| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00312/И |
| Дугаар | 00161 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 00161
Зохигчид эвлэрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Жи-Мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг, Сэвсүүлийн гудамжны № 02 тоотод оршин суух, Хан өндөр овогт Баасандашийн Мөнхтуяад /РД:НТ81051205, Утас:95521570/ холбогдох 60.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:......... Хариуцагч Б.Мөнхтуяа нь манай байгууллагатай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 98371123 үйлчилгээний дугаар бүхий 240 000 төгрөгийн үнэтэй NР-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20 000 /хорин мянга/-н төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 40 000 мянган төгрөгийн хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40 000 төгрөг, алданги 20 000 төгрөг, нийт 60 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, хариуцагч Б.Мөнхтуяа нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ........ Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Б.Мөнхтуяагаас 60.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хариуцагч 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 40.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 20.000 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа 40.000 төгрөг болгон багасгав. Иймд зохигчдын эвлэрлийг баталгаажуулж уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэрлэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Б.Мөнхтуяагаас 60.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 20.000 төгрөгнөөс татгалзаж, 40.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Мөнхтуяа төлөхөөр тохиролцсон нь тэдний бичгээр гаргасан тайлбараар нотлогдож, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ний иигэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, хариуцагч Б.Мөнхтуяа нарын 40.000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхтуяагаас 2.275 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН