Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2017/00577

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2017/00577

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймаг, Зуунмод сум, 6-р багийн МСҮТ-ийн 5 тоотод оршин суух Их монгол овогт Агваандоржийн Оюун /НЭ60090603/-ы нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 6-р багийн 8-4 тоотод оршин суух Боржигон овогт Эрдэнэбаатарын Нармандах /НЭ90062225/-д холбогдох,

Зээлийн төлбөр 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 12 өдөр хүлээн авч хянаад,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Э.Нармандах нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ –Миний бие Эрдэнэбаатар овогтой Нармандах нь А.Оюунаас 1 000 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлж одоог хүртэл төлөөгүй байгаа. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн 1 300 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 01-ний хүртэл хугацаа өгнө үү. Энэ хугацаанд төлж барагдуулна. Одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа. Нэхэмжилж байгаа 1 300 000 төгрөгийг төлнө.” гэжээ.

Нэхэмжлэгч А.Оюун нь шүүхэд гаргасан тайлбартаа: “-Агваандоржийн Оюун би иргэн Нармандахаас 1 300 000 төгрөгийг авах ёстой. Иргэн Нармандах 2017 оны 07 сарын 01-ний өдөр уг 1 300 000 төгрөгийг төлж барагдууна гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Оюун нь,  хариуцагч Э.Нармандахаас зээлийн гэрээний төлбөр 1 300 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч Э.Нармандах нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох зээл 1 300 000 төгрөгийн төлбөрийг 2017 оны 07 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 750 төгрөгийн 50 хувь болох 17 875 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 17 875 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Э.Нармандахаас 17 875 төгрөгийг гаргуулж нийт 35 750 төгрөгийг нэхэмжлэгч А.Оюунд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь

1. А.Оюуны нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний төлбөр 1 300 000 төгрөгийг хариуцагч Э.Нармандахад төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 875 төгрөгийн 50 хувь болох 17 875 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 17 875 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Э.Нармандахаас 17 875 төгрөгийг гаргуулж нийт 35 750 төгрөгийг нэхэмжлэгч А.Оюунд олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Л.МӨНХЦЭЦЭГ