Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/556

 

 

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр  хөтлөн,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч: Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Бд холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б нь “...2021 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар байрны 5 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа П албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

   Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 тоотод Б дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа Пийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэл үзүүлэн улмаар хутгаар зүүн гарын сарвуу хэсэгт зүсэж түүний эрүүл мэндэд “зүүн гарын гуравдугаар нугалмын сарвуу хэсэгт зүсэгдсэн” шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б нь “...2021 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа П албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

   Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 тоотод Б дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа Пийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэл үзүүлэн улмаар хутгаар зүүн гарын сарвуу хэсэгт зүсэж түүний эрүүл мэндэд “зүүн гарын гуравдугаар нугалмын сарвуу хэсэгт зүсэгдсэн” шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бгийн өгсөн “... Гэмшиж байна…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагаанд П хохирогчоор өгсөн “...Тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 03 цагийн орчимд Б дүүргийн 0 хорооны 63 дугаар байрны 5 тоотоос “найз охин хутгаар өөрийгөө зүсчихлээ” гэх дуудлага ирсэн. Дуудлага аваад ахлан ахлагч А хамт тус дуудлагын дагуу очиход найз залуу нь гэх Т гэдэг залуу биднийг үүдэндээ хүлээж байсан ба 5 тоотод ороход нэг өрөө байрны гол хэсэгт байрлах ширээний ар талд 25-30 орчим насны эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд бид ороод “энд юу болоод байна” гэж асуухад Б нь “гай болов зайл” гэсэн. Найз залуу нь хажууд нь очиж суугаад баруун гараас нь юм салгах гэж ноцолдоод байсан бөгөөд харахад хутга байсан. Бг хутгаа хая гэж 2 удаа сануулан, шаардлага тавьсан бөгөөд харин ч хутгаа хаяхгүй савчуулан, хараалын үгээр доромжлоод байсан. Ингээд гарт нь байгаа хутгыг хаяулахаар дөхөж очиход хутгаа улам савчуулж хаяхгүй байсан. Гараас нь хутгыг салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан учир ширээн дээр гарыг нь дарж байгаад авахыг оролдож салгасан. Энэ хооронд миний зүүн гарын долоовор болон дунд хуруу, гарын дотор талын доод хэсгийг зүссэн. Би гомдолтой байна....” /хх-ийн 13-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Тгийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би 19 цагийн үед гэрээсээ гарч муураа эгчийнхээсээ аваад найзындаа хүргэж өгөхөөр гарах гэж байхад Б намайг “ирэхдээ пиво аваад ирээрэй” гэсэн. Тэгээд би явахаасаа өмнө 5 лааз Сэнгүр нэртэй пиво, 2,5 литрийн Сэнгүр пиво 1 ширхэг, Essa нэртэй пиво 1 ширхгийг авч өгөөд яваад 22 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг ирэхэд Б нэлээн согтсон байдалтай байсан ба хоолоо идээд байж байхад “чи ямар орой ирдэг юм бэ, зайл” гэж хараагаад байсан. Тэгээд би явлаа гээд гарахад араас “битгий яв, хоноод яв” гэсэн. Би эргэж гэртээ ороод унтах гээд байж байтал үлдсэн 2,5 литрийн пиво уугаад байсан ба намайг “хамт уу, бос” гээд байхаар нь би унтах гэж байна гэхэд “тэгвэл зайл” гэсэн. Тэгээд би тэсээд байгаад байтал Б “пизда, гөлөг минь зайл” гээд ширээн дээр байсан шилэн аягийг ширээн дээр 2-3 удаа цохиод хагалсан. Гэтэл гараас нь цус гарсан. Би 00-ийн өрөө ороод 00 цаас авч ирээд арчаад байж байтал “би тэгвэл өөрөө явлаа” гээд сандаалтай гараад явсан. Тэгээд би араас нь гараад оруулах гэхэд орохгүй гээд байхаар нь цагдаа дуулаа гээд цагдаа дуудсан. Бид 2 эргэж гэртээ ороод байж байтал 2 цагдаа ирсэн. Би гарч цагдаа нарыг тосоод эргээд гэртээ ороход хутга барьчихсан сууж байсан. Хутгыг нь тавиулах гэж нэг талаас нь би нөгөө талаас нь цагдаа ноцолдсон. Тэр хооронд цагдаагийн гарыг зүссэн байх. Санаатайгаар зүссэн зүйл байхгүй. Бид 2-ыг хамт амьдрахад хүмүүс эсэргүүцээд байгаа болохоор бухимдалтай байсан байх, урьд нь ийм зүйл болж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ө.Тгийн дахин гэрчээр өгсөн “...Би хутгыг нь хараад эхлээд авах гэж оролдоход өгөхгүй байсан. Тэгээд цагдаа дараа нь хутгаа тавь гэхэд тавихгүй, хараалын үг хэлээд байсан. Цагдаа бид 2 ноцолдож байж хутгыг нь тавиулсан. Б уухаараа жаахан агсам болчихдог. Тэр өдөр би “зүгээр пиво уумаар байна” гэхэд нь авч өгөөд явчхаад ирсэн. Цагдаагийн алба хаагч Бтэй зүй бусаар харьцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А гэрчээр өгсөн “...Тухайн өдөр дуудлага мэдээлэл аваад цагдаагийн алба хаагч Пийн хамт Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар байрны 5 тоотод очиход Т гэх залуу бид 2-ыг тосож авсан. Өөрийгөө Бгийн найз залуу гэж танилцуулсан. Гэрт ороход Б нь цонхны урд талд байрлах ширээний ар талд баруун гартаа хайрцагтай тамхи барьчихсан байдалтай “галаа өгчих” гэсэн. Тэгээд зүсэгдсэн гарыг нь харахаар П дөхөж очиход гартаа хутга барьсан байсан. Т гэх залууг хутгаа хая хаяхгүй байсан бөгөөд авах гэхэд өгөхгүй ноцолдоод байсан. Тэгээд П хутгыг нь авахаар очиход гараа савчуулаад зүсчих гээд байсан. П өөрийгөө болон бусдад гэмтэл учруулахаас сэргийлж Бгийн гарт байсан хутгыг авсан. Тэр хооронд гараас нь цус гарч зүсэгдсэн байсан. Ингээд 103 дугаарт дуудлага өгч эмчид үзүүлсэн. Бг эмчид үзүүлэх гэхэд мөн хэл амаар доромжлоод үзүүлэхгүй байсан. Цагдаагийн алба хаагч Пийг тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хэл амаар доромжлоод байсан тул цагдаагийн тусгай мэх хэрэглэн Бг эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр руу авч явсан. Тэнд очоод ч мөн даралт болон биеэ үзүүлэхгүй эсэргүүцээд байсан тул орхиод дараагийн дуудлагадаа явсан. Надад учирсан гэмтэл байхгүй, цагдаагийн алба хаагч Бд хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхгүй эсэргүүцээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-60 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000 дугаартай шинжээчийн: “...П биед зүүн сарвууны 3 дугаар хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 000 дугаартай шинжээчийн: “...Бгийн биед баруун дээд зовхи, баруун алганд зулгаралт, хоёр шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Баруун алганы зулгаралт гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Бгийн яллагдагчаар өгсөн “...Би тус байранд өөрийн найз залуу Ттэй хамт амьдардаг. Би Тгээс 5 насаар эгч, Тгийн ар гэрийнхэн бид 2-ыг суухыг зөвшөөрдөггүй. Тухайн манай найз залуу гэртээ очиж муураа хооллоод ирье гэхэд нь би явахаас нь өмнө 0,5 литрийн 4 ширхэг пиво, тахитай захиад авч үлдсэн. Тг ирэхээс нь өмнө би дэлгүүр хаах гэж байсан тул гарч дахин 1 ширхэг пиво авсан. Тг ирэхэд нь уучихсан байсан. Тэгээд Тд хандаж “чи бид 2 угаасаа бүтэхгүй юм байна. Чи сүүлийн удаа хоноод яв” гэж хэлээд бид 2 байж байтал миний онлайнаар захиалсан 2,5 литрийн пиво ирчихсэн гэхээр нь гарч авах гэхэд Т намайг гаргахгүй байсан. Тэгээд би гарч пиво аваад орж ирээд 2-3 аягийг уугаад тасарчихсан. Нэг мэдэхэд би стакан хагалаад гараа зүсчихсэн уйлаад сууж байсан. Тэгээд хэсэг хугацаанд юм санахгүй байгаа. Түүний дараа цагдаагийн алба хаагчтай хутга булаацалдаад ноцолдож байсан. Дараа нь эрүүлжүүлэх байранд сэрсэн. Тгээс 5 эгч, өмнө нь 1 охинтой, тэр охиноо төрсөн ахдаа өргүүлчихсэн. Ар гэрийнхэн нь намайг хүлээн зөвшөөрдөггүй, бас хуучин найз охин нь над руу дарамталж байнга мессеж бичдэг болохоор эдгээр зүйлс надад дарамт болсон байх. Би одоогоор ажилгүй байгаа. Урьд нь ийм асуудал гаргаж байгаа. Цагдаагийн алба хаагч надаас болж бэртсэн байх, сайн санахгүй байгаа. Надтай зүй бусаар харьцсан зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 тал/, цахим бүртгэлд бүртгэгдсэн эсэх лавлагаа /хх-ийн 81 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 82 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 83 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 84 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 86 тал/, Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгал төлдөг эсэх лавлагаа /хх-ийн 87 тал/, Бгийн Хаан банк дахь дипозет дансны хуулга /хх-ийн 102-145 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

НЭГ: Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б нь “...2021 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар байрны 5 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа П албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

   Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар байрны 5 тоотод Б дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа Пийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэл үзүүлэн улмаар хутгаар зүүн гарын сарвуу хэсэгт зүсэж түүний эрүүл мэндэд “зүүн гарын гуравдугаар нугалмын сарвуу хэсэгт зүсэгдсэн” шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч П мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Бг хутгаа хая гэж 2 удаа сануулан, шаардлага тавьсан бөгөөд харин ч хутгаа хаяхгүй савчуулан, хараалын үгээр доромжлоод байсан. Ингээд гарт нь байгаа хутгыг хаяулахаар дөхөж очиход хутгаа улам савчуулж хаяхгүй байсан. Гараас нь хутгыг салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан учир ширээн дээр гарыг нь дарж байгаад авахыг оролдож салгасан. Энэ хооронд миний зүүн гарын долоовор болон дунд хуруу, гарын дотор талын доод хэсгийг зүссэн. Би гомдолтой байна....” /хх-ийн 13-14 тал/, гэрч Ө.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би гарч цагдаа нарыг тосоод эргээд гэртээ ороход хутга барьчихсан сууж байсан. Хутгыг нь тавиулах гэж нэг талаас нь би нөгөө талаас нь цагдаа ноцолдсон. Тэр хооронд цагдаагийн гарыг зүссэн байх....” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/, “...Би хутгыг нь хараад эхлээд авах гэж оролдоход өгөхгүй байсан. Тэгээд цагдаа дараа нь хутгаа тавь гэхэд тавихгүй, хараалын үг хэлээд байсан. Цагдаа бид 2 ноцолдож байж хутгыг нь тавиулсан. Б уухаараа жаахан агсам болчихдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,  гэрч А “...Тэгээд зүсэгдсэн гарыг нь харахаар П дөхөж очиход гартаа хутга барьсан байсан. Т гэх залууг хутгаа хая хаяхгүй байсан бөгөөд авах гэхэд өгөхгүй ноцолдоод байсан....” /хх-ийн 23-25 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3354 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Бгийн 2021 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа П албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

   Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 тоотод Б дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа Пийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэл үзүүлэн улмаар хутгаар зүүн гарын сарвуу хэсэгт зүсэж түүний эрүүл мэндэд “зүүн гарын гуравдугаар нугалмын сарвуу хэсэгт зүсэгдсэн” шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б нь 2021 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа П албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

   Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 тоотод Б дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа Пийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэл үзүүлэн улмаар хутгаар зүүн гарын сарвуу хэсэгт зүсэж түүний эрүүл мэндэд “зүүн гарын гуравдугаар нугалмын сарвуу хэсэгт зүсэгдсэн” шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 149 тал/,

 

Хохирогч П мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан хүсэлтдээ “...Б нь өөрийн хүсэлтээрээ миний хохирлыг барагдуулсан. Иймд надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тул прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.800 /хоёр мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгөөр тус тус ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3.300 /гурван мянга гурван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.800 /хоёр мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгөөр тус тус ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3.300 /гурван мянга гурван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ маргаагүй, гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөр төлсөн зэргийг нь харгалзаж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн холбогдох заалтыг хэрэглэж шүүгдэгчийг ялаас өршөөн хэлтрүүлэх  хууль зүйн үндэслэлтэй.

 

   Иймд шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ял, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.800 /хоёр мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг тус тус  2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4.1 дэх заалтыг баримтлан ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

 

   Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл нь “Өршөөл үзүүлэх тухай” дээрх хуулийн 4.1 дүгээр зүйлд багтсан болохыг, 4.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангагдсан болохыг дурдаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар 1 ширхэг СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.800 /хоёр мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгийн  торгох ялыг тус тус ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3.300 /гурван мянга гурван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийг баримтлан шүүгдэгч Бд оногдуулсан нийт 3300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 /гурван сая гурван зуу/ төгрөгийн торгох ялаас шүүгдэгчийг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЧИМЭГ