Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/431

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго  хөтлөн,

Улсын яллагч: Г.Намжил,

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Гт холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Г нь “2020 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” нэртэй дэн буудлын үүдэнд иргэн Х “гар утас авлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж цохиж, зодож түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний гадна булан, доод зовхи, дагз, зүүн хацар, дээд, доод уруул, зүүн даланд цус хуралт, хүзүү баруун шуу, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Г нь “2020 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” нэртэй дэн буудлын үүдэнд иргэн Х “гар утас авлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж цохиж, зодож түүний биед “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний гадна булан, доод зовхи, дагз, зүүн хацар, дээд, доод уруул, зүүн даланд цус хуралт, хүзүү баруун шуу, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г “... Гэмшиж байгаа, дахин ийм хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Хийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хохирогчоор өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 07-нд 22:00 цагийн үед ганцаараа Модны хоёрын гэрлэн дохионы баруун урд талд байрлах нэрийг нь мэдэхгүй доошоо орсон караоке руу ороод 2 шил 0,5 литрийн Нийслэл нэртэй пиво уусан. Тэгээд уг караоке хаалаа гээд 23:30 цагийн орчимд гараад үүдэнд нь тамхи татаад сууж байхад нэг үл таних ханцуйгүй яак, бор хүрэн өнгийн өмд өмссөн 170 орчим см өндөртэй, туранхай эрэгтэй ирээд тамхи асуухаар нь 1 ширхэг тамхи өгсөн. Хамт тамхи татаж зогсож байгаад танилцахад өөрийгөө Г гэсэн. Тэгээд бид 2 юм ярьж байгаад хамт пиво уухаар болоод дуудлагаар 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво авсан. Г “замын урд талд хямдхан буудал байгаа, тийшээ орж ууя” гэсэн. Ингээд бид Б дүүргийн 0 хороо ахуй үйлчилгээний хажууд байрлах “Ө” нэртэй дэн буудалд 1 давхрын 4 тоот өрөөнд ороод авсан пивоны тал хүртэл уучхаад би 00-ийн өрөө ороод гарч ирэхэд Г ор нь дээр хэвтээд унтаж байх шиг байсан. Би хувцсаа тайлаад бандажтайгаа унтах гээд хэвтэж байхад Г гэнэт босож ирээд миний дээрээс дараад намайг хөдөлгөхгүй бандажийг тайлж газар шидээд миний бэлэг эрхтнийг амандаа хийгээд хөхөөд байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул гуйваад бие суларсан байсан. Тэгээд би Гг “чи яаж байна аа” гэж хэлээд түлхээд өөрөөсөө холдуулаад боссон. Г араас гүйж ирээд араас тэврээд ор руу унагаах гээд бид 2 ноцолдож байхад буудлын ажилтан эмэгтэй ирээд “юу болоод байна аа, зүгээр томоотой байгаарай” гэхэд нь би ичээд энэ талаар хэлж чадаагүй. Г “зүгээр ээ” гэж хэлэхэд тэр эмэгтэй явсан. Би тамхи асаагаад татсан бөгөөд Г надаас уучлалт гуйгаад ор нь дээр хажууд сууж байгаад намайг дарж унагаагаад миний араас бөгс рүү бэлэг эрхтнээ оруулаад гаргасан. Би түлхэж унагаагаад айж, балмагдаад хувцсаа буруу, зөвгүй өмсөөд чихэвч, цүнх 2-оо авах сөхөөгүй, ширээн дээрээс Ггийн утсыг аваад гарч тусламж дуудах гээд гарсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул сайн гүйж чадахгүй гадаа гараад газарт унасан. Г араас бариад намайг боогоод “утас хаана байна” гэж орилсон. Би “надад байхгүй байна, буцаж яваад хайгаадах” гэх гэсэн чинь миний халаасанд утас нь байхгүй байсан. Г миний толгойны ар хэсэгт гараараа хэд хэд цохисон. Би шоконд ороод хариу юу ч хийж чадаагүй. Г такси бариад “чамайг ах руугаа авч явна, ална” гэж орилоод Гэмтлийн хойшоо байдаг гэр хороолол руу авч явсан. Гэтэл ах нь эхнэр нь болов уу гэмээр нэг эмэгтэйтэй гарч ирсэн. Г ахыгаа хараад миний нүүр, толгой руу цохиод байсан. Ах нь “боль хүн аллаа” гэхэд Г “алсан ч яадаг юм” гээд цохиод байсан. Би уйлаад ээжийгээ дуудмаар байна гэхэд Ггийн ах ээжийн маань дугаарыг авч ээж рүү залгасан. Ээж Гэмтлийн автобусны буудал дээр ирж намайг авсан. Энэ хооронд Г алга болчихсон. Эргээд нөгөө буудалд очиход Г буудалд оччихсон байсан. Юу болсон талаараа хэлэхдээ би хүчиндүүлсэн талаараа хэлээгүй, зөвхөн зодуулсан гэж хэлсэн. Харин Г намайг “өөрийнх нь гар утсыг хулгайлсан” гээд дайраад байсан. Ээж буудлын камер шүүж үзээд “цагдаа дуудъя, миний хүү авсан бол гаргаад өгчих” гэсэн. Харин би “аваагүй” гэдгээ хэлсэн. Ээж цагдаа дуудах гэхэд Ггийн эгч “эндээ зохицоод салъя” гэсэн. Камерын бичлэгт миний гүйж байгаа, Ггийн миний араас хөөж байгаагаас өөр зүйл байгаагүй. Г ээжээс 350.000 төгрөг нэхсэн гэсэн. Үүнд нь миний уур хүрээд Г намайг хүчиндсэн гэдгээ хэлсэн. Харин Г тийм зүйл болоогүй гэж дайраад байсан. Ээж тухайн үед 50.000 төгрөг өгөөд бид 2 явсан. 2020 оны 07 дугаар сарын 08-ны босоход миний нүүр хавдсан, хамаг бие шалбарч хөндүүрлэсэн, уруул шалбарсан, 1 шид хөдөлсөн, 1 шид хугарсан байсан. Ээж Ггийн нэхээд байсан мөнгийг нь өгөх гээд уулзахаар болсон ч уулзах газраа Г ирээгүй, ээжийн дугаарыг блоколсон байсан. Ингээд би цагдаад гомдол гаргаж, шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Хийн 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хохирогчоор дахин өгсөн: “...Би прокурорын тогтоолыг гардан авсан бөгөөд уншиж танилцсан. Тогтоолтой холбоотой гомдол санал байхгүй. Би одоо Д аймгийн цэргийн алба хааж байгаа бөгөөд хэргийн материалтай танилцах боломжгүй, танилцах шаардлага байхгүй. Надад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Шүүх хуралдаанд оролцох хүсэлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-142 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э гэрчээр өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын орчимд 00000 дугаараас залгаад “таны хүүхэд зодуулсан байна. Гэмтлийн автобусны буудал дээр хүрээд ир” гэсэн. Очоод Хийг харахад нүүр, гар хэсэг нь шалбарч цус гарсан, уруул нүд нь хавдаж цус гарсан, уйлсан байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад Гийн ах Б “би юу болсон талаар мэдэхгүй байна. Би танай хүүхдийн зодоогүй. Манай дүү Г танай хүүхдийг зодсон “өөрийнх нь утсыг авсан гээд дагуулаад ирсэн” гэсэн. Тэгээд буудлынх нь тэр хавиар гар утсыг нь хайгаад олоогүй. Би Гээс “одоо яамаар байна” гэхэд Г “утсаа авхуулна” гэсэн. Би Г 50.000 төгрөг өгсөн. Буудлын камерыг шүүж үзэхэд бүдэг дүрслэлтэй миний хүү урд талд нь араас нь Г гуйж байсан. Манай хүү гэмтэл авснаас болж 364.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Мөн Г гэмтлийн улмаас хохирол гэж 350.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 45 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С гэрчээр өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө манай нөхрийн дүү Г орж ирээд “ахаа 2-лаа гаръя, миний утсыг нэг хүн авчихлаа” гэсэн. Би араас нь гарсан чинь үл таних эрэгтэй газар суучихсан түүний хажууд манай нөхөр, Г 2 зогсож байсан. Гэтэл Г утас гаргаж өг гэж хэлээд гараараа цохиж, хөлөөрөө ганц нэг өшиглөөд байсан. Харин хохирогч Х хүчиндүүлсэн талаар юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх 39-40, 49 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01 цагийн үед манай дүү Г гаднаас орж ирээд “миний гар утсыг нэг хүн авчихлаа” гэсэн. Би гэрээсээ гарсан чинь гэрийн гадаа такси бариад ирчихсэн байсан. Г “энэ залуу миний гар утсыг авсан” гэхээр нь юм ярих гэхэд үл таних эрэгтэй тасарчихсан бололтой юм ярьж чадахгүй байсан. Миний гар утсыг авсан гээд тэр залууг цохиод байхаар нь би дүүдээ хандаж “зодож яах гээд байгаа юм бэ” гэхэд уурлаад яваад өгсөн. Тэгээд тэр залууг ээжид нь хүргэж өгсөн. Эргээд буудал ороход Г тэнд байсан. Буудлын камерыг шүүж үзэхэд Г, Х, түүний ээж нар л байсан. Би бичлэгийг үзээгүй. Тэд нар буудлаас гарч ирэхээр нь “эвээр ярья” гэсэн чинь тэр залуу “би гар утас аваагүй” гээд байсан. Ээж нь хүүхэдтэйгээ ярилцаж байгаад 50.000 төгрөг, иргэний үнэмлэхийн хамт өгчхөөд явсан. Тухайн үед хохирогч хүчиндүүлсэн талаар юм хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 47 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0000000 дугаартай шинжээчийн: “...Хийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний гадна булан, доод зовхи, дагз, зүүн хацар, дээд, доод уруул, зүүн даланд цус хуралт, хүзүү баруун шуу, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн улмаас олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Х нь бэлгийн замын халдварт өвчингүй, шулуун гэдэсний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52-55 тал/,

 

“Н”-ийн компьютер томографийн оношилгоо хийлгэсэн хуудас /хх-ийн 51 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Гийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн орчимд би ажлын газрын хүмүүстэйгээ Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед орсон. Тамхи татахаар гарч ирэхэд гал байхгүй байсан болохоор сандал дээр суугаад тамхи татаж байсан үл таних залуугаас “галаа өгөөч” гэхэд галаа өгсөн. Тэр залуу надад хандаж “би ганцаараа явж байгаа, 2-лаа танилцах уу” гэсэн. Би зөвшөөрч бид 2 танилцсан. Тэгтэл тэр залуу “2-лаа пиво уух уу” гэсэн. Би ажлын хүмүүстэйгээ явж байсан тул эргээд орсон. Гарч ирэхэд нөгөө үл таних залуу өөр нэг залуутай юм яриад зогсож байсан. Тэгээд би очоод “2-л уу уух уу” гэхэд зөвшөөрсөн. Бид 2 Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” нэртэй буудалд орсон. Х 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво захиалаад бид 2 уусан. Тэгээд би согтоод унтсан байсан. Гэтэл Х намайг сэрээгээд дахиад 2,5 литрийн пиво авчихсан ууя гэсэн. Пиво ууж байгаад 00 орчхоод гараад ирэхэд ширээн дээр байсан миний Самсунг Жи-3 маркийн гар утас байхгүй байсан. Мэдсэн даруйдаа би хаалгаа түгжээд “миний утас хаана байна” гэхэд Х “би аваагүй, орныхоо гудас нь доогуур үз” гэсэн. Гэтэл буудлын үйлчлэгч ирээд “наана чинь юу болоод байна вэ” гэсэн. Би үйлчлэгчид “бид 2 хоорондоо учраа олчихно” гэж хэлээд хаалгаа түгжээд дахин утсаа хайсан. Гэтэл Х “ор нь доогуур үз” гэсэн. Би орны доод талаар үзсэн боловч байгаагүй. Харин Х хаалга онгойлгоод гараад зугтаасан. Би араас нь хөөгөөд “миний утас хаана байна, утас өг” гэхэд “би аваагүй” гээд байсан. Түүнийг бариад агаа дээр очсон. Ахын хажууд хэдэн удаа цохисон. Гэтэл ах “боль” гэхээр нь би уурлаад явсан. Утсаа хайхаар эргэж “Ө” буудалд ирээд байж байтал миний араас ах Буянтогтох, эхнэр С, Х, түүний ээж нар ирсэн. Би юу болсон талаар хэлэхэд Хийн ээж надад 50.000 төгрөг, иргэний үнэмлэхтэйгээ өгсөн. Хтэй ямар нэгэн бэлгийн харилцааны шинжтэй зүйл хийгээгүй....” гэх мэдүүлэг /хх 71-73 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 77 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 86 тал/, “А” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 87 тал/, Гийн “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга /хх-ийн 88-93 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г нь “2020 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” нэртэй дэн буудлын үүдэнд иргэн Х “гар утас авлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж цохиж, зодож түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний гадна булан, доод зовхи, дагз, зүүн хацар, дээд, доод уруул, зүүн даланд цус хуралт, хүзүү баруун шуу, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Хийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...миний нүүр, толгой руу цохиод байсан. Ах нь “боль хүн аллаа” гэхэд Г “алсан ч яадаг юм” гээд цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 тал/, гэрч Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...нүүр, гар хэсэг нь шалбарч цус гарсан, уруул нүд нь хавдаж цус гарсан, уйлсан байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад Гийн ах Б “би юу болсон талаар мэдэхгүй байна. Би танай хүүхдийн зодоогүй. Манай дүү Г танай хүүхдийг зодсон “өөрийнх нь утсыг авсан гээд дагуулаад ирсэн” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 45 тал/, гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...үл таних эрэгтэй газар суучихсан түүний хажууд манай нөхөр, түүний дүү Г 2 зогсож байсан. Гэтэл Г “утас гаргаж өг” гэж хэлээд гараараа цохиж, хөлөөрөө ганц нэг өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 49 тал/, гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Миний гар утсыг авсан гээд тэр залууг цохиод байхаар нь би дүүдээ хандаж “зодож яах гээд байгаа юм бэ” гэхэд уурлаад яваад өгсөн. Тэгээд тэр залууг ээжид нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 47 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 7952 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-55 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Г гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Гийн 2020 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” нэртэй дэн буудлын үүдэнд иргэн Х “гар утас авлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж цохиж, зодож түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний гадна булан, доод зовхи, дагз, зүүн хацар, дээд, доод уруул, зүүн даланд цус хуралт, хүзүү баруун шуу, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Х нь мөрдөн шалгах ажиллагаанд “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 140-142 тал/ гэх мэдүүлгийг дахин өгсөн бөгөөд шүүгдэгч Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорт “...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 350.000 төгрөгийн хохирол төлсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 100 тал/-ийг, хохирогчийн ээж Э Хаан банкны 000000000 дугаарын дансаар 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 99 тал/-ын хамт энэ хэрэгт хавсаргажээ. Хохирогч Хийн ээж Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Миний хүү Х нь 2020 оны 10 дугаар сард Д аймгийн Хилийн цэргийн 000 дугаар ангид цэргийн алба хаахаар явсан. Манай хүү 364.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтыг хэрэгт өгсөн, энэ мөнгийг Гээс нэхэмжилсэн. Г нь хохирол төлж барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 45 тал/ гэх бөгөөд гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийн талаарх баримт болох “Натур эмнэлэг”-ийн толгойн компьютерт томографийн шинжилгээ хийлгэсэн болон төлбөр төлсөн баримт /хх-ийн 51, 82 тал/, “Ю” ХХК-ийн зарлагын баримт /хх-ийн 81 тал/-ыг тус тус хэрэгт хавсаргажээ.

 

Шүүгдэгч Г нь хохирогчид нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт төлсөн байх ба Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед хохирогч дахин хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г нь 2020 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” нэртэй дэн буудлын үүдэнд иргэн Х “гар утас авлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж цохиж, зодож түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний гадна булан, доод зовхи, дагз, зүүн хацар, дээд, доод уруул, зүүн даланд цус хуралт, хүзүү баруун шуу, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Гт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид нийт 350.000 төгрөгийн төлбөр төлсөн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 159 тал/,

 

Хохирогч Х нь мөрдөн шалгах ажиллагаанд “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 140.-142 тал/ гэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх ба шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг хүлээн авч, шүүхийн  урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна...” гэх санал гаргалаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Иймд шүүгдэгч Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг Гт тайлбарлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гийг  600/ зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Гт авсан “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ