Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/197

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Ч.Б

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бод холбогдох эрүүгийн 2025004310086 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

А.Б,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 08 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын тоотод иргэн Ч.Бтой хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүний самсунг А-6 загварын 755 100 төгрөгийн үнэ бүхий гар утас болон түүний 40718дансны дугаартай Худалдаа хөгжлийн банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч уг данснаас 1 600 000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр авч иргэн Ч.Бод 2 355 100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ “2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай 2 найз манай гэрт ирсэн. Манай найзууд манай байшинг янзалж өгөх гэж ирсэн. Манай байшинг янзалж байгаад архи уусан. Маргааш өглөө нь Ганаа гэх залуу над руу яриад манайд шар тайлах юм аваад хүрээд ир. Ийшээ айлд очъё гэсэн. Би юм аа хийлгэх гэж байсан болохоор архийг нь аваад очсон. Хөлдөө айлд очиход Ч.Б ах тэнд байсан. Тэнд архи уусан. Дараа нь манай хоёр найз намайг наанаа байж байгаараа бид хоёр ийшээ яваад айлын байшин үзчихээд ирье гэсэн. Гэтэл Ч.Б ах надад картаа өгөөд архи аваад ир гэсэн. Архи аваад эргэж ирээд тэр архийг нь уусан. Бид нар бүгд согтсон байсан. Ч.Б ах намайг манай эхнэр рүү залгаад ирээд ав гээд залгаад хэл гээд надад утсаа өгсөн. Би эхнэр рүү нь залгасан. Тэгтэл наанаа унт гэж хэл гэсэн. Ч.Б ахад такси аваад хүрээд ирье гэж хэлээд гараад явсан. Би Булган аймагт ажиллаж байсан. Булган аймаг руу явах замдаа бас нэг шил архи аваад замдаа уусан. Би картыг нь аваад АТМ-ээс 2 удаа 800 000 төгрөг авсан. Тэр мөнгөөрөө хувцас авсан. Архангай аймгийн Батцэнгэл суманд байх манай найз намайг хүрээд ир гэсэн. Тэр шөнөдөө Архангай аймгийн Батцэнгэл сум руу явсан. Тэнд саальчидын баяр болж байсан. Тэнд бас архи уусан. Архи ууж байсан болохоор тэр гар утсыг нь гээгдүүлсэн байсан. Үлдсэн мөнгөөр нь наргиж цэнгээд дууссан. Хийсэн  хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б мэдүүлэхдээ “Би энэ залууд боломж олгосон. Миний утсыг ашиглаж байсан. Надад худлаа хэлдэг байсан. Гэрт нь очиж аавд нь хэлсэн. Тэгтэл аав нь намайг загнаад нохойгоо хүртэл тавьж байсан. Миний хохирлыг барагдуулах хангалттай хугацаа байсан. Би архи, пиво авч өгсөн итгээд утсаа өгөөд картаа өгсөн. Гэтэл буцаж орж ирээд миний халаасыг бас ухсан байсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай  “АТМ-аар үйлчлүүлж байгаа 2 хүн байх бөгөөд АТМ-ний харалдаа зогсох урд талын хүн нь толгойн үс нь халимаг засалтай, бор царайтай, цайвар өнгийн судалтай ханцуйтай цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гутал тус тус өмссөн, зүүн гартаа мэдрэгчтэй утас барьсан 30-35 орчим насны эрэгтэй хүн байна. АТМ-аар үйлчлүүлж байгаа залуугийн ард хамт яваа гэх залуу нь толгойн үс богино, хүрэн өнгийн хантааз, цагаан өнгийн подволк, хар өнгийн өмд, хөх өнгийн гутал тус тус өмссөн 30-35 орчим настай эрэгтэй хүн байна” гэх тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/

 

2. Ч.Бын Худалдаа хөгжлийн банкны 407 дугаартай дансны “2020 оны 08 сарын 26-ны өдөр АТМ-аар 2 удаа 800 000 төгрөгийн зарлага гарсан” гэх хуулга /хх-ийн 44-р хуудас/

 

3. Хохирогч Ч.Бын “Тэгээд 2 цаг унтаж байгаад сэрсэн чинь А.Б гэрт нь ганцаараа ороод ирчихсэн сууж байсан. Тэгээд бид хоёр хэсэг юм ярьж сууж байгаад картаа өгөөд нууц үгээ хэлээд архинд явуулсан, авчирсан архиа хамт ууж дуусгаад би А.Бод манай эхнэрийг намайг хүрч ирээд аваадах гэж хэлээдэх гээд гар утсаа өгсөн тэгсэн чинь гар утасны кодоо гэж хэлсэн манай эхнэр үгүй гэж байна гэж хэлэхээр би буцаад унтчихсан юм. Намайг унтаж байхад гарч яваад нилээн удаж байгаад буцаж орж ирээд би ерөөсөө энэ ахыг такси дуудаж хүргэж өгнө гээд миний утас болон худалдаа хөгжлийн банкны картыг аваад явсан. Би самсунг А-6 загварын хар өнгийн 840.000 төгрөгийн гар утас болон худалдаа хөгжлийн банкны карт болон картнаас 1.600.000 төгрөг эдгээр зүйлсийг алдсан. Би гомдолтой байна. Миний хохирол 2.440.000 төгрөгийн хохирлыг барагдуулж төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/

4. Гэрч Б.А-рын “Тэр залуу өөрөө ирээд Булган явах уу гээд миний машинд суусан тэр үедээ бага зэрэг согтуу байсан. Тэгээд замдаа явж байхдаа би Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад саяхан тэтгэвэрт гарсан миний тэтгэмжийн 40.000.000 сая орчихсон байна гээд манай эхнэрт үзүүлээд байсан. Булганд ирээд Хаан банк ороод ах нь таксины мөнгийг чинь аваад өгнө хоёулаа хамт ороодохьё гээд хамт АТМ ороод харсан чинь 40.000.000 сая төгрөг байсан. Хаан банкны АТМ-аас 800.000 төгрөг авсан гараад “Анар” худалдааны төвөес бас АТМ орж мөнгө авсан тэгээд гарч ирээд картаа хугалаад хаясан. Тэгээд гадуур дэлгүүр ороод Ханжаргалант худалдааны төв ороод хувцас хэтэвч авсан, Ханжаргалантаас гараад доод зах ороод нүдний шил авсан. Тэгээд цалин тэтгэмж орчихсон хоёр дүү тус болсон юм чинь хэдүүлээ хоолонд орно гээд Нутгийн зоог орсон. Хоолоо идэж дуусаад би эхнэрээ гэртээ хүргэж өгөөд зүс үл таних залууг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үүдэнд буулгасан, тэгээд би шууд гэр рүүгээ явсан. Мөн байна Хаан банкны АТМ орж байсан намайг хамт ороодохьё гээд хамт орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/

 

5. “Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн 2020 оны 09 сарын 10-ны №210221 дугаартай “...самсунг А6 загварын гар утас 755.100 төгрөг.” гэх дүгнэлт /хх-ийн 60-64-р хуудас/

 

6. Шүүгдэгч А.Бын “хар өнгийн самсунг А-6, ногоон өнгийн виза карт байсан утсаар нь малчин залуу яриад байж байхад нь би утсаар нь яриадахья гээд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ:  “Шүүгдэгч А.Б нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 11-15 тоотод иргэн Ч.Бын Самсунг А6 маркийн гар утас болон түүний виза картыг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч түүний данснаас 1 600 000 төгрөгийг авч бусад нийт 2 355 100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдож байх тул шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл хохирогчид хохирол төлбөр төлөөгүй. Шүүгдэгч А.Боос 2 355 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Бод олгуулах саналтай байна. Шүүгдэгч А.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарах эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар архи согтууруулах ундаа мансууруулах төрлийн бодис хэрэглэхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч А.Боос 2 355 100 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Бод олгох нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Чойсүрэнгийн Ч.Бын Худалдаа хөгжлийн банкны 407 дугаартай дансны хуулга, хохирогч Ч.Бын “Намайг унтаж байхад гарч яваад нилээн удаж байгаад буцаж орж ирээд би ерөөсөө энэ ахыг такси дуудаж хүргэж өгнө гээд миний утас болон худалдаа хөгжлийн банкны картыг аваад явсан. Би самсунг А-6 загварын хар өнгийн 840.000 төгрөгийн гар утас болон худалдаа хөгжлийн банкны карт болон картнаас 1.600.000 төгрөг эдгээр зүйлсийг алдсан. Би гомдолтой байна. Миний хохирол 2.440.000 төгрөгийн хохирлыг барагдуулж төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг, гэрч Б.А-рын “Тэр залуу өөрөө ирээд Булган явах уу гээд миний машинд суусан тэр үедээ бага зэрэг согтуу байсан. Тэгээд замдаа явж байхдаа би Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад саяхан тэтгэвэрт гарсан миний тэтгэмжийн 40.000.000 сая орчихсон байна гээд манай эхнэрт үзүүлээд байсан. Булганд ирээд Хаан банк ороод ах нь таксины мөнгийг чинь аваад өгнө хоёулаа хамт ороодохьё гээд хамт АТМ ороод харсан чинь 40.000.000 сая төгрөг байсан. Хаан банкны АТМ-аас 800.000 төгрөг авсан гараад “Анар” худалдааны төвөес бас АТМ орж мөнгө авсан тэгээд гарч ирээд картаа хугалаад хаясан. Тэгээд гадуур дэлгүүр ороод Ханжаргалант худалдааны төв ороод хувцас хэтэвч авсан, Ханжаргалантаас гараад доод зах ороод нүдний шил авсан. Тэгээд цалин тэтгэмж орчихсон хоёр дүү тус болсон юм чинь хэдүүлээ хоолонд орно гээд Нутгийн зоог орсон. Хоолоо идэж дуусаад би эхнэрээ гэртээ хүргэж өгөөд зүс үл таних залууг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үүдэнд буулгасан, тэгээд би шууд гэр рүүгээ явсан. Мөн байна Хаан банкны АТМ орж байсан намайг хамт ороодохьё гээд хамт орсон” гэсэн мэдүүлэг, Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн 2020 оны 09 сарын 10-ны №210221 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь 2020 оны 08 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 11-15 тоотод иргэн Ч.Бтой хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүний самсунг А-6 загварын 755.100 төгрөгийн үнэ бүхий гар утас болон түүний 407 дансны дугаартай Худалдаа хөгжлийн банкны виза карт зэргийг авч уг данснаас 1 600 000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2 удаагийн гүйлгээр авч иргэн Ч.Бод нийт 2 355 100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч А.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Быг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамрагдаж байх тул түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Мөн шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дугаар зүйлд заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас Ч.Бод 2 355 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.Боос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

            5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бод оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бод оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаанд согтуурах ундаа, мансуурах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Боос 2 355 000 /хоёр сая гурван зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ч.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот тоотод оршин суух рд:Ф0/-д олгосугай.

 

            7. Шүүгдэгч А.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4,5,6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС