Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/70

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

хохирогч А.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Б.Зт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000000378 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ********, урьд ял шийтгэлгүй, Б.З /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын урд замд “BMW” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 26 настай А.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: “2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Х, А хоёрыг авчхаад 10-р хорооллын замаар явж байхад тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн 3 дугаар эгнээний модны цаанаас гэнэт нэг хүн гүйгээд гараад ирсэн тэгээд жолоогоо баруун тийш дарсан боловч амжилгүй хохирогчийг мөргөсөн. Тэгээд бууж очоод хохирогчийг босгоод эмнэлгийн тусламж үзүүлсэн, цагдаа дуудсан. Мөн хохирогчийн эгч рүү нь залгаж 2 хэлсэн бөгөөд эгч нь ирсэн. Тухайн үед эмнэлэгт очоод ор дэрний цагаан хэрэглэл болон бусад хэвтэхэд хэрэг болох зүйлсийг нь авч өгсөн гэв.

 

Хохирогч А.М мэдүүлэхдээ “2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ховдоос манай найз ирсэн гээд бид хоёр 10 дугаар хорооллын замын урд талд байрлах Голден парк хотхонд уулзсан. Би тэдний гэрт байж байгаад шөнийн 02 цагийн үед гэртээ харихаар гараад 10 дугаар хорооллын автомашины замаар урдаас хойш чиглэлд явган хүний гарцаар гарсан. Тухайн үед явган хүний замаар явах зөвшөөрсөн ногоон гэрэл ассан байсан бөгөөд хойд талынх нь замын 3 дугаар эгнээнд орох үед нэг автомашин нэлээн хурдтай ирж байсан тэгээд намайг дайрах нь дээ гэж бодоод гүйсэн боловч 2 дугаар эгнээнд хурц гэрэл гараад тухайн автомашинд мөргүүлсэн гэв.

 

 

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын урд замд “BMW” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 26 настай А.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын хойд автобусны буудлын явган хүний гарцан дээр үйлдэгдсэн байх ба уг зам тээврийн осол хэргийн газар очиход явган зорчигч мөргөсөн гэх BMW маркийн *** улсын дугаартай автомашины баруун тийшээ харсан байрлалтай нэг, хоёрдугаар эгнээний голын тэмдэглэл голлосон байрлалтай, уг автомашинд мөргүүлсэн гэх Ариунбатын Мягмар нь ...Уг зам тээврийн осол хэрэг гарсан газрын ойролцоо Баянгол дүүргийн Цагдаагийн газын хяналтын камер байх бөгөөд камерын ажилтан байхгүй шүүх боломжгүй байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-8 дугаар хуудас/,

 

Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө 02 цагийн үед ганцаараа гараад 10 дугаар хорооллын замд явган хүний гарцаар урд талаас хойш чиглэлтэй гарч байхад голын гэрэлтүүлэг ассан байсан. Явганы гэрэл дохио ногоон асаж байсан. Тухайн үед би мөргүүлээд уначихсан байхад жолооч ирээд эгч болон ар гэрийнхний дугаар асууж байсан. ...Би явган хүний гарцаар ногоон гэрлээр зам руу ороод харахад амжаад гарчихаар зайтай харагдсан. Тэгээд замын голд ирж байтал машины гэрэл хажуу талаас тусаад машин ойртоод ирсэн. Тэгэхээр нь дайрах нь гэж бодоод гүйх гэтэл миний явсан чиг рүү дараад орж ирээд намайг мөргөсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн BMW маркийн *** улсын дугаартай автомашиныг 2020 оны 4 дүгээр сарын эхээр Б.З гэх хүнд 8 сая төгрөгөөр зарсан юм. төлбөр мөнгийг нь тухайн худалдан авсан өдрөө өгсөн. Тухайн ослын талаар би мэдээгүй. Одоо Б.З хариуцаж эзэмшиж байгаа. Мөн худалдаж авсан мөнгөө бүрэн барагдуулсан тул тухайн машины эвдрэл гэмтэлд надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...З бид нар зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байгаад хүн гараад ирэхэд З жолооны хүрдээ 2 дугаар эгнээ рүү дараад тухайн явган зорчигчийг 2 дугаар эгнээнд мөргөсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө ...10 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарц дээр тээврийн хэрэгслийн ногоон гэрлээр гарч байхад явган хүн зорчих хэсгийн урд талаас гүйж гарч ирсэн. Тэр үед З жолооны хүрдээ баруун тийш дарах шиг болсон. Тэгээд л мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас,

 

Гэрч З.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө З BMW маркийн машинтай Сэргэлэнгийн хамтаар манай гэрийн гадна ирээд тэндээсээ бид нар Агийн гэрийн гадна очиж уулзсан. ...10 дугаар хорооллын зам дээр явж байсан.  Тэгтэл замын голд байдаг модны ногоон гэрэл дундаас гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. З баруун гар тийш дарсан. Тэгсэн чинь нөгөө хүн нь бүр өөдөөс гүйгээд би тэр үед харсан чинь гэрлэн дохионы машины ногоон гэрэл асчихсан явган хүний улаан гэрэл асчихсан байсан. Тэгээд машиныхаа урд гэрлээр тухайн хүнийг мөргөсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10817 дугаартай шинжээчийн “1. А.Мын биед баруун шаант, тахилзуур ясны ташуу бяцарсан зөрөөтэй хугарал, баруун далны их биеийн бяцарсан хугарал, зүүн 1, 2-р хавирганы зөрөөтэй далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, эрүүнд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэтмэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв”-ийн “...Шинжээчийн хариулт

Хариулт 1. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тооромсны хүчний зөрүү, баруун болон зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил цөмөрч хагарсан /байхгүй/, шил алчуур хугарсан, урд гуфер цуурч хагарсан, зүүн гар  талын урд дохионы гэрлийн бүрхүүл шил хагарсан зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

Хариулт 2. Урд салхины шил цөмөрч хагарсан /байхгүй/, шил алчуур хугарсан, урд гуфер цуурч хагарсан, зүүн гар талын урд дохионы гэрлийн бүрхүүл шил хагарсан зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

Хариулт 3. Урд салхины шил цөмөрч хагарсан /байхгүй/, шил алчуур хугарсан, урд гуфер цуурч хагарсан зэрэг гэмтлүүд нь ослын үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Зүүн гар талын урд дохионы гэрлийн бүрхүүл шил хагарсан зэрэг гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Тухайн осолд нөлөөлсөн гэх эвдрэл, гэмтэл байхгүй байна.

Хариулт 4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос хэвийн ажиллагаатай байна. Зогсоолын тоормос зогссон.

Хариулт 5. Уг автотээврийн хэрэгслийн шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй ба ачсан, ачаа замын гадаргуйгаас шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 44-48 дугаар хуудас/,

 

2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №175 дугаартай Мөрдөгчийн

“...1. BMW маркийн *** улсын дугаартай автомашины жолооч Батжаргалын З нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дахь хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч А.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэсэн магадлагаа /хэргийн 51-52 дугаар хуудас/,

 

Жолоодох эрхийн лавлагаа /хэргийн 67 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 28- ны өдрийн №5155 дугаартай шинжээчийн “...2.Шинжилгээнд ирүүлсэн Мягмар 26 эр гэж хаягласан цусанд 2,9 промилли спиртийн агууламж илэрч байна. 3. Цусанд илэрсэн 2,9 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 37-38 дугаар хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 9 дүгээр хуудас/, хэргийн 9 дүгээр хуудас Жолоочийн архи согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй гэсэн тэмдэглэл, 19 дүгэр хуудас Гэрч Б.Сийн мэдүүлэг , 22 дугаар хуудас Гэрч М.Агийн мэдүүлэг, 23 дугаар хуудас Гэрч З.Хгийн мэдүүлэг, 44-48 дугаар хуудас “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв”-ийн шинжээчийн дүгнэлт, 65 дугаар хуудас Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгасан хуудас.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.З нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын урд замд “BMW” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 26 настай А.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь мөрдөгчийн магадлагаа, хохирогчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

         Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг гэмт хэрэг юм.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал “...гэм буруугийн тал дээр мэтгэлцэж оролцсон бөгөөд “ хохирогчийн согтолтын байдал нь явганаар хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлахгүй боловч тухайн үйл явдлыг бүрэн 6 дүүрэн ойлгох, өөрийн үйлдлээ хянах удирдах чадвар чадамжтай байсан эсэх нь ямар түвшинд байсныг авч үзэх нь зүйтэй. Яагаад гэвэл Анагаахын шинжлэх ухаанд согтууруулах ундааны зүйл хэр хэмжээтэй хэрэглэснээс шалтгаалж хүний биеэ авч явах чадвар ямар түвшинд хүрдэг талаар тайлбарласан байдаг. Үүнээс гадна Замын хөдөлгөөний дүрмийн 5.7 дугаар зүйлд “Хөдөлгөөний зохицуулгатай хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүнд зориулсан гэрлэн дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэг рүү орох бөгөөд зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 8.21-д заасныг баримтална. Явган зорчигчид зориулсан гэрлэн дохио байхгүй (эсхүл ажиллахгүй) бол явах чигийн өөдөөс хандан байрласан, зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохиог удирдлага болгоно” энэ үүргийг явган зорчигч биелүүлсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон зүйл байхгүй. Дараагийн нэг заалт болох Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. дугаар зүйлийн “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: “...ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх.” Тэгэхээр тухайн нөхцөл байдалд замын 3 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгслийн урдуур гүйсэн гэх байдал нь осол хэргийн бүдүүвч зургаар нэлээн тодорхой харагдаж байгаа яагаад гэвэл 40-50км/ц явж байсан автомашин гарц хэсэг дээр зогсоох боломжгүй, өөрөөр хэлбэл жолооч самбаачлах арга хэмжээ авах ёстой, тээврийн хэрэгслийг зогсоох үүрэгтэй гэдэг хэм хэмжээний заалтаас давсан ойлголт энэ давсан ойлголтыг юу гэж тайлбарлах вэ гэхээр тухайн үед аюулыг өөр аргаар зайлуулах боломжгүй гэнэт үүссэн нөхцөл байдал юм ...өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлт дээр заасан гарц дээр алхаж хүнийг мөргөж Замын хөдөлгөөний дүрмийг зөрсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг иш татаж гэм буруутайд тооцох нөхцөл байдал хараахан үүсээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн бичмэл нотлох баримтад “Зорчих хэсгийн зөвшөөрсөн ногоон гэрлээр 3 дугаар эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжилж байх үед хүн гүйж гарч ирсэн тэр үед жолооч баруун тийш дарсан ингээд мөргөсөн” гэх мэдүүлгийг гэрчүүд зөрүүгүй байдлаар мэдүүлсэн байдаг. Хохирогчийн хохиролтой холбоотой тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг барагдуулахыг эрүүгийн хуулиар зааж өгсөн байгаа. Үүний дагуу хэрэгт баримтаар нотлогдсон 1.645.089 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байна. Тэгэхээр яллах дүгнэлтэд заасан хохирлын хэмжээтэй санал нийлэхгүй байна.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 зүйлийн 2 дахь хэсэг “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан ба хэргийн үйл баримтаас харахад хохирогч зам дээр гэнэт гүйж гарч ирсэн байдал нь тухайн үйл байдлаа ухамсарлах, түүнийг урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь шүүгдэгч Б.Зоригбаатарыг гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Б.Зт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.

         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ойлголт нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хохирол, хор 7 уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хохирол, хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ. “Мэдэх ёсгүй гэдэг” нь агуулгаараа тухайн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох хор уршгийг урьдчилан мэдэж байх талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй гэсэн ойлголт юм.

 

          Нөгөөтэйгүүр субъект өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хор уршгийг урьдчилан мэдэх боломжийг шууд алдагдуулахад хүргэсэн онцгой нөхцөл байдал, /байгалийн гамшиг гэх мэт/, эсхүл ажлын ачаалал болон сэтгэл зүйн бусад нөлөөллөөс болж ядарч туйлдсан, өвчин эмгэгтэй байсан зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдсон тохиолдолд өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх учиртай.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

         

          Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

 

 

          Шүүгдэгч Б.З нь нэг талаас замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, анхаарал болгоомжтой байх, зам орчны нөхцөл байдлыг мэдрэх, аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах, зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгөх зэрэг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргийг биелүүлээгүй, нөгөө талаас шүүгдэгч Б.З нь хохирогч А.Мыг тээврийн хэрэгслээрээ мөргөхгүй байж чадна гэж тооцоолж жолооны хүрдийг баруун тийш дарсан боловч хохирогчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан зэрэг нөхцөл байдал нь дээр дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжийг бүрэн хангаж байна.

 

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

          Тиймээс шүүгдэгч Б.Зыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухайд:

 

Хэдийгээр шүүгдэгч Б.З явган зорчигч А.Мыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан боловч хэрэг учрал болох үед тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан хөндлөнгийн гэрч Б.Сийн “...Ногоон гэрэл ассан байсан...”, гэрч М.Агийн “...Тээврийн хэрэгслийн ногоон гэрлээр гарч байхад...”, гэрч З.Хгийн “...Тэр үед харсан чинь гэрлэн дохионы машины ногоон гэрэл асчихсан явган хүний улаан гэрэл асчихсан байсан...” гэх гэрч нарын мэдүүлгээс үзэхэд явган зорчигч А.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 8 дүрмийн 5.7 дугаар зүйлд заасан “Хөдөлгөөний зохицуулгатай хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүнд зориулсан гэрлэн дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэг рүү орох...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хөндлөнгийн гэрч Б.Сийн “...З бид нар зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байгаад хүн гараад ирэхэд З жолооны хүрдээ 2 дугаар эгнээ рүү дараад тухайн явган зорчигчийг 2 дугаар эгнээнд мөргөсөн...”, гэрч М.Агийн “...Явган хүн зорчих хэсгийн урд талаас гүйж гарч ирсэн. Тэр үед З жолооны хүрдээ баруун тийш дарах шиг болсон. Тэгээд л мөргөсөн...”, гэрч З.Хгийн “..Тэгтэл замын голд байдаг модны ногоон гэрэл дундаас гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. З баруун гар тийш дарсан... Тэгээд машиныхаа урд хэсгээр тухайн хүнийг мөргөсөн” гэх гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэргээс үзэхэд явган зорчигч А.Мын анх мөргүүлсэн газрыг замын 2 дугаар эгнээний А цэгт тэмдэглэсэн байх бөгөөд осол гарах үед тээврийн хэрэгсэл замын 3 дугаар эгнээнээс 2 дугаар эгнээ рүү шилжсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэв хохирогч осол болох үед замын голд буюу 2 дугаар эгнээнд явж байсан гэж үзвэл автомашин замын 3 дугаар эгнээгээр явж байсан үед явган зорчигч, тээврийн хэрэгсэл 2 огтлолцохгүй юм.

 

Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд явган зорчигч нь замын 3 дугаар эгнээ рүү гэнэт гарч ирсэн, жолооч энэ үед жолооны хүрдийг баруун тийш дарах үед явган зорчигч сандарсны улмаас автомашины баруун чиглүүлсэн хөдөлгөөн рүү буюу замын 2 дугаар эгнээ рүү зугтах үйлдэл хийж улмаар явган зорчигч, автомашин 2 замын 2 дугаар эгнээнд огтлолцож тус зам тээврийн осол гарсан гэж дүгнэхээр байна. Энэхүү нөхцөл байдал нь Замын Хөдөлгөөний Дүрмийн 5.12.д “Явган зорчигч ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн явган зорчигч, хохирогч А.М нь осол болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолтын хүнд зэрэгтэй байсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Согтолтын хүнд зэрэгтэй үед ухамсарт ухаан балартах, орон зай, цаг хугацааны баримжаа алдах, аливааг ухаарах чадваргүй болох, хөдөлгөөний эвсэл, тэнцвэр эрс алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирлын талаар:

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээний зардалд 2.365.138 төгрөг зарцуулсан талаарх баримт /хэргийн 83-92 дугаар хуудас/ хавтаст хэрэгт авагджээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх 9 хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Заас гэмт хэргийн хор уршигт тооцогдох 2.365.138 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

 

            Мөн хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардал болон цаашид гарах зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.  

           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 450 нэгжээр торгох ялыг оногдуулж өгнө үү. Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Зын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”. 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Зыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулахтай холбогдуулан шүүгдэгч Б.З шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.З баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Зыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Зыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй..

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх

хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Заас 2.365.638 төгрөг гаргуулж хохирогч А.Мт олгосугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардал

болон цаашид гарах зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.З баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО