Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/208

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч С.Б-О

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.От холбогдох эрүүгийн 2125001700213 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

С.О,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.О нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн тоотод хамт архи ууж байсан иргэн Д.Мөнгөнтулгын 450 000 төгрөгөөр үнэлэгдэх Хуавей Пи загварын гар утас болон Хаан банкны виза картыг хулгайлан, түүний дансанд байсан 142 600 төгрөгийг хууль бусаар авч нийт 592 600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

 

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ “Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйж байна. Хамгийн бага ялыг оноож өгнө үү” гэв.

 

Хохирогч Д.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.М-гын “2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Д.Сайнцогт гэх манай нагац ах дуудаад шал цутгаад өг гэхээр нь би түүний Эрдэнэ багийн тоотод байх гэрт нь очсон, очоод шалаа цутгаад дуусчхаад Д.С-гтын гэрт түүний эхнэр Нарантуяа бид гурав Стандарт 0,75 литрийн архи хувааж уугаад сууж байтал 17 цагийн үед манай хамаатны С.О гэх залуу эхнэрийн хамтаар орж ирсэн, орж ирээд бид нарын ууж байсан архинаас ганц нэг ууж байх шиг байсан, тэгээд би удалгүй 18 цагийн үед унтаад өгсөн байсан. Намайг унтахын өмнө Д.С-гт, Н, С.О, түүний эхнэр дөрөв байсан. Тэгээд 20 цагийн үед сэртэл миний зүүн талын өмдний халаасанд байсан Хуавей загварын гар утас болон бичиг баримтууд байхгүй байсан юм. Гар утас байхгүй болохоор нь Сайнцогт болон түүний эхнэрээс асуусан, тэр үед С.О эхнэрийн хамтаар гараад явсан байсан юм. Би тухайн үед бодохдоо С.Оыг аваад явчихлаа гэж бодсон юм. Гар утас болон бусад эд зүйлээ алдчихаад С.Оыг аваад ирэх юм болов уу гэж бодоод 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүлээсэн, тэр хүртэл би гар утас руу нь залгахаар утас нь холбогдохгүй байсан, гэрт нь очих гэхээр Ингэтэд байдаг болохоор очиж чадаагүй юм. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад хандсаны дараа надтай гар утсаар холбогдсон, ирж уулзсан, миний хохирлыг төлж барагдуулна гэж хэлж байна лээ. Би С болон С.Отай хамаатан садны холбоотой хүмүүс байгаа юм. С.Оын хувьд барилгын ажил хувиараа хийдэг, тогтсон ажил байхгүй, гэрт нь Ингэтэд байдаг, энд эхнэрийнхээ гэрээр байдаг юм шиг байгаа юм, энэ талаар сайн мэдэхгүй байна. Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Юнител ХХК-аас 800,000 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан юм. Мөн С.О миний картнаас уншуулж авсан 142,000 төгрөгийг дансаар надад 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр буцааж өгсөн, мөн жолооны үнэмлэх, Хас банкны карт хоёрыг буцаан өгсөн юм. Би түүнээс хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Би алдсан гар утасныхаа лизингийн зээлийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусчхаад удалгүй гар утсаа алдчихсан юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-11-р хуудас/

 

2. Гэрч А.Э-лын “2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед найз залуу С.Оын хамтаар хороололд ажил хийж байгаад Эрдэнэ багт байх найз залуугийн ахынд очсон, гэрт нь очиход 2 эмэгтэй 1 эрэгтэй хүн байсан юм. Тэд нар нь хамаатнууд нь байсан юм шиг байна лээ, би анх удаа очиж үзсэн болохоор тэр хүмүүсийг танихгүй мэдэхгүй. Тухайн үед гэрт нь ороход тэнд байсан хүмүүс архи ууж байсан, манай найз залуу С.О архи уугаад байхаар нь би уурлаад гэр лүүгээ харья гээд түрүүлээд гараад явсан. Тэгээд хэсэг хугацаанд гадаа байж байгаад эргээд тэр айлдаа орсон, ороод найз залуугаа харъя гэхэд заа явъя гээд хамт гарч ирсэн. Тэгээд бид хоёр тэндээс 18 цагийн үед гарч ирээд, манай найз залуу Тэдди дээр очоод нэг гар утас зараад байсан, тэр үед ямар гар утас болохыг нь асуусан боловч надад хэлээгүй, би тухайн үед ахынхаа гар утсыг хулгайлаад аваад гараад ирнэ гэж бодоогүй юм. С.Оын гар утас зарсан хүнийг нь танихгүй, ямартай ч эрэгтэй хүн байсан юм. Мөн тэр өдөр манай найз залуу С.О нь виза карт уншуулаад дэлгүүрээс идэж уух юм аваад байсан, бас л өөрийнх нь виза карт юм болов уу гэж бодсон юм. Энэ асуудлын талаар 2021 оны 06 дугаар сарын эхээр мэдсэн юм, С.О луу цагдаагаас залгахад нь мэдсэн юм. Тэгээд найз залуудаа хүний юм авчихсан юм бол төлж өгөөрэй гэж хэлсэн. Одоогийн байдлаар С.Оын хамтаар Ингэт суманд айлын байшин барьж байгаа, бид хоёр Орхон аймаг руу ирж очоод байгаа юм. Өнөөдөр Д.М гэх хүний хохирлын мөнгийг нь төлөхөөр Орхон аймагт орж ирсэн юм. С.О нь даруу төлөв, архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглээд байдаггүй, ажилсаг, тусч залуу байгаа юм. Би түүнтэй 2021 оны 03 дугаар сард танилцаад үерхсэн юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р хуудас/

 

3. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21/158 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 20-22-р хуудас/

4. Шүүгдэгч С.Оын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 45-47-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ:  “Шүүгдэгч С.О нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 11-05 тоотод хамт архи ууж байсан иргэн Д.М-гын “Huawai P” загварын гар утас болон Хаан банкны виза картыг хулгайлан, түүний дансанд байсан 142 600 төгрөгийг хууль бусаар авч нийт 450 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тийм учраас шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь өмнө шийтгүүлж байсан зүйл ангиараа дахин гэмт хэрэг үйлдсэн тул ял хүндрүүлэх нөхцөл байдал бий болж байна” гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.М-лгын “2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Д.С-гт гэх манай нагац ах дуудаад шал цутгаад өг гэхээр нь би түүний Эрдэнэ багийн 11-5 тоотод байх гэрт нь очсон, очоод шалаа цутгаад дуусчхаад Д.С-гтын гэрт түүний эхнэр Нарантуяа бид гурав Стандарт 0,75 литрийн архи хувааж уугаад сууж байтал 17 цагийн үед манай хамаатны С.О гэх залуу эхнэрийн хамтаар орж ирсэн, орж ирээд бид нарын ууж байсан архинаас ганц нэг ууж байх шиг байсан, тэгээд би удалгүй 18 цагийн үед унтаад өгсөн байсан. Намайг унтахын өмнө Д.С, Н, С.О, түүний эхнэр дөрөв байсан. Тэгээд 20 цагийн үед сэртэл миний зүүн талын өмдний халаасанд байсан Хуавей загварын гар утас болон бичиг баримтууд байхгүй байсан юм. Гар утас байхгүй болохоор нь С болон түүний эхнэрээс асуусан, тэр үед С.О эхнэрийн хамтаар гараад явсан байсан юм. Би тухайн үед бодохдоо С.Оыг аваад явчихлаа гэж бодсон юм. Гар утас болон бусад эд зүйлээ алдчихаад С.Оыг аваад ирэх юм болов уу гэж бодоод 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүлээсэн, тэр хүртэл би гар утас руу нь залгахаар утас нь холбогдохгүй байсан, гэрт нь очих гэхээр Ингэтэд байдаг болохоор очиж чадаагүй юм. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад хандсаны дараа надтай гар утсаар холбогдсон, ирж уулзсан, миний хохирлыг төлж барагдуулна гэж хэлж байна лээ” гэсэн мэдүүлэг, гэрч А.Э-алын “Тэгээд бид хоёр тэндээс 18 цагийн үед гарч ирээд, манай найз залуу Тэдди дээр очоод нэг гар утас зараад байсан, тэр үед ямар гар утас болохыг нь асуусан боловч надад хэлээгүй, би тухайн үед ахынхаа гар утсыг хулгайлаад аваад гараад ирнэ гэж бодоогүй юм. С.Оын гар утас зарсан хүнийг нь танихгүй, ямартай ч эрэгтэй хүн байсан юм. Мөн тэр өдөр манай найз залуу С.О нь виза карт уншуулаад дэлгүүрээс идэж уух юм аваад байсан, бас л өөрийнх нь виза карт юм болов уу гэж бодсон юм. Энэ асуудлын талаар 2021 оны 06 дугаар сарын эхээр мэдсэн юм, С.О луу цагдаагаас залгахад нь мэдсэн юм” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-н 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21/158 дугаартай эд зүйлийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгч С.Оын хувийн байдлыг тогтоосон баримтууд, шүүгдэгч С.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.О нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 11-05 тоотод хамт архи ууж байсан иргэн Д.Мөнгөнтулгын Хуавей Пи загварын гар утас болон Хаан банкны виза картыг хулгайлан, түүний дансанд байсан 142 600 төгрөгийг хууль бусаар авч нийт 592 600 төгрөгийн хохирол учруулсан баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

            Шүүгдэгч С.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Оыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мд 592 600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 1 жилийн хугацаагаар Булган аймаг Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС