Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч С.Батмөнх-Очир

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д

Шүүгдэгч А.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О холбогдох эрүүгийн 2125000000173 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

А.О

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар. Шүүгдэгч А.О нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шугар” бааранд архи ууж согтуурсан үедээ иргэн О. Ттыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Отгонбаатарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн 2 хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгөхгүй” гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

үнд: 1. Хохирогч О.Т-тын “Бааранд ороод би 2 пиво уугаад ганцаараа бүжгийн талбай руу гараад бүжиглэж байсан чинь танихгүй эрэгтэй хүн намайг түлхэх шиг болохоор нь эргээд хартал гараар зангидаж байгаад миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би тонгойсон чинь миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би тэр залууг яаж байгаа юм бэ гээд байж байтал найз Батмөнх ширээн дээр сууж байсан болохоор ирээд салгаад намайг аваад гарсан. Баарнаас гараад гадаа үүдэнд цусаа тогтоогоод байж байхад нөгөө залуу цуг явсан 2 эрэгтэйн хамт гарч ирсэн чинь манай найз таниад нөгөө чамайг зодсон залуу байна гээд хавсарч унагаагаад зодчихсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24-р хуудас/

2. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 233 дугаартай “О.Ттын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох жумын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 12-13-р хуудас/

3. Гэрч Б.Бхийн “Намайг ширээн дээр сууж байхад Тт бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Тэгтэл хүмүүс шуугилдаад байхаар нь хартал бүжгийн талбай дээр нэг танихгүй залуу Ттын нүүр рүү гараараа нэг удаа цохиж байсан. Тэр залуу Түмэннасттай зууралдсан байхаар нь би очоод салгаад ширээндээ суулгасан. Түмэннастын хамрын цус тогтохгүй байсан. Би Ттад хандаж “чи яагаад хүнтэй маргаж байгаа юм бэ” гэсэн чинь О.Тт би огт маргаагүй, цохиогүй эргээд харсан чинь миний нүүр лүү хэд хэд цохьчихлоо гэсэн. Би яг хэд цохисоныг нь хараагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14 дугаар хуудас/

4. “Шугар” баарны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20-р хуудас/

5. Хохирогч О.Т-тын эмчилгээ хийлгэсэн баримт. /47-49-р хуудас/ 6. Ажлын байрны тодорхойлолт /хх 61-р хуудас/, Шүүгдэгч А.О-рын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 3 цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх болможтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-Оч дүгнэлтдээ: “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батмөнх-Очир би Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн А.О-т холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.О нь 2021 оны 03 дугаар сарын 22- ны өдөр иргэн О.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Орыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 5 зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч А.О-аас 266 000 төгрөг гаргуулан хохирогч О.Т-тад олгуулах нь зүйтэй“ гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгч А.О нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэс багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд хохирогч О.Тттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан. А.Оарын гэмтэлтэй холбоотой эрүүгийн хэрэг шийдэгдсэн. Энэ хэргийн хувьд А.О өөрийн гэм буруугаа хүлээн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтыг судалж дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байна. /хх 47-р тал/ Элит эмнэлэгт хамраа үзүүлсэн үзлэгийн төлбөрт 80 000 төгрөг, /хх 48-р тал/ имрай зураг авхуулсан 150 000 төгрөг, /хх 49-р тал/ эмчилгээ хийлгэсэн гэх 36 500 төгрөгийн баримтууд байдаг. Эдгээр баримтуудаас шинжилгээтэй холбоотой 230 000 төгрөгийг гаргах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв. Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч О.Ттын мэдүүлэг, гэрч Б.Б, Ц.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3-р сарын 26-ны өдрийн 233 дугаартай зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.О нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шугар” бааранд архи ууж согтуурсан үедээ иргэн О. Ттыг зодож хамрын ясны хугарал, таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. А.Орын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 4 Орхон аймгийн прокурорын газраас А.Орыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Орын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2”ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ттын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Шүүгдэгч А.О нь хохирогчид учирсан хохирол болох 230000 төгрөгийг хохирогч нэхэмжлэхгүй гэсэн ч төлөх хүсэлтэй байна гэсэн тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СДийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохиргч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

. Шүүгдэгч А.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оыг холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй. 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ораас 230 000 төгрөг гаргуулан хохирогч О.Тст /Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 15/-д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн 5 хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС