Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2017/00075/И |
Дугаар | 00117 |
Огноо | 2017-03-23 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн 108-Б тоотод оршин суух, 26 настай, эмэгтэй, Боржигон овогт Цэгмидийн Алтанцэцэгийн нэхэмжпэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг Вокзалын 1а тоотод оршин суух, 24 настай, эрэгтэй, Хиа нар овогт Сүхбаатарын Чилхаад холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан, нэхэмжпэгч Ц.Алтанцэцэг, хариуцагч С.Чилха нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжпэгч Ц.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжпэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Би Чилхаатай 2010-2012 онд хамт амьдарч байхад 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охин Мөнхжин гарсан.Охин Мөнхжинг 1 настайд салж явсан билээ.Үүнээс хойш өөрийн охиноо эргэж тойрч харж ханддаггүй байсан ба утсаар ярьж хүүхдийн тэтгэлгийн асуудлаар ярихад эсэргүүцсэн.Хэдийгээр бид хоёр салсан ч эргэж уулдаж байгаад жирэмсэн болж 2 дахь охиноо төрүүлсэн.бага охиндоо тэтгэлэг тогтоолгохгүй том охиндоо тэтгэлэг тогтоолгоно. Иймд эцэг тогтоож хуулийн дагуу тэтгэлгийг С.Чилхаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Чилха шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....2010-2012 онд Ц.Алтанцэцэгтэй амьдарч байсан. Амьдарч байх хугацаанд охин Мөнхжин маань төрсөн.Улмаар таарч тохирохгүй цаашид амьдрах боломжгүй болж салсан.Миний бие охин Мөнхжингийн эцэг мөн тул хууль тогтоомжинд заасны дагуу тэтгэлэг төлөх болно.2 дахь охины хувьд би эргэлздэг. Том охин бол миний хүүхэд мөн. Харин цаашид миний охиныг ээж, ах дүү нартай минь холбоотой байлгаж уулзуулж байх талаар уламжилж өгнө үү.
Шүүх 2017 оны 07 сарын 27-ны өдрийн А.Мөнхжин эрүүл бойжиж байгаа тодорхойлолт, багийн засаг даргын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 84 дугаартай тодорхойлолт,Алтанцэцэгийн Мөнхжингийн №0000660594 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар.зохигчдын тайлбар мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судлав.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь хариуцагч С.Чилхаагаас охин А.Мөнхжинд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг, хариуцагч С.Чилхаа нар нь 2010 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаанд 2011 онд охин А.Мөнхжин төрсөн байна.Зохигч талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, Иргэний бүртгэлийн байгууллагаас 2011 оны 04 дүгээр сарын 12-нд төрсөн охин А.Мөнхжинг эх Ц.Алтанцэцэгээр овоглон төрөсний гэрчилгээ авсан. Хариуцагч С.Чилхаа нь охин Мөнхжинг өөрийн хүүхэд мөн эцэг тогтоолгох шаардлагагүй гэсэн тайлбарыг өгч байгаа зэргээс дүгнэлт хийхэд хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг ханган, хариуцагч С.Чилхагаас тэтгэлэг гаргуулж төрсөн охин А.Мөнхжинг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. Хариуцагч С.Чилхагаас нэг жилийн хугацаанд төлөх тэтгэлгийн хэмжээнээс тооцон улсын тэмдэгтийн хураамжийг гарган төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ