| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2017/00109/И |
| Дугаар | 00153 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 00153
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монелын 8-153 тоотод оршин суух, 31 настай, эмэгтэй, Сато овогт Хүчитбаатарын Амаржаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 5 дугаар баг Сайрын 14 тоотод оршин суух, 27 настай, эрэгтэй, Боржигон овогт Гантөмөрийн Гантулгад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал, нэхэмжлэгч Х.Амаржаргал, хариуцагч Г.Гантөмөр нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ц.Х.Амаржаргал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... миний биө нь 2013 оны 09 сард Гантөмөр овогтой Гантулгатай танилцаж гэр бүл болон амьдрах болсон.Бид хоёрын амьдрах хугацаанд 2014 оны 7 сарын 16-ны өдөр хүү Төрболд мэндэлсэн.Хүүхдийнхээ гэрчилгээг авах үед нөхөр Гантулга нь Дорнод-Хэнтий аймгуудад зам засварын ажилтай байсан болохоор удаан хүлээлгүй хүүхдээ өөрийн нэрээр овоглосон мөн Г.Гантулгатай амьдрах хугацаандаа гэр бүлээ батлуулахыг гуйж байсан боловч ажпынх нь нөхцөл байдал амралтгүй ажилдгаас нь болоод мөн өөрийнх нь батлуулъя гэж боддоггүй байснаас нь болоод өдийг хүртэл батлуулаагүй байсан.Г.Гантулгатай амьдрах хугацаандаа бие болон сэтгэл санаа, эрүүл мэндээрээ маш их хохирч холбогдох байгууллага шүүх цагдаад хүртэл хандаж байсан.Мөн олон эмэгтэйчүүдтэй холбогдож дайрч доромжилж байсан./нотлох баримт сэлт зураг нотолгоо бий/ Хүү бид 2-ийг хайхрахгүй жаргалаа бодон 3-4 сараар хүртэл алга болж өөр эмэгтэйтэй хүртэл амьдарч 2 амьдрал үүсгэн явсаныг мэдээд 2016 оны 4 сард Баянзүрх дүүргийн иргэний анхан шатны шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжпэл гаргахад тухайн хаяган дээрээ байхгүй тул одоо амьдарч байгаа газрынх нь шүүхэд ханд гэж буцааж байсан.Үүний дараа нөхөр Г.Гантулга утсаар холбоотой байж хааяа нэг хүү бид 2 дээр ирдэг байлаа.Тэгж байгаад амьдарлаа бодъё, хүүгээ бодъё гэж хөдөө амьдрахаар хөдөө гэрлүүгээ аваачсан боловч бас л тус нэмэр болж чадахгүй гэртээ тогтохгүй эцэг хүний үүргээ гүйцэтгэхгүй болохоор арга буюу хүү бид хоёр Улаанбаатар хотруу өөрийн ээж дүү нараа бараадан ирсэн.Ингэж буцахдаа жирэмсэлж Г.Гантулгын 2 дах хүүхдийг тээж байна одоо 6 сартай. Хүү Төрболд миний асрамжинд эрүүл саруул өсөж торниж байна.Учир байдлаа нөхөр Гантулгад хэлсэн боловч тэжээж чадахгүй чамтай дахиж амьдрахгүй шүүхээрээ яваад мөнгө олж авахгүй юу би өөр хүнтэй амьдарч байгаа гэж утсаар доромжилж байгаад утсаа салгаад чимээгүй болсон.Гэрийнхэнд нь хэлэхэд хэнтэй суугаад салсан нь бидэнд хамаагүй салж байгаа бол наад хүүхдээ авахуулахгүй юу гээд тоосон шинжгүй байсан.Г.Гантулга нь хүү Төрболд болон гэдсэнд минь бойжиж байгаа охиныг үл тоон хайхрамжгүй хандаж элдэв үгээр доромжпоод зогсохгүй өөр хүнтэй амьдрах болсонд нь туйлаас гомдож тус тусын амьдралаа бодохоор шийдсэн тул Г.Гантулгаас хүү Төрболддоо хүүхдийн тэтгэлэг гаргуулах, төрснийхөө дараа Гантулгын 2 дахь хүүхдэд мөн нэхэмжпэл гаргаж тэтгэлэг тогтоолгуулах тул миний хүсэлтийг хүлээн авч шат дараатайгаар хууль ёсоор нь үнэн зөв шийдэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Г.Гантулга шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... -2013 онд танилцаж хөлсний байраар ганц нэг сар хамт амьдарсан амьдрах хугацаанд ажил төрөл хийлгэхгүй орой ирэхэд саллаа гээд яваад өгдөг байсан. 2014 оны 07 дугаар сарын 16-нд хүү Төрболд төрсөн. Энд тэнд ажил хийж гэр орноо авч явсан боловч ажил төрөл хйилгэхгүй хавь ойрын улстай хардаж янз бүрээр хэлж эцэг эхийг минь хүртэл өвчтэй эмнэлэгээр явах гэж ирэхэд баашилж ирж гай боллоо гэдэг. 2016 оны 03 дугаар сард багийн найз өөд болж ажил явдалд нь явсанаас болж тэр хүний гэр бүлийг янз бүрээр хэлж цахим ертөнцөөр тэр найзын эхнэр бид хоёрын зургийг тавьж янз бүрийн мессеж бичиж. Ажил төрөл хийлгэхгүй миний төрсөн эгчийг хүртэл танай бүдүүн гичий удахгүй хорт хавдараар үхнэ танай аав чинь шоршщонгийн ялтан, ээж чинь янхан гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог энэ бүгдээс болж 2016 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдар болсон 2016 оны 11 дүгээр сард миний ээж үр хүүхдээ бод гээд бид хоёрыг эвлэрүүлэх гэж утсаар Амаржаргалыг дуудаж авчирсан. Тэгээд хүү Төрболдтой ирж Амаржаргал хотод ажилладаг тул хүүг ээж минь харж байсан. Гэтэл Амаржаргал нь урьдын адил харддаг нь хэвээр ээж, дүү нарын дэргэд хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг цаашид хамт амьдарч чадахгүй тул Г.Гантулга миний бие хүү Төрболдод хуулийн дагуу тэтгэлэг төлнө. Амаржаргал нь дараагийн хүүхэд гэж бичсэн байн. 2016 оны 04 дүгээр сараас хойш нэг ч уулзаагүй 11 сард уулзсан байж жирэмсэн гэж бичсэн байна. энэ хүүхдийг нь мэдэхгүй хууль ялгаад өгнө биз гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан 2014 оны 07 сарын 16-ны өдрийн Амаржаргалын Төрболдын №1110005032 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, А.Төролдын эрүүл бойжиж байгаа тодорхойлолт, багийн засаг даргын 2017 оны 03 сарын 17-ны өдрийн тодорхойлолт, зохигчдын тайлбар мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Х.Амаржаргал нь хариуцагч Г.Гантулгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Х.Амаржаргал, хариуцагч Г.Гантулга нар нь 2013 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаанд 2014 онд хүү Төрболд төрсөн байна. Зохигч талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, Иргэний бүртгэлийн байгууллагаас 2014 оны 07 дугаар сарын 16-нд төрсөн хүү А.Төрболдыг эх Х.Амаржаргалаар овоглон төрсний гэрчилгээ авсан. Хариуцагч Г.Гантулга нь хүү А.Төрболдыг өөрийн хүүхэд мөн эцэг тогтоолгох шаардлагагүй гэсэн тайлбарыг өгч байгаа зэргээс дүгнэлт хийхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган, хариуцагч Г.Гантулгаас тэтгэлэг гаргуулж төрсөн хүү А.Төрболдыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.Нэхэмжлэгч Х.Амаржаргал нь одоо 07 сартай жирэмсэн энэ хүүхэд Г.Гантулгын хүүхэд гэж байгаа энэ асуудлаа хүүхдээ төрүүлсний дараа шийдвэрлүүлэх боломжтой. Хариуцагч Г.Гантулгаас нэг жилийн хугацаанд төлөх тэтгэлгийн хэмжээнээс тооцон улсын тэмдэгтийн хураамжийг гарган төрийн санд оруулах, мөн нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч Х.Амаржаргалд буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 16-нд төрсөн Амаржаргалын Төрболдыг төрсөн эцэг нь Боржигон овогт Гантөмөрийн Гантулга нь мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 16-нд төрсөн хүү А.Төрболдыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50%-иар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар \11-16/ нас, суралцаж буй бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Гантөмөрийн Гантулгаас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Амаржаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хариуцагч Г.Гантулгаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Амаржаргалд буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д зааснаар хариуцагч Г.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжинд 28210 төгрөгийг гаргаж төрийн санд оруулахыг даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ