Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 41-1-15 тоотод оршин суух Боржигон овогт Батсуурийн Бат-Эрдэнэ /ЕТ85060312/-ийг албадан эмчилгээ хийлгэх хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Мандал сумын 1, 6 дугаар багийн байцаагч Цагдаагийн дэслэгч Н.Отгонбаатар, Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн  хэлтэс шүүхэд хуралдаанд оролцсон  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг байнга алдагдуулж орчиндоо түгшүүр төрүүдэг Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд дээрх зөрчлийн улмаас саатуулах байранд 7 удаа саатуулагдсан байна. Түүний гэр бүлийн гишүүдээс архины хамааралаас ангижруулах эмчилгээнд хамруулж өгөх хүсэлт удаа дараа гаргасан тул эмчлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. Манай багийн архи хэрэглэдэг, хэрэг зөрчилд холбогдож болзошгүй этгээдийн бүртгэл хяналтанд байдаг, ээж болон бага насны охин дүүтэйгээр амьдардаг. Ээж нь цагдаагийн байгууллагад удаа дараа согтуурсан,айдас түгшүүрт авагдуулж байгаа талаар гомдол мэдээлэл гаргадаг, мөн албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан иймд архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа…..Би 2004 оноос хойш архи ууж байгаа уухаараа 2-3 хоног уудаг, эхнэр хүүхдээс салсан ээж охин дүүтэйгээ амьдардаг, ажил хийдэггүй, группт мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг, сая архи уугаад ээжийн ажил дээр очоод ээж цагдаа дуудаад шүүхээр 7 хоног баривчлагдаад 3 дугаар сарын 20-нд гарсан. Ээж архинаас гаргах эмчилгээнд явуулах тухай надад хэлсэн би ойлгож байгаа гэв.

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлав.

Үндэслэх нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс Б.Бат-Эрдэнэг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт албадан эмчлүүлэхэд тухайн этгээд согтуурах, мансуурах дон өвчтэй болох нь мэргэжлийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон ба, мөн тухайн этгээд нийгмийн хэв журмыг зөрчсөн байх, түүнчлэн тухайн этгээд сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн эсхүл эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн байх үндэслэлүүд нэг дор бүрдсэн нөхцөлд аливаа этгээдийг албадан эмчилгээнд хамруулахаар Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд зохицуулжээ. Б.Бат-Эрдэнэ нь архинд донтох эмгэгтэй болох нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байхаас гадна тэрээр байнга архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчдөг нь “ Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудсанд удаа, дараа эрүүлжүүлэгдсэн, зөрчил гаргасан тухай лавлагаа,  өөрийн сайн дураар эмчилгээнд хамрагдах хүсэлгүй болох нь Б.Бат-Эрдэнийн ээж П.Эрдэнэбилэгийн мэдүүлэг “...миний хүү Б.Бат-Эрдэнэ нь 2008 оноос хойш архи уух болсон. Сүүлийн үед гэрт байгаа эд зүйлсийг зарж уух болсон. Архи уусан үедээ байнга дарамталж заналхийлж ааш зан нь хувирсан. ...иймд архины эмчилгээний төвд 3 сараар эмчлүүлж өгнө үү” гэсэн тайлбараар тогтоогдож байна. Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б.Бат-Эрдэнийг албадан эмчилгээнд явуулах тухай Цагдаагийн байгууллагын хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх,албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Боржигон овогт Батсуурийн Бат-Эрдэнэ /РД:ЕТ85060312/-д албадан эмчилгээнд явуулсугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Цагдаагийн байгууллагын гаргасан хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3.Б.Бат-Эрдэнийг албадан эмчилгээнд хүргэхийг Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхт

 

 

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ