Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/455

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Бд холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2020 оны 04 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б нь “2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах Ш эмнэлэгийн гадна талын автозогсоол дээр А маргалдан улмаар түүний толгойн тус газарт гараар цохиж тархи доргилт,  дагз хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар            

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Б нь “2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах Ш эмнэлэгийн гадна талын автозогсоол дээр А маргалдан улмаар түүний толгойн тус газарт гараар цохиж тархи доргилт,  дагз хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохыг тулд  нь шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б “... гэм буруугаа хүлээж байгаа...” гэх мэдүүлэг,  

 

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Аын хохирогчоор өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд би Б дүүргийн 0 хороо нутаг дэсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн урд талын машины зогсоол руу хөх цэнхэр өнгийн Хонда 0 дугаарын машинтайгаа орж зогсоод нэг машин гарахаар нь зөрөөд орсон. Гэтэл нэг залуу ирээд миний машины жолооч талын хаалгыг онгойлгоод  “гар пизда минь, би орох гэж байсан юм” гэж хэлээд толгой руу цохиод хаалга савж хаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь хойноос нь очоод “яаж байгаа юм бэ” гэж хэлээд нуруу хэсэгт нь цохисон. Гэтэл тэр залуу эргэж хараад миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Энэ үед “Ариг” банкны хамгаалагч залуу гарч ирээд салгасан. Би цохиулаад юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд газарт цусаа гоожуулаад унчихсан байсан. Миний дүү охин 102 дугаарт залгаж цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр зогсоолын голоор явж байтал нэг эмэгтэйн хамраас нь цус гоожчихсон зогсож байсан. Машинаа зогсоолд байрлуул гэж хэлээд юу болсон талаар асуухад “зогсоол булаацалдаад” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М гэрчээр өгсөн “...Тухайн Би үүдний шилэн хаалгаар харж байхад 2 эмэгтэй хүн маргалдаад байсан. Тэгтэл нэг залуу гарч ирээд машинд сууж байсан эмэгтэйгийн машин дээр очоод хэрэлдээд байсан. Хэрэлдэж байгаад машиных нь хаалгыг савж хаагаад явж байтал нөгөө эмэгтэй араас нь гарч ирээд нуруу хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Гэтэл нөгөө залуу эргэж хараад гараараа нөгөө эмэгтэйг толгой тус газарт нь хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэр зодож байсан залуу маск зүүчихсэн, хамар нь хавдчихсан байсан. Нэг гараараа хамраа дараад нөгөө гараараа тэр эмэгтэйг зодоод байсан. Би гарч салгасан. Тэр залуу тэр эмэгтэйг эрэгтэй хүн зодож байгаа юм шиг зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр эгч машин байрлуулж байхад гэнэт нэг эрэгтэй хаалга онгойлгоод “гар пизда минь, би орох гэж байна” гэж хэлсэн. Гэтэл А эгч “би орчихсон байна” гэж хэлэхэд тэр ах А эгчийн толгой хэсэгт гараараа нэг удаа цохиод хаалга савж хаагаад яваад өгсөн. А эгч машинаасаа буугаад тэр ахын араас очоод нуруу хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө ах эргэж хараад А эгчийн нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед “Ариг” банкнаас нэг хамгаалаг ах гарч ирээд салгасан. Би тэр үед машинаас буугаад очиход А эгчийн уруул, хамар хэсэг нь хавдсан байсан. Нөгөө ах машиндаа очоод суучихсан байсан. А эгч машин дээр нь очоод хаалгыг нь онгойлготол нөгөө ах машинаасаа гарч ирээд А эгчийн нүүр хэсэгт шууд 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “...Тухайн өдөр 12 цагийн орчимд “хүнд зодуулчихлаа” гэх дуудлагын дагуу очиход 40 гаран насны эмэгтэй нэг охины хамт машин дотроо байсан ба “юу болсон” талаар асуухад “нэг залуу зодчихоод эмнэлэг руу яваад орчихлоо, надад утасны болон машины дугаар нь байна” гэсэн. Утасны дугаараар нь залгахад нэг залуу эмнэлгээс ээжийн хамт гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн “...Аын биед тархи доргилт,  дагз хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр би тэр эмэгтэйг зөрүүлээд нүүр тус газарт нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт / хх-67 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч Б нь “2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах Ш эмнэлгийн гадна талын авто зогсоол дээр А маргалдан улмаар түүний толгойн тус газарт гараар цохиж тархи доргилт,  дагз хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “...би зөрүүлээд тэр эмэгтэйн нүүр нь тус газарт гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4702 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Аын биед “тархи доргилт, дагз хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” гэмтэл учирсан нь хэргийн 36 дахь талд авагдсан шинжээч эмчийн 4702 дугаартай дүгнэлтээр нотлогдож байх ба шүүгдэгч Б нь хохирогчийн нүүр тус газарт гараараа 3 ба түүнээс дээш удаа цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч Б нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 12541 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Б 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах Ш эмнэлгийн гадна талын авто зогсоол дээр А маргалдан улмаар түүний толгойн тус газарт гараар цохиж тархи доргилт,  дагз хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирогч А нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хохирогч А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол төлбөрийг нотлох  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О болон улсын яллагчаас шүүгдэгчид холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал, тайлбарыг гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй санал тайлбарууд хууль зүйн үндэслэлгүй байна  гэж дүгнэлээ.

 

Учир нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”  гэж хуульчилсан.

 

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар  “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх заалтаар өөрчлөн найруулсан.

 

Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан хууль тогтоогчоос  бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлан гаргасан ба энэхүү дагаж мөрдөх журмын тухай  хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

 

Хууль тогтоогчоос баталсан журмын тухай энэ хууль нь үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр  Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан  Нийслэлийн Ч дүүргийн 0 дугаар хорооны оршин суугч, иргэн А  гомдол гаргасныг 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 01 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэж хууль тогтоогчоос гаргасан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Үндсэн хуулийн цэцийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тул, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулиар  өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дэх “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэх заалтыг  маргаангүйгээр  хэрэглэх   хууль зүйн үндэслэл бий болсон.

 

Түүнээс гадна Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх учиртай.

 

Шүүгдэгч Бд холбогдуулан иргэн Аын гомдлын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарсан байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн  2-т заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарснаас хойш 1 жилийн хугацаанд хуульд нийцүүлэн,  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй  байхад  Б яллагдагчаар татсан байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Бд холбогдох хэргийн  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг шүүгдэгчид  тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б  450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ