Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2017/00575

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2017/00575

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 1-58-р байр 20 тоотод оршин суугч Дэлгэрцогт овогтой Галмандахын нэхэмжлэлтэй,

Төв аймаг Заамар 1-р байр 7 тоотод Оршин суугч Шагдаржавын Төгсжаргал, Төв аймаг Заасар сум 15-р баг 17 тоотод оршин суугч Дамдинсүрэнгийн Март нарт холбогдох

47 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад, 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Д.Март нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ –Нэхэмжлэгч Д.Галмандахад өгөх 47 000 000 төгрөгийн 10 сая төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний өмнө өгнө. Бусад 37 000 000  төгрөгийг ажиллаж байгаад төлнө гэж Галмандахтай тохиролцсоны дагуу төлж дуусгана. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Хариуцагч Ш.Төгсжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ –Иргэн Ш.Төгсжаргал би нэхэмжлэгч Галмандахтай тохиролцож 6 сарын 1-ний дотор 10 000 000 төгрөгийг өгөөд үлдсэнийг нь ажил эхэлсэн үед барагдуулахаар ярьж тохиролцсон.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Галмандах нь,  хариуцагч Д.Март, Ш.Төгсжаргал нараас 47 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Д.Март, Ш.Төгсжаргал нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох 47 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Галмандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 000 төгрөгийн 50 хувь болох 196 500 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 196 500 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Д.Март, Ш.Төгсжаргал нараас 196 500 төгрөгийг адил тэнцүү хуваан гаргуулж нийт 393 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Галмандахад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Д.Галмандахын нэхэмжлэлийн шаардлага 47 000 000 төгрөгийг хариуцагч Д.Март, Ш.Төгсжаргал нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Галмандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 000 төгрөгийн 50 хувь болох 196 500 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 196 500 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Д.Март, Ш.Төгсжаргал нараас 196 500 төгрөгийг адил тэнцүү хуваан гаргуулж нийт 393 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Галмандахад олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Л.МӨНХЦЭЦЭГ