Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/406

 

 

 

 

 

 

                                                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

            улсын яллагч Б.Бүжинлхам,

            шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ц.Ц

            шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Г

            шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Б.Э

            шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х, Д, У, Б нарт холбогдох эрүүгийн 000000 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.Х нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000 дугаартай тушаалаар Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 000 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Албан тушаалтан, өөрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно.”, 17.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон орон захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно.”

Боловсролын тухай хуулийн 40.7 дахь хэсэгт “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д заасан “боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах” гэсэн болон

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үргэлчилсэн дүрэм”-ийг тус тус зөрчин Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаалын хавсралтаар баталсан Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн харьяаллын бус иргэдийн хүүхдүүдийг тухайн цэцэрлэгт элсүүлэн суралцуулах хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж,

-2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр У 100,000 төгрөгийн,

-2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр А 300,000 төгрөгийн,

-2016 оны 09 дүгээр сард Ч 100,000 төгрөгийн,

-2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Дээс 300,000 төгрөг,

-2018 оны 09 дүгээр сард Д.Бээс 200,000 төгрөгийн,

-2018 оны 10 дугаар сард Ж.Угаас 200,000 төгрөгийн хахууль авсан буюу 2015 оны 12 дугаар сарын 15-аас 2018 оны 10 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр нийт 1,200,000 төгрөгийн хахууль авсан,

 

Яллагдагч Б нь өөрийн охин Э Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал өөртөө бий болгох зорилгоор Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 09 дүгээр сард 200,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

Яллагдагч Д.Д нь өөрийн охин Е Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал өөртөө бий болгох зорилгоор Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

Яллагдагч Ж.У нь өөрийн ач охин Ү Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал өөртөө бий болгох зорилгоор Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Яллагдагч Д.Х нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000 дугаартай тушаалаар Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 000 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Албан тушаалтан, өөрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно.”, 17.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон орон захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно.”

Боловсролын тухай хуулийн 40.7 дахь хэсэгт “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д заасан “боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах” гэсэн болон

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийг тус тус зөрчин Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаалын хавсралтаар баталсан Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн харьяаллын бус иргэдийн хүүхдүүдийг тухайн цэцэрлэгт элсүүлэн суралцуулах хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж,

-2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр У 100,000 төгрөгийн,

-2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр А 300,000 төгрөгийн,

-2016 оны 09 дүгээр сард Ч 100,000 төгрөгийн,

-2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Дээс 300,000 төгрөг,

-2018 оны 09 дүгээр сард Д.Бээс 200,000 төгрөгийн,

-2018 оны 10 дугаар сард Ж.Угаас 200,000 төгрөгийн хахууль авсан буюу 2015 оны 12 дугаар сарын 15-аас 2018 оны 10 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр нийт 1,200,000 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцуулахаар,

 

Яллагдагч Д.Б нь өөрийн охин Э Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал өөртөө бий болгох зорилгоор Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 09 дүгээр сард 200,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

Яллагдагч Д.Д нь өөрийн охин Е Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал өөртөө бий болгох зорилгоор Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

Яллагдагч Ж.У нь өөрийн ач охин Ү Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал өөртөө бий болгох зорилгоор Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Үйл баримтыг тогтоохын тулд  шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хын өгсөн “….гэм буруутай, маргахгүй

...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Угийн өгсөн “…гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Д.Бийн өгсөн “…гэм буруутай, маргахгүй…” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Д.Дийн  өгсөн “…гэм буруутай, маргахгүй…” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 000000 дугаартай хэргээс:

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт / 1-р хх-ийн 141-143 дугаар хуудас/,

 

Нийслэлийн боловсролын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000 дугаартай “Д.Хыг цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаал / 1-р хх-ийн 144 дүгээр хуудас /,

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 000 дугаартай “ Х 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилох тухай” захирамж / 1-р хх-ийн 145 дугаар хуудас /,

 

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаал ” Хамран сургах тойрог тогтоох тухай “, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/68, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/41, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/40, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/50, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/50 тушаалууд /2-р хх-ийн 20-41 дүгээр хуудас/,

 

Х Хаан банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 165-185 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Хын Хаан банкны 000000000 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 186-187 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Хын Хаан банкны дансанд дахь мөнгөний зарцуулалтад үзлэг хийсэн тэмдэглэл  /4-р хх-ийн 07-08 дугаар хуудас /,

 

Прокурорын зөвшөөрлөөр гаргуулсан Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29/10000 дугаартай албан бичиг, лавлагаа / 1-р хх-ийн 189 дүгээр хуудас /,

 

Бичиг баримт хүлээн авсан тухай тэмдэглэл , 48 хуудас баримт / 3 хх-ийн 49 дүгээр хуудас, 4 хх-ийн 19-33 дугаар хуудас /,

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа / 4 хх-ийн 11 дүгээр хуудас /,

 

Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 34 дүгээр хуудас /,

 

Гэрч Ж.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сургуулийн өмнөх боловсрол гэдгийг хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдүүдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагааг хэлж болно. Сургуулийн өмнөх боловсролыг хэрэгжүүлэхэд Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг дагаж мөрддөг. Төрийн өмчийн цэцэрлэгийн хувьд манай дүүргийн онцлогт тааруулж өдрийн болон 24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг. Харин асрамжийн, сувиллын, хувилбарт сургалтаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлдэггүй. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад “элсэлтийн үед” ямар нэгэн хандив, мөнгөн тусламж авах эрх зүйн акт, заалт байхгүй. Өөрөөр хэлбэл элсэлтийн явцад ямар нэгэн хандив мөнгөн тусламж авах ёсгүй...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 14-16 дугаар хуудас /,

 

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамран сургах тойргийг хорооны засаг дарга болон тухайн хороонд байрладаг цэцэрлэгийн эрхлэгч нар хамтран тодруулж саналаа ирүүлснийг дүүргийн Боловсролын хэлтэс хянаж улмаар Нийслэлийн боловсролын газарт хүргүүлдэг. Ингээд Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаал гарч хамран сургах тойргийг тогтоож үүнд үндэслэн нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт цахим бүртгэл, элсэлт зохион байгуулдаг. Цахим бүртгэл элсэлт зохион байгуулах тухай зөвлөмжийг мөрдөж цахим бүртгэл, элсэлтийг авдаг. Цахим бүртгэлээр элсэлтийг ил тод, нийслэл даяар нэг цаг хугацаанд явуулдаг. Хүүхдийг цэцэрлэгт бүртгэх, элсүүлэх, сургаж хөгжүүлэх болон бусад бүхий л харилцааг Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, мөн Нийслэлийн Боловсролын газрын даргын хамран сургах тойрог тогтоосон тушаал, Цахим бүртгэлээр хүүхэд элсүүлэх зөвлөмж зэрэг эрх зүйн актаар зохицуулдаг. Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхдээ шударга байдлыг хангаж ажиллах зорилгоор тухайн хорооны хүүхдийг боломжит бүх хэлбэрээр бүртгэж авдаг. Ингэхдээ хүүхдийн төрүүлсэн эхийн хаягаар бүртгэлийг хийдэг. Тэгээд дээр хэлсэнчлэн цахим бүртгэлийг ил тод явуулж элсэлтийг авдаг журамтай. Энэхүү үйл ажиллагааны явцад ямарваа нэгэн хандив, мөнгө төгрөг, эд зүйлийг авах ёсгүй юм. Төрийн алба хаагчийн ёс зүйн дүрэм болон цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод шударга ёсыг эрхэмлэн ажиллах талаар зааж өгсөн бөгөөд түүнийг мөрдөж ажиллах ёстой. Аливаа цэцэрлэг бүртгэгдсэн байр, гудамж, тоотод оршин суугч иргэдийн / иргэний үнэмлэхийн/ хаягаар 2-5 насны бүх хүүхдүүд бүртгүүлэх боломжтой. Энэ бүртгүүлсэн хүүхдүүдээс Мэдээлэл технологийн газраас боловсруулсан программын үр дүнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдож элсэн орох боломж үүснэ. Энэ бүртгэлийн ажиллагаанд дүүргийн Боловсролын хэлтсээс хяналт тавьж ажилладаг. Элсэлтээр орж байгаа цэцэрлэгийн хүүхдүүдээс ариун цэврийн хэрэгсэл, сурах хичээлийн хэрэгсэл/ насны онцлогт тохирсон байдлаар/ зэргийг тоо ширхэг, чанар үзүүлэлтээр гаргасан БСШУСЯ-ны сайдын 266 дугаар тушаалаар баталсан журмаар гагцхүү энэ харилцааг зохицуулсан. Өөр байдлаар хандив, мөнгөн тусламж эд зүйл авах эрх зүйн зохицуулалт байхгүй. Элсэлт хандивын тухай асуудал бол тус тусдаа ойлголт юм. Эхний ойлголт болох хүүхэд бүртгэх, элсүүлэн авах үед хандив, мөнгөн тусламж авах асуудал байж болохгүй. Хүүхдийг бүртгэх, элсүүлэн авахдаа хандив мөнгөн тусламж авсан бол хууль, дүрэм зөрчсөн гэж үзнэ. Харин нөгөө 1 ойлголт нь суралцаж байгаа хүүхдээ сургахтай холбоотойгоор өөрөөс гарсан зардал, сурах орчин нөхцөлийг сайжруулахтай холбоотой эцэг, эх асран хамгаалагчаас болон хүүхдээ сургаагүй боловч нийгмийн хариуцлагын хүрээнд хандив тусламж үзүүлж байгаа иргэн, гадаад болон дотоодын төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллагаас үзүүлж байгаа эд материалын хандив, мөнгөн тусламж, дэмжлэг туслалцаа зэрэгтэй холбоотой харилцааг Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлж гаргасан журам Үүнд: “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм” төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэргээр зохицуулна. Харин энэхүү тохиолдолд хандив мөнгөн тусламжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэж, захиран зарцуулах, тайлагнах хуулийн зохицуулалттай. Хуульд зааснаар “Цэцэрлэгийн зөвлөл”-ийг байгуулж, уг зөвлөл нь хүүхдийн цэцэрлэгийн дээд удирдлага бөгөөд бодлого, сургалтын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, энэ явцдаа хандив тусламж авбал хэрхэн юунд зарцуулах талаар зөвлөмж, чиглэлийг гаргаж баталгаажуулсан байна. Хүүхдээ цэцэрлэгт оруулахыг хүссэн иргэн өөртөө давуу байдал үүсгэхийг хүсэж хандсан тохиолдолд нийтийн албан тушаалтан буюу цэцэрлэгийн эрхлэгч бусдад давуу байдал, тэгш бус байдал олгож болохгүй. Бусдад давуу байдал олгох үедээ хувьдаа ашиг хонжоо гаргаж огт болохгүй. Энэ талаар хангалттай хэмжээнд үүрэг чиглэл өгч, сургалтыг зохион байгуулж ирсэн...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

 

Гэрч Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол улсад дагаж мөрдөж байгаа Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, тушаал шийдвэрийн дагуу хүүхдийн цэцэрлэгт хүүхдийг бүртгэх, элсүүлэн авах, сургаж хүмүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Нийслэл хотын хүн амын нягтаршлаас шалтгаалж цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо ихэссэнээс болж цахим элсэлт бүртгэлийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхэлж хэрэгжүүлж байгаа. Цахим бүртгэлийг явуулахдаа тухайн жил бүр хамран сургах тойргийг Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар тогтоогоод дараа нь цахим бүртгэлийг явуулдаг болсон. Хамран сургах тойргийг тогтоохдоо цэцэрлэгүүд тухайн хороотойгоо зөвшилцөж аль байрны, аль гудамжны хаягт оршин суух иргэдийн хүүхэд хамрагдахыг урьдчилан тодорхойлж саналаа дүүргийн Боловсролын хэлтэст нэгтгэж улмаар Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлж ирүүлснийг тушаалаар хамран сургах тойрог тогтоодог. Цахим бүртгэлийг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн 07 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд эцэг эхчүүд Tsetserleg Ulaanbaatar.mn сайтад бүртгүүлж элсэлтэд хамрагддаг. Ингээд бүртгүүлсэн нийт хүүхдүүдээс тухайн насанд авах хүүхдийн тоог цэцэрлэг бүрээр Нийслэл хотын хэмжээнд нэг өдөр, нэг цагт нэгэн зэрэг явуулж сонгодог. Сонголт автоматаар хийгдэж эцэг, эхийн тэмдэглүүлсэн гар утасны дугаарт мэдээлэл очдог. Цахим бүртгэлийн сонголт санамсаргүй түүврийн аргаар хийгддэг. Энэ бүртгэлийн арга нь тухайн насны бүх хүүхэд бүртгүүлэх боломжтой, оочирлож дугаарлах шаардлагагүй, тухайн цэцэрлэгийн эрхлэгч сонголт хийх боломжгүй байдаг. Энэ аргыг хэрэглэснээр авлига, хахууль, албан тушаалын гэмт хэрэг шинжтэй аливаа асуудал гарахгүй болгох зорилготой юм. Цахим бүртгэлд Нийслэлийн хэмжээнд зөвхөн эхийн оршин суугаа хаягаар цахим бүртгэлд бүртгүүлдэг бөгөөд зөвхөн хамран сургах тойргийн хүүхэд бүртгүүлэх ёстой. Цахим бүртгэлийн явцад харьяаллын бус хүүхэд хамрагдах боломжгүй. Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйл, 39 дүгээр зүйл, мөн Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэг, мөн Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дүгээр тушаалаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм” зэрэг хууль, дүрмийн зүйл заалтыг баримталж хандивын асуудлыг шийдвэрлэдэг. Хандивлагчаас санаачлан өгсөн хандив, буцалтгүй тусламжийг “Сургууль цэцэрлэг хөгжүүлэх сан”-д бүртгэж авах, зарцуулах, хяналт тавих, мэдээ тайланд тусгах харилцааг хууль, дүрмээр зохицуулдаг. Аливаа цэцэрлэгийн эрхлэгч эцэг, эх, хандивлагчийн өөрийн сайн дураар санаачлан өгсөн хандив, буцалтгүй тусламжийг хүлээн авсан тохиолдолд “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сан”-н дансанд төвлөрүүлж, захиран зарцуулж, тайлагнаж мэдээлэх ёстой. Эд хөрөнгийг жишиг үнэлгээгээр үнэлж хөрөнгийн бүртгэлд бүртгэж авдаг. Сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн дансанд байршуулах бөгөөд тусгай дэд данс нээж байршуулж болно. Хүүхдийг цэцэрлэгт бүртгэх, элсүүлэх үйл явцад хандив, буцалтгүй тусламж гэх асуудлыг байхгүй болгох үүднээс зохицуулсан арга хэмжээ нь төрөөс авч хэрэгжүүлж байгаа цахим бүртгэлийн арга юм. Цахим бүртгэлд бүртгүүлж сонгогдоогүй, огт бүртгүүлээгүй хүүхэд, мөн хамран сургах тойргийн бус хүүхдүүдийн эцэг эхээс хандив тусламж хүсэх, авах, өгөх нь холбогдох хууль, дүрэм, журмуудыг зөрчсөн гэж үзнэ. Цахим бүртгэлд бүртгүүлж сонгогдон элсэн орж байгаа хүүхдийн эцэг эхээс хандив тусламж авах ёсгүй, албан ёсны дагуу бүртгэгдсэн хүүхэд учир аливаа хэлбэрийн хандив, тусламжийг авах ёсгүй гэсэн үг, мөн бүртгүүлээгүй, хамран сургах тойргийн бус хүүхдийг элсүүлэн авах ёсгүй. Хүүхдийг цэцэрлэгт бүртгэх, элсүүлэн авах үед хандив, тусламж хүсэх, авах үйл ажиллагаа огт байх ёсгүй. Харин цахим бүртгэлээр бүртгүүлж сонгогдон элсэн суралцаж, 1 хүмүүжиж байгаа хүүхдүүдийн эцэг эхийн зөвхөн өөрийн санаачлагчаар өгч байгаа хандив тусламжтай холбоотой асуудлыг дээрх хууль, дүрэм, журмаар зохицуулна...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад ирүүлсэн санхүүгийн баримтуудад ямар нэгэн хандив тусламжаар бараа материал авсан баримт байгаагүй. Уг нь аливаа сургууль, цэцэрлэг хандив тусламжийг хуульд зааснаар авч болох боловч холбогдох байгууллагуудаас зөвшөөрлийг авч худалдан авсан болон хандиваар өгсөн бараа бүтээгдэхүүнийг үндсэн хөрөнгө, бараа материалын дансанд бүртгэж авах ёстой. Эндээс үзэхэд тус цэцэрлэг ийм баримт ирүүлээгүй нь хандив тусламжийн бараа материал авсан гэж үзэх боломжгүй байна. Хэрвээ байсан бол надад авч ирж өгч шалгуулах ёстой...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 75-76 дугаар хуудас /,

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамран сургах тойргийн бус хүүхэд цэцэрлэгт ороод ирдэг. Багш ажилчдад хүүхэд элсүүлэн авах эрх байхгүй шүү дээ. Харин эрхлэгч Х жижиг цаасан дээр бүлгийн багшийн нэрийг зааж энэ хүүхдийг элсүүлж ав гэсэн зүйлийг бичээд гарын үсэг зурж тамгаа дарсан бичгийг эцэг эхчүүд бариад ороод ирдэг байсан. Бид эрхлэгчийн шийдвэрийг биелүүлж хүүхдийг ангидаа авдаг. Нэгэнт бичигтэй ороод ирж байгаа учраас хэрхэн ямар шалтгаан, үндэслэлээр манай ангид ороод ирж байгаа юм бэ гэж асууж шалгаадаггүй. Манай цэцэрлэгийн 1 ангийн даац 25 хүүхэд байх ёстой байтал 50 гаруй хүүхэд болчихдог учраас эцэг  эхчүүдэд хандаж хүүхэд ихтэй шүү гэдгийг л хэлж сануулдаг байсан. Ер нь бол жил бүр байнга л даацын хэр хэмжээнээс хэтэрсэн хүүхэд хүмүүжиж байна. Х эрхлэгч эцэг, эхчүүдийн өгсөн хандив, тусламжаар хийсэн засвар, тохижилтын ажлын тайлан, эд хөрөнгө гэж үзүүлж харуулаагүй, хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 77-79, 3-р хх-ийн 239-240 дүгээр хуудас/,

 

Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Удирдлага болох эрхлэгч Хын зүгээс өнөөдөр танай ангид хүүхэд шинээр элсэн орох болсон шүү гэж хэлээд хүүхдүүд өгдөг байсан. Тэр тохиолдолд удирдлага ав гэсэн үүрэг өгсөн болохоор дуугүй л хүлээн авдаг. Тэгээд ч эрхлэгч тийм хүүхдийг хэдэн төгрөг авч оруулж байгаа юм гэж багш ажилчдадаа хэлдэггүй. Эрхлэгч хандив болгож өгсөн хөрөнгөөр цэцэрлэгт ийм зүйлийг хийж бүтээсэн гэж тайлан тавьж мэдээлж байгаагүй...Эрхлэгч Х урьд нь багш нарт дарамт шахалт үзүүлдэг  байсан. Өөрийгөө хувийн цэцэрлэгийн эрхлэгч юм шиг бодож багш ажилчдаа өөрийн үзэл бодол эрхшээлд байлгах гэж ханддаг байсан. Харин жирэмсний амралтаас эргэж орж ирснээс хойш хуулийн байгууллагад шалгагдаж байгаагийн улмаас авир ааш нь харьцангуй гайгүй байна. Тэрээр Б дүүрэгт та нар намайг яаж ч чадахгүй, дүүрэгт намайг барахгүй шүү гэж ханддаг, ингэж ярьдаг...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 80-82, 3-р хх-ийн 230-231 дүгээр хуудас/,

 

Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэхүү “Бичил музей”-г намайг ажиллаж байх хугацаанд цэцэрлэгт хийгдсэн ажил. Миний санахаар энэ бүтээн байгуулалтын ажил 2016-2017 оны хугацаанд хийгдсэн байх гэж бодож байна...цэцэрлэгийн 4 бүлгийн эцэг, эхчүүдийн дэмжлэг туслалцаагаар хийсэн. Манай ангийн хувьд үндэсний хувцас, зан заншлын холбоотой эд зүйлс бүхий хоргыг хариуцаж хийсэн. Ингэхдээ эцэг, эхчүүд өөрсдөө үндэсний хувцастай жижиг модель, бусад өв уламжлалын эд зүйлсийг авч ирж байршуулсан...Манай эрхлэгч Х эцэг, эхчүүдээс өгсөн хандиваар ийм ажил хийсэн , ийм эд зүйлийг авсан гэж хэлж, танилцуулж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 233-234 дүгээр хуудас/,

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018-2019 оны хичээлийн жилд томоохон эд хөрөнгө худалдаж аваагүй. Бат-Эрдэнэ эрхлэгчийн үед 2019 оны 08 сард гал тогоонд хөргөгч худалдан авсан...” гэсэн мэдүүлэг / 2-р хх –ийн 83-84 дүгээр хуудас/,

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад эцэг эхчүүдээс хандив тусламж өгсөн гэж хэлж байгаагүй. Эрхлэгч Х хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс өгсөн хандив тусламжаар ийм ажил хийсэн, ийм зүйл худалдан авсан гэж хэлж байгаагүй. Намайг ажилд орсноос хойш ямар нэгэн засвар үйлчилгээ цэцэрлэгт хийгээгүй. Миний мэдэхээр эцэг, эхчүүдийн хандив тусламжаар эд хөрөнгө худалдан авсан, засвар тохижилт хийсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 85-86 дугаар хуудас/,

 

Гэрч Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэцэрлэгт аливаа хандив, мөнгөн тусламжаар хийсэн засвар тохижилтын ажил болон худалдан авсан эд хөрөнгө гэж байхгүй. Эрхлэгчийн зүгээс бидэнд хандив тусламжаар бий болсон өмч хөрөнгө, засвар тохижилтын ажилд зарцуулсан хандивын тайланг танилцуулж байгаагүй...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 88 дугаар хуудас/,

 

Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрхлэгч хандив тусламжийн мөнгөөр авсан эд зүйл, хийсэн засвар тохижилтын ажил гэж танилцуулж байгаагүй...Намайг ажилд ороход бичил музейг хийгээд эхэлчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 241-243 дугаар хуудас /,

 

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яг өөрийн нүдээр хандив авч байгааг хараагүй. Харин хандиваар хүүхэд аваад байна гэж сонсож байсан. Яг аль хүүхдийн эцэг эхээс хэдэн төгрөгийн хандив аваад оруулсныг би мэдэхгүй байна...Хандив, мөнгөн тусламжаар цэцэрлэгт хийгдсэн засвар, үйлчилгээ, худалдан авсан өмч хөрөнгө гэж байхгүй. Эрхлэгчийн зүгээс бидэнд хандив, тусламжаар өмч хөрөнгө авсан, засвар тохижилтын ажилд зарцуулсан гэж тайланг танилцуулж байгаагүй...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 89-91 дүгээр хуудас /,

 

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х эрхлэгчийн мөнгө төгрөгийн асуудлыг би мэдэхгүй. Цэцэрлэгийн урсгал засвар хийгдэж байсан. Багш нар бүлгийнхээ хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс засварын мөнгө хурааж аваад түүгээрээ засварын ажлаа хийж байсан байх. Эдгээд ажлуудыг цэцэрлэгт хийсэн. Санхүүгийн эх үүсвэрийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг / 3-р хх-ийн 244-245 дугаар хуудас /,

 

Гэрч У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд 000 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилласан... Ер нь цэцэрлэгт хандив тусламж өгч байгаа бол Нийслэлийн өмчийн харилцааны газарт өмчид бүртгэх хүсэлт тавьж шийдвэр ирсний дагуу бүртгэн  авч зохих журмын дагуу шийдвэрлэж байсан. Нярав Б ярьж байхдаа дүүгийнхээ хүүхдийг оруулъя гэж эрхлэгчид хандахад 300,000 төгрөг нэхлээ ажилтан юм чинь нэг хүүхэд оруулж болно биз дээ, арай л хэтэрхий юмаа гэж их бухимдалтай ярьж байсан. Удалгүй нярав нэг жоохон хүүхдийг манай дүүгийн хүүхэд гээд дагуулаад явж байсан. Эрхлэгчийн нэхсэн мөнгийг өгөөд орсон эсэхийг нярав хэлэх байх. Х эрхлэгчийн өөрийнхөө дансаар юм уу эсхүл бэлнээр хандив тусламж авчихлаа гэж хэлж цэцэрлэгт зарцуулж байгаагүй. Хэрвээ хандив болон орлого орж ирэхээр бол эрхлэгч тухайн хүнийг дагуулаад нярвын өрөөнд орж мөнгө, эд зүйлийг нярав Бтай хүлээлцсэн баримт үйлдэж гарын үсэг зурдаг. Х эрхлэгчийн өөрийнх дансаар юм уу эсхүл бэлнээр хандив тусламж авчихлаа гэж хэлж цэцэрлэгт зарцуулж байгаагүй. Хэрвээ хандив болон орлого орж ирэхээр бол эрхлэгч тухайн хүнийг дагуулаад нярвын өрөөнд орж мөнгө, эд зүйлийг нярав Бй хүлээлцсэн баримт үйлдэж гарын үсэг зурдаг байсан. Х эрхлэгчийн дансаар дамжсан, өөрөө шууд хүлээн авсан хандив, тусламжийн талаар тэрээр өөрөө хэлж байгаагүй...цэцэрлэгийн  бүтээн байгуулалтын ажлын явцад манай эрхлэгч ямар хандив болгож өгсөн гэх бэлэн мөнгө, бэлэн бус шилжүүлэг хийж байсан тохиолдол байхгүй, би  ийм зүйлийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 92-97, 3-р хх-ийн 227-229 дүгээр хуудас /,

 

Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус цэцэрлэг нь үндсэн үйл ажиллагааны 00000000 дугаартай дансаар ажил гүйлгээ хийдэг. Уг дансны 2014 оны 12 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацааны гүйлгээний хуулгыг албан тоотын хавсралтаар танай байгууллага руу явуулсан. Энэ дансаар улсын тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг олгодог бөгөөд тухайн байгууллага батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилтийг зарцуулах эрх нь төсвийн шууд захирагч болон нягтлан бодогчид байдаг. Уг дансаар цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагааны гүйлгээнүүд гардаг. Үүнд: цалин хөлс, цахилгаан, дулааны төлбөр, интернэтийн төлбөр гэх мэт тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой гүйлгээнүүд хийгддэг. Нэмэлт санхүүжилтийн 00000000 дугаартай дансыг нээлгэснээс хойш ямар нэгэн хэлбэрээр ашиглахгүй байж байгаад 2019 онд 1 удаа ашигласан байна. Ашигласан зорилгыг харахад 2019 онд Улаанбаатар хүүхэд, гэр бүл, хөгжлийн газраас тус цэцэрлэг рүү шилжүүлсэн 180,000 төгрөгийн гүйлгээ нь үндсэн дансанд андуурч орсоныг зөвтгөж улмаар нэмэлт санхүүжилтийн данс руу шилжүүлсэн гүйлгээ хийсэн байна...Нэмэлт санхүүжилтийн дансанд 6 төрлийн орлого орох боломжтой байдаг. Үүнд: хандив, тусламж, Засаг даргын нөөц хөрөнгөөс хуваарилсан хөрөнгө, дээд шатны төсвийн захирагчдаас хуваарилсан хөрөнгө, үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон орлого зэрэг орох боломжтой. Гэхдээ энэ төрлийн орлого тухайн цэцэрлэгийн нэмэлт санхүүжилтийн дансаар ороогүй байгаа нь хандив тусламжийн орлого ороогүй гэж хэлэхээр байна...” гэсэн мэдүүлэг  / 2-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хуримтлалын мөнгийг нярав миний бие хураан авдаг боловч захиран зарцуулах эрх нь эрхлэгчид байсан. Эрхлэгч миний зөвшөөрөлгүйгээр мянган төгрөг ч үрж болохгүй гэдэг байсан. Анх хуримтлалын мөнгийг зарцуулж эхлээд тооцооны баримтыг эрхлэгчид өгснийг тэрээр хогийн саванд хаясан байсныг нягтлан бодогч Урангоо хараад надад хэлсэн учир эрхлэгчид өгөлгүй би юмыг яаж мэдэх вэ гэж бодоод баримтыг өөр дээрээ хадгалдаг болсон. Хуримтлалын мөнгөөр 1 жилийн шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэхэд зарцуулсан, мөн дүүргээс зохион байгуулж байгаа ажилд зарцуулсан, ном авдаг байсан, дүүргийн цэцэрлэгүүдийн ойн арга хэмжээнд өгсөн, цэцэрлэгийн эрхлэгч нарын ар гэрийн гачигдал болоход өгсөн зэргээр зарцуулж байсан...Манай нөхрийн дүүгийн хүүхэд байгаа юм. Дийн ээж нь утасдаад тэдний хүүхдийг цэцэрлэгт оруулах арга байна уу гэхээр нь эрхлэгчдээ хэлээд үзье гэж хэлсэн. Тэгээд эрхлэгчид хэлэхэд харьяаллын бус юм байна гэж хэлээд жоохон дуугүй байсан. Тэгж байснаа удалгүй эрхлэгч энэ данс руу 300,000 төгрөг хийлгэчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дд эрхлэгчийн өгсөн дансыг мөнгөний хэмжээнийх нь хамт хэлж хандив гээд хийчих гэж өгсөн. Өнгөрсөн намар Д АТГ-аас намайг дуудлаа гэж ярьж байсан. Дийн хувьд залуу гэр бүл бөгөөд түрээсийн байранд амьдардаг учраас хандив гэж өгсөн мөнгөө өөрсдөө өгч чадахгүй байсныг эхнэрийнх эгч шилжүүлж өгсөн юм шиг байна. Эрхлэгч цэцэрлэгт эцэг,эхчүүдээс хүүхэд оруулаад хандив болгон өгсөн юм гэж 2 удаа тэр мөнгөөрөө эд зүйл авхуулсан...Хороолол БМ төвөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 4 төрлийн эд зүйл худалдан авсан баримтыг ...Би энэ баримтыг харж байгаагүй. Би энэхүү худалдан авалтыг хийгээгүй. Харин хэзээ гэдгийг санахгүй байна, хүүхдээ оруулсан эцэг, эх өгсөн юм гэж 15-17 ширхэг лед/ таазны/ гэрэл эрхлэгч өгснийг гал тогоо, ангиудын гэрлийг солиулсан. Манай цэцэрлэгийн гал тогооны цахилгаан пийшингийн ширэм шатсан учир солих шаардлагатай байна гэж ахлах тогооч мэдэгдсэн. Пийшингийн 3 ширэм бүхэлдээ дүлийрсэн байснаас болж сайн ажиллахгүй байсан тул солихоор болсон. Эрхлэгч цахилгаан пийшингийн ширмийг солих үүргийг надад өгсөн. Тэгээд 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...Эрхлэгч хаанаас яаж бий болгосныг мэдэхгүй, миний тэмдэглэл дээр “нархан” бүлгийн эцэг, эхийн хандив гэж бичсэн байсан нь эрхлэгчийн хэлснээр бичсэн тэмдэглэл болов уу гэж бодож байна. Эрхлэгчид ямар хүн хандив өгсөн эсэх, хэдэн төгрөг хандив өгсөн болохыг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг / 2-р хх–ийн 100-106 дугаар хуудас /,

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус компани Улаанбаатар хотын Б дүүргийн 0 дугаар хороо 0 дугаар хороолол 00 тоот хаягт бүртгэлтэйгээр 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Одоогоор 1 жил 7 сар орчим үйл ажиллагаа явуулж байна...Надад үзүүлж байгаа 3 ширхэг хуулбар баримтыг 2020 оны 05 дугаар сарын сүүлч 06 сарын эхээр Х нөхөж бичүүлж авсан. Баримтад дээрх гар бичмэл бол миний өөрийн бичгийн хэлбэр мөн байна. Эдгээр баримтуудын 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэсэн огноог Х та ингээд бичээд өгчих гэж гуйгаад өөрөө огноог хэлж бичүүлсэн. Үнэндээ 2016 онд би эсгий хавтангаар самбар, тохижилтын ажил хийж эхлээгүй байсан. Тэгэхээр 2016 он гэж бичсэн нь буруу бөгөөд надаа гуйгаад огноог бичүүлчихсэн. Дараа нь буюу 2018 онд хамгийн сүүлд ханын түмэн наст хээ , эрхлэгчийн самбар, эрхэм зорилго зэргийг эсгий хавтан дээр лазераар зүсүүлснийг би хүргэж өгсөн. Х гэдэг эмэгтэй 2020 оны 05 сар гаргаад байнга утасдаад байхаар нь эхний удаа цэцэрлэг дээр нь очиход өөрөө  байгаагүй, дахин дуудахаар нь очиход надад үзүүлж байгаа “Тодорхойлолт гаргах тухай” гэсэн албан бичгийг Х урьдчилан 2 хувь бэлдсэн байсан ба гарын үсэг зурж, тамгалж өгөхийг хүссэн. Би гуйснаар гарын үсэг зурж, тамга дараад өгөхөд зарлагын баримтууд бичүүлж авсан/ сая дээр энэ талаар дурдсан/ Үүнээс хойш хэд хоногийн дараа дахиад над руу өөрөө утасдахаар нь би цэцэрлэг дээр нь биечлэн очиж уулзаад миний гарын үсэг зурж, тамга дарсан тодорхойлолтыг би хүлээн зөвшөөрөхгүй байна,, учир нь татварын байгууллагаас НӨАТ-н баримт нэхнэ, үүнээс болж асуудал үүснэ, компани байгуулахаас өмнөх асуудал учир хувь хүнээр , зарлагын баримтыг бичиж өгнө гэж хэлэхэд баримт бичүүлэлгүй намайг явуулсан. Миний хувьд танай байгууллагад байгаа “Тодорхойлолт гаргах тухай” гэсэн албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө зөвшөөрөхгүй гэдгээ Хд өөрт нь хэлсээр байхад бичиг баримттай хавсаргаж танай байгууллагад ирүүлсэн байгаад гайхаж байна. Надаас ажил үйлчилгээ авсан тухайн цаг үед анхан шатны баримт аваагүй, харин саяхан 2020 оны 05 сард нөхөж гуйж байгаад бичүүлж авсан. Нөхөж бичүүлж авахдаа 1 хувь бичүүлж авсан учир надад үлдсэн хувь байхгүй...Надад эдгээр ажил үйлчилгээтэй холбоотой санхүүгийн бүртгэл тайлан огт байхгүй. Тухайн үед “Х” ХХК үүсгэн байгуулагдаагүй байсан. Тэр үед хоёр хүн амаар харилцан тохиролцоод хийсэн үйлчилгээ юм. Нотлогдохгүй, үүсгэн байгуулагдаагүй цаг үе учир яаж байх вэ дээ. Тус цэцэрлэгээс манай компани руу дансаар гүйлгээ хийсэн болон бэлнээр гүйлгээ хийсэн баримт байхгүй. Компанийн нэрээр зарлагын баримтыг нөхөж бичиж өгсөн нь миний буруу байна...”гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 107-109 дүгээр хуудас /,

 

Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х саяхан сонгуулийн өмнө 2020 оны 05 сарын сүүлээр хүрч ирээд надаас баримт бичүүлж авсан. Урьд нь баримтаа аваагүй байна гэж хэлээд нөхөж бичүүлж авсан. Би хэвлэлийн үйлчилгээ үзүүлснийг санаж байгаа учир гуйхаар нь бичээд өгчихсөн. Баримтад дээр бичигдсэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үйлчилгээ авсан эсэхийг санахгүй байна. Х өөрөө энэ өдрийг хэлээд бичүүлсэн. Санхүүгийн баримт бичиж өгөөгүй болохоор татварт тайлагнаагүй...Энэ хулдаасан хэвлэл, тэмдгийг би хийж өгч байсан. Гэхдээ баримтад бичигдсэн огнооны өдөр хийсэн гэдгээ хэлж мэдэхгүй байна. Х бас дээрхийн адил 2020 оны 05 сарын сүүлээр ирэхдээ энэ баримтыг бичүүлж аваад явсан. Үйлчилгээ үзүүлсэн он сар өдрийг санахгүй болохоор түүний хэлсэн огноогоор бичиж өгсөн. Х надаас баримт авахдаа ганцаараа ирсэн...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 114 дүгээр хуудас /,

 

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би танай байгууллагаас дуудсаны дагуу компанийн санхүүгийн баримтыг үзэхэд 000 цэцэрлэгт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл борлуулсан гэсэн баримт байхгүй байсан. Харин 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цахилгаан зуухны ширэм холбуулах засвар үйлчилгээ хийлгүүлсэн баримт байсан. Би таны үзүүлж байгаа хуулбар баримтыг үзлээ. Энэхүү баримтад 08 сар гэсэн тоог зассан байхаар харагдаж байна. Энгийн нүдээр “5” тоог “8” тоо болгож зассан шинж харагдаж байна. Баримтад дээр байгаа гарын үсэг худалдааны зөвлөх сугарын гарын үсэгтэй адилхан байна. Гэхдээ Сугар тухайн 2018 оны 08 сарын 29-ний өдөр ээлжийн амралтаа эдлээд ажлаа хийгүй байсан. Тэрээр 2018 оны 08 сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл амарсан./ би амралтыг тооцож цалин хөлсийг нь бодож өгсөн учир мэдэж байна. /...гол нь баримтыг засварласан байхаар харагдаж байна...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 115-116 дугаар хуудас /,

 

Гэрч Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үед санхүүгийн анхан шатны баримт болох зарлагын баримтыг 2 хувь үйлдэж эх хувийг компанид авч үлддэг. Харин хуулбар хувийг худалдан авагч хүссэний дагуу түүнд өгдөг юм. Ерөнхий нягтлан бодогчийн танай байгууллагад үзүүлээд хуулбарлаж өгөөрэй гэсэн баримтыг харахад 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, баримтын дугаар №534 дугаартай, тоног төхөөрөмжийн нэр: Орос ширэм, нэгжийн үнэ 320,000 төгрөг, нийт дүн 320,000 төгрөг гэж бичиж худалдааны зөвлөх Сугаррагчаагийн гарын үсэгтэй баримт манайд хадгалагдаж байна...” гэсэн мэдүүлэг / 3-р хх-ийн 235-236 дугаар хуудас /,

 

Гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 05-10-ны өдрийг хүртэл хугацаанд байнга ээлжийн амралт эдэлдэг. Энэ хугацаанд рашаан сувилалд явдаг тул амралтаа ингэж зохицуулдаг. Тэгэхээр 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би ажлаа хийгээгүй...Баримтын дугаар шүүсэн. Зарлагын баримт дээр худалдан авсан байгууллагын нэр хаяг, утасны дугаар байгаагүй боловч баримтын дугаар нь таарсан. Тус өдөр нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байсан. Танай байгууллагаас үзүүлсэн баримтад 05 сарыг 08 сар болгосон , 2 тооны ард 9 тоо нэмсэн байж болзошгүй байна лээ. Ямар учир шалтгааны улмаас завсарласан болохыг мэдэхгүй юм...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 117-118, 3-р хх-ийн 237-238 дугаар хуудас /,

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сард Х эрхлэгч нь тус цэцэрлэгийн хүмүүжигч Дийн Е эцэг эхээс 300,000 төгрөгийг хувийн дансаараа хандив гэж нэрээр авсан, мөн 4-5 нэр бүхий хүүхдүүдийн эцэг эхээс хандив гэж нэрээр Хаан банканд дахь хувийн дансанд шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 42 дугаар хуудас /,

 

Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн дүү Д гуйлтаар тэрхүү гүйлгээг хийсэн. Дүүгийнхээ хүүхэд Дийн Е нэрээр бичээд “хандив” гэж бичээд мөнгийг шилжүүлсэн. Би дүүгийнхээ гуйлтаар хийсэн болохоор мөнгө шилжүүлэх болсон нарийн шалтгааныг мэдэхгүй байна. Манай дүү надад хэлэхдээ хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж байна, тэгэхдээ хандив өгч байгаа юм гээд хэлээд нэг данс өгч мөнгө шилжүүлчих гэж гуйсан. Түүний хэлсний дагуу шилжүүлсэн. Би дүүдээ дугаар хуудас / өртэй байсан бөгөөд өрөндөө тооцсон...” гэсэн мэдүүлэг / 1-р хх 67-68 дугаар хуудас /,

 

Яллагдагч Д.Дийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний охин Дийн Е Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт хүмүүждэг бөгөөд бямбаа багшийн ангид явдаг. Ер нь өнөөдрөөс эхлээд хүүхдээ уг цэцэрлэгээс гаргаж байгаа. Хэний данс руу шилжүүлснийг одоо мэдэхгүй байна. Цэцэрлэгт хандив болгож шилжүүлсэн байх. Уг хандив бол хувь хүнд өгсөн зүйл биш харин цэцэрлэгт хандив гэж өгсөн юм. Тэрхүү банкны данс хэнийх болохыг мэдэхгүй. Миний ойрын хамаатан болох Болороо нь нярваар уг цэцэрлэгт ажилладаг юм. Түүнээс хүүхдээ цэцэрлэгт оруулж өгөөч гэж гуйж байж хандив өгч хүүхдээ оруулсан. Би байнга ажилтай байдаг, хүүхэд харах хүн байхгүй зэргээс болж маш их хүндрэлтэй байсан учраас хүүхдээ зайлшгүй цэцэрлэгт оруулах хэрэгтэй болсон. Энэ оны намар тэр цэцэрлэгийн эрхлэгчийг орлож байсан эмэгтэй манай хүүхдийг авахгүй гэсэн бөгөөд хандив өгсөн талаараа өргөдөл бичиж өгвөл хүүхдийг чинь авна , бичиж өгөхгүй бол авахгүй гэж тулган шаардах маягаар хандсан энэ байдлаас болж бид хүүхдээ энэ цэцэрлэгээс гаргахаар шийдсэн. Мөн танай байгууллагад хандсан талаар сонсож байсан. Мөнгөний хэмжээг хэн тогтоосныг мэдэхгүй, манай хамаатны эгч л тэр мөнгийг хандив болгож өгөх юм байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 70 дугаар хуудас /,

 

Яллагдагч Ж.Угийн гэрчээр өгсөн мэдүүлэг / 1-р хх-ийн 71 дугаар хуудас /,

 

Яллагдагч Аын гэрчээр өгсөн мэдүүлэг / 1-р хх-ийн 74 дүгээр хуудас /,

 

Яллагдагч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өдрийг санахгүй байна. 2018 оны 09 дүгээр сарын эхээр охин Э БГД-ийн 000 дугаар цэцэрлэгт оруулсан...Тэгээд манай нөхөр өөрийн таньдаг хүнээрээ дамжуулж уг цэцэрлэгийн эрхлэгчид хандсан байсан. Тэр хүнийх нь нэрийг би мэдэхгүй манай нөхөр мэднэ. Манай нөхөр урьд нь Б дүүрэгт аудитораар ажиллаж байсан учир таньдаг хүнээ гуйсан байх. Нөхөр маань 2018 оны 09 сарын 01-ний өдөр хүүхдээ дагуулаад цэцэрлэг рүү яваад Б багшийн ангид оруулсан гээд ирсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа өдрийг санахгүй байна, эрхлэгчид нь баярласан сэтгэлээ илэрхийлж 200 орчим мянган төгрөгийг бэлнээр өгсөн. Нөхөр бид хоёр хүүхдээ дагуулж эрхлэгчийн өрөөнд ороод нөхөр маань үлдээд би мөнгийг өгсөн. Одоо нөхөр бид хоёр хэдэн төгрөг өгсөн болохоо дүнгээр нь сайн санахгүй байна, ямар ч байсан тэр хэмжээний мөнгийг өгсөн шиг санагдаж байна...Би хахууль гэж бодохгүй байна. Иймэрхүү процесс зөндөө л болдог байлгүй дээ. Энд тэндхийн цэцэрлэгүүд иймэрхүү байдлаар юм авч өг гэж байгаад оруулсныг сонсож байсан...Цэцэрлэгийн эрхлэгч бидний өгсөн мөнгийг хувьдаа хэрэглэсэн үү, цэцэрлэгтээ зарцуулсан уу гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 190 дүгээр хуудас /,

 

Яллагдагч У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн үйлдлийг хахууль гэж бодохгүй байгаа юм. Манай том охин Урангоо тус цэцэрлэгт хүмүүждэг байсан бөгөөд 2015 оны намар дунд охин Увидасыг тухайн цэцэрлэгт оруулах гэтэл 1 нас 8 сартай учир нас хүрээгүй байна гэдэг шалтгаанаар элсүүлэн авахаас татгалзсан. Тэгэхээр нь би өргөдөл бичиж өгч байгаад Увидасыг 2015 оны 10 дугаар сард цэцэрлэгт оруулчихсан. Ингээд явж байх үед цэцэрлэгийн эрхлэгч надад тавиур хийгээд өгөөч гэж хүссэн юм. Би өөрөө завгүй байдаг мөн гардан хийж чадахгүй учир шаардагдах зардлыг өгчихье гэхэд эрхлэгч надад дансны дугаараа өгсөн. Би данс руу нь өөрийн Хаан банкны данснаас 100,000 төгрөгийг шилжүүлсэн...Эрхлэгчийн нэрийг Хишигээ гэдэг байсан шиг санаж байна...Миний хийсэн үйлдэл хууль бус гэдгийг мэддэггүй байснаа ойлгож ухаарлаа...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 180 дугаар хуудас/,

 

Яллагдагч Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн охин А- Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт оруулсан талаараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлыг ярьж мэдүүлсэн...Хууль бус үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 161 дүгээр хуудас /,

 

Яллагдагч Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Иймээс би гэрийнхээ хажуу талын 000 дугаар цэцэрлэгт хүүхдээ өгөх хүсэлт гаргаж хандсан юм. Тэгэхэд эрхлэгч нь харьяа бус хүүхэд авах боломжгүй гээд байхаар нь хүүхдээ оруулах гэсэн юм, ямар боломж бололцоо байна вэ, манай нөхөр хэвлэлийн компанид ажилладаг, хэвлэлийн ажил болон самбар хийж өгч болох уу гэхэд болно гэж зөвшөөрсөн. Ингээд нөхөр бид хоёр өөрсдөө 100,000 төгрөгийн зардал гаргаж эхний 1 самбарыг хийж коридорын хананд байрлуулсан. Манай нөхөр ажилтай завгүй учир дараагийн самбарыг хийх боломжгүй учраас шаардлагатай материалын тооцоог бичиж өгөөд зардал болох 100,000 төгрөгийг эрхлэгчид бэлнээр өгсөн. Удалгүй 2 хоногийн дараа очиход 2 дахь самбарыг цэцэрлэгт хийж тавьсан байсныг харсан. Нөхөр бид хоёрын хувьд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд цэцэрлэгт самбар хийж өгсний үр дүнд хүүхдээ оруулсан. Эрхлэгчид өөрт нь зориулж ямар нэг эд зүйл өгөхөөр хандаагүй...Би хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хандив тусламж өгч болохгүй гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 174 дүгээр хуудас /,

 

Яллагдагч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед эхнэр төрөөд удаагүй нялх хүүхэдтэй байсан учир том охин Е цэцэрлэгт өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Улмаар түрээслэн амьдарч байсан байрны ойролцоох цэцэрлэгт оруулахаар хандсан. Тэгтэл цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс хандив өгсөн тохиолдолд авъя гэдэг байдлаар хандсан. Өөрөөр хэлбэл хандив болгон эд зүйл өгөхгүй бол хүүхдийг минь элсүүлэн авахгүй байх байдалд хүрсэн. Иймд аргүйн эрхэнд орж тухайн цэцэрлэгийн эрхлэгчийн хэлсэн хандивыг өгч байж хүүхдээ оруулсан юм. Миний эцгийн талын хамаатан болох тус цэцэрлэгийн нярав ажилтай Б эгч уулзаж энэхүү байдлыг бидэнд дамжуулан хэлсэн. Ингээд Б эгчээс бидэнд өгсөн банкны данс руу 300,000 төгрөгийг шилжүүлж байж хүүхдээ оруулсан. Миний эгч Б бие муутай бөгөөд хавдрын хагалгаанд орсон учир сэтгэл сана бие махбодын хувьд эмзэг байсан учраас түүгээр хэлүүлж хандив өгч байж хүүхдээ оруулсан гэдгээ урьд нарийн тодорхой хэлээгүй юм...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 149 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Ж.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн ач охин Бийн Ү-г харьяаллын цэцэрлэг болох 000 дугаар цэцэрлэгт оруулахыг хүссэн. Улмаар тухайн цэцэрлэг дээр очоод эрхлэгчтэй уулзаж хандивын анги байдаг бол хандив авч өгөөд ч болов хүүхдээ цэцэрлэгт оруулъя гэхэд тэрээр хандивын анги гэж байхгүй, хандив авч цэцэрлэгт оруулах нь хуульд харш болохгүй гэж татгалзсан учир би эргээд явсан. Тэгээд би маргааш нь дахин цэцэрлэг дээр ирж өөрийгөө зураач гэдгээ танилцуулаад цэцэрлэгийн тохижилтын ажлыг хийж өгье , хананы тосон будгийг зурж өгье гэж хэлэхэд эрхлэгч манайх олон зураачтай гэж хариулсан. Би тэтгэврийн хүн учраас зав чөлөөтэй байдаг болохоор зургийн ажлыг чинь хийгээд өгье гэж дахин гуйсан. Тэгэхэд эрхлэгч тохижуулах ажил их л байна л даа гэж хэлж байсан. Намайг гуйсны эцэст зуруулъя гэж зөвшөөрсөн. Эргэж гэртээ хариад эхнэртээ энэ талаар хэлсэн. Цэцэрлэгт зураг зурж өгөхөд зургийн материал авахад шаардагдах материалын мөнгийг шилжүүлье, харин та нар өөрсдөө материалыг аваад бэлэн болгоодох гэж эрхлэгчид хэлээд дансаа өгөөч гэж гуйж банкны данс асууж авсан. Улмаар мобайл банкаар эрхлэгчийн өгсөн банкны данс руу 300,000 төгрөгийг “Б Ү” гэдэг нэрээр шилжүүлсэн. Гэтэл цэцэрлэгийн зүгээс ямар будаг , бийр багс авахаа мэдэхгүй байна гэхээр нь би өөрөө биечилж очиж 100,000 төгрөгийг буцаан аваад 100 айлын барилгын материалын дэлгүүрээс лаазтай тосон будаг 7-8 ширхэг, тосон будгийн ком бийр, лакны багс 1 ширхэг, ацетон/ будаг шингэлэгч/ 1-2 шил зэргийг худалдан авч баримтыг эрхлэгчид өгсөн. Ингээд өөрийн худалдаж авч ирж өгсөн будгийн хэрэгслээрээ коридорын 2 хананы зураг , 2 дугаар давхрын 1 ангийн хананы зураг, 1 дүгээр давхрын 1 ангийн хананы зургийг зурж өгсөн. Биеийн тамирын спорт зааланд Монгол улсын төрийн далбаа, олимпын далбаа зуруулна гэсэн боловч өөрсдөө ханаа лакдаагүй учраас зуруулаагүй хүлээгдэж байна. Би өөрийн шилжүүлсэн 300,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг эрхлэгчээс бэлнээр авч үлдсэн 200,000 төгрөг дансандаа үлдсэн. Цэцэрлэгийн эрхлэгчийг Х гэж байсан. Хууль бус үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 168 дугаар хуудас /,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 126 тал/,

 

Шүүгдэгч Ж.Угийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 247 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 218 тал/,

 

шүүгдэгч Д.Дийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 248 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 222 тал/,

 

шүүгдэгч Д.Бийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 250 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 230 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Хыг Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000 дугаартай тушаалаар Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 000 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа Монгол улсын холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчин хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт харьяалагдахгүй хүүхдүүдийг цахим бүртгэл ашиглахгүйгээр албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт  бүртгэн авч цэцэрлэгт бүртгэн авсныхаа төлөө тэдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хувийн дансандаа мөнгө авсан үйлдлийг хийж 2015 оны 12 дугаар сарын 15-аас 2018 оны 10 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр 1.200.000 төгрөгийн хахууль авсан гэх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Д.Хыг Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийн түр орлон гүйцэтгэх тухай 000 дугаартай Нийслэлийн боловсролын газрын даргын 2014 оны тушаал /1-р хх-ийн 144 тал/, цэцэрлэгийн эрхлэгчээр томилох тухай Нийслэлийн засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 000 дугаартай тушаал /1-р хх-ийн 145 тал/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”, Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай “  2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/68 дугаартай тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/41 дугаартай тушаал, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/40 дугаартай тушаал, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/50 дугаартай тушаал, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/50 дугаартай тушаал /2-р хх-ийн  20-41 тал/, шүүгдэгч Д.Хын эзэмшлийн Хаан банкны 000000000 тоот дансанд  үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдсон  2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5725018827 дугаарын данснаас “Е хандив” гэсэн утгаар шилжүүлсэн 300,000 төгрөгийн орлого /шүүгдэгч Д.Дийн охин Е/, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 0000000 дугаарын данснаас “Бийн Ү” гэсэн утгаар шилжүүлсэн 300,000 төгрөгийн орлогын гүйлгээ /1-р хх-ийн 186-187 тал / шүүгдэгч Д.Д, Ж.У, Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар,   

шүүгдэгч Д.Д, Ж.У, Д.Б  нар нь  шүүгдэгч Д.Хын албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  өөрсдийн ач охин болон хүүхдүүдийг оршин суугаа газрын харьяаллын бус Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт оруулахын тулд Монгол улсын холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчин тус цэцэрлэгийн эрхлэгч шүүгдэгч Д.Хд хахууль өгсөн гэх үйл баримт нь шүүгдэгч Д.Д, Ж.У, Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Хын эзэмшлийн Хаан банкны 000000000 тоот дансанд  үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдсон 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 0000000000 дугаарын данснаас “Е хандив” гэсэн утгаар шилжүүлсэн 300,000 төгрөгийн орлогын гүйлгээ /шүүгдэгч Д.Дийн охин Е/, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 0000000000 дугаарын данснаас “Бийн Ү” гэсэн утгаар шилжүүлсэн 300,000 төгрөгийн орлогын гүйлгээ /шүүгдэгч Ж.Угийн ач охин Ү/ шүүгдэгч Д.Бийн “...эрхлэгчид нь баярласан сэтгэлээ илэрхийлж 200.000 орчим төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 190 тал/  болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х нь хахуул авсан гэх үйл баримт, шүүгдэгч Д.Д, Ж.У, Д.Б  нар нь хахууль өгсөн гэх үйл баримт нотлогдон тогтоогдсон тул хахууль авсан, хахууль өгсөн гэх эдгээр үйл баримтууд нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж буй эсэхэд шүүх дараах дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Хыг Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000 дугаартай тушаалаар Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 000 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Албан тушаалтан, өөрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно.”, 17.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно.”

Боловсролын тухай хуулийн 40.7 дахь хэсэгт “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д заасан “боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах” гэсэн болон

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийг тус тус зөрчин Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаалын хавсралтаар баталсан Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн харьяаллын бус иргэдийн хүүхдүүдийг тухайн цэцэрлэгт элсүүлэн суралцуулах хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж,

-2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр У 100,000 төгрөгийн,

-2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр А 300,000 төгрөгийн,

-2016 оны 09 дүгээр сард Ч 100,000 төгрөгийн,

-2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Дээс 300,000 төгрөг,

-2018 оны 09 дүгээр сард Д.Бээс 200,000 төгрөгийн,

-2018 оны 10 дугаар сард Ж.Угаас 200,000 төгрөгийн хахууль авсан буюу 2015 оны 12 дугаар сарын 15-аас 2018 оны 10 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр нийт 1,200,000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Д.Бийг өөрийн охин Э Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал өөртөө бий болгох зорилгоор Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд 2018 оны 09 дүгээр сард 200,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Д.Дийг өөрийн охин Е Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал өөртөө бий болгох зорилгоор Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Ж.Уг  өөрийн ач охин Ү Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал өөртөө бий болгох зорилгоор Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Д.Х нь “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэж,

 

Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Ц.Ц “…гэм буруу дээр маргахгүй...” гэж,

 

Шүүгдэгч Ж.У “…гэм буруу дээр маргахгүй …” гэж,

 

Шүүгдэгч Ж.Угийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ “…гэм буруу дээр маргахгүй гэж,

 

Шүүгдэгч Д.Д “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Гэм буруугийн талаараа маргахгүй…” гэж,

 

Шүүгдэгч Д.Дийн өмгөөлөгч Б.Г  “ Дийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй байгаа... ” гэж,

 

Шүүгдэгч Д.Б “…гэм буруу дээр маргахгүй …” гэж

 

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Ц.Б “…гэм буруу дээр маргахгүй  ” гэж тус тус мэдүүлж, байр суурьтайгаар  оролцсон болно.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг  “….эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан…”  гэж, , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг  “ Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн…”  гэж  тус тус  хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.Х нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000 дугаартай тушаалаар Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 000 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан “ тул Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъект мөн гэж үзнэ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “Хахууль авах” гэмт хэргийн шинжид заасан “...гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх” гэдэг нь хахууль авч байгаа этгээдийн албан тушаалын эрх хэмжээнд хамаарагдахгүй эрх үүргийг дур мэдэн хэрэгжүүлэхийг хэлнэ.

 

Шүүгдэгч Д.Х нь холбогдох хууль, дүрэм, тушаал, зааврыг зөрчин,  ажил  байдлын тодорхойлолтод заасан эрх хэмжээг хэтрүүлэн харьяаллын бус хүүхдүүдийг цахим бүртгэлийн элсэлтгүйгээр дур мэдэн элсүүлэн авч улмаар ингэж элсүүлэн авсан  хүүхдүүдийн эцэг эхээс болон өвөөгөөс нь  хувийн дансандаа мөнгө шилжүүлэн авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн  албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал, шүүгдэгч Д.Х нь шүүгдэгч Д.Д, Ж.У, Д.Б нарын өөрийн хүүхдүүдээ түүний удирдаж буй Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт  холбогдох хууль,  дүрэм, тушаал, зааврыг  зөрчин элсүүлэх санал, шаардлагыг хүлээн авч энэ үндсэн дээр хууль тогтоомж, холбогдох заавар, тушаал, дүрмийг зөрчин элсүүлж, улмаар хувийн дансаараа мөнгө шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн  албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутай гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, маргаагүй болохыг дурдаж байна.

 

Б дүүргийн 000 дугаар цэцэрлэг нь холбогдох байгууллагад бүртгэгдсэн банкны данстай мөн  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-д  “Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх, хэтийн зорилтыг биелүүлэх, суралцагчдыг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих зорилгоор хандивлагчаас санаачлан өгсөн хандив , буцалтгүй тусламжийн орлогыг “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сан”-д бүртгэн авч хуульд нийцүүлэн хандивлагчаас ирүүлсэн орлогыг захиран зарцуулах, улмаар тайлагнах тухайг зохицуулж энэ нь эрх бүхий этгээдийн тушаалаар салбарын үйл ажиллагаанд мөрдөгдөхөөр батлагдсан байхад шүүгдэгч Д.Х нь тухайн цэцэрлэгт элсэн ороогүй “суралцагч” биш хүүхдүүдийг 000 дугаар цэцэрлэгт холбогдох тушаал, дүрэм, заавар зөрчин хууль бусаар элсүүлж, улмаар тэдгээрийн эцэг эх, өвөөгөөс хандив нэрээр өөрийн эзэмшлийн дансаараа мөнгө шилжүүлэн хууль бус орлого  “хахууль”  авсан болох нь хангалттай нотлогдсон гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Хыг  холбогдох хууль, дүрэм, тушаал зааврыг зөрчин,  ажил  байдлын тодорхойлолтод заасан эрх хэмжээг хэтрүүлэн харьяаллын бус хүүхдүүдийг цахим бүртгэлийн элсэлтгүйгээр дур мэдэн элсүүлэн авч улмаар ингэж элсүүлсэн хүүхдүүдийн эцэг эхээс хувийн дансандаа мөнгө шилжүүлэн авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн болохыг дурдаж байна.

 

Хахууль өгөх, хахууль авах гэмт хэрэг нь хууль бус үйлдлээс учирсан хохирол, хор уршиг болон хахууль авагч нь хууль бус үйлдлээрээ олсон эд зүйлийг хэрхэн зарцуулсан нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй, хахууль авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хахууль авах” гэмт хэрэг нь эрх бүхий албан тушаалтан буюу хахууль авагч нь хууль бусаар, зарим тохиолдолд хууль ёсны мэт боловч өөртөө ашиг олох зорилгоор, хахууль өгөгч нь өөрийн хүсэл, шаардлагыг гүйцэлдүүлэх ажил хэргээ бүтээх гэсэн өгч буй, авч буй хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлэсэн үйлдэл, эс үйлдэхүйг  хийж нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг.

 

Шүүгдэгч Д.Хын энэ гэмт үйлдэл нь нийгмийн шударга ёсыг төдийгүй, Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт дүрэм, зааврын дагуу элсэн суралцаж буй суралцагч хүүхдүүдийн эрх ашиг, цахим бүртгэлээр дүрэм зааврын дагуу элсэн орж чадаагүй гэрээр хүмүүжиж буй бусад хүүхдүүдийн эрх ашиг, сонирхлыг  зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Х нь 2015 оноос 2018 оны хооронд нэр бүхий 6 эцэг эхээс үргэлжилсэн үйлдлээр 1.200.000 төгрөгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд хахууль өгөх үйлдэлд яллагдагчаар татагдсан П.У, А, Ч нарын үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэх үндэслэлээр прокурорын шатанд дээрх нэр бүхий иргэдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж Д.Хд холбогдох хэргийг шүүхэд ирүүлсэн болохыг дурдаж байна.

 

Иймд шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж  “хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын яллагчийн үйлдсэн 292 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Д, Ж.У, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт “хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэж ялласан ба энэ үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хуульд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжид хахууль өгөгч нь “ Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн…”  гэж  хуульчилсан байх ба шүүгдэгч Д.Б нь өөрийн охин Э Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт элсүүлэхийн тулд тус цэцэрлэгийн эрхлэгч шүүгдэгч Д.Хд бэлнээр 200.000 төгрөг өгсөн, шүүгдэгч  Д.Д нь охин Е харьяаллын бус Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт элсүүлэхийн тулд тус цэцэрлэгийн эрхлэгч шүүгдэгч Д.Хын хувийн данс руу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг буюу мөнгөн хэлбэрийн эд зүйл, шүүгдэгч Ж.У нь нь ач охин Ү  харьяаллын бус Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгт элсүүлэхийн тулд тус цэцэрлэгийн эрхлэгч шүүгдэгч Д.Хын хувийн данс руу 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 300.000 төгрөг  буюу мөнгөн хэлбэрийн эд зүйл тус тус шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт “хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг  хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал, шүүгдэгч Д.Б, Д.Д, Ж.У нар нь өөрсдийн хүсэл сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд Б дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Хын хувийн дансанд хандив нэрээр эд зүйл шилжүүлэн өгсөн нь   хахууль өгөх  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Б, Д, Ж.У нарыг “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж  “хахууль авах”  гэмт хэрэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй юм.

 

Харин шүүхээс,  шүүгдэгч Д.Хыг гэм буруутай гэж дүгнэсэн тул түүний гэмт хэргийн улмаас олсон 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Х нь  нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгч Д.Д, Ж.У нар нь “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Х, Д.Д, Ж.У, Д.Б нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс  шүүгдэгч нарт  ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн гэм буруу,  хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Д.Хд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 4-т заасан ялаас торгох  ялыг сонгож 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оноож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Д.Д, Ж.У, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан ялаас торгох  ялыг сонгож 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оноож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж  шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгч нарт ял оногдуулахдаа  анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг, ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн  болохыг дурдаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн  хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заасан “хахууль авсан” гэмт хэргийг буюу шүүгдэгч Д, У,  Б  нараас нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д, У , Б нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хахууль өгсөн” гэмт хэргийг буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Д.Хд түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар Шүүгдэгч Д.Хын нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д, У,  Б     нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох ялын хэмжээг  8.890 / найман мянга найман зуун/ нэгж буюу 8.890.000 / найман сая найман зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар  нь шүүхээс оногдуулсан торгох  ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд  мэдэгдсүгэй.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Хын  нийтийн албанд томилогдох эрхийг 5 / тав / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгч Д, У,  Б  нарын  нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Хын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.200.000 / нэг сая хоёр зуун мянга / төгрөгийг шүүгдэгчээс  гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн 000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Д.Д, Ж.У, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Х нь эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 74 /далан дөрөв / хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар шүүхэд хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.Х, Д.Д, Ж.У, Б нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэм