Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 00138

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 184 тоотод оршин суух, Анигаагийн Баянмуратын /Утас:99391584/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 131 тоотод оршин суух, Сартуул овогт Дамдинсүрэнгийн Тунгалаг-т /РД:ХК69012908, Утас:99879569/ холбогдох 100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч А.Баянмурат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:..... Д.Тунгалаг нь 2016 оны наадмын өмнө том эм улаан хонийг маань 100000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож мөнгийг нь өгөхгүй хонь аваад явсан. Үнээс хойш олон удаа нэхсэн боловч өгнө, өгнө гээд худлаа яриад байгаа тул Д.Тунгалагаас хонины үнэ 100000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Тунгалаг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...... Миний бие Д.Тунгалаг нь А.Баянмуратын нэхэмжилж байгаа 100000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Ямар ч маргах зүйлгүйгээр төлнө гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч А.Баянмуратын 100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Тунгалаг нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Баянмуратын 100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Тунгалаг нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Тунгалагаас 2275 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Баянмурат-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН