Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/548

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч М.Анхбаяр/томилолтоор/

Хохирогч Т,

Шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эт холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт хохирогч Таас А ХХК-аас 50.000.000 төгрөгийн авлагад авах бетон зуурмагаа авч, борлуулаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 00000 дугаартай данснаас, өөрийн хүү М нэр дээрх Хаан банкны 00000дугаартай дансанд  23.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар 

Шүүгдэгч Э нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт хохирогч Таас А ХХК-иас 50.000.000 төгрөгийн авлагад авах бетон зуурмагаа авч, борлуулаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 0000000 дугаартай данснаас, өөрийн хүү М нэр дээрх Хаан банкны 0000000 дугаартай дансанд  23.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Тын “... намайг залилсан, гомдолтой байна, нийт 35.176.696 төгрөгийн хохирол учирсан ...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Эын “... гэм буруу дээр маргахгүй, нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулна....” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Тын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нийт 12 хуудас баримт /хх-91-102 тал/,

 

Эрүүгийн 000 дугаартай хэргээс

Хохирогч Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 20-ны үеэр манай үеэл М надад Э гэдэг хүн танилцуулсан. М ах энэ хүнийг төрийн банканд ажилладаг хүн байгаа юм гэж танилцуулж байсан. Этай танилцсанаас хойш 3-4 хоногийн дараа М, Э нар ирж уулзсан. Э надад бетон зуурмаг худалдан авах гэрээ үзүүлсэн.Э би А ХХК-аас 50 сая төгрөгийн бетон зуурмаг худалдаж авах авлагатай байгаа. Би бетон зуурмаг авна гэж надад хэлсэн. Э надад 30 сая төгрөг хэрэгтэй байна. Чи надад 30 сая төгрөг 7 хоногийн хугацаатай хүүтэй зээлэх үү гэж надад хэлсэн. Би бетон зуурмагаа авч зарчхаад зээлсэн мөнгөө төлнө. Би чамаас авсан 30 сая төгрөг дээрээ 2-3 сая төгрөг нэмж өгнө гэж надад хэлсэн. Би Эт надад мөнгө байхгүй хүнээс асууж өгье гэж хэлсэн. Э надтай уулзсанаас хойш мөнгө чинь бүтэж байна уу, юу болж байна, яаж байна гэж өдөр болгон ярьж, манай ажил дээр өдөр болгон ирдэг байсан. Би 2019 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр манай компанийн инженер А гэдэг хүнээс 23 сая төгрөг 5 хувийн хүүтэй зээлж аваад Эт өөрийн худалдаа хөгжлийн данснаас Эын хүүгийн М гэсэн хаан банкны данс руу хийсэн. Э надаас 7 хоногийн хугацаатай зээлж авсан. Э 10 гаруй хоног өнгөрөөд байхад над руу холбоо барихгүй байхаар нь би өөрөө залгахад Э үйлдвэрийн бетон зуурмаг нь ажиллаж эхлээгүй байна. Ажил эхэлбэл   бетон зуурмагаа авч эхэлнэ гэж надад хэлсэн. Э надаас мөнгө авахдаа анх бетон зуурмагийн компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа мөнгө аваад шууд бетон зуурмагаа аваад зарна гэж ярьж байсан хүн чинь гэнэт үйлдвэр нь ажиллахгүй болж таарсан.Тэрнээс хойш 2020 оны 4 дүгээр сарын 28-ны үеэр Э холбогдохгүй байхаар нь утсаар холбогдож асуусан чинь үйлдвэрийн ажил эхлээгүй, бетон зуурмаг авч эхлээгүй байна. Эхлээд бол бетон зуурмагаа авч мөнгөний чинь өгнө гэж надад хэлсэн. Түүнээс хойш 2020 оны 6 дугаар сарын сүүлээр надад мөнгө зээлүүлсэн А гэх хүн надаас мөнгө нэхэж эхэлсэн. Эын дугаар холбогдохгүй байсан.Тэгээд би үеэл Мтай уулзаж Эын гэрт очсон чинь гэртээ байхгүй эхнэр нь байсан. Хөдөө яваад 3-4 хонож байгаа, утас нь холбогдохгүй байгаа гэсэн. Тэгээд би тэр А ХХК-ний орлогч захирал гэх хүнтэй утсаар холбогдож Эын гэрээний талаар тодруулж асуухад Э гэдэг хүнд манайх бетон зуурмагийн өглөг байхгүй. Манайхаас бетон зуурмаг аваагүй гэж хэлсэн. Би Эын бетон зуурмаг нь худлаа байж гэдгийг мэдэж, намайг залилсан байна гэж мэдсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн 15-25 тал/,

 

Гэрч Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Тын  төрсөн эгч Уранчимэгийн хүүхэд байгаа юм.Бид 2 садан төрлийн харилцаатай. Танил Э над руу яриад бетон зуурмаг зараад өгөөч манай ах Магалжав гэдэг үнээс өрөндөө авсан юм аа гэхэд нь би Ттай уулзаад арай жоохон бетон зуурмаг байна чи 3-4 сая төгрөг татаад аваач ээ 7 хоногийн дараа бетоноо авч болно гэж хэлсэн. Харин Т хүнээс зээлж 23 сая төгрөг хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлээд Эын хүүгийн М хаан банкны данс руу хийсэн байсан.Би хэд хоногийн дараа бетон зуурмаг авах хүн олоод Эт бетон зуурмаг авах хүн олчихлоо гэж хэлсэн. Э тухайн үед захирал байхгүй байна, утас нь холбогдохгүй байна гэсэн шалтгаанаар бетон зуурмагаа өгөхгүй байсан учраас бетон зуурмаг өгөх үйлдвэрийн захирал  Э гэдэг захиралтай нь утсаар ярьж тодруулсан. Харин уг компанийн захирал  Э Э гэдэг хүнд бетон өгөхгүй, тийм юм байхгүй, Эыг өөрийг нь ирж уулз гэж хэлсэн. Тэгээд Эын бетон зуурмаг худлаа байсныг мэдсэн. Этай холбоо барих гээд чадаагүй ба гэртээ байхгүй таг чиг алга болсон.Харин мөнгө зээлсэн хүмүүс нэхэж эхлээд асуудал хүндэрсэн бид 2 аргаа барсан. Хүмүүс Эаас мөнгөө нэхээд байхаар нь Т бид 2 Даа хүрээ захад Тын тоёота харер маркийн автомашиныг ломбардад тавьж, хүнээс зээлсэн мөнгө өгсөн. Э анхнаасаа худлаа гэрээ надад үзүүлж намайг төөрөгдүүлж хуурч залилж байсан байна. Гэрээн дээр нь 50 сая төгрөг бэлэн төлж 50 сая төгрөгийн бетон зуурмаг авах гэсэн утгатай байсан. Би Эаас 6 сая төгрөг зээлж авсан. Энэ мөнгийг өөрийн хэрэгцээнд хэрэглэх гэж авсан, хүүгүй сарын хугацаатай зээлсэн.Э, Т 2 хоорондоо 50 сая төгрөгийн бетон зуурмаг худалдах өөр гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахад Э, Т бид 3 ийм гэрээ байгуулна гэж ярьж байсан. Гэрээн дээр гарын үсэг зурах үед Т өөрөө байгаагүй, Э өөрөө ийм гэрээ хий гэсэн. Э, Т 2 хоорондоо зөвшилцөөд Улаанбаатар хотын Голомтын хажууд Э гэрээн дээр гарын үсэг зурсан. Т бид 2 эрсдэлээ тооцоод, бетон зуурмаг нийлүүлэх гэрээ интернэтээс авч хийсэн. Энэ гэрээ одоо хэнд байгааг нь мэдэхгүй байна. Э нь Тт төлбөр тооцоо хийхгүй байсан тул Эаас авсан 6 сая төгрөгөө  2018 оны 8 дугаар сарын дундуур бэлнээр Тт өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

 

Гэрч З.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би А ХХК-нд гүйцэтгэх захирлын албан тушаалд ажилладаг. 2013 оноос хойш ажиллаж байна. Манай компани барилгын бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Э гэдэг хүн манай компанид ажил олж өгөөд бетон зуураг нийлүүлэх гэрээ байгуулсан. Харин Э манайд ямар ч ажил өөрөө олж ирээгүй тул манайх бетон зуурмаг өгөөгүй, Э нь манай компанид ямар ч төлбөр тооцоо хийгээгүй, ямар ч мөнгө төлөөгүй тул, манайх Эт бетон зуурмаг нийлүүлээгүй. Э ажлаа хийчхээд мөнгөө өгнө та жаахан бетон зуурмаг гаргаад өгөөч гэдэг байсан би ямар ч баталгаагүй юм байна гээд бетон зуурмаг нийлүүлээгүй. Манайх борлуулалтаа бодоод Эыг ажил олоод ирэх байх гэж бодоод энэ гэрээг байгуулсан.Манай компани Этай зээлээр бетон зуурмаг нийлүүлэх талаар юу ч ярьсан зүйл байхгүй, харин 50 сая төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Э ажил олж ирээд мөнгө төлсөн үед манай компаниас бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцож гэрээ хийсэн байгаа. Манайх Эт ямар ч бетон зуурмагийн өр шир, өглөг байхгүй. Э манайхаас 50 сая төгрөгийн бетон зуурмаг нийлүүлнэ гэж гэрээ байгуулаад энэ гэрээгээ хүнд үзүүлж, манай компанийн нэрийг барьж хүнээс мөнгө авсан байна.Манайх 2019 онд 13 мянган м3 бетон зуурмаг аж ахуй нэгж байгууллагуудад нийлүүлсэн. Манай компанийн ажил хэвийн явагдаж байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

 

Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э нь төрийн банканд ажиллаж байх хугацаандаа манай компанийг хариуцсан эдийн засагч байсан.Манай инженер,нягтлан, гүйцэтгэх захирал гээд бүгдийг Э танина.Тэгээд бетоны ажил олж өгье борлуулалтын төлбөр зуучлагчийн хөлсийг гаргаж өгч хамтарч ажиллах уу гэж надад хэлсэн.Манайх борлуулсан бетоны үнийн дүнгийн 2-3 хувийг ажил олж өгсөн хүмүүст өгдөг. Үүний дагуу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бетон нийлүүлэх гэрээг Этай байгуулсан. 2019 оны 5 дугаар сарын 10-ны үед зээлээр бетон худалдан авах газар байна гэж ярьсан би боломжгүй гэдгээ хэлсэн. Үүнээс хойш ахиж надтай холбогдоогүй. 50 сая төгрөгийн гэрээ хийсэн учир нь 250-аас 300 м3 бетон авах найдвартай хүн байна, үүний дагуу гэрээ хийгээд өгөөч гэсэн байсан. Тэгээд 50 сая төгрөгийн гэрээ хийсэн. Э нь манай компанид ямар ч төлбөр тооцоо хийгээгүй. 2017 онд манай компани төрийн банкнаас зээл авч байсан. Дараа нь салбарын захирал болж байсан. Тэгээд таньдаг болсон. Э манай компани дээр ирээд надтай уулзаад энэ гэрээг хийсэн. Хүмүүс манайхтай ийм гэрээ хийж байдаг. Манай компани зүгээс урьдчилгаа төлбөр хийсэн, гэрээгээ баталгаажуулсан тохиолдолд бетон зуурмагаа нийлүүлдэг. Манай компанийн ажил 2019 онд хэвийн явагдаж байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

 

Гэрч И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр миний хаан банкны 0000000000данс руу 6 сая төгрөг орж ирсэн. Миний хаан банкны 00000000 дансыг манай нөхөр М бид 2 дундаа ашиглаж байсан. Энэ мөнгийг Э гэдэг хүнээс манай нөхөр М миний дансыг ашиглаж авсан. Ямар учиртай мөнгийг нь би мэдэхгүй.Манай нөхөр М манай аав Дс 3 сая төгрөгийн өртэй байсан, байрны түрээсийн мөнгө гэж 1.600.000 төгрөгийг зарцуулсан. Үлдсэн мөнгийг манай нөхөр М юунд зарцуулсныг нь мэдэхгүй байна. Би зарцуулаагүй, манай нөхөр зарцуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

 

Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аав Э нь миний нэр дээр 0000000 дугаартай дансыг 2013 онд нээсэн байсан. Энэ дансыг би өөртөө ашиглаж үзээгүй, энэ дансыг манай аав Э ашиглаж байгаа. Энэ дансаар хэнээс ямар, хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар би юу ч мэдэхгүй, энэ данс дахь бүх гүйлгээд манай аав Э л мэдэж байгаа. 23 сая төгрөгийн талаар мөн би юу ч мэдэхгүй.

 

 

Шүүгдэгч Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сард А компанийн захирал М 00000000 бетон зуурмаг авах 50 сая төгрөгийн гэрээ байгуулсан. 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлнэ гэж байсан.Би энэ компанийн гүйцэтгэх захирал Э гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Би хийсэн гэрээгээ М гэдэг хүнд үзүүлсэн. М байрныхаа түрээсийг төлж чадахгүй байна. Энэ зуурмагийг чинь хамт борлуулаад өгье. Та надад 6 сая төгрөг зээлээч гэж хэлсэн. Би Мд  нэг гэрээ авчирч өгсөн. “Би Тт зуурмаг нийлүүлнэ” гэсэн утгатай гэрээ байсан.Тэр гэрээн дээр би гарын үсэг зураад явуулсан.Би Ттай уулзаагүй, утсаар ч ярьж байгаагүй. Би Таас 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 23 сая төгрөг манай хүү М 0000000 гэсэн хаан банкны дансаар авсан. Би мөнгө шилжүүлсэн өдөр 6 сая төгрөгийг Мын эхнэр Ирээдүй гэсэн хүний хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. А ХХК-ний зуурмагийн үйлдвэр ажиллаагүй. Би зуурмаг авч чадаагүй. Би Таас авсан мөнгө хувьдаа ашигласан. БНХАУ явж тэр мөнгийг үрсэн.Т надаас асуухаар нь удахгүй тэр үйлдвэр жигдрэх юм бол би зуурмаг авна гэж хэлдэг байсан. Сүүлдээ 8 сард тэр зуурмагийн үйлдвэр бүтэхгүйг мэдээд Тын мөнгийг цувуулаад 5 сая төгрөг  дансаар шилжүүлж өгсөн. Одод Тт 18 сая төгрөгийн өртэй байгаа. 1 сарын өмнө уулзаад 200.000 төгрөг өгсөн. Би Тт бетон зуурмаг нийлүүлнэ. Харин Т тэр зуурмагаа хаашаа зарж борлуулахыг мэдэхгүй байсан. Би тэр 23 сая төгрөгийг  Таас  зуурмагийн мөнгө гэж урьдчилан авсан. Түүнээс би Таас мөнгө зээлээр аваагүй. Гэрээн дээр мөнгөний хүүний талаар тусгаагүй.Би мөнгө авах хүртлээ Ттай уулзаагүй, хэдэн төгрөг авах талаар ч тохиролцоогүй байсан. Харин М Таас 23 сая төгрөг авахаар болсон гэж надад хэлсэн. Харин Т над руу 23 сая шилжүүлсэн байсан.Би Тт нийлүүлэх байсан. Надад бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон компани байгаагүй. М байрныхаа түрээсийг төлж чадахгүй байна. Энэ зуурмагийг чинь хамт борлуулаад өгье. Та надад 6 сая төгрөг зээлээч гэж хэлсэн. Тэгээд би 6 сая төгрөг Мд өгсөн. 23 сая төгрөгийг Хятад улс руу явж үрсэн. Би байраа алдчих гээд байсан учир банк бусын зээлийн төлбөр 8 сая төгрөгийг нь төлсөн. А ХХК-аас 50 сая төгрөгийн бетон зуурмаг зээлээр авах боллоо. Энийг нийлүүлэх үү гэж хэлсэн. Харин М би борлуулна.Харин та надад байрны 6 сая төгрөг өгчих гэсэн тэгээд би өгсөн. Зуурмаг нийлүүлэх гэрээг  М манай гэрт орой надад авчирч гарын үсэг зуруулсан. Харин тэр гэрээнд Т гарын үсэг зурсан байсныг би санахгүй байна. А ХХК-нд байгуулсан гэрээг М надаас авсан. Надад гэрээ байхгүй. Би гэрээн дээр 5 хувийн хүүтэй байсан үгүйг санахгүй байна. Т хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан бол би хүүг нь төлнө...” гэх мэдүүлэг зэрэг болно.  

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Э оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 61 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 68 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 66 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 76-78 тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 80-92 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд, гэрч Мын мэдүүлэг, М эзэмшлийн Хаан банкны 0000000 дугаартай дансны хуулга зэрэг  нотлох баримтуудаар Э нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт хохирогч Таас А ХХК-аас 50 сая төгрөгийн авлагад авах бетон зуурмагаа авч, борлуулаад өгнө” гэж түүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 0000000 дугаартай дансаар, өөрийн хүү М нэр дээрх Хаан банкны 0000000 дугаартай дансанд 23 сая төгрөг шилжүүлэн авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Эын хохирогч Таас түүний эзэмшлийн 23.000.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр авч,   буцааж төлж барагдуулаагүй байгаа энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан эсэх эсхүл иргэд хоорондын зээлийн харилцаа эсэхэд шүүх дараах дүгнэлтийг хийсэн болно.

 

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар талууд мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан байх ба шүүгдэгч Э болон хохирогч Т нарын хооронд үүссэн харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн зээлийн гэрээний харилцааны шинжийг агуулаагүй байх тул талуудын маргааныг иргэний эрх зүйн маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэж байна.

 

Харин бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд зүйлийг үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр хохирогчийн зөвшөөрлөөр хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа, шунахайн сэдэлтэй шууд санаатай үйлдэлтэй,  улмаар шилжүүлэн авсан эд зүйлийг буцаан өгөхгүйн тулд өмчлөгч, эзэмшигчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэх нь  “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Эын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,  Эд зүйл хураан авсан авсан тэмдэглэл, Хохирогч Таас 2021 оны  1 дүгээр сарын 5-ны өдөр гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банк Т Лхагвасүрэн гэсэн харилцагчийн дансны хуулга 1 ширхэг, Эт өгсөн  мөнгөний жагсаалт 2 хуудас, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ 4 хуудас, Эд хөрөнгө эзэмшил өмчлөлд шилжүүлэх гэрээ 7 хуудас, хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Магалжав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Ирээдүй мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Эын хохирогч Тыг хуурч, зохиомол байдлыг бий болгон хохирогчийн эзэмшлийн 23.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

 

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Т  нийт 35.176.698 /гучин таван сая нэг зуун далан зургаан мянга зургаан зуун ерэн найм / төгрөг нэхэмжилсэн байна. Тодруулбал, үлдэгдэл 9.900.000 төгрөг, шүүгдэгчид өгсөн 23.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн байсан тул зээлийн хүүд төлсөн 6.190.710 төгрөг, шүүгдэгчид өгсөн 23.000.000 төгрөгийг  өөрийн байрны зээлийн төлбөрт өгөх байсан ба шүүгдэгч 23.000.000 төгрөгийг эргүүлж өгөөгүй нь улмаас өөрийн авто тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд тавьж мөнгийг байрны зээлд өгсний улмаас И ББСБ-с 2019 оны 07 дугаар сарын 6-ны өдөр авсан 23.500.000 төгрөгийн зээлийн хүүд төлсөн 12.517.986 төгрөг, байрны зээл төлөхөд мөнгө дутсаны улмаас өөрийн эзэмшлийн Хас банкны зээлийн картаас авсан 3.260.000 нийт 35.176.698 / гучин таван сая нэг зуун далан зургаан мянга зургаан зуун ерэн найм / төгрөгийг нэхэмжилжээ.

 

Шүүгдэгч Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т мөнгө санхүүгийн асуудал орж хохирсон болох нь хэрэгт авагдсан баримт болох хохирогчийн ХХБ-ны депозит дансны хуулга /хх-125 ар тал, 126 тал, 122 тал/ , Инвескор ББСБ-тай хохирогчийн байгуулсан зээлийн болон эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ / хх-116-118 тал/ зэргээр тогтоогдож байх хэдий ч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирлыг 22.417.986 /хорин хоёр сая дөрвөн зуун арван долоон мянга есөн зуун наян зургаа / төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн нэхэмжилсэн 12.758.712 /арван хоёр сая долоон зуун тавин найман мянга / төгрөгийн нэхэмжлэлийг  энэ гэмт хэрэгт шууд хамааралтай биш гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Залилах гэмт хэргийн хувьд хохирогч этгээд гэм буруутай этгээдэд хууртагдан өөрийн эзэмшил, өмчлөлийн эд зүйлээрээ хохирсон байдаг ба шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд шууд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч этгээдийг хохиролгүй болгох хуулийн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Э нь гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, түүнчлэн хохирогчид учруулсан хохиролд үлдэгдэл төлбөр болон үндэслэл бүхий хүү алдангийг нь төлнө гэж мэдүүлсэн ба гэмт хэргийн улмаас хохирогч Т нь  өөрийн авто тээврийн хэрэгслийг И ББСБ-н зээлийн барьцаанд 2019 оны 07 дугаар сарын 6-ны өдөр тавьж авсан 23.500.000 төгрөгийн зээлийн хүүд төлсөн 12.517.986 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж  заасныг баримтлан  дээрх 12.517.986 төгрөгийн хүү алдангийг гэмт хэргийн улмаас үүссэн шууд хохирол, хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулж  үлдэгдэл төлбөрийн хамт олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Эаас 22.417.986 /хорин хоёр сая дөрвөн зуун арван долоон мянга есөн зуун наян зургаа / төгрөг гаргуулж, хохирогч иргэний нэхэмжлэгч Тт  олгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгч Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

          Шүүхээс, шүүгдэгч Эт  ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

          Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээж буй байдал,  хохирол төлбөр төлсөн байдал зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж,  шүүгдэгч нь түүнд  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

          Шүүгдэгч Эт  эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эыг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч  Эт  шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид  мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч Эаас нийт 22.417.986 /хорин хоёр сая дөрвөн зуун арван долоон мянга есөн зуун наян зургаа / төгрөг гаргуулж хохирогч Тт олгож, хохирогчийн нэхэмжилсэн 12.758.712 /арван хоёр сая долоон зуун тавин найман мянга / төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ЭРДЭНЭЧИМЭГ