Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/421

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

хохирогч: Н, Т, Б,

хохирогч Т, Б нарын өмгөөлөгч: Б.Пүрэвмаа,

шүүгдэгч: Б, Б түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

иргэний хариуцагч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б, Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Яллагдагч Б, Б нар нь бүлэглэн Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт “ТНТ” төв дотор байрлах “Ж” нэртэй баарыг түрээслэн ажиллуулж байхдаа иргэн Т, Б нарт “Ж” нэртэй баар нь миний баар байгаа юм, ажил нь амжихгүй хамтран ажиллуулж байсан Б нь өөр ажил хийхээр болсон, бааран дотор байгаа бүхий л эд зүйлсийг би 60 гаруй сая төгрөг гаргаж байгаад тохижуулсан юм, хамаатны дүүгийн маань найзууд юм чинь гээд 20.000.000 төгрөгт заръя гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ноос 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бгаас иргэн н.У Хаан банкны 000 дугаарын данснаас 7.000.000 төгрөг, Тгаас өөрийн Хаан банкны 000 дугаарын данаас 10.000.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 000 шилжүүлэн авч бусдад нийт 19.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Б, Б нар нь бүлэглэн Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт “ТНТ” төв дотор байрлах “Ж” нэртэй баарыг түрээслэн ажиллуулж байхдаа иргэн Т, Б нарт “Ж” нэртэй баар нь миний баар байгаа юм, ажил нь амжихгүй хамтран ажиллуулж байсан Б нь өөр ажил хийхээр болсон, бааран дотор байгаа бүхий л эд зүйлсийг би 60 гаруй сая төгрөг гаргаж байгаад тохижуулсан юм, хамаатны дүүгийн маань найзууд юм чинь гээд 20.000.000 төгрөгт заръя гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ноос 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бгаас иргэн н.У Хаан банкны 000 дугаарын данснаас 7.000.000 төгрөг, Тгаас өөрийн Хаан банкны 000 дугаарын данаас 10.000.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 000 шилжүүлэн авч бусдад нийт 19.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Н “Анх Б бид хоёр явж байсан. Залуу хүмүүс шоудах гээд явж байсан. Тэгээд би манай ахын баар байгаа, тэнд очих уу гэж асуусан. Тэгээд бид хоёр ахтайгаа утсаар яриад танайх ажиллаж байгаа юу гэхэд манайх засвартай байгаа, баараа зарах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад энэ баарыг авъя, үнэ нь боломжийн юм байна, ийм хямдхан баар гэж байхгүй гэж ярилцсан. Тэгээд бид нар мөнгөө цуглуулах гээд 7-8 хоног болсон. Энэ хугацаанд шүүгдэгч нартай холбоо бариагүй. Тэгээд бид 3 байгаа мөнгөө өгөөд 20.000.000 төгрөгөөр авахаар болоод 15.000.000 төгрөг өгсөн. Гэрээгээ шилжүүлье гэсэн чинь тамга тэмдэг гарахаар болно гэж хэлсэн. Тэр баарыг аваад үйл ажиллагаа эхлүүлснээс хойш мэдсэн. Бид баарыг ажиллуулж байх хугацаанд мөнгө төгрөгөө ирж нэхдэг, янз янзын асуудал гарч байсан” гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т “Би тэр үед хөдөө байсан. Тухайн үед 2 найзтайгаа яриад 3-лаа нийлж юм хийе гэж тохиролцсон. Хамгийн сүүлд мөнгөө өгөхөөс өмнө бөөнөөрөө баар очиж уулзсан. Нийн хэлсэн шиг эхлээд 15.000.000 төгрөг гэж байснаа сүүлдээ 20.000.000 төгрөг болсон байсан. За 20.000.000 төгрөгөөр авъя, 3 хоногийн дараа мөнгөө зохицуулаад ирье гэж тохиролцсон. Бид энэ баарыг худалдаж аваад дампуурсан тохиолдолд бидэнд үлдэх юу байгаа вэ гэж асуухад та нар бааранд байгаа бүх зүйлийг, нэг ширхэг тоосго ч хамаагүй сугалаад авахад бүх юм та нарынх гэж бидэнд зарсан. Тэгээд бид мөнгөө өгөөд 3 сар баарыг ажиллуулсан. Би өөрийнхөө данснаас 10.000.000 төгрөгийг эд нарт өгсөн” гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б “Анх Н бид хоёр гадуур явж байгаад шүүгдэгчтэй холбоо барьсан. Нийн хамаатан гэсэн үү, танил ах гэсэн үү ямар ч байсан утсаар ярьсан. Танай баар ажиллаж байгаа юу гэхэд ах нь баараа зарах гэж байгаа, чамайг авъя гэвэл хямдхан өгнө гэсэн саналыг Б тавьсан юм. Тухайн үед чанга яригч дээр тавьсан байсан. Тэгэхэд санал тавьсан бөгөөд хүчиндээгүй, хэн ч хэнийгээ очиж гуйгаагүй. Нэг нэгэндээ санал тавьсан. Тэгээд бид нар мөнгөө цуглуулах гээд хойшилсон. Хэн, хэн нийлэх вэ гэж ярилцаад 3-лаа нийлье гэж тохиролцоод холбоо барьсан. Тэгэхэд үнэ ханш нь 15.000.000 гэж анх ярьж байснаа  20.000.000 төгрөг болсон байсан. Тэгээд 20.000.000 төгрөг дээр тохиролцсон. Ямар ч гэрээ байгуулаагүй. Тэр үед Бтай уулзахад баар ажиллуулахад, тайчдаг баар ажиллуулахад цагдаа нар орж ирээд янз бүр болдог, дарамталдаг гэж хэлсэн. Өмнө нь ажиллуулж байсан эзэн нь гээд нэг шуналтай авгай байдаг юм гэж хэлсэн. Хуучин түрээсэлж байсан хүнд 1.000.000 төгрөгөөр түрээслүүлдэг байж байгаад түрээслэгч солигдоход 3.000.000 төгрөг болсон, та нар уулзах юм бол түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Мөн ах нь олон жилийн гэрээ байгуулаад их хэмжээний мөнгө байршуулсан байгаа, гэрээ цуцлах бол тэр мөнгөө авч болно гэж хэлсэн. 3 найзтайгаа 20.000.000 төгрөгөөр тус бүр нийлээд 60.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг Шинжианаас авч ирсэн гэж хэлсэн. Надад энэ хүмүүс ойлгуулахдаа тоног төхөөрөмж, хөгжим, спикер, мик, чадал, утаа гаргагч, компьютер, гэрлэн чимэглэлүүд зэргийг зарж байгаа гэж ойлгуулсан. Бид 3 энэ баарыг авчихаад маргааш нь бага зэрэг засвар хийж байсан. Тэгэж байгаад Бээс надад чат ирсэн. Цаас нь дээр гараараа бичсэн юм байсан. Нид ирсэн чатыг та нарын авсан юм гэнээ гээд надад харуулж байсан. Тэрийг би сайн санаж байна. Тэгэхээр нь би таньдаг хүн нь гэсэн, ах нь гэсэн, хоёрт өөрсдөө эргэж тойроод тусална, дэмжинэ гэсэн болохоор итгэсэн. Тэгээд Нийг хүлээгээд авсан бол яах вэ дээ гэж хэлсэн. Яг үнэнийг хэлэхэд бид 3 тус тусдаа ажилтай байсан. Ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олж орлогоо нэмэгдүүлэх бодолтой байсан болохоор яг гардаж тэнд байгаагүй. Тэнд аль завтай нь очдог байсан. Би 7.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би аавынхаа данснаас авч шилжүүлсэн. Сүүлд байцаалтын шатанд явж байх үед үнэлгээ хийлгэсэн, үнэлгээний хөлс 1 сая гаран болсон. Энэ мөнгийг бас өгсөн” гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б “Нууж дарагдуулсан зүйл байхгүй. Бид нар түрээслээд явдаг байсан, цаашид та нар түрээсээ төлөөд яваарай гэж хэлсэн. Бид хоёрын баар гэж хэлээгүй. Хэрвээ бид хоёрын баар гэж хэлсэн бол бид хоёрт л түрээс төлнө шүү дээ.н.Даас хүлээж авсан баарны эд хогшил, тоног төхөөрөмжийн баримт байгаа. Тэгээд эдгээрийг хүлээлгэж өгч байгаа гэж хэлсэн. Бидэнд бусдыг луйвардах хүмүүжил байхгүй” гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б “Энэ хүмүүсийг ирэхэд нь бэлэн мөнгө өгөхөд байсан, дээрээс нь түлхүүр хүлээж авсан цагаас хойш би очсон. Дүү нар болохоор нь гэрээгээ шууд солих юм бол н.Д өөр хүнд түрээслүүлчихнэ гэдэг үүднээс гэрээгээ өөрчлөөгүй юм. Энэ хүүхдүүдийг бэлэн бизнес рүү оруулж байсан болохоос биш луйвардсан зүйл байхгүй” гэж тус тус мэдүүлэв,

 

Эрүүгийн 00 хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор өгсөн: “...би “УБ”  хүлээн авалтын ресторанд тогоочоор ажилладаг байсан ба тухайн үед Н, Б нар хамт ажиллаж байсан. 2019 оны 06 дугаар сард ажил багатай байсан учраас ажлаасаа чөлөө аваад хөдөө гэр лүүгээ буюу Төв аймаг руу явчихсан байсан юм. Ингээд хөдөө байж байгаад 2019 оны 10 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод ирээд Б, Н нартай уулзахад “UB event hall” ажил багатай, ажил хийж болохгүй байна, гурвуулаа нийлж байгаад өөр юм хийе, Нийн ах нар нь өмнө нь ажиллуулж байгаад ажил нь ажиллахгүй болоод баараа түрээсэлнэ гэж байна, гурвуулаа мөнгө гаргаж байгаад түрээсэлж ажиллуулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би лавлаж асуухад Б дүүргийн 0 хороонд байрлах Саппорогийн замын урд талын автобусны буудлын урд талд байрлах ТНТ төв дотор Ж нэртэй баарыг түрээслэн ажиллуулъя, түрээсэлж ажиллуулахын тулд бааран дотор байгаа эд зүйл, тоног төхөөрөмжийг түрээсэлж авахад мөнгө хэрэгтэй болох юм байна гэж хэлсэн. Ингээд Б, Н бид 3 ярилцаж байгаад түрээслэхээр болоод баарыг өмнө нь ажиллуулж байсан Б гэх хүнтэй 2019 оны 10 дугаар сарын дундуур очиж уулзсан. Б нь Нийн хамаатны ах нь байгаа юм. Тэгээд Бтай уулзахад “Ж” нэртэй баар нь миний баар байгаа юм, ажил нь амжихгүй, хамтран ажиллуулж байсан Б нь өөр ажил хийхээр болсон, бид хоёр тус тусдаа ажил хийхээр болсон, бааран дотор байгаа хөгжим, тоног төхөөрөмж, зурагт, буйдан, гэрэлтүүлэг зэрэг эд зүйлсийг анх баарыг нээхэд би авч байсан, энэ баар байгаа газрыг хоосон байхад нь 60 гаруй сая төгрөг гаргаж тохижуулсан, энэ зүйлээ та гуравт хамаатны дүүгийн найзууд гээд 20 сая төгрөгт заръя, та 3 доторх бүх эд зүйлийг худалдаж аваад дараа нь 1 сар 3 сая төгрөгийн түрээс хүнд төлөөд ажиллуулж болно гэж хэлсэн. Ингээд Б, Н бид 3 ажиллуулахаар болоод Н мөнгөний бололцоо муу байсан учраас мөнгө гаргаагүй, Б 7 сая төгрөг, би өөрөөсөө 10 сая төгрөгийг гаргаж байгаад авна, харин үлдэгдэл 3 сая төгрөгийг баар ажиллаад ашиг гарахаар өгье гэж Бтай тохиролцоод бааран доторх тоног төхөөрөмж, эд зүйлсийг авахаар болсон. Ингээд тохиролцсоны дагуу мөнгөө өгөх гээд байж байтал Бтай хамтран баарыг ажиллуулж байсан Б гэх хүн ирсэн бөгөөд та гурав мөнгөө өгөөд баарныхаа түлхүүрийг хүлээж аваарай гэхээр нь зөвшөөрөөд Б Бий данс руу 7 сая төгрөгийг шилжүүлж, би өөрийн 000 тоот данснаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 000 тоот Бий данс руу 10 сая төгрөгийг ТНТ гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Ингээд баарны тоног төхөөрөмжийн мөнгийг өгсөн учраас баарны түлхүүрийг Бээс аваад ажиллуулж эхэлсэн. Б, Н бид 3 баарыг 3 сарын хугацаанд хамтарч ажиллуулаад, түрээсийн мөнгө нь нэхэгдээд, ашиг орлого багатай ажиллаад байсан учраас түрээслэхээ больё гээд байж байтал баарны эзэн гэх хүн ирж уулзаад бид нар түрээслэн ажиллуулж байгаа талаар хэлэхэд Б, Б нарт түрээсэлсэн байсныг бид нарт давхар түрээсэлснийг олж мэдсэн. Үүнийг мэдсэн учраас түрээслэхээ больж, дотор тохижилтын эд зүйлсээ зараад өөрсдийн мөнгөө гаргаж авлаа гэтэл баарны эзэн Д гэх хүн хэлэхдээ Б, Б нарын эд зүйл гээд байх юм бараг байхгүй, бүгд миний эд зүйлс, Бын эд зүйлс гэвэл 2 төмөр шон, дуу тусгаарлагч хавтан, 2 хөшиг, модон тайз л байгаа, бусад нь байгууллагын эд хөрөнгө гэж хэлсэн. Үүнийг мэдээд Бтай уулзахад би та нарт 2 төмөр шон, дуу тусгаарлагч хавтан, 2 хөшиг, модон тайзыг л зарсан шүү дээ та нар буруу ойлгосон байна, өөрийн тохижуулсан эд зүйлсээ л зарсан, дуу хөгжмийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг гээд бусад эд зүйл минийх биш гээд маргаан үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тгийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахин хохирогчоор өгсөн “...Би 10 сая төгрөг нэхэмжилсэн, Б, Б нар бид хоёрт 2.000.000 төгрөг өгсөн. Одоо 9 сая төгрөг нэхэмжилж байна. Харин 800.000 төгрөгийг өгсөн баримт байхгүй тул нэхэмжлэхгүй. Би гомдолтой байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Бн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор өгсөн: “...би “УБ”  хүлээн авалтын ресторанд ээлжийн ахлах тогооч ажилтай байсан ба ажлын газрын Н, Т нартай хамтарч ажлаасаа гадуур өөр ажил хийж мөнгө олъё гэж ярилцаж байсан юм. Ингээд байж байтал бусдаас Б дүүргийн 0 хороо саппоро дээр ТНТ төв дотор байрлах “Ж”  баарны доторх тоног төхөөрөмж, тохижилтын хэрэгслүүдийг зарна гэсэн мэдээллийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авсны дагуу ТНТ төвийн өмнө ажиллуулж байсан Б, Б гэж хүмүүсийг манай ажлын газрын Нийн хамаатны хүмүүс учраас Ноор дамжуулж Б, Б нартай уулзаж баарны доторх тохижилтын хэрэгслүүд болох дижи гэрэл 5 ширхэг, аалзан гэрэл 2 ширхэг, тод тусгалтай өнгийн гэрэл 5 ширхэг, хөгжим тавьдаг чадал бүхий төхөөрөмж 3 ширхэг, хөгжим явуулахад шаардлагатай марк тодорхойгүй суурин компьютер /процессор, гар, дэлгэц, мауз/, гэрэл тохируулдаг төхөөрөмж, хөгжмийн чанга яригчийг тохируулдаг удирдлага, гэрэл, чийдэн, LCD зурагт 3 ширхэг, ширээ, сандал зэрэг уг бааранд байгаа эд зүйлсийг бүгдийг нь нийлүүлээд 20.000.000 төгрөгт уг баарыг аваад цааш нь ажиллуулахаар болж баарны түрээслэгч талтай уулзаж ярилцсан. Ингэхдээ Б, Б нар нь хоосон хонгил байхад нь 60 сая төгрөг гаргаж байгаад засвар үйлчилгээ хийж, сүүлийн 2 жилийн хугацаанд түрээсэлж ажиллуулсан, бааран дотор байгаа эд зүйлсээ зарах гэж байгаа юм. Б нь өөрөө 2-3 таргийн үйлдвэртэй, монгол улсад байхаа больж байгаа, гадаад улс руу явахаар болсон, харин Б нь 150.000.000 төгрөгөөр Модны 2-т өөрөө баар ажиллуулахаар болоод Б, Б нар салж байгаа учраас эд зүйлээ зарж байгаа юм гэж хэлсэн. Ингээд Б, Б нартай уулзаж ярилцаад бааранд байгаа бүхий л эд зүйлсийг 20 сая төгрөгт бодож аваад урьдчилгаа 17 сая төгрөг өгөөд үлдэгдэл 3 сая төгрөгийг баарыг ажиллуулж байх үедээ 1-2 сарын дотор төлж барагдуулахаар аман байдлаар ярьж тохирсны үндсэн дээр 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б гэж хүний хаан банкны 000 тоот данс руу Т данснаас 10 сая төгрөг, би өөрийн аавын хаан банкны 000 тоот данснаас 7 сая төгрөгийг нийт 17 сая төгрөгийг хийсэн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажиллуулсан бөгөөд энэ үедээ орлогоос гарсан мөнгөнөөс Бын дансанд хийж байгаад үлдэгдэл 3 сая төгрөгөөс 800.000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг Бын дүү Ноор дамжуулж өгсөн. Ажиллуулж байх хугацаанд өөрсдөөс ихээхэн төлбөр гараад байсан учраас ажиллуулахаа больё, нэгэнт бааранд байх эд зүйлсийг худалдаад авчихсан учраас түүнийгээ зараад өөрсдийнхөө мөнгийг гаргаж авъя гэж ярилцаад Б, Б нарт хэлэх гэсэн боловч утсаа авахгүй, уулзаж чадахгүй байгаад байсан. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний орчим ТНТ төвийн түрээслэгч Д гэх хүнтэй уулзаж бааран доторх эд зүйлсийг худалдаж авсан, түүнийгээ аваад явлаа, цаашид баарыг түрээслэхгүй гэхэд Д та нарт авч явах юм байхгүй, бааран доторх эд хөрөнгүүд бүгд минийх, авч явах юм гэвэл стриптиз бүжиг хийдэг 3 ширхэг багана, 2 хөшиг, модон тайз, дуу тусгаарлагч хавтан бүхий хана л байгаа өөр юм байхгүй гэж хэлсэн. Ингээд Б, Б нар нь өмнө баарыг түрээсэлж байхдаа бид нарт давхар түрээслэн бааран доторх эд бүх эд зүйлсийг гэчхээд өөрсдөдөө шаардлагагүй эд зүйлсийг зарсныг мэдээд Бтай холбогдож “нөгөө зарсан тоног төхөөрөмжүүд чинь зарах ёсгүй гэж байна шүү дээ, Д гэж хүний өмч юм байна, бид нараас авсан мөнгөө өг гэхээр бид 2 та нарт 3 ширхэг багана, 2 хөшиг, модон тайз, дуу тусгаарлагч хавтан бүхий ханануудыг 17 сая төгрөгт зарсан шүү дээ , эргүүлээд тэр юм аа авна, одоогоор мөнгийг чинь өгөх боломжгүй, 6 сарын дотор цувуулж өгнө, баарыг түрээсэлж байж төлнө гэж байснаа баарыг дахиж түрээслэхгүй гэж байна, наад мөнгөө Бээсээ ав, би ямар мөнгө авсан биш гэсэн. Бтэй холбогдоод уулзахаар би та нарт зараагүй, Б зарсан шүү дээ гээд дундаа хийгээд байгаа юм. Н нь Т бид хоёртой хамт худалдаж авъя гэсэн бөгөөд Б, Б нар нь 3 ширхэг багана, 2 хөшиг, модон тайз, дуу тусгаарлагч хавтан бүхий ханануудыг л зарсан шүү дээ гээд, бид нар бааранд байгаа бүх эд зүйлийг авсан биз дээ гэхээр Н 3 ширхэг багана, 2 хөшиг, модон тайз, дуу тусгаарлагч хавтан бүхий хананууд л зарсан шүү дээ, би ах нарыгаа олж чадахгүй байна гээд байгаа юм. Тэгээд бүр сүүлдээ Быг олж уулзаад 3 ширхэг багана, 2 хөшиг, модон тайз, дуу тусгаарлагч хавтан бүхий хананууд зарсан шүү дээ, наадуулыг чинь зарахад хийлгэсэн ажлын хөлс, ажилчдын хөлс, бензин тосны мөнгө зэрэг ороод 17 сая төгрөгт зарсан, шон нь маш үнэтэй байдаг, та нарт харин хямд зарсан гэж байснаа сүүлдээ наад мөнгөний асуудал чинь надад хамаагүй, тэр мөнгө өгсөн Бтэйгээ учраа ол гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Бн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахин хохирогчоор өгсөн “...Б, Б нар бид хоёрт 2.000.000 төгрөг өгсөн. Одоо 6 сая төгрөг нэхэмжилж байна. Харин 800.000 төгрөгийг баримт байхгүй тул нэхэмжлэхгүй, бас Б, Б нарын бааранд авч идэж, уусан зүйлийн мөнгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Нийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр найз Бтай гадуур шоудах гэж байсан. Би танил Бтай яриад бид хоёр гадуур шоудах гэж байгаа талаараа хэлсэн. Харин Б “ах нь баараа зарах гэж байгаа одоохондоо манай баар ажиллахгүй засвартай түр хаасан гэж надад хэлсэн. Б, Т бид гурав ярилцаж байгаад тэр баарыг худалдаж аваад ажиллуулъя гэж тохиролцоод би Б ахтай утсаар яриад “би 2 найзтайгаа наад баарыг чинь авч ажиллуулъя гэж хэлээд үнийг нь асуусан чинь 15 сая төгрөгөөр баараа зарна гэж хэлсэн. 7-8 хоногийн дараа Б, Т бид 3 Б дээр очиж уулзахад “бид нар өөрсдөө ажиллуулах гээд бараагаа татсан, нэмэлт тохижилт хийсэн, буйдан бүрсэн гээд үнэтэй болсон гээд 20 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Б залгаад та нар яасан бэ?, авахгүй юм уу, мөнгөө бэлдсэн үү гэж асуусан. Тэгээд манай ажил дээр Б ганцаараа ирээд Б бид хоёртой уулзсан. Б манай баар тохижилт сайтай, өдөрт 1 сая гаран төгрөгийн орлого ордог гээд баарныхаа зургийг үзүүлсэн. Та нар манай баараар орж, гардаг юм чинь мэдэж байгаа байлгүй дээ, ах нар нь дараагийн ажлаа бодмоор байна гээд бид нарыг яаруулах байдалтай хэлж байсан. Надад манай ээж Цэгмидийн Оюун-Эрдэнийн төрийн банкны виза карт байсан ба би ээждээ баар ажиллуулах гэж байгаа гэж хэлээд данснаас нь 2 сая төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгөөр 4 удаа АТМ-ээс уншуулж аваад бэлнээр ТНТ”ийн 1 давхарт Бд өгсөн. Намайг 2 сая төгрөг бэлнээр өгөхөд Б, Б хамт байсан. Би ганцаараа очиж өгсөн. Харин Б, Т 2 мөнгө хүрэхгүй байна гээд Эмээлт орж ноолуур тушаана гээд явсан. Б, Т 2 намайг түрүүлээд очоод байж бай гэсэн. Б, Т нар ирээд Бий данс руу 17 сая төгрөг шилжүүлсэн. 2 хоногийн дараа бид 3 баараа ажиллуулах талаар Бтай ярихад ирж баарныхаа түлхүүрийг ав гэж хэлсэн. Би ганцаараа баарны түлхүүр авах гэж очиход тэр 2 надаар дэвтрийн гол цаасан дээр эд хогшлын нэр бичүүлсэн. Зурагт, хөгжим, сандал, гэрэл, жаазтай зургууд, буйдан ширээ зэрэг 17-18 юм бичүүлээд танай баарны хэрэгтэй юмнууд шүү амжилт хүсье гэж хэлээд түлхүүр өгөөд явсан. Тэгээд Б, Т хоёрт түлхүүрээ авчихлаа гэж хэлээд 2019 оны 11 дүгээр сарын дундаас эхлэн баараа ажиллуулсан. Бид нарыг баараа ажиллуулж байхад Б ирээд хүмүүс энэ баарны эзнийг асуух юм бол Б ажиллуулж байгаа, бид нар дүү нь байгаа юм гэж хэлээрэй гэсэн. Тэгж хэлбэл та нарыг цагдаа яах ч үгүй гэж хэлдэг байсан. Б, Б нар нь байнга ирдэг байсан ба идэж уух юмны мөнгө төлдөггүй байсан. Манай баарнаас бараг 2 сая төгрөгийн архи дарс уусан. Дараа нь 2019 оны 11 сарын сүүлээр баарны эзэн гээд Д гэдэг хүн ирсэн. Бас бохирын шугам задраад Ж- гэж хүн гарч ирсэн ба Ж  нь баарны эзэн Д гэж хүн байгаа, Б, Б нар худлаа гарууд байсан гэж хэлсэн. Харин бид 3 Д гэж хүнтэй уулзахад Б, Б нарын юм гэж энэ бааранд байхгүй, байгаа юм гэвэл 2 төмөр шон, хөшиг, пакетан тайз л байгаа өөр юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд Бтай утсаар яриад энэ баар чинь өөр хүнийх юм байна уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Харин Б “ах нь ярьчихна” гэж худлаа яриад уулзахгүй байсан. Б рүү ярихаар Бтай ярь гээд худлаа яриад байсан. тэгээд бид 3 Б, Б нарт залилуулсан гэж мэдсэн...

...Харин тэр 2 бид нараас авсан мөнгийг буцааж өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар гараад явсан. Би гэр лүүгээ явах явахдаа Бын машинд суух гэж байхад Б “ахын дүү хэдэн төгрөг гаргасан юм” гэж надаас асуухаар нь би 2 сая төгрөг гаргасан гэж хэлсэн чинь ахын дүү бага шатсан байна гэж намайг даапаалж хэлж байсан ба танай найз нар одоо ойлгоо байлгүй дээ юугаа ч ойлгоогүй байгаа юм биш үү гэж хэлсэн. Би гомдолтой байна, баарнаас юу ч аваагүй, 2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Ды гэрч өгсөн: “…Би ТНТ төвийг бусдад түрээслүүлдэг ТНТ төвийг хувиараа эзэмшдэг Амартүвшин гэх хүний дүү бөгөөд түрээсийг миний бие хариуцдаг. Б, Б нар нь манай төвийн зоорийн давхрын диско баарыг түрээслэн ажиллуулж байсан хүмүүс юм. Анх 2018 оны 10 дугаар сард “Ц” ХХК-ийн захирал Ц гэдэг залуу манай диско баарыг түрээсэлнэ гэж гэрээ хийсэн бөгөөд ингэхдээ Б, Б нартай хамтран үйл ажиллагаа явуулна гэж гэрээ хийсэн. Б нь зохион байгуулалт хариуцна, Б нь санхүүг хариуцна, Ц нь өөрөө бас хувийн баартай учир тухайн баарны үйл ажиллагаанд оролцож чадахгүй гэж байсан, зөвхөн гэрээг л хийсэн. Ингээд гэрээнд баарыг доторх бүх тохижилт, хөгжим, аппратур гэх мэт зүйлтэй нь хамт сарын 3 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Манайх диско баарны зохион байгуулалттай байсан ба Ц, Б, Б нар стрейфтиз зохион байгуулалттай болгосон. Ингээд уг бааранд тайз хийж, дрож дэвсэж, хөшиг татаж, тайзан дээр стрейфтиз  бүжгийн 2 төмөр багана байрлуулж цагариг хийсэн байсан. 2019 оны 10 дугаар сараас албан ёсоор ажиллаж эхэлсэн ба энэ үед Ц надтай уулзаад “одооноос Б дангаараа хариуцаж ажиллаж эхэлнэ, ярих зүйл гарвал Бтай яриарай” гэхэд нь би “гэрээгээ чамтай хийсэн учир ямар нэгэн юм болбол чамтай ярина” гэж хэлсэн. Быг дүү нартайгаа хамтарч ажиллана гэсэн утгатай зүйл хэлж байсан. Тэгээд нэг удаа баар руу орж уулзахад Б байхгүй хэдэн хүүхдүүд байх шиг байсан. Хэн нь Бын дүү юм бэ гэхэд ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 01 дүгээр сар хүртэл Быг уг бааранд үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож байсан. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сард 3 залуу орж ирээд “бид баарыг хоосон байхад нь өөрсдөө 50-60 сая төгрөгөөр тохижилт хийсэн, та нар энэ тохижуулсан эд зүйлийг худалдаж аваад түрээсийг төлөөд энд үйл ажиллагаа явуул гээд бидэнд уг бааран доторх эд зүйлийг худалдсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар юу яриад байгаа юм бэ, бааран доторх эд зүйлс нь минийх Б 2 төмөр шон, 2 хөшиг, модон тайз, дуу тусгаарлагч хана зэргийг шинээр хийсэн гэж хэлсэн. Тэд харин бааран доторх тохижилт, эд зүйлсийг 15 сая төгрөгөөр худалдаж аваад, сар болгон 3 сая төгрөгөөр түрээсэлж байна гэж хэлсэн.…” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Ц гэрчээр өгсөн: “…би 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах ТНТ төвийн баарыг түрээсийн гэрээ байгуулан авч ажиллуулсан. Би найз Б, Б нарын хамт ажиллуулсан ба бид 3 дундаасаа мөнгө гаргаж бааранд тохижилт хийсэн. Би 20 сая төгрөг, Б 20 сая төгрөг, Б 7.500.000 төгрөг гаргаж тохижилт, үйлчилгээ бүх юмаа гаргаж энэ баарыг ажиллуулсан. Бид гурав 1 жил гаран ажиллуулсан ба цаашдаа баараа ажиллуулж чадахгүй болсон тул болихоор шийдсэн. Бид 3 бааранд хийсэн тохижилтой зараад гаръя гэж хоорондоо тохиролцсон. Тэгээд Б баарны тохижилт авах хүн олсон, хэдэн төгрөгт өгөх үү гэж надаас асуусан. Би 20 сая төгрөгт өгчихье одоо энэнтэй зууралдаад яах вэ гэж хэлсэн. Харин Б, Б 2 Б, Т, Н гэх 3 залуутай уулзаж ярилцаад баарныхаа тохижилтыг зарж, тэр 3 залуу баарыг ажиллуулах болсон гэж байсан. Тэр гурван залуугаас 17 сая төгрөгийг Бий дансанд хийсэн байсан. Би гаргасан мөнгөө энэ 20 сая төгрөгийн 100 хувь гэж бодоод 7.500.000 төгрөг авсан. Б 2 сая төгрөг, Б 7.500.000 төгрөг тус тус авах ёстой байсан. Тэр 2 мөнгөө яаж хувааж авсныг би мэдэхгүй байна. Б, Б нар Т, Б нарт баарны тоног төхөөрөмж зараагүй, харин баарны тохижилтоо зарсан. Баарны тоног төхөөрөмж Ды өмч байсан. Баарны эзэн Д гэж хүнд мэдэгдээгүй, Б манай хамаатны дүү Н хүмүүстэй нийлж ажиллуулах гэж байгаа гэхээр нь би баарны гэрээ шилжүүлээгүй. Харин 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр миний гэрээний хугацаа дуусах байсан тул тэр үед гэрээгээ шилжүүлж өгнө гэж Бт хэлж байсан. Уг бааранд баарны гадна талын хаяг 1.300.000 төгрөг, гадна талын нэмэлт гэрэл 12 ширхэг 360.000 төгрөг, цахилгааны утас 50.000 төгрөг, улаан хүрэн өнгийн дрож 1.140.000 төгрөг, модон тайз, паркетан шал, 2 ширхэг төмөр шон, нэг ширхэг цагариг төмөр хийхэд 3 сая төгрөг болсон. VIP өрөөний тасалгаа өрөө хийхэд 2 хана 540.000 төгрөг, хаалга 560.000 төгрөг, төмөр ширээний шилэн тавцан 590.000 төгрөг, гэрэл, унтраагуур 1 ширхэг, өнгөт урт гэрэл нийлээд 355.000 төгрөг, агаар сорогч 880.000 төгрөг, меню, боршуур 175.000 төгрөг, ДСБ хавтан 159.000 төгрөг, порлоон 50.000 төгрөг, 2 ширхэг буйдангийн бүрээс 200.000 төгрөг, 6 ширхэг ягаан өнгийн хөшиг 720.000 төгрөг, 6 бүдэг ягаан нарийн ширхэгтэй 420.000 төгрөг, улаан даавуун хөшиг 1 ширхэг 100.000 төгрөг, гэрлийн удирдлага 240.000 төгрөг, акустик хавтан 12 ширхэг 380.000 төгрөг, үүдний боржур 1 ширхэг 100.000 төгрөг зэрэг зарим юмыг санахгүй байна нийт 30.929.300 төгрөг болсон, баримт байхгүй.…” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Ц иргэний хариуцагчаар өгсөн: “…гэрээн дээр бааранд үйл ажиллагаа явуулаад тохижилт хийж, тохижуулсны тохижилтыг зарах талаах тусгасан зүйл байхгүй. Бид нар өөрсдөө үйл ажиллагаагаа сайжруулах гэж бааранд тохижилт хийсэн. Бааран тохижилт хийсэн бол тэр тохижилтын мөнгийг баарны эзнээс авах заалт гэрээнд байхгүй, тохижилтын мөнгө авдаггүй. ...17 сая төгрөгөөс оролцуулсан хувиараа бодож би 8.500.000 төгрөг авсан төгрөгийг төлж болно, харин өөрийн хийсэн тохижилтоо буцаагаад Т, Б, Н нараас авч байж өгнө.…” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Ж-йн гэрчээр өгсөн: “…энэ баар нь манай үеэл эгч Ды баар юм. 2018 оны 10 дугаар сард уг баарыг Б, Б, Ц гэх 3 залуу манай эгч Дтай түрээсийн гэрээ байгуулан ажиллуулахаар болсон. Уг гэрээг Ц гэх залуу хийсэн. Б, Б, Ц нар ажиллуулж байгаад 2019 оны 09 дүгээр сараас үл таних Т, Б, Н гэх 3 залуу ажиллаж байхаар нь би Баас энэ юун залуучууд юм бэ гэсэн чинь “энэ залуус манай дүү нар байгаа юм, манай энэ салбарыг ажиллуулж байгаа, бид нар өөрсдөө ажилтай байгаа, би өөрөө хяналт тавьж өдөр болгон ирж байна, та санаа зоволтгүй гэж хэлсэн. Түүнээс биш Т, Б, Н нарт манай баарыг дамжуулж түрээсэлж байгаа гэж хэлээгүй. Б, Б, Ц нар манай бааранд улаан өнгийн туузан хөшиг авч хийсэн, хэдэн ширхэг байсныг нь санахгүй байна. мөн бааранд тайчих үзүүлбэр үзүүлнэ гэж модоор тайз хийсэн, мөн 2 ширхэг 32-ын турбагаар шон босгосон. Мөн 1 төмөр цагираг дунд нь дээрээс нь зүүсэн, 2 ширхэг буйдангийн бүрээсийг цагаан өнгөөр сольж тавьсан байсан. өөр нэмж тохижуулсан зүйл байхгүй. Гадна хаяг нь салхинд унаад эвдэрсэн, одоо тэр хаяг нь байхгүй. Би Б, Б нарт “наад хаяг чинь машин дээр уначихваа” гэж хэлж байсан. цахилгааны утсыг нь мэдэхгүй байна, хүрэн өнгийн дрож тайз тойруулаад хийсэн байсан, хэдэн метр байсныг мэдэхгүй. Модон тайз хийсэн дээр нь нарийн паркетан шал 1мх6м урттай хийсэн байсан. 32-ын трубагаар 3 метр урттай 2 шон төмөр хийсэн байсан. 1 ширхэг цалгираг төмөр байсан. Вип өрөөний тасалгаа өрөөний 2 ханыг хар хавтангаар хийсэн байсан. Төмөр ширээнд шилэн тавцан хийгээгүй, гэрэл, угаалтуур 1 ширхэг, өнгөт урт туузан гэрэл хийсэн байсан. Хэдэн метр байсныг мэдэхгүй байна. Агаар сорогч хийгээгүй, манайх өөрөө агаар сорогчтой байсан. Меню боршур хийсэн талаар мэдэхгүй, ДСБ хавтан, порлоноор юу хийсэн талаар мэдэхгүй, ямар ч байсан 3 ширхэг хана тасалгаа хийсэн байсан. тэр нь гүйдэг хаалгатай хуванцар материалаас хийсэн байсан.…” гэх мэдүүлэг /хх-ийн 59-62 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.О-ийн гэрчээр өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай хүүхэд Н Улаанбаатар хотод 2 найзтайгаа нийлж баар ажиллуулах гэж байгаа гээд 2 сая төгрөг олоод өгөөч гэсэн би тухайн үед хотод эмнэлэгт үзүүлж байсан. Тэгээд Нид 500.000 төгрөгөөр 4 удаа АТМ-ээс 2 сая төгрөг авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/,

 

“Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 72-75 тал/,

 

Шүүгдэгч Бий эзэмшлийн Хаан банк дахь 000 тоот депозет дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 125-126 тал/,

 

Э.Д захиралтай “Г” ХХК-с Ц захиралтай “Ц” ХХК-д сарын 3.000.000 төгрөгөөр Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 400 мкв талбайтай 1 давхрыг диско баарны зориулалтаар түрээслэх тухай байгуулсан түрээсийн гэрээ /хх-ийн 102-109 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бий яллагдагчаар өгсөн: “…би найз Ц, Б нарын хамт 2018 оны 09 дүгээр сард Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах ТНТ-н В1 давхарт байрлах баарыг түрээсэлж ажиллуулахаар болсон. Уг баарны эзэнтэй уулзаад түрээсэлж болно гээд асхан” ХХК, Ды “Г” ХХК-тай 1 жилийн гэрээ байгуулсан ба сарын 3 сая төгрөгөөр түрээслэхээр болсон. Тэгээд баараа ажиллуулахын тулд би 20 сая, Ц 20 сая, Б 7 сая төгрөг гаргаад 2018 оны 10 дугаар сараас диско баарны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сард манай найз Бтай Н, Б, Т нар уулзаад цаашдаа танай баарыг бид нар түрээслээд явчихъя гэж ярьсан. Бид нар зөвшөөрөөд баарны тохижилт ажлыг 20 сая төгрөгөөр Бтай Т, Б, Н нарт зарахаар болсон. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бгаас 7 сая төгрөг, Тгаас 10 сая төгрөгийг миний хаан банкны 000 тоот дансаар шилжүүлж авсан. Харин Ноос 2 сая төгрөгийг бэлнээр авсан. Би баарныхаа түлхүүр, эд зүйлийг Нид хүлээлгэн өгсөн. 2020 оны 01 дүгээр сард Т, Б, Н  нар залгаад энэ баарыг чинь ажиллуулж чадахгүй нь буцаагаад авчих гэж ярихаар нь би буцааж авах боломжгүй болсон гэж хэлсэн. ... Т, Б, Н нар Дтай гэрээ хийх гэсэн компани байхгүй гэхээр нь Дтай уулзуулаагүй, бас Нийг Бын дүү гэхээр нь сардаа түрээсээ төлөөд ажиллуулчих гэж хэлсэн. Бид нар баараа ажиллуулж чадахгүй болоод бусдад түрээслэхээр болсон. Ноос авсан 2 сая төгрөгөө юунд зарцуулснаа санахгүй байна, Т, Б нараас авсан 17 сая төгрөгөөс 8.500.000 төгрөгийг Цд шилжүүлж өгсөн. Харин Б бага хөрөнгө оруулалт хийсэн байсан тул 650.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 7.450.000 төгрөгийг би өөртөө зарцуулсан. Бид нар Т, Б, Н нарт баарны хөгжим болон тоног төхөөрөмжийг зараагүй, зөвхөн үнэлгээ дээр байгаа тохижилтоо 19 сая төгрөгөөр зарсан. Бид нар хохирлоо барагдуулаагүй байгаа, одоо барагдуулна…” гэх мэдүүлэг /хх-ийн 147-149 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бын яллагдагчаар өгсөн: “… бид нар баарыг цаашид ажиллуулах боломжгүй болоод баарны тохижилтыг зараад хүнд түрээсэлье гэж хоорондоо ярилцсан. 2019 оны 09 дүгээр сард манай эхнэр Түвшинтунгалагийн үеэл дүү Н манай бааранд ирэхээр нь би “манайх баараа түрээслэх талаар хэлж байсан ба Н найз нартайгаа ярьж байгаад хариу хэлнэ гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Н танай баарыг түрээслэхээр боллоо гээд Т, Б нарыг дагуулаад манай бааранд ирж Б бид хоёртой уулзсан. Би тэд нарт “манай баарны тохижилт 30 сая төгрөг болсон энэ тохижилтоо 20 сая төгрөгөөр зарна, түрээсийн мөнгө сардаа 3 сая төгрөг байдаг” гэж хэлсэн. Т, Б, Н нар болж байна, бид нар ажиллуулж чадна гэж хэлээд явсан. ...Б миний данс руу 650.000 төгрөг хийсэн байсан ба энэ нь би 7.500.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гээд мөнгө оруулсны хувиараа ийм мөнгө авсан. Харин Цд 8.500.000 төгрөг шилжүүлсэн байсан. З сарын дараа 2020 оны 01 дүгээр сард би бааранд очиход Б баарандаа байсан ба ашиг орлого байхгүй, түрээсээ өгч чадахгүй байна гэж хэлсэн. Би Бд та нар ажиллуулж чадахгүй бол ах нь баараа буцаагаад авъя, харин та нарын мөнгийг бэлэн өгч чадахгүй шүү гэж хэлсэн. Түүнээс хойш Б над руу утасдаад бид нар энэ баарыг чинь ажиллуулж чадахгүй юм байна, энэ баарнаас чинь аваад явах юм байхгүй байна, мөнгөө буцаагаад авъя гэж хэлсэн. Бид нар гэрээний хугацаа дуусахаар гэрээгээ Б, Т нарт шилжүүлж өгье гэж бодож байсан. Бид нар Т, Б, Н нарт баарны хөгжим болон тоног төхөөрөмжийг зараагүй, зөвхөн үнэлгээн дээр байгаа тохижилт болон жижиг сажиг зүйлээ бүгдийг 20 сая төгрөгөөр зарсан. Би авсан 650.000 төгрөгөө төлнө, өөр надад авсан мөнгө байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 163-165тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81 тал/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 83 тал/,  эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 84 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 85 тал/,             

Шүүгдэгч Бий хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 тал/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 88 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 89 тал/,  эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 90 тал/,

Иргэний хариуцагч Э.Ц хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 93 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 94 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 95 тал/, шүүгдэгч Бий эзэмшлийн Хаан банк дахь 000 тоот, Б.У эзэмшлийн Хаан банк дахь 000 тоот, Тгийн эзэмшлийн Хаан банк дахь 000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх-ийн 115-124 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч Б, Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

Хохирогч Т “....гомдолтой байна, мөнгөө буцааж авмаар байна...” гэж,

Хохирогч Б   “....гомдолтой байна, мөнгөө буцааж авмаар байна...” гэж,

Хохирогч Н “....гомдолтой байна, мөнгөө буцааж авмаар байна...” гэж,

Хохирогч Б, Т нарын өмгөөлөгч Б.П “...Шүүгдэгч нар өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн. Хохирол, хор уршиг шууд учирсан шунахайн сэдэлтэй байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд улсын яллагчтай санал нэг байгаа юм” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э “...гэм буруугийн асуудал хангалттай нотлогдсонгүй гэж үзэж байна. Тийм учраас хэргийг прокурорт буцаах байр сууриа дэмжиж оролцож байна...” гэж,

Шүүгдэгч Б “Байцаалтын шатанд явж байхад зөндөө хэлж байсан. Энэ баарыг та нар ав, тоосго хүртэл та нарынх гэж хэлж байгаагүй юм. Эхлээд хохирогч нарын үнэн ярьж байгаа, зөв ярьж байгааг шалгаач гэж хэлэхэд байцаагч хүлээж аваагүй”  гэж,

Шүүгдэгч Б “Бидэнд хүн залилах сэтгэл байхгүй”  гэж тус тус тайлбар, мэдүүлэг өгч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б, Б нар нь бүлэглэн Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт “ТНТ” төв дотор байрлах “Ж” нэртэй баарыг түрээслэн ажиллуулж байхдаа иргэн Т, Б нарт шүүгдэгч Н.Б нь  “Ж” нэртэй баар нь миний баар байгаа юм, ажил нь амжихгүй хамтран ажиллуулж байсан Б нь өөр ажил хийхээр болсон, бааран дотор байгаа бүхий л эд зүйлсийг би 60 гаруй сая төгрөг гаргаж байгаад тохижуулсан юм, хамаатны дүүгийн маань найзууд юм чинь гээд 20.000.000 төгрөгт заръя гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, шүүгдэгч Б нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ноос 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бгаас иргэн н.У Хаан банкны 000 дугаарын данснаас 7.000.000 төгрөг, Тгаас өөрийн Хаан банкны 000 дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад нийт 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  хохирогч нарын мэдүүлгүүд, гэрч нарын болон шүүгдэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, дансны дэлгэрэнгүй хуулга, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нар нь өөрсдийн түрээслэн ажиллуулж байсан бааранд хийсэн тохижилтыг 20.000.000 төгрөгөөр үнэлсэн, бааранд байсан бусад эд зүйлийг зараагүй, хохирогч нар буруу ойлгосон байна гэж тайлбарлах хэдий ч энэ нь хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрч нарын мэдүүлэг, уг баарыг түрээслэн ажиллуулж байгаа талаар үнэн бодит байдлыг хохирогч нарт хэлээгүй, түрээсийн гэрээг цуцлаагүй, шилжүүлж өгөөгүй нөхцөл байдал  зэргээр үгүйсгэгдэж шүүгдэгч нар нь зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч нарыг санаатайгаар хуурч 19.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан  болох нь хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б, Б нар нь  гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Иймд шүүгдэгч Б, Б нар нь бүлэглэн Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт “ТНТ” төв дотор байрлах “Ж” нэртэй баарыг түрээслэн ажиллуулж байхдаа иргэн Т, Б нарт шүүгдэгч Б нь “Ж” нэртэй баар нь миний баар байгаа юм, ажил нь амжихгүй хамтран ажиллуулж байсан Б нь өөр ажил хийхээр болсон, бааран дотор байгаа бүхий л эд зүйлсийг би 60 гаруй сая төгрөг гаргаж байгаад тохижуулсан юм, хамаатны дүүгийн маань найзууд юм чинь гээд 20.000.000 төгрөгт заръя гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, шүүгдэгч Б нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ноос 2.000.000 төгрөгийг бэлнээр, шүүгдэгч Б нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бгаас иргэн н.У Хаан банкны 000 дугаарын данснаас 7.000.000 төгрөгийг шилжүүлж авсан, шүүгдэгч Б нь хохирогч Тгаас өөрийн Хаан банкны 000 дугаарын дансаар 10.000.000 төгрөгийг нийтдээ  19.000.000 тус тус шилжүүлэн авч,  уг мөнгөнөөс өөрийн хамтрагч болох Бт 650.000 / зургаан зуун тавин мянга/ төгрөгийг өгч, Цд 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж бусдад нийт 19.000.000 төгрөгийн хохирлыг Бтай бүлэглэн учруулсан энэ үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл ...зохиомол байдлыг зориудаар бий болгох... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б, Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Бд гэмт хэргийн улмаас 7.000.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б 1.000.000 төгрөгийг  буцаан  төлсөн, 6.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй, хохирогч Тд гэмт хэргийн улмаас 10.000.000 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 1.000.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б буцаан  төлсөн, 9.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй, хохирогч Нид гэмт хэргийн улмаас 2.000.000 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс хохирол нөхөн төлөгдөөгүй байсан ба шүүхээс гэм буруугийн хуралдаанаас шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Баас 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч Нид олгохоор, шүүгдэгч Бээс нийт 7.850.000 төгрөг гаргуулж  хохирогч Нид 1.350.000 /нэг сая гурван зуун тавь / төгрөг, хохирогч Бд 1.750.000 / нэг сая долоон  зуун тавь /төгрөг,  хохирогч Тд  4.750.000 /дөрвөн сая долоон зуун тавь / төгрөгийг олгохоор, иргэний хариуцагч Цэс нийт 8.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Бд 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/-н төгрөг,  хохирогч Тд 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/-н төгрөг  тус тус олгохоор шийдвэрлэсэн.

 

 Шүүгдэгч нарыг шүүхээс  гэм буруутайд тооцсоноор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3-т зааснаар  хуульд  5 /тав/ хоногийн завсарлага авч хохирогч Б,  Т нарт   нийт 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол төлж барагдуулсан болохыг тэмдэглэж байна.

Иргэний хариуцагч Ц шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирогч нарт төлбөр төлөөгүй болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б, Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б, Б нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгч нарын  хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч Б, Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ялаас торгуулийн ялыг сонгож, шүүгдэгч Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ял, шүүгдэгч Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, оногдуулсан торгуулийн  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд сайн дураар төлж барагдуулахыг, төлөөгүй тохиолдолд нэг хоногийн арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Шүүгдэгч Б, Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б, Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлсэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар , шүүгдэгч Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баас 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч Нид, шүүгдэгч Бээс 1.350.000 /нэг сая гурван зуун тавь / төгрөгийг гаргуулан хохирогч Нид, 1.750.000 / нэг сая долоон  зуун тавь /төгрөгийг гаргуулан  хохирогч Бд, 4.750.000 /дөрвөн сая долоон зуун тавь / төгрөгийг гаргуулан хохирогч Тд, Иргэний хариуцагч Цэс 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч Бд, 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч Тд тус тус олгосугай.

 

  1. Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарах үед хохирогч Б.Т, Б  нарт нийт 8.000.000 /найман сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Б, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ