Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/188

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э

Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Чд холбогдох эрүүгийн 2025004100440 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.Ч, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхон Баян- Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр Баян-Өндөр уул орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2-р жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр уг мансууруулах төрлийн бодисыг Г.Баярсайхан, Н.Тэлмэн, Г.Анхбаяр нарт өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Д.Чийг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Эд зүйл хураан авах ажиллагаагаар Д.Чий өмсөж явсан өмдний арын халааснаас 1.7 грамм ургамал мэт зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-57хуудас/

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №4594 дугаартай “...Д.Ч гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь ‘сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 67-68хуудас/

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 4591 дугаартай “Д.Ч /ФБ99012712/ өмдний халааснаас гарсан гэх 1.7 грамм гэсэн хаягтай гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Гялгар ууттай жин нь 4.9709 гр, цэвэр жин нь 1.0581 гр байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 78-79-р хуудас/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 сарын 04-ний өдрийн 4592 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Профилас, кальцийн глюкнат, дротаверин, цетирицин гэсэн бичигтэй эмнүүдээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 83-84хуудас/

 

5. Д.Чий мэдүүлэг шалгах ажиллагаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11-р хорооллын ар талд буюу Баян-Өндөр уулын өвөрт байх рашаан луу явах замд байх үерийн усны даланг зааж, уг далангаас олсон гэж заасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 хуудас/

 

6. Гэрч Н.Т-гийн “2020 оны 08 сарын 07-ны өдөр Г.Анхбаяр, О.Анхбаяр, П.Д.Ч гэх найзуудтайгаа уулзаад 5 ширхэг том савлагаатай боргио пиво авсан. Бид тав пивоо уух гэж байхад салхилаад даараад 7-р цэцэрлэг лүү явсан. Бид нар 7-р цэцэрлэгийн баруун талын шатан дээр сууж байсан. Би гар утсаараа оролдож байхад Г.А тамхи шиг ороосон зүйл өгсөн. Би юу юм бол гээд 2 удаа сорсон. Цэцэрлэгийн хашааны урд талаас цагдаа ирж байсан. Хоёр цагдаа дуудлагаар ирлээ гээд бид нарыг цагдаагийн байгууллага руу авч явсан. Г.А-ын өмсөж явсан хантааз нь Д.Чий хантааз байгаа юм. Зээлийн жалганд хүйтэн байсан учраас Г.А даарч байна гэхэд Д.Ч өмс гээд өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 138-139-р хуудас/

7. Гэрч О.А-рын “Бид нар тамхи татаад пиво уугаад сууж байхад Д.Ч усны сав цоолоод мөнгө хуйлаад усны сав руугаа хийж байхад цагдаагийн ажилтнууд ирээд бид нарыг аваад явсан. Д.Ч ногоон эрээн хантаазныхаа халааснаас өнгөгүй, дээгүүрээ хавчдаг гялгар ууттай ногоон өвс гаргаж ирээд чүдэнзний хайрцгийн цаасанд ороогоод тэр дөрөв татсан. Д.Ч тэр өвсийг зээлийн жалганаас олсон гэж ярьсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 142-143хуудас/

 

8. Гэрч Ш.Б-гийн “Би мэргэжлийн хяналтын газрын эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Воодс буюу /woods/ эм нь 3 төрөл байдаг ба гааны амттай, харшлын гаралтай цэргүй ханиалга намдаадаг сироп юм. Уг эмийн сөрөг нөлөө нь хэт мэдрэмтгий хүмүүст заримдаа бөөлжих, толгой эргэх, нойрмоглох болон өтгөн хатах шинж илэрч болно. Тайвшруулах эм болон архи уусан хүнд хэрэглэхгүй өндөр тунгаар хэрэглэвэл сэтгэл гутрал, төв мэдрэлийн системийн төвийг дарангуйлах тул амьсгалын дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй уг эмийн найрлаганд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд орсон бодис агуулагдаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 184-185-р хуудас/

9. Гэрч Б.М-ний “7-р цэцэрлэг лүү дуудлаганд очиход Тэлмэн гүйгээд ирсэн. Түүнтэй хамт явсан 4 залууг барьж аваад цагдаагийн машины арын суудал дээр суулгаж, дэд ахлагч Л.Т-рын хамт дараагийн дуудлаганд очсон. Л.Т намайг машин дотор үлдээгээд өөрөө дуудлага руу орсон. Зүс мэдэх Тэлмэн надад бид нарын биед өвс байгаа, одоо яах вэ гэж асуусан. Би сандал дээрээ гаргаад тавьчих гэж хэлээд урагшаа хараад суусан. Энэ хооронд машины арын суудал дээр сууж байсан 5 залуу бага зэрэг хөдөлгөөн хийж, наашаа цаашаа болсон. ...цагдаагийн газарт 5 залууг хүлээлгэж өгөөд буцаад машин дотор орсон чинь машины арын сандал дээр хар өнгөтэй болон өнгөгүй ууттай бага хэмжээний өвс 2 уут байсан. Би мөрдөгч М.Ганчагтад 2 ширхэг ууттай өвс машины арын суудал дээр хаясан байна гээд оруулж өгсөн. Хэн нь ямар хэлбэр хэмжээтэй өвс гаргаж ирснийг хараагүй. Зүс таних Тэлмэн бид нарт өвс байгаа одоо яах вэ гэж танимхайрч асуусан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 147-148хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ:  “Шүүгдэгч Д.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр буюу Баян-Өндөр уулын орчмоос НҮБ-н сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецид багтсан делта 9 агууламжтай бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан мөн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр уг төрлийн бодисыг А, Баярсайхан нарт өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар олж авсан хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Ч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Д.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ял дүйцүүлэх байдлаар өршөөлд хамруулахаар тогтоосон байх тул шүүгдэгч Д.Чд оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж Өршөөл үзүүлэх хуульд хамруулах зүйтэй. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эмүүд болон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох түүхий эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э дүгнэлтдээ: “Д.Чд холбогдуулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн саналыг сонслоо. Шүүгдэгч Д.Ч мөрдөн байцаалтын шатнаас өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж мөн 5 дугаар сараас хойш Сөүл ресторанд ажиллаж байгаа бөгөөд өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа. Тухайн өдөр найзууд нь дуудаж уулзаад өөрт байсан ургамлыг бусдад хэрэглүүлээгүй, Анхбаярын халааснаас гарч ирсэн ургамлыг өөрөө мөн хэрэглэсэн. Вүүдс эмийг Д.Ч мэдэхгүй найзууд нь хэрэглэдэг болох уусан байсан. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал дээр нэмж хэлэх зүйл байхгүй байна. Өршөөлд үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих заалтыг Д.Ч хангаж байна. Цэргийн албаа дүйцүүлэхээр хааж байгаа тул Баян-Өндөр сумаас дуудаж ажил хийлгэдэг уг ажил нь аль ч орон нутагт хийж болохоор байдаг тул энэ байдлыг нь харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хураан авах ажиллагаагаар Д.Чий өмсөж явсан өмдний арын халааснаас 1.7 грамм ургамал мэт зүйл хураан авсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №4594 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 4591 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 сарын 04-ний өдрийн 4592 дугаартай дүгнэлт, Д.Чий мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрч Н.Т-нгийн “2020 оны 08 сарын 07-ны өдөр Г.А, О.А, П.Д.Ч гэх найзуудтайгаа уулзаад 5 ширхэг том савлагаатай боргио пиво авсан. Бид тав пивоо уух гэж байхад салхилаад даараад 7-р цэцэрлэг лүү явсан. Бид нар 7-р цэцэрлэгийн баруун талын шатан дээр сууж байсан. Би гар утсаараа оролдож байхад Г.А тамхи шиг ороосон зүйл өгсөн. Би юу юм бол гээд 2 удаа сорсон. Цэцэрлэгийн хашааны урд талаас цагдаа ирж байсан. Хоёр цагдаа дуудлагаар ирлээ гээд бид нарыг цагдаагийн байгууллага руу авч явсан. Г.А-рын өмсөж явсан хантааз нь Д.Чий хантааз байгаа юм. Зээлийн жалганд хүйтэн байсан учраас Г.Анхбаяр даарч байна гэхэд Д.Ч өмс гээд өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч О.Анхбаярын “Бид нар тамхи татаад пиво уугаад сууж байхад Д.Ч усны сав цоолоод мөнгө хуйлаад усны сав руугаа хийж байхад цагдаагийн ажилтнууд ирээд бид нарыг аваад явсан. Д.Ч ногоон эрээн хантаазныхаа халааснаас өнгөгүй, дээгүүрээ хавчдаг гялгар ууттай ногоон өвс гаргаж ирээд чүдэнзний хайрцгийн цаасанд ороогоод тэр дөрөв татсан. Д.Ч тэр өвсийг зээлийн жалганаас олсон гэж ярьсан” гэх мэдүүлэг, гэрч Ш.Б-гийн “Би мэргэжлийн хяналтын газрын эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Воодс буюу /woods/ эм нь 3 төрөл байдаг ба гааны амттай, харшлын гаралтай цэргүй ханиалга намдаадаг сироп юм. Уг эмийн сөрөг нөлөө нь хэт мэдрэмтгий хүмүүст заримдаа бөөлжих, толгой эргэх, нойрмоглох болон өтгөн хатах шинж илэрч болно. Тайвшруулах эм болон архи уусан хүнд хэрэглэхгүй өндөр тунгаар хэрэглэвэл сэтгэл гутрал, төв мэдрэлийн системийн төвийг дарангуйлах тул амьсгалын дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй уг эмийн найрлаганд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд орсон бодис агуулагдаагүй” гэх мэдүүлэг, гэрч Б.М-ний “7-р цэцэрлэг лүү дуудлаганд очиход Тэлмэн гүйгээд ирсэн. Түүнтэй хамт явсан 4 залууг барьж аваад цагдаагийн машины арын суудал дээр суулгаж, дэд ахлагч Л.Т-рын хамт дараагийн дуудлаганд очсон. Л.Т намайг машин дотор үлдээгээд өөрөө дуудлага руу орсон. Зүс мэдэх Тэлмэн надад бид нарын биед өвс байгаа, одоо яах вэ гэж асуусан. Би сандал дээрээ гаргаад тавьчих гэж хэлээд урагшаа хараад суусан. Энэ хооронд машины арын суудал дээр сууж байсан 5 залуу бага зэрэг хөдөлгөөн хийж, наашаа цаашаа болсон. ...цагдаагийн газарт 5 залууг хүлээлгэж өгөөд буцаад машин дотор орсон чинь машины арын сандал дээр хар өнгөтэй болон өнгөгүй ууттай бага хэмжээний өвс 2 уут байсан. Би мөрдөгч М.Ганчагтад 2 ширхэг ууттай өвс машины арын суудал дээр хаясан байна гээд оруулж өгсөн. Хэн нь ямар хэлбэр хэмжээтэй өвс гаргаж ирснийг хараагүй. Зүс таних Тэлмэн бид нарт өвс байгаа одоо яах вэ гэж танимхайрч асуусан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Д.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхон Баян- Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр Баян-Өндөр уул орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр уг мансууруулах төрлийн бодисыг Г.Б, Н.Т, Г.А нарт өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Д.Ч нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, хадгалсан, бусдад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Чийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

                   Шүүгдэгч Д.Чд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, бусдад төлөх төлбөргүй байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэвэр усны сав 1, тунгалаг цаас, цэнхэр өнгийн соруул, 4 төрлийн 31 ширхэг эм, Г.А-раас хураан авсан 30.0807 гр гялгар ууттай ургамал, машины суудлаас хураан авсан гялгар ууттай ургамал 5.7318 гр, хар өнгийн гялгар ууттай ургамал 9.3528 гр, Д.Чээс хураан авсан ургамал 1.0581 гр зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хамт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтуурах ундаа, мансуурах бодис хэрэглэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Шүүгдэгч Д.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4,5,6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ял оногдуулахыг анхааруулж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, цэвэр усны сав 1, тунгалаг цаас, цэнхэр өнгийн соруул, 4 төрлийн 31 ширхэг эм, Г.А-раас хураан авсан 30.0807 гр гялгар ууттай ургамал, машины суудлаас хураан авсан гялгар ууттай ургамал 5.7318 гр, хар өнгийн гялгар ууттай ургамал 9.3528 гр, Д.Чээс хураан авсан ургамал 1.0581 гр зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС