| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2017/00155/И |
| Дугаар | 00169 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 00169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2-р баг 1 дүгээр хэсэг 5-р гудамж 07 тоотод оршин суух, 1975 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Боржигон овогт Цэрэндоржийн Баярхүү /регистрийн дугаар МБ75090408/-ээс гаргасан “ Хүүхэд нас барсаныг тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа, хүсэлт гаргагч Ц.Баярхүү нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Ц.Баярхүү нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ. Миний бие 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2 дахь хүү Төгсөөгийн Хүслэнтөгсийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эмнэлэгт төрүүлсэн. 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр миний хүү Т.Хүслэнтөгс нь 3 ой гарантай байхдаа гэнэт цахилгаан менингет гэдэг өвчнөөр өвчилж сумын эмнэлэгт нас барсан. Тухайн үед иргэний бүртгэлд хэлж нас барсаны хасалт хийлгээгүй, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Даваадорж гэдэг хүнд төрсний гэрчилгээг нь аваачиж өгсөн. Даваадорж гуай төрсний гэрчилгээг хайчилж хүчингүй болголоо гэхээр нь ингээд болчих юм байх гэж бодсон тэрнээс нас барсаны гэрчилгээг эмнэлгээс авдаг гэдгийг мэдээгүй. Тэгээд тоолгүй тэр чигт нь үлдээсэн байсан ба 2016 оны 01 сард сумын иргэний бүртгэлийн мэргэжилтэн Отгонгэрэл аймгийн иргэний бүртгэлээс танай нас барсан хүүг иргэний бүртгэлээс хасаагүй байсан байна гэж бичиг ирүүлсэн байна. Би одоо хасагдсан бүртгэл орууллаа гэсэн. Тэгээд би 2017 оны 04 сарын эхээр алдарт эхийн одонгийн материалд 3 нас хүрсэн хүүхдийг оруулж болдог болсон гэж өөрчлөлт орсон гэхээр нь Иргэдийн хурлын даргатай уулзаад манай нэг хүүхэд ингээд нас барсан юм гээд учраа хэлээд алдарт эхийн одонд орж болох талаар асуухад болно гэсэн. Тэгээд би буцаад иргэний бүртгэлийн ажилтан Отгонгэрэл дээр очиход аймгийн иргэний бүртгэлээс лавлагаа аваад ир гэсэн. Тэгтэл аймгийн иргэний бүртгэлд нас барсан бүртгэл ерөөсөө байхгүй байна гэсэн, тэгээд буцаад Отгонгэрэлд хандтал тухайн үед эмнэлэгт байсан хүмүүсээс бичиг аваад шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн. Тэгээд би тухайн үед ажиллаж байсан сумын эмнэлгийн дарга байсан Ц.Нарантуяа эмч, сувилагч Б.Нарантуяа нараас бичиг авч, одоогийн эмнэлгийн дүн бүртгэгч Д.Оюунбилэгээс бүртгэл байгаа эсэхийг асуухад тухайн үеийн материал журнал бүгд устсан гэсэн.
Баянгол сумынхаа иргэний бүртгэлээс хүүхдийн нас баралтаа бүртгүүлж, хасалт хийлгээгүй. Иймд холбогдох нотлох баримтыг үндэслэн нас барсаныг тогтоож өгнө үү...... Миний бие эрхэлсэн ажилгүй гэр бүлийн хүн бас эрхэлсэн ажилгүй нэг оюутан охин сургуулийн насны 2 хүүхдүүдийн хамт амьдардаг тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан гэв.
Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Ц.Баярхүү нь 2002 оны 03 дугаар сарын 05-нд хүү Төгсөө овогтой Хүслэнтөгс нь 2005 оны 04 дүгээр сарын 26-нд сумын эмнэлэгт хүнд өвчний улмаас нас барсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: Сэлэнгэ аймгийн Байнгол сумын Эрүүл мэндийн төвийн
2017 оны 04 дүгээр өарын 11-ний өдрийн 25 тоот тодорхойлолт, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 470 дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян бангийн засаг даргын тодорхойлолт, 02230512 дугаартай Т.Хүслэнтөгсийн төрсний гэрчилгээний хуулбар, төрөлтийн бүртгэл,тухайн үйл явдал болсон байдлыг мэдэх Баянгол сумын их эмч Ц.Нарантуяа, сувилагч Б.Нарантуяа нарын тодорхойлолт, Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Хүсэлт гаргагч Ц.Баярхүүгийн хүү Т.Хүслэнтөгс нь 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол сумын эмнэлэгт нас барсан нь тогтоогдож байх тул Ц.Баярхүүгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч Цэрэндоржийн Баярхүүгийн төрсөн хүү Төгсөө овогтой Хүслэнтөгс нь 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эмнэлэгт өвчний улмаас нас барсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Баярхүүг улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ