Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/546

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн, 

улсын яллагч Ж.Энхжаргал, 

Хохирогч М, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД:0518 /,

Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0070/ нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Од холбогдох 00000 дугаартай эрүүгийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О нь “2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг 45 минутын орчим Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэр,  автобусны буудлын хойд талын уулзвар замд “Хонда” маркийн, улсын дугааргүй мотоциклыг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” , 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Мийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч О нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг 45 минутын орчим Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэр,  автобусны буудлын хойд талын уулзвар замд “Хонда” маркийн, улсын дугааргүй мотоциклыг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” , 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Мийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Мийн “... эрүүл мэндээр хохирсон, эмчилгээний зардалд дахин 490.207 төгрөг зарцуулсан тул нэхэмжилж байна, цаашид гарах эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Огийн “…гэм буруутай, гэмшиж байна, хохирогчид 661.400 төгрөг эмчилгээний зардалд нь төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 490.207 төгрөгийг төлнө” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 00000 дугаартай хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Мийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор өгсөн: “...Би  2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 цаг 50 минутын орчим Б дүүргийн 0 хороо,  урд автобусны буудлаас автобусанд суухаар уг замын хойд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй  явж байсан 3, 2 дугаар эгнээний машинууд зам тавьж өгөхөөр нь урдуур алхаад 1 дүгээр эгнээ рүү алхаад явж байснаа санаж байна, нэг сэрсэн чинь би 1 дүгээр эгнээний зам дээр дээшээ хараад хэвтсэн хажууд нэлээн олон хүн намайг хараад “та битгий хөдлөөрэй, түргэн дуудсан байгаа” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Мийн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: “...Миний биеийн байдал одоогоор муу байгаа, 3-н дэр давхарлаж байж хэвтэж байна. Толгой эргээд унтаж чаддаггүй, 3 төрлийн мэдрэлийн эм ууж байгаа, Эмчилгээний зардал гэж гарсан зүйл байхгүй. Гэхдээ цаашдаа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Уг зардлыг тухайн үед нь нэхэмжлэх болно. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 102 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Таван шонхор трейд” ХХК-ний төлөөлөгч О иргэний хариуцагчаар өгсөн: “... уг тээврийн хэрэгслийг манай компани 2020 оны 05 дугаар сард Г гэх хувь хүнээс үйл ажиллагаандаа ашиглахаар 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед мопедын гаалийн бичгийг авсан байсан, осол болсны дараа Г гэх хүнээс худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан байдаг. О нь манай компанид хүргэлтийн жолоочоор ажилд орсон тул тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй. Мопедод бага зэрэг эвдрэл гэмтэл учирсан байсан ч үнэлгээ хийлгэхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй тул нэхэмжлэгчээр оролцохгүй, манай компани хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г гэрчээр өгсөн: “...Уг мопедыг 2020 оны 04 дүгээр сард Япон улсаас импортоор оруулж ирээд жилийн өмнө “Таван шонхор трейд” ХХК-д 2.700.000 төгрөгөөр худалдсан. Ингээд осол болсны дараа 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Т” ХХК-ийн төлөөлөгч Од худалдах, худалдан авах гэрээ байгуулж албан ёсоор уг компани руу шилжүүлэн өгсөн. Моторын хэмжээ бага 50 хөдөлгүүртэй учир тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй байдаг. Би учирсан гэмтлийн талаар хариуцаж нэхэмжлэхгүй, энэ талаар О мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 000 дугаартай “...Мийн биед гавлын баруун чамархай ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун эгэм ясны хугарал, хэвлий, баруун буглагад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 43-45 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 00000 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн HONDA маркийн, 00000000 тоот арлын дугаартай, 00000000 тоот хөдөлгүүрийн дугаартай, 89см3 багтаамжтай хөдөлгүүртэй, улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна...”гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-71 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Мийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх үзлэгийн бүртгэл, өвчний түүх  /хх-ийн 79-92 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц  гэрчээр өгсөн: “...дотоод шаталтын хөдөлгүүртэй, хөдөлгүүрийн багтаамж 89 см/куб ажлын эзлэхүүнтэй байсан, мотоциклийн ангилалд хамаарна, ...шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд авагдсан гаалийн мэдүүлэг дээрх тээврийн хэрэгслийн арлын дугаар нь 0000000 гэсэн дугаартай боловч шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн Хонда маркийн  тээврийн хэрэгслийн арын дугаар нь 00000000 , хөдөлгүүрийн дугаар нь 00000000 гэсэн дугаартай байсан. 000 гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийн модель буюу загвар, хөдөлгүүрийн багтаамжийг заана...” /хх-ийн 107 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Огийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн орчим ажиллаа хийж яваад ажлаас өгсөн улаан өнгийн мопед маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодоод 1 дүгээр хорооллоос 3 дугаар хорооллын “А” худалдааны төв рүү бараа хүргэхээр явж байгаад  автобусны буудлын хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас хойд чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байгаад явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байсан эмэгтэй хүнийг гэнэт гараад ирэхэд нь тоормосоо гишгэсэн боловч мөргөсөн. Эмчилгээний зардалд гаргасан баримт байгаа бөгөөд мөнгө шилжүүлсэн. Би жолооны эрхгүй, жолооч биш, манай ажлын Оюунболд хэлэхдээ “энэ мопед үнэмлэх шаардахгүй гэж хэлээд өгсөн. Би Баянзүрх дүүргийн 0 хороо 00 тоот хаягаас өглөө гараад Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байранд байрлах “т” ХХК болох ажил дээрээ ирдэг. Ажиллаа хүлээж аваад өдөр хүргэлтийн ажиллаа хийж байгаад орой гэртээ харьдаг. Эмнэлэг төрийн байгууллагаар яваад байдаггүй, явах бол Б дүүргийн 0 хороо өрхийн эмнэлэг ордог чиглэлтэй...”  /хх-ийн 98-99 тал/,

Хохирогч Мийн эмчилгээний зардалд болон хохирогчид төлсөн баримтууд /хх-122-126 тал/, хохирогч Мээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эмчилгээнд зарцуулсан гэх 490.207 төгрөгийн баримтууд /хх-ийн 165-166 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Огийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал/, “Э” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 133 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Од холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч О нь “2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг 45 минутын орчим Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэр,  автобусны буудлын хойд талын уулзвар замд “Хонда” маркийн, улсын дугааргүй мотоциклыг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” , 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Мийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч Огийн мэдүүлгүүд,  хохирогч Мийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3196 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-45 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1363 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-71 тал/, хохирогч Мийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх үзлэгийн бүртгэл, өвчний түүх  /хх-ийн 79-92 тал/, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Цэндсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 107 тал/, иргэний хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч тус компанид менежер ажилтай О мэдүүлэг /хх-22 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О “…гэм буруутай…” гэж мэдүүлж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б гэм буруугийн дүгнэлтдээ “…гэм буруутай, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж эрүүгийн хариуцлагаас өршөөнө үү…” гэсэн байр суурьтайгаар,

Хохирогчийн өмгөөлөгч Т гэм буруугийн дүгнэлтдээ “...шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй байна, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд  учирсан гэм хорыг арилгах үүргийг цаашид гарах зардлыг иргэний хариуцагчаас  гаргуулж өгнө үү...” гэсэн байр суурьтайгаар тус тус оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч О нь  “Хонда” маркийн, улсын дугааргүй мотоциклыг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон талуудын өгсөн мэдүүлгээр  тогтоогдсон тул шүүгдэгч Ог Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан   Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр,  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Мийн эмчилгээний зардалд шүүгдэгчийн зүгээс нийт 661.400 /зургаан зуун жаран нэгэн мянга дөрвөн зуу / төгрөгийг төлж барагдуулсан болохыг талууд мэдүүлж хүлээн зөвшөөрсөн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Мийн зүгээс дахин 490.207 /дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун долоо / төгрөгийн эм, эмчилгээний баримтыг гаргаж хохирол нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч О нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 490.207 төгрөгийн эм, эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгчийг , шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед хохирогчийн нэхэмжилсэн  490.207 /дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун долоо /төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 14 /арван дөрөв/   хоногийн дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Мийн зүгээс эрүүл мэндээрээ хохирсон, цаашид удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай, цаашид гарах эмчилгээний зардалд 5.000.000 /таван сая/ төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Гэмт хэрэг гарах өдөр шүүгдэгч О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагчаар татагдсан Т ХХК-ийн эзэмшлийн “Хонда” маркийн, улсын дугааргүй мотоциклыг жолоодож ажил үүрэг гүйцэтгэж явсан нь хэрэгт авагдсан баримт болох “Таван шонхор трейд” –ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-119 тал/, “Таван шонхор трейд” ХХК-ийн төлөөлөгч О мэдүүлэг /хх-22 тал/, албан тоот /хх-19 тал/, гэрч Г мэдүүлэг /хх-25 тал/, худалдах худалдан авах гэрээ /хх-76-77 тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Монгол улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт  “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 4-дэх хэсэгт буюу 449.4-т  ”Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байх ба иргэний хариуцагч “Таван шонхор трейд” ХХК-нь шүүгдэгч Ог тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч ажил үүрэг гүйцэтгэхийг даалгасан нь өөрөө Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг  зөрчсөн үйлдэл бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршиг, гэм хорыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг  болон 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй юм.

Иймд хохирогч М нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн “Таван шонхор трейд” ХХК-аас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, цаашид гарах эмчилгээний төлбөрт нэхэмжилсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх шинжтэйгээр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Од ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр / жилээр хасаж, 1 /нэг/ жил хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ маргаагүй, гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзаж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн холбогдох заалтыг хэрэглэж шүүгдэгчийг ялаас өршөөн хэлтрүүлэх  хууль зүйн үндэслэлтэй.

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр / жилээр хассан нэмэгдэл ялыг 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4.1 дэх заалтыг баримтлан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл нь “Өршөөл үзүүлэх тухай” дээрх хуулийн 4.1 дүгээр зүйлд багтсан болохыг, 4.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангагдсан болохыг дурдаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ог  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр,  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ог 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,   тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр / жилийн хугацаанд хассугай.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн  4.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Од оногдуулсан нэмэгдэл болон үндсэн ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч О нь хохирогч Мийн эмчилгээний зардалд 661.400 /зургаан зуун жаран нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг төлсөн болохыг дурдаад, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргасан 490.207 /дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун долоо / эм эмчилгээний зардлыг Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж хохирогч Мт олгосугай.

5. Шүүгдэгч О нь хохирогч Мийн нэхэмжилсэн 490.207 /дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун долоо / төгрөгийн эм эмчилгээний зардлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор төлж барагдуулахыг даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 499.1 дүгээр зүйл, 499.4 дүгээр зүйлд заасны дагуу хохирогч М нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Т ХХК-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ