мобайлаар мөнгөө шилжүүлнэ гээд миний дансыг аваад явсан. Тэгээд тэр хоёр гараад явсан. Би гарсныхан дараа утсаа харахад мөнгө шилжүүлээгүй байсан. Би араас нь гараад Хаан банкны гадна зогсож байхад нь очиж та хоёрын шилжүүлсэн мөнгө ирээгүй байна гэхэд эрэгтэй нь эгчээ би банкаар шилжүүлье гэхээр нь за за гэж хэлээд буцаад орсон. Над руу мөнгөө хийгээгүй байсан. Надад өгсөн 95 дугаарын гар утас руу залган мөнгөө нэхэх гэтэл миний дугаарыг блок хийсэн байсан. Би өөр хүний утсаар залгахад мөн л блок хийгээд байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-р хуудас/

3. Насанд хүрээгүй гэрч Г.Ү-хийн “2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр миний ах Г.Ч нь намайг гэртээ байж байхад гэр утас авах гээд байна ахын дүү үзээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь дагаад явсан. Тэндээс нэг эгчээс манай ах IРhоnе-6 pluss загварын гар утас худалдаж авсан. Мобайлаар шилжүүлэх шиг болсон би сайн мэдэхгүй байна. Би бодохдоо мөнгийг нь өгсөн гэж бодож байна. Тэндээсээ гараад Хаан банк орсон. Тэгээд шууд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-р хуудас/

4. “Далайван Аудит ХХК-ий шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгөнд үнэлгээ хийсэн “I Рhоnе-6 pluss загварын гар утасны үнэлгээ нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 400 000 төгрөгөөр үнэлэгдэв..” гэсэн дүгнэлт. /хх-ийн 42-р хуудас/

5. Яллагдагч Г.Чын “2021 оны 02 сарын 26-ны өглөөний 11 цагийн үед гар утас худалдан авахаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн “Теди” худалдааны төв рүү дүү Үүрцайхын хамтаар орсон. Тухайн газарт очоод лангууны дугаарыг мэдэхгүй байна. Болороо гэх эгчээс IРhоnе-6 загварын гар утас авахаар болсон. Тэгээд би гар утсаа худалдан авахаар болоод тэр эгчээс гар утсаа аваад  банк орж мөнгийг шилжүүлье гэж хэлээд гараад явсан. Би гараад утсаар ярьж яваад холбоон дээр очиж паспортын лавлагаа аваад, мөнгийг өгөхөө мартаад шууд гэртээ харьсан. Тэрнээс хойш би мөнгийг мартаад өгөөгүй. Бас гар утсаа дугаартайгаа хаясан. Тэгээд холбоо барьж чадахгүй байсан. Би гэхдээ одоо хохирлыг нь барагдуулна. Хүний утас авч явсан миний буруу. Би энэ хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Ч нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тедди” худалдааны төвд гар утас худалдан борлуулдаг М.Бгийн худалдаалж байсан Iphone 6 plus маркийн гар утсыг мобайл банкаар мөнгө шилжүүлээд өгнө гэж хэлэн хууран авч 400 000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч М.Бгийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Ү-хын мэдүүлэг, Далай ван аудит ХХК-ны үнэлгээний дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж 450 000 төгрөгөөр торгох ялын санал гаргахад хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь уурхайд ажилладаг тогтмол орлоготой тул 450 000 төгрөгийн торгох ялыг биелүүлэх боломжтой тул уг саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1. Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Бгийн “2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би Сонор хайрхан худалдааны төвийн 2 давхарт гар утас худалдан борлуулж байсан. Тэгтэл гаднаас 20-30 гаран насны хоёр эмэгтэй, эрэгтэй хоёр орж ирсэн. Манай лангуун дээр ирээд утас үзэж байгаад IРhоnе-6 pluss загварын гар утас үзээд авна гэсэн. Тэгээд би гар утсаа 4 05 000 төгрөгөөр худалдахаар тохирч би гар утсыг нь өгсөн. Тэгтэл нөгөө эмэгтэй, эрэгтэй хоёр хүн тухайн үед мобайлаар мөнгөө шилжүүлнэ гээд миний дансыг аваад явсан. Тэгээд тэр хоёр гараад явсан. Би гарсныхан дараа утсаа харахад мөнгө шилжүүлээгүй байсан. Би араас нь гараад Хаан банкны гадна зогсож байхад нь очиж та хоёрын шилжүүлсэн мөнгө ирээгүй байна гэхэд эрэгтэй нь эгчээ би банкаар шилжүүлье гэхээр нь за за гэж хэлээд буцаад орсон. Над руу мөнгөө хийгээгүй байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Үүрцайхын “2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр миний ах Г.Чойцамц нь намайг гэртээ байж байхад гэр утас авах гээд байна ахын дүү үзээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь дагаад явсан. Тэндээс нэг эгчээс манай ах IРhоnе-6 pluss загварын гар утас худалдаж авсан. Мобайлаар шилжүүлэх шиг болсон би сайн мэдэхгүй байна. Би бодохдоо мөнгийг нь өгсөн гэж бодож байна. Тэндээсээ гараад Хаан банк орсон. Тэгээд шууд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг, “Далайван Аудит ХХК-н 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгөнд үнэлгээ хийсэн дүгнэлт, Теди худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Ч нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Теди худалдааны төвд гар утас худалдан борлуулдаг М.Бгаас IРhоnе-6 pluss загварын гар утсыг мобайл банкаар мөнгөө шилжүүлээд өгье гэж хууран авч 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Г.Чын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Чыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас М.Бд 400 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн байна.

 

            5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чад оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай..

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС