Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/464

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр,

Улсын яллагч Б.Батсайхан /нийслэл/,

Шүүгдэгч Б, Б, Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б, Б, Ж нарт холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б нь Ц-ийн харьяа 0 дугаар ангийн  ажиллаж байхдаа Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах  төрийн өмчит хувьцаат компанид 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ”эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “хамгаалалтад байгаа обьект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх” гэж заасныг зөрчиж, тус компаниас худалдан борлуулдаг үсний хэмжээг нэмэгдүүлж гаргаж байгааг мэдсэн атлаа бусдын гуйлтаар хууль, журмаар хүлээсэн хяналтын үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, компанийн ажилтан У, Д, харуулчин Ж нарт болон өөртөө давуу байдал бий болгож 40 удаагийн шилжүүлгээр 9,550,000 төгрөгийг У, Д нараас авч, түүнээс 2,500,000 төгрөгийг Ж өгч, өөртөө 7,050,000 төгрөгийг авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

 

Шүүгдэгч Б нь Ц-ийн харьяа 0 дугаар ангийн  ажиллаж байхдаа Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах  төрийн өмчит хувьцаат компанид 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ”эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “хамгаалалтад байгаа обьект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх” гэж заасныг зөрчиж, тус компаниас худалдан борлуулдаг үсний хэмжээг нэмэгдүүлж гаргаж байгааг мэдсэн атлаа бусдын гуйлтаар хууль, журмаар хүлээсэн хяналтын үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, компанийн ажилтан У, Д нарт болон өөртөө давуу байдал бий болгож 7 удаагийн шилжүүлгээр 1,200,000 төгрөгийг У, Д нараас авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

 

Шүүгдэгч Ж нь Ц-ийн харьяа 0 дугаар ангийн  ажиллаж байхдаа Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах  төрийн өмчит хувьцаат компанид 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ”эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “хамгаалалтад байгаа обьект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх” гэж заасныг зөрчиж, тус компаниас худалдан борлуулдаг үсний хэмжээг нэмэгдүүлж гаргаж байгааг мэдсэн атлаа бусдын гуйлтаар хууль, журмаар хүлээсэн хяналтын үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, компанийн ажилтан У, Д нарт болон өөртөө давуу байдал бий болгож, өөрийн эхнэрийн дансаар 29 удаагийн шилжүүлгээр 6,450,000 төгрөгийг У, Д нараас авч, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Б нь Ц-ийн харьяа 0 дугаар ангийн  ажиллаж байхдаа Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах  төрийн өмчит хувьцаат компанид 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ”эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “хамгаалалтад байгаа обьект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх” гэж заасныг зөрчиж, тус компаниас худалдан борлуулдаг үсний хэмжээг нэмэгдүүлж гаргаж байгааг мэдсэн атлаа бусдын гуйлтаар хууль, журмаар хүлээсэн хяналтын үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, компанийн ажилтан У, Д, харуулчин Ж нарт болон өөртөө давуу байдал бий болгож 40 удаагийн шилжүүлгээр 9,550,000 төгрөгийг У, Д нараас авч, түүнээс 2,500,000 төгрөгийг Ж өгч, өөртөө 7,050,000 төгрөгийг авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

 

Шүүгдэгч Б нь Ц-ийн харьяа 0 дугаар ангийн  ажиллаж байхдаа Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах  төрийн өмчит хувьцаат компанид 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ”эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “хамгаалалтад байгаа обьект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх” гэж заасныг зөрчиж, тус компаниас худалдан борлуулдаг үсний хэмжээг нэмэгдүүлж гаргаж байгааг мэдсэн атлаа бусдын гуйлтаар хууль, журмаар хүлээсэн хяналтын үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, компанийн ажилтан У, Д нарт болон өөртөө давуу байдал бий болгож 7 удаагийн шилжүүлгээр 1,200,000 төгрөгийг У, Д нараас авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

 

Шүүгдэгч Ж нь Ц-ийн харьяа 0 дугаар ангийн  ажиллаж байхдаа Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах  төрийн өмчит хувьцаат компанид 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ”эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “хамгаалалтад байгаа обьект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх” гэж заасныг зөрчиж, тус компаниас худалдан борлуулдаг үсний хэмжээг нэмэгдүүлж гаргаж байгааг мэдсэн атлаа бусдын гуйлтаар хууль, журмаар хүлээсэн хяналтын үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, компанийн ажилтан У, Д нарт болон өөртөө давуу байдал бий болгож, өөрийн эхнэрийн дансаар 29 удаагийн шилжүүлгээр 6,450,000 төгрөгийг У, Д нараас авч, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүгдэгч Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Жы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э илтгэх хуудас /1 хх-ийн 4 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Батбаатарын гэрчээр өгсөн “...Б, Ж нар нь болсон асуудлын талаар надад мэдэгдсэн. Өөрсдийнхөн тайлбарлаж байгаар үнс ачсан автомашины тонн буюу хэмжээг дарах, тухайн хэмжээ хэтрүүлсэн автомашиныг шууд гаргадаг зэрэг талаараа надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 9-10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Дгийн гэрчээр өгсөн “...Миний ажлын байран дээр манай станцын хаягдал үнсийг бусдад борлуулдаг, тухайн худалдан авалтын хэмжээг нэмээд үйлдвэрээс гаргах даа харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн алба хаагч руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21-22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Уын гэрчээр өгсөн “...Манай ажлаас аж ахуй нэгж байгууллагууд үнс худалдаж авдаг, тухайн худалдаж авсан үнсний хэмжээ бүрдүүлэх материал байгууллагын хашаанаас гарах ажиллагаанд Дотоодын цэргийн алба хаагчид хяналт тавьдаг. ...Дээрх асуудлыг Б болон бусад алба хаагчид мэдсэн. Тэгээд би Бтэй шууд тулаад тохиролцсон. Б Жд хэлсэн байх. Би Жыг зүс мэднэ, тийм сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23-24 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А гэрчээр өгсөн “...Дээрх заалтыг мөрдөх ёстой. Угаасаа шалган нэвтрүүлэх журам дээр нь байгаа. Харуул хамгаалалтын ажилтан бол өдөр тутам шалгалт хийх үүрэгтэй хүмүүс юм...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 111-112 тал/,

 

0 дугаар ангийн захирагч,  төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/39, А/275 дугаартай “ төрийн өмчит хувьцаат компанид хүн, тээврийн хэрэгсэл, бараа материалыг шалган нэвтрүүлэх журам” /3хх-ийн 126-128 тал/,

 

0 дугаар ангийн захирагч,  төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/39, А/275 дугаартай “ төрийн өмчит хувьцаат компанид хүн, тээврийн хэрэгсэл, бараа материалыг шалган нэвтрүүлэх журам” /3хх-ийн 126-128 тал/,

 

 төрийн өмчит хувьцаат компаниас “Үндсэн бус үйл ажиллагааны орлого олох, худалдан борлуулах, бүртгэх, зарцуулах журам” /3хх-ийн 142-146 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгч нарын гаргасан хүсэлт, баталгаа / 3 хх-ийн 221-223 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Жы яллагдагчаар өгсөн “...Тэгээд тэр өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хяналт шалгалт хийхгүй хууль бусаар үнс гаргаж өгч өөрийн болон эхнэр Э дансаар 29 удаагийн шилжүүлгээр 6.450.000 төгрөгийг авсан. Би гэм буруудаа маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 191-192 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд надад 1.200.000 төгрөгийг миний данс руу урамшуулал болгож өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 203 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бийн яллагдагчаар өгсөн “...9.550.000 төгрөг дансаараа аваад Жд 2,5 сая төгрөгийг өгч, өөртөө 7.050.000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 217 тал/,

 

Мөн шүүгдэгч Б, Б, Ж нарын хувийн байдалтайгаар холбоотойгоор шүүгдэгч Бийн Хаан банкны 00000000 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 96-97 тал/, шүүгдэгч Жы эхнэр Л.Энхсайханы Хаан банкны 0000000000 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 162-163 тал/, 0 дугаар ангийн харуулчин албан тушаалын тодорхойлолт /2хх-ийн 209-213 тал/, Байгууллагын стандарт /2хх-ийн 214-217 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б нь Ц-ийн харьяа 0 дугаар ангийн  ажиллаж байхдаа Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах  төрийн өмчит хувьцаат компанид 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ”эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “хамгаалалтад байгаа обьект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх” гэж заасныг зөрчиж, тус компаниас худалдан борлуулдаг үсний хэмжээг нэмэгдүүлж гаргаж байгааг мэдсэн атлаа бусдын гуйлтаар хууль, журмаар хүлээсэн хяналтын үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, компанийн ажилтан У, Д, харуулчин Ж нарт болон өөртөө давуу байдал бий болгож 40 удаагийн шилжүүлгээр 9,550,000 төгрөгийг У, Д нараас авч, түүнээс 2,500,000 төгрөгийг Ж өгч, өөртөө 7,050,000 төгрөгийг авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

 

Шүүгдэгч Б нь Ц-ийн харьяа 0 дугаар ангийн  ажиллаж байхдаа Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах  төрийн өмчит хувьцаат компанид 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ”эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “хамгаалалтад байгаа обьект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх” гэж заасныг зөрчиж, тус компаниас худалдан борлуулдаг үсний хэмжээг нэмэгдүүлж гаргаж байгааг мэдсэн атлаа бусдын гуйлтаар хууль, журмаар хүлээсэн хяналтын үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, компанийн ажилтан У, Д нарт болон өөртөө давуу байдал бий болгож 7 удаагийн шилжүүлгээр 1,200,000 төгрөгийг У, Д нараас авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

 

Шүүгдэгч Ж нь Ц-ийн харьяа 0 дугаар ангийн  ажиллаж байхдаа Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах  төрийн өмчит хувьцаат компанид 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ”эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “хамгаалалтад байгаа обьект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх” гэж заасныг зөрчиж, тус компаниас худалдан борлуулдаг үсний хэмжээг нэмэгдүүлж гаргаж байгааг мэдсэн атлаа бусдын гуйлтаар хууль, журмаар хүлээсэн хяналтын үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, компанийн ажилтан У, Д нарт болон өөртөө давуу байдал бий болгож, өөрийн эхнэрийн дансаар 29 удаагийн шилжүүлгээр 6,450,000 төгрөгийг У, Д нараас авч, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э илтгэх хуудас /1хх-ийн 4 тал/, Гэрч Б “...Б, Ж нар нь болсон асуудлын талаар надад мэдэгдсэн. Өөрсдийнхөн тайлбарлаж байгаар үнс ачсан автомашины тонн буюу хэмжээг дарах, тухайн хэмжээ хэтрүүлсэн автомашиныг шууд гаргадаг зэрэг талаараа надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 9-10 тал/, гэрч Дгийн “...Миний ажлын байран дээр манай станцын хаягдал үнсийг бусдад борлуулдаг, тухайн худалдан авалтын хэмжээг нэмээд үйлдвэрээс гаргах даа харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн алба хаагч руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21-22 тал/, гэрч Уын “...Манай ажлаас аж ахуй нэгж байгууллагууд үнс худалдаж авдаг, тухайн худалдаж авсан үнсний хэмжээ бүрдүүлэх материал байгууллагын хашаанаас гарах ажиллагаанд Дотоодын цэргийн алба хаагчид хяналт тавьдаг. ...Дээрх асуудлыг Б болон бусад алба хаагчид мэдсэн. Тэгээд би Бтэй шууд тулаад тохиролцсон. Б Жд хэлсэн байх. Би Жыг зүс мэднэ, тийм сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23-24 тал/, Бийн Хаан банкны 5064633046 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 96-97 тал/, Жы эхнэр Л.Энхсайханы Хаан банкны 5146078996 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 162-163 тал/, 0 дугаар ангийн харуулчин албан тушаалын тодорхойлолт /2хх-ийн 209-213 тал/, Байгууллагын стандарт /2хх-ийн 214-217 тал/, гэрч Г.Баттулгын “...Харуулын цэгт үүрэг гүйцэтгэдэг гүйцэтгэх албан тушаалтан юм...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 106-107 тал/, гэрч С.Алтанхуягийн “...Дээрх заалтыг мөрдөх ёстой. Угаасаа шалган нэвтрүүлэх журам дээр нь байгаа. Харуул хамгаалалтын ажилтан бол өдөр тутам шалгалт хийх үүрэгтэй хүмүүс юм...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 111-112 тал/, 0 дугаар ангийн захирагч,  төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/39, А/275 дугаартай “ төрийн өмчит хувьцаат компанид хүн, тээврийн хэрэгсэл, бараа материалыг шалган нэвтрүүлэх журам” /3хх-ийн 126-128 тал/,  төрийн өмчит хувьцаат компаниас “Үндсэн бус үйл ажиллагааны орлого олох, худалдан борлуулах, бүртгэх, зарцуулах журам” /3хх-ийн 142-146 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б, Б, Ж нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Бийг Ц-ийн харьяа 0 дугаар ангийн  ажиллаж байхдаа Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах  төрийн өмчит хувьцаат компанид 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ”эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “хамгаалалтад байгаа объект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх” гэж заасныг зөрчиж, тус компаниас худалдан борлуулдаг үсний хэмжээг нэмэгдүүлж гаргаж байгааг мэдсэн атлаа бусдын гуйлтаар хууль, журмаар хүлээсэн хяналтын үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, компанийн ажилтан У, Д, харуулчин Ж нарт болон өөртөө давуу байдал бий болгож 40 удаагийн шилжүүлгээр 9,550,000 төгрөгийг У, Д нараас авч, түүнээс 2,500,000 төгрөгийг Жд өгч, өөртөө 7,050,000 төгрөгийг авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

 

Шүүгдэгч Бийг Ц-ийн харьяа 0 дугаар ангийн  ажиллаж байхдаа Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах  төрийн өмчит хувьцаат компанид 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ”эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “хамгаалалтад байгаа объект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх” гэж заасныг зөрчиж, тус компаниас худалдан борлуулдаг үсний хэмжээг нэмэгдүүлж гаргаж байгааг мэдсэн атлаа бусдын гуйлтаар хууль, журмаар хүлээсэн хяналтын үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, компанийн ажилтан У, Д нарт болон өөртөө давуу байдал бий болгож 7 удаагийн шилжүүлгээр 1,200,000 төгрөгийг У, Д нараас авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

 

Шүүгдэгч Жыг  Ц-ийн харьяа 0 дугаар ангийн  ажиллаж байхдаа Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах  төрийн өмчит хувьцаат компанид 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ”эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “хамгаалалтад байгаа объект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх” гэж заасныг зөрчиж, тус компаниас худалдан борлуулдаг үсний хэмжээг нэмэгдүүлж гаргаж байгааг мэдсэн атлаа бусдын гуйлтаар хууль, журмаар хүлээсэн хяналтын үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, компанийн ажилтан У, Д нарт болон өөртөө давуу байдал бий болгож, өөрийн эхнэрийн дансаар 29 удаагийн шилжүүлгээр 6,450,000 төгрөгийг У, Д нараас авч, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б, Б, Ж нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б, Б, Ж нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорт “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /3 хх-ийн 221-223 тал/-ийг хэрэгт хавсаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жы  гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох  6.450.000 төгрөг, шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох  1.200.000 төгрөг, шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох  7.050.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б, Б, Ж нар нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй  байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б, Б, Ж нарт  ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хэргийг шүүхэд хянан хэлэлцэх үед шүүгдэгч Б,  Ж нар нь гэмт хэргийн улмаас олсон орлогыг улсын орлого болгож бүрэн тушаасан, шүүгдэгч Б нь 3.870.000 төгрөгийг улсад тушаасан байх тул /3хх-ийн 155, 156, 180 тал болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон/ шүүгдэгч Бөөс 3.180.000 / гурван сая нэг зуун ная/ төгрөгийг нэмж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б, Б, Ж  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусдад төлөх хохирол төлбөргүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан /3 хх-ийн 221-223 тал/ байна.

 

Шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийн дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Б, Ж нарыг тус бүр  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.500 /таван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч нар нь  хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б, Б, Ж нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс,  шүүгдэгч Б, Б, Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.500 /таван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг Б, Б, Ж нарт тайлбарлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б, Б, Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь заалт,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б, шүүгдэгч Б, шүүгдэгч Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Б, Ж нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.500 /таван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Б, Ж  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Бөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг,  шүүгдэгч Бөөс  гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.050.000 /долоон сая тавин мянга/ төгрөг, Жаас  гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.450.000 /зургаан сая дөрвөн зуун тавин мянга/  төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б, Б, Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б, Б, Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ЭРДЭНЭЧИМЭГ